Tip:
Highlight text to annotate it
X
Хүн хэрхэн Бурхантай эвлэрэх вэ?
Гэм нүглээсээ би хэрхэн ангижрах вэ?
Бид ингэж дуулдаг байсан. Би хүүхдүүдтэй хамт дуулдаг байсан.
Гэм нүглээсээ би хэрхэн ангижрах вэ? тэнд л бид таг зогсчихдог байсан.
Юу ч зайлуулж чадахгүй.
Гэм нүглээсээ би хэрхэн ангижрах вэ?
Юу ч зайлуулж чадахгүй
Есүсийн цуснаас өөр юу ч зайлуулж чадахгүй.
Есүсийн цуснаас өөр юу ч зайлуулж чадахгүй
Тэр л цорын ганц зам.
Бидний гэм нүгэл Христэд тооцогдож Тэрээр бидний өмнөөс гэм нүглийн шийтгэлийг бүрэн төлсөн юм.
Тэр үнэхээр үүнийг хийсэн юм.
Тэр үнэхээр миний чиний гэм нүглийг үүрсэн юм.
Хэрвээ чи Бурханы хүүхэд мөн бол Тэрээр чиний гэм нүглийг Өөрийнхөө махан биендээ загалмай дээр үүрсэн юм.
Чиний гэм нүгэлүүд салхинд хийсчихээгүй
Чиний хийсэн хамгийн жигшүүрт нүгэл ч
хий хоосон агаарт замхарчихсан юм биш.
Тэдгээр гэм нүгэлүүд чинь Есүс Христийн дээр тохогдсон
Тэр бүгдийг нь төлсөн юм.
Зөвхөн энэ л замаар та Бурхантай эвлэрч чадна.
Бурханы Хурга болон Түүний дахин амилалт,
амилалтын агуу хүчийг тунгаан бодоцгоо
Махан биеийн хүч чадлаар бус,
техонологийн хүчээр ч бус,
цахилгааны хүчээр ч бус,
цөмийн зэвсгийн хүчээр ч бус,
харин чиний ч дотор байгаа тэр л хүчээр
Түүнийг үхлээс амилуулсан юм.
Би цаашид Бурханы уур хилэнгийн дор хоригдсон гэмт хэрэгтэн биш.
Уур хилэнгээр дүүрэн шүүгчийн өмнө шүүгдэхээр зогсохгүй.
Би Бурханы гэр бүлд үрчлэгдэн хүү нь болсон.
Та энэ шинэ нөхцөл байдалаа ухаарч ойлгох хэрэгтэй.
Та нигүүлсэлийн дор байна.
Та Түүний хүүхэд.
Санагтун, та шүүлтийн дор байхгүй байна. Ямар гайхалтай вэ?
Хэрвээ итгэгч та гэм нүгэлд унавал сумаа толгой руу чинь чиглүүлчихээд байгаа шүүгчийн дор байгаа бус,
та Эцэгийн дор байна.
Та таныг өргөж аваад цааш үргэлжлүүлэн алхуулахыг хүсдэг Эцэгийн дор байна.
Ямар гайхалтай өөрчлөлт вэ?
Ямар гайхамшигтай вэ?
41 жилийн өмнө би дэлхийгээс хараагаа салгаж,
зөвхөн Есүс рүү харж эхэлсэн билээ.
Тэгээд одоо би төгсгөлд ойртох тусам улам бүр талархалтай байж
Есүс рүү хараагаа төвлөрүүлсээр байна.
Хэрвээ хэн нэгэн хуулийг сахисанаар Бурханд зөвтгөгдөхийг хүсэж хичээж байгаа бол,
эсвэл сайн үйлс хийсэнээрээ авралыг олж авахыг хичээж байгаа хүмүүс
тэд эдгээр нь боломжтой гэж бодсоноо илчилдэг.
Тэд ямар нэгэн аргаар Бурханд хүрэх замыг олохыг хичээдэг.
Та Бурханаар хүлээн авагдсан, зөвтгөгдсөн чинь таны юу хийсэнээс огтхон ч шалтгаалаагүй.
Өчигдөр та итгэлийн замаар сайн алхаж байсан чинь ч,
эсвэл "Өө би өчигдөр бүхэл өдөржингөө залбирсан" гэж хэлэх чинь ч хамаардаггүй.
Библи дээр юу гэж хэлдэгийг чи мэдэх үү?
Бидний залбирал хүртэл зөвхөн Есүсийн цусаар л хүлээн зөвшөөрөгддөг гэж хэлдэг.
Паул Ром номыг эхлэхдээ:
"Би та нарын төлөө Есүс Христээр дамжуулан Бурхандаа талархдаг" гэж хэлсэн.
Есүс Христийн цусгүйгээр та Бурханд талархал ч өргөж чадахгүй.
Бид Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит сүнслэг өргөл
болон өргөгдөхийн тулд дуудагдсан билээ.
Бидний хийж чадах хамгийн сайн үйлс хүртэл
ямар ч ашиггүй гэдгийг та нар ухаарч байна уу?
Харуусал гэмшил ч үүнд туслахгүй.
Бүх насаараа уйлаад ч,
амсхийх чөлөөгүй чармайгаад ч, бүх гэм нүгэлдээ гэмшээд ч аврагдахгүй.
Зөвхөн Түүгээр аврагдана.
Ах дүүс минь, улам улам ихэссээр байгаа асуудлыг та нар харж байна уу?
Энэ дэлхийн гол асуудал бол
эдийн засгийн ч биш,
боловсролын ч биш,
байгал орчны ч бус,
улс төрийн ч бус,
засгийн газрын ч бус
харин гол асуудал бол хүн төрөлхтөний гэм нүгэл юм.
Хамгийн гол асуудал бол би хэзээ ч гэм нүгэлтэйгээ нүүр тулахгүй гэж хууртагддагт байгаа юм.
Энэ бол хамгийн эхний дайсан мөн
Энэ бол гэм нүгэл,
эд бүгд хувийн ашиг сонирхол юм.
Түүгээр л манай шүүхийн танхимууд,
шоронгууд дүүрсэн байна.
Түүгээр л манай хот, тосгодын оршуулгын газрууд дүүрсэн байна.
Гэм нүгэл л өнөөдөр дэлхийг сүйрэл эзгүйрэл, дайны бүс болгосон байна.
Бүхий л гэмт хэргүүд,
өвчин зовлон,
нулимс,
үхэл,
уй гашуу,
ярвигтай будлиантай хэргүүд,
харуусал эмгэнэл,
гарз хохирол зэрэг бүх
эмгэнэлтэй нөхцөл байдал гэм нүглээс л болсон .
Гэм нүгэл энэ дэлхийд ирсэнээр бид гэм нүгэл үхлийн ноёрхол дор байх болсон.
Энэ нь дэлхийг чичрүүлж, дэлхий өөрөө ёолон байдаг.
Тэнгэр ба газар нь гэм нүглийн дарамтын улмаас ёолон байдаг.
Тиймээс дэлхийд гүн ухаантаны тусламж хэрэггүй,
дэлхийд хэн нэгэн багшийн тусламж хэрэггүй.
Багш эсвэл ямар нэгэн жишээ зайлшгүй хэрэгтэй биш.
Дэлхийд аврагч хэрэгтэй
Тэрээр аврах учраас Түүний нэрийг Есүс гэж дуудна. гэсэн
Тэрээр дэлхийгээс гэм нүгэлийг зайлуулж аварна
Үүнийг тэр байтугай онго шүтэгч, бөө нар ч мэддэг . Тийм биз дээ?
Таны үйлдсэн хамгийн том гэм нүгэл бол Бурханыг үнэлж цэгнээгүй, хайрлаж нандигнаагүйд байгаа юм.
Бусад бүх гэм нүгэлүүд үүнээс эхлэлтэй байдаг.
Хамгийн агуу тушаал бол "чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх,
бүх сэтгэл,
бүх оюун бодол ба хүчээрээ хайрла" гэсэн нь юм.
Энэ бол зүрх болгоны хамгийн чухал дуудлага юм.
Энэ л чамайг дуудах бүтээл болгоны дуудлага юм.
Энэ л орчлон дэлхий даяараа энэ гайхамшигтай Бурханыг алдаршуулж хүндэтгэх үндэс, хөдөлгөх хүч юм.
Канаан хүмүүсийг юу тийм хорон муу болгосон юм бэ гэвэл
400 жил тэд нүүрээрээ газарт унан,
"Эзэн минь би танд хайртай.
Нар,
сарыг Та бүтээсэн.
Та миний хүүхдүүдийг бүтээсэн.
Та энэ гайхамшигт дэлхийг бүтээсэн.
Гэм нүглийг минь уучлаач." гэж хэлээгүйд байгаа юм.
Хүүхдүүд та нар,
Христчин гэрт өсөж торниж байна.
Үг нь чамд ойр байна.
Энэ өдөр авралын зам чамд ойрхон байна.
Тиймээс "тодорхой нас цагийг хүлээх ёстой" гэж зүрхэндээ бүү хэл.
Яагаад гэвэл чи Христэд итгэлээ өгч чадна.
Яг одоо.
энэ цаг мөчид чи аврагдах боломжтой.
Тэгэхээр чи яг одоо зөвхөн Түүн рүү хар.
Би Есүс Христийн цусаар Бурханы гэр бүлд хүлээн зөвшөөрөгдсөн юм.
Энэ бол хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Түүний хайр миний дээр байдаг.
Тэр миний төлөө байдаг.
Тэр надтай хамт байдаг.
одоо би шинэ бүтээл,
би үнэхээр зөвт байдлыг хайрладаг.
Одооноос эхлэн би урьд амьдарч байсан шигээ амьдрах албагүй.
би ганцаараа биш.
Надад эрх мэдэл бий.
Яагаад гэвэл би Бурханы хүүхэд.
Тэр Өөрийн хаан суудлаас босон,
гэм нүгэл
гаслан зовлон,
нулимсаар дүүрэн энэ газар дэлхийд бууж ирсэн юм.
Тэгээд тэрээр хүмүүст хүрч , энэ нь хэн ч хэзээ ч хүрч байгаагүй тийм хүрэлт байсан.
Тэрээр хүмүүстэй ярьж, энэ нь хүмүүс хэзээ ч сонсож байгаагүй тийм үгс байв.
Түүний хамгийн хүнд хэцүү, харанхуй цагт Тэрээр улам бүр доошлон,
зарц боол мэт Бурханы уур хилэн дор тэрхүү загалмай дээр нас барсан билээ.
Тэр Өөрийн амийг үхэл рүү асгаж,
чиний ухсан тэр нүхнээс чамайг татан гаргаж аварсан.
Ингэж л Есүс Эзэн чамайг хайрласан юм.
Энэ дэлхий дээрх Өөрийнхөө хүмүүсийг Тэрээр энэ дэлхийн төгсгөл хүртэл хайрласаар байдаг юм.
Тэдэнд хандан, " Хараач, хэрвээ чи үнэнээр итгэн,
чин сэтгэлээсээ,
үнэхээр,
бодитоор,
хайраар,
бүр мөсөн Бурханы Хурга дээр ирвэл
Тэрээр чиний гэм нүгэлийн өрийг бүхэлд нь төлсөн болохыг чи олж мэднэ.
Тэр чиний төлөө нас барсаныг олж мэднэ.
Бид үүнийг газар бүрт тунхаглах ёстой.
Хүн болгонд
Аврагч нас барсан сайн мэдээг хэлэх хэрэгтэй.