Tip:
Highlight text to annotate it
X
Доройтон мөхөж буй нийгэм дэх урлаг
тэрхүү доройтлыг илэрхийлэх ёстой.
харин нийгэмд гүйцэтгэх үүргээсээ няцахыг хүсээгүй л бол
урлаг хорвоо ертөнцийг өөрчлөгддөгөөр харуулах ёстой.
Бас өөрчлөгдөхөд нь туслах ёстой.
-Эрнст Фишер
Зээлийн төлбөрөөс зайлсхийх гэсэн
засгийн газрын төлөвлөгөөний эсрэг бослого...
бараа бүтээгдэхүүний илүүдэл нийлүүлэлт байгаа учраас
ажилгүйдэл нэмэгдсээр байгаа
ингэж нэмэгдэхээс ч өөр аргагүй...
энэ бол бүгд зээлж авсан мөнгө...
энэ өрийг өөр улс орны банкууд эзэмшдэг...
Хувь хүний зээл хэлбэрээр мөнгийг...
...амтыг нь дамжуулдаг филтертэй тамхи...
45 градусын ликёр...чамд халуун байна уу!...
АНУ Ираныг бөмбөгдөх үү?
Иран дахь террорист халдлагыг Америк санхүүжүүлж байна...
Эмээ минь гайхалтай хүн байсан юм.
Тэр монополи яаж тоглохийг надад заасан.
Тэр энэ тоглоомын нэрийг эзэмших гэж ойлгодог байсан юм.
Эмээ чадах чинээгээр их зүйл цуглуулдаг бөгөөд
эцэст нь тэр тоглоомын эзэн болсон.
Тэгээд нэг л зүйлийг надад байнга хэлдэг байсан.
Тэр над руу хараад:
"Нэг л өдөр чи өөрөө үүнийг тоглож сурнаа" гэж хэлдэг байв.
Нэг зун би бараг өдөр бүр монопол тоглосон юм.
тэгээд тэр зундаа үнэхээр сайн тоглож сурсан.
Тэгээд бүгдийг өөрийн болгох нь ялалт байгуулах
цорын ганц арга зам юм байна гэж би ойлгосон.
Бас мөнгө болон эд хөрөнгө бол илүү оноо авах
арга зам гэдгийг ойлгосон.
Харин тэр зун дуусах үед би
эмээгээсээ ч илүү хэрцгий болсон байсан.
Учир нь хожихын тулд юу ч хийхэд бэлэн байсан юм.
Тэгээд би эмээтэй дахиад тоглосон.
Би түүнд байсан бүх зүйлийг нь авч эцсийн ганц
доллараа өгөөд бүрэн ялагдахыг нь харсан.
Гэхдээ түүнд надад зааж сургах дахиад нэг зүйл байсан юм.
Эмээ маань хэлэхдээ:
"Одоо эргээд л энэ бүгд хайрцагандаа орно.
Тэр олон байшин, буудлууд
Төмөр зам, нийтийн үйлчилгээний компаниуд...
Бүх үл хөдлөх хөрөнгө, нөгөө сайхан мөнгө...
Одоо бүгд буцаад хайрцагандаа орно.
Үнэндээ энэ бүгд чинийх байгаагүй.
Нэг хэсэгтээ л энэ бүхэнд шохоорхсон байх.
Гэхдээ энэ бүхэн чамайг тоглож эхлэхээс өмнө байж л байсан.
чи байхгүй ч гэсэн энэ байх л болно. Тоглогчид ирж л байдаг-явж л байдаг.
Байшин, бас машин...
Хэргэм зэрэг, хувцас хэрэглэл...
бие махбодь чинь хүртэл."
Учир нь миний олсон, цуглуулсан, хэрэглэсэн бүхэн маань
буцаад л хайрцгандаа орж би хов хоосон л үлдэх нь үнэн.
Тэгвэл та хамгийн дээд албан тушаалд хүрчихээд
хамгийн мундаг худалдан авалт хийчихээд
хамгийн тансаг байшин авчихаад
санхүүгийн аюулгүй байдлаа бүрэн хангачихаад
эсвэл хүрч болох амжилтын дээд оргилд
гарчихаад...
Өөрөөсөө асуугаарай...
Тэр бүх сэтгэл хөдлөл, амжилтын
баяр бахдал чинь дуусахаар...
Тэгээд цааш яана гэж?
Хаа хүрэхээ мэдэхгүйгээр хэдий болтол
зам дагаж алхах юм бэ?
Хэзээ ч ханаж цадахгүй
гэдгээ чи өөрөө мэдэж байгаа.
Өөрөөсөө тэгвэл асуугаад үз л дээ:
Амьдралд юу чухал гэж?
Тэд нар янзтай!
Тэд бас баян!
Тэд бас бүтэлгүйтсэн!
Америкийн №1 Шоу эргэж ирлээ!
Gentle Machine Продакшн үзүүлж байна.
Питер Жозефийн бүтээл
Би Нью-Йоркт залуу байхдаа
төрийн далбаандаа тангараг өргөхөөс
татгалздаг байлаа.
Мэдээж хэрэг би захирлын өрөөнд дуудагдсан.
Тэр яагаад үнэнч байхаа батлах хүсэлгүй байгааг минь асуусан.
Бүгд хүсдэг гэж үү?
Нэгэн цагт дэлхий хавтгай гэдэгт бүгд итгэдэг байсан. Гэвч
тэгж бодлоо гээд хавтгай болчихгүй гэж би хэлсэн.
Америк орон байгаа бүх зүйлээрээ бусад улс үндэстэн
соёл иргэншилд
өртэй бөгөөд
харин үүний оронд газар дэлхий болон
түүн дээр амьдарч
буй хүмүүст үнэнчээ батлах нь
илүү дээр гэж хэлсэн. Энэ бол намайг сургуулиа
орхихоос өмнө болсон явдал.
Тэгээд би унтлагын өрөөгөө лаборатори болгоод
шинжлэх ухаан болон байгалийн талаар
суралцаж эхэлсэн.
Харин дараа нь
бүх юм байгаль ертөнцийн хуульд
захирагддаг бөгөөд хүн, нийгэм
энэ хуулиас ангид биш
юм байна гэдгийг ойлгосон.
Үүний дараа 1929 онд
бидний нэрлэдэгээр
"Их Хямрал" эхэлсэн.
Үйлдвэрүүд байсаар атал яагаад сая сая хүмүүс
ажилгүй, гэр оронгүй болж, өлсгөлөнд нэрвэгдэж
байгааг ойлгоход хэцүү байсан.
Нөөц баялаг хэвээрээ байсан.
Эдийн засгийн тоглоомын дүрэм
худал, үндэсгүй юм байна гэдгийг
би дараа нь ойлгосон юм.
Энэ явдлын дараахан дэлхийн
2-р дайн эхэлж улс орнууд системтэйгээр
бие биенээ хөнөөж эхэлсэн юм.
Харин дайнд зарцуулсан хөрөнгө мөнгө
эвдэрч сүйрсэн нөөц баялгаар
дэлхий дээрх
хүн бүрийн хэрэгцээг хангаж болох
байсныг би бүр сүүлд нь тооцож мэдсэн юм.
Хүн төрөлхтөн оршин тогтнож
эхэлсэн цагаас хойш
үнэт нөөц баялгыг зах зээлийн эдийн засаг
ашиг орлого нэрийн дор зогсолтгүй
устгаж, гарздахыг би харлаа.
Нийгмийн үнэт зүйлс хуурмаг материаллаг байдал
утга учиргүй хэрэглээнд хүртлээ
дордохыг харлаа.
Эрх чөлөөт нийгэм дэхь улс төрийн тогтолцоог
мөнгө ба түүний нөлөө
хяналтдаа оруулахыг харлаа.
Би одоо 94 настай.
Гэвч миний үзэл бодол
75 жилийн өмнө байсантай
яг адил байна.
Үүнийг өөрчлөх ёстой.
[ЗАЙТГАЙСТ]
[ЗАЙТГАЙСТ: УРАГШЛАХ НЬ]
[Цөөн боловч итгэл үнэмшил бүхий хүмүүс
нийгмийг өөрчилж чадна гэдэгт бүү эргэлз.
Үнэндээ энэ бол цорын ганц арга зам.
-Маргарет Мийд]
1-р хэсэг: Хүний мөн чанар
Хэрэв та эрдэмтэн бол
таны толгойд Колагийн эсрэг Пепси, Грекийн эсрэг
Трояанчууд гэдэгтэй адилаар
"байгалийн мөн чанар ба хүмүүжил" гэдэг ойлголт
шингэсэн байх нь тодорхой.
Гэхдээ "мөн чанар ба хүмүүжил" гэдэг нь
нөлөөллийн хүчин зүйлийн талаархи
дэндүү энгийн илэрхийлэл юм.
Харин энэ бол эд эс эрчим хүчээ хэрхэн
олж авдагаас эхлээд
бид хувь хүний түвшинд хэн нэгэн болоход нөлөөлдөг
тэдгээр хүчин зүйлүүд юм.
Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь байгалийн бүхий л
шалтгаан нөхцлийг хялбарчлах
гэсэн алдаатай ангилал юм.
Нэг талдаа амьдрал бол ДНК бөгөөд бурхны
ариун тагш гээд бусад бүх зүйл үүнээс хамааралтай...
Харин нөгөө тал буюу
нийгмийн шинжлэх ухааны хувьд
бид 'нийгмийн амьтад' бөгөөд
биологи бол ердөө л эд эсийн цуглуулга.
Хүмүүс биологоос хамааралгүй.
Гэвч энэ хоёр хандлага хоёулаа алдаатай.
Учир нь биологийн процесс
хүрээлэн буй орчноос хамааралгүйгээр
хэрхэн явагддагийг ойлгох
бараг боломжгүй юм.
[Энэ бол Генетик]
Хамгийн солиотой бөгөөд аюултай
бас хавтгайрсан ойлголтуудын
нэг бол "зан авир генетикийн шалтгаантай"
гэж үздэг явдал юм.
Тэгвэл энэ юу гэсэн үг вэ?
Мэдэх хүнд нь энэ бол орчин цагийн
биологийн нарийн ширийн зүйл, харин бусад
хүмүүсийн хувьд:
биологи, генетикт үндэслэсэн
амьдралыг үзэх үзэл;
гени бол өөрчлөх боломжгүй;
бас зайлсхийх аргагүй;
засч залруулах гэж хүчин чармайлт
гаргах шаардлагагүй;
нэгэнт өөрчлөх, зайлсхийх боломжгүй учраас
сайжруулах гэж хүч хөрөнгө зарах шаардлагагүй зүйл...
Гэвч энэ бол утгагүй ойлголт.
[Өвчин эмгэг]
ADHD гэх мэт өвчин нь шизофренитэй
адил генетикийн хувьд
програмчлагдсан эмгэг гэдэг нийтлэг ойлголт байдаг.
Үнэн хэрэгтээ энэ эсрэгээ юм.
Генийн хувьд програмчлагдсан зүйл гэж огт байхгүй.
Харин хүн амд маш ховор
тохиолддог
цөөн хэдэн өвчин эмгэг л
генийн шалтгаантай байдаг.
Маш ярвигтай эмгэгүүдэд
генийн урьтач нөхцөлүүд байдаг боловч нөхцөл
байна гэдэг нь шууд тийм өвчин байна гэсэн үг биш.
Өвчлөлийн эх үүсвэрийг эд эс, генээс хайх ажил хэн нэг нь
энэ талаар бодохоос ч өмнө бүтэлгүйтсэн юм.
Учир нь ихэнх өвчин эмгэгт генетик шалтгаантай байдаггүй.
Зүрхний өвчин, хавдар, саа
үе мөчний болон цусны бөөмийн өвчлөл
сэтгэцийн эмгэгүүд, донтолт...
эдгээрийн өвчний алийг ч гени үүсгэдэггүй.
Жишээ нь хөхний хавдрын хувьд, хавдартай 100 эмэгтэй тутмын
зөвхөн 7 нь хөхний хавдрын генитэй байдаг.
Үлдэх 93-т нь ийм гени байдаггүй.
Тэгвэл хавдрын генитэй эдгээр 100 эмэгтэй
бүгдээрээ хавдараар өвдчихдөггүй.
[Зан авир]
Гени зөвхөн хүн ямар зан авир
гаргахыг тодорхойлогч биш.
Харин орчиндоо ямар байдлаар хариу үйлдэл үзүүлэх хувилбарыг өгдөг.
Өөрөөр хэлбэл хүүхдийн өсч торних насанд
тохиолддог гадаад хүчин зүйлүүд нь генид нөлөөлж
тодорхой төрлийн
генийг идэвхжүүлэх эсвэл
зогсоох байдлаар тухайн хүүхэд орчин
нөхцөлдөө нийцэж хөгжих чиг замыг нь тодорхойлж өгдөг.
Жишээ нь:
Монтреалд хийгдсэн судалгаагаар
амь хорлосон (ихэвчлэн залуучууд) хүмүүсийн тархинд
задлан шинжилгээ хийж үзэхэд
хүүхэд байхдаа хүчирхийлэлд
өртсөн амиа хорлогчийн тархины эд эсэд генетикийн
өөрчлөлт орсон байсан нь тогтоогдсон.
Харин бусад хүмүүсийн тархинд ийм өөрчлөлт байгаагүй.
Энэ нь эпигенетик нөлөөлөл юм.
"эпи" гэдэг нь дээр нь байх
гэсэн утгатай бөгөөд эпигенетик нөлөөлөл нь
тодорхой генийг идэвхжүүлж, эсвэл идэвхийг нь зогсоож байдаг.
Шинэ Зеландын Дунедин
гэдэг хотод хэдэн мянган хүнийг
төрөхөөс нь эхлээд 20 нас хүртэл нь
судлах ажил хийгдсэн байдаг.
Хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлсөн байж болох
генийн мутац буюу хэвийн бус генийг
тухайн хүн хүүхэд байхдаа
хүчирхийлэлд өртөж байсан нөхцөлд л зөвхөн
олж тогтоох
боломжтойг олж мэдсэн.
Өөрөөр хэлбэл, хэвийн бус генитэй хүүхэд
бусдаас илүү харгис хэрцгий байх магадлалгүй бөгөөд
хэрэв хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртөөгүй бол
хэвийн генитэй хүмүүсээс ч бага
хүчирхийлэл үйлдэх магадлалтай.
Гени бүхний эхлэл төгсгөл гэдгийг үгүйсгэх
гайхалтай жишээ бий.
Жишээ нь хулганаас аль нэг генийг нь
бүр мөсөн авчихаж болдог гайхалтай арга байдаг.
Ийм хулгана болон түүний үр зулзага огт тийм генигүй болдог.
Ингээд тэр генийг устгачихаж байгаа юм.
Хэрэв тухайн гени нь
юм сурах ой санамжтай
холбоотой бол энэ туршилтаараа та
тэр генийг устгаад үр дүнд нь
юу ч сурдаггүй хулганатай болно гэсэн үг.
Аан! оюун ухааны генийн суурь гэж үү!
Энэ судалгаанд төдийлэн үнэлгээ аваагүй боловч
хэвлэл мэдээллийнхэн олж харсан зүйл бол
генийг нь устгачихсан хулганыг
хэвийн хулганыхаас илүү сонирхолтой
орчин нөхцөлд байлгаж, өдөөхөд тухайн хулгана сэтгэцийн
хомсдолыг даван туулж чадсан байдаг.
Тэгэхээр хэн нэг нь "Өө энэ бол генийн шалтгаантай
зан авир" гэж хэлэх юм бол
энэ нь амьд организм гадаад орчиндоо
ямар байдлаар хариу үзүүлэхэд
генийн нөлөөлөл байдаг эсвэл
уг организм гадны орчин нөхцөл дэх
бэрхшээлийг даван туулахад
гени нөлөө үзүүлдэг
гэж ойлгож байна гэсэн үг.
Гэвч дийлэнх хүмүүс ингэж бодохгүй гэдгийг та мэдэж
байгаа байх. Харин үүний оронд
энэ бол "зөвхөн гени" гэдэг
хэвшсэн хувилбарыг эхэлж
бодох бөгөөд энэ нь генийг сайжруулах
үйл явдлын түүхээс холгүй юм.
Энэ бол нийтлэг тархсан буруу
ойлголт бөгөөд нэлээд аюултай зүйл юм.
Хүчирхийллийг
биологийн талаас нь тайлбарлах...
бас таамаглах нь аюултай.
Энэ нь эндүүрэлд хүргэхээс
гадна хор уршигтай.
Яагаад гэвэл ийм тайлбарт
итгэчихсэн хүн:
хүнийг харгис хэрцгий
болоход нөлөөлдөг нөхцлийг
өөрчлөх "боломж бидэнд байхгүй"
бидний хийж чадах зүйл бол тэднийг хорьж шийтгэх
эсвэл цаазлах явдал
бас хүчирхийлэгч болоход хүргэдэг
нийгэм соёлын нөхцөл байдлыг өөрчлөх
гэсний хэрэггүй. Учир нь энэ "огт хамаагүй"
гэж хэлэх болно.
Генетикийн талаархи ийм ойлголт өнгөрсөн ба одоогийн
түүхэн болоод нийгмийн хүчин зүйлийг үл ойшооход
хүргэж байгаа бөгөөд Люис Менандын
Нью Йоркер сэтгүүлд
бичсэнээр:
"аливаа сайн, муу зүйлийн бүх тайлбар нь
бүгд генид байна.
Хүн хамгийн эрх чөлөөтэй, хөгжиж
дэвшсэн улсад амьдарч байж
ямар юмандаа сэтгэл дундуур байж
эсвэл сөрөг муу зан үйлд орооцолдох юм бэ?
Энэ системдээ биш.
Харин хаа нэгтээ арга зүйн алдаа байна." гэжээ.
Ер нь зөв илэрхийлжээ.
Тиймээс бүх зүйл гени гэдэг ойлголт нь маш олон
хэвийн бус зан үйлийг
бий болоход нөлөөлдөг эдийн засаг, нийгэм
улс төрийн хүчин зүйлүүдийг
үл харгалзах шалтгаан болдог.
[Бодит судалгаа: Донтолт]
Донтолтыг ихэвчлэн
мансууруулах бодистой шууд холбож ойлгодог.
Гэхдээ илүү өргөн утгаар нь
авч үзвэл үүнийг би
удаан хугацааны дараа гарах
сөрөг үр дагаварыг үл хайхран
хэсэгхэн зуурын тайвширлыг эдлэх гэсэн
зан авир гэж тодорхойлно. Донтолтын үед хүн өөртөө хяналт
тавих чадваргүй болж хэдий болихыг
хүсэвч чадахгүй нөхцөлд хүрдэг.
Гэтэл мансууруулах бодистой
холбоотойгоос гадна өөр олон
төрлийн донтолт байдаг.
Жишээ нь ажилдаа донтох, дэлгүүр хэсэх,
видео тоглоом, интернэтэд донтох гэх мэт...
Эрх мэдлийн донтолт гэж бас бий. Эрх мэдэлтэй хүмүүс
улам илүүг хүсч, үүндээ хэзээ ч сэтгэл ханадаггүй.
Компани корпорациуд улам ихийг олох гэж донтдог.
Эд зүйл, хөрөнгө баялаг
маань газрын тостой холбоотой болхоор бид газрын
тосонд бас донтчихсон.
Тэгвэл энэ донтолтын сөрөг үр дагаварыг хараач.
Юм юманд донтсоноос болж амьдарч буй газар
дэлхийгээ сүйтгэж байна.
Гэтэл энэ бүх донтолтийн нийгмийн
үр дагавар нь Ийстсайд дахь миний
өвчтөнүүдийн хар тамхины донтолтоос ноцтой байна.
Харамсалтай нь донтолтыг мундаг, сайхан юм шиг үзэх болжээ.
Тамхины үйлдвэрлэлээс их ашиг олсон компаний захирал
илүү урамшил авч
үүнийхээ төлөө ямар нэг хуулийн хариуцлага хүлээхгүй.
Харин ч бүр өөр том корпорациудын
ТУЗ-ын хүндлэл хүлээсэн гишүүн.
Гэтэл тамхинаас болж жил бүр
5.5 сая хүн үхэж байна.
АНУ-д гэхэд жилд 400,000 хүнийг тэд алж байна.
Тэгвэл энэ хүмүүс юунд донтсон гээч? Энэ бол мөнгө.
Ердийн донтогч донтолтоо хүлээн
зөвшөөрдөггүйн адилаар
тэд ч бас дэндүү донтсон болохоор
хийж байгаа зүйлийнхээ уршигийг үгүйсгэдэг.
Гэхдээ ямар ч үнэ цэнээр хамаагүй
ашиг орлогод донтохыг хүндэтгэн үзэж болох юм.
Гэвч юуг хүлээн зөвшөөрөх, юуг хүндэтгэх вэ? гэдэг
өнөөгийн нийгэмд дурын асуудал болчихсон бөгөөд
хор уршиг нь их байх тусам
донтолтыг хүндэтгэж үзэх болсон.
[Хуурмаг түүх]
Мансууруулах бодис донтуулах нөлөөтэй гэж бүгл ойлгодог.
Бас хар тамхины эх үүсвэртэй нь тэмцэж байж
донтолтыг зогсооно гэдэг
ойлголт дээр мансуурлын эсрэг тэмцэл үндэслэж байдаг.
Донтолт гэдгийг өргөн утгаар нь авч үзвэл ямар ч зүйл
угаасаа донтуулагч биш.
Ямар ч бодис, эм тан донтуулагч биш бөгөөд
ямар ч зан авир донтох шинж чанаргүй.
Дэлгүүр хэсэх дон тусчихгүйгээр олон хүн худалдан авалт хийж чаддаг.
Бас хүн болгон их идэх донтой болчихдоггүй.
Хундага вино уусан хүн болгон архичин болдоггүй.
Харин чухам юу донтолтод өртөмтгий болгож байгаа нь чухал.
Учир нь донтолт гэдэг бол аливаа нөлөөнд автамтгай хүн
болон ямар нэг донтуулах нөлөөтэй бодис эсвэл
зан үйлийн нийлбэр байдаг.
Донтуулагч нь ямар нэг эм, эсвэл бодис биш.
Харин тухайн хүн ямар нэг бодис эсвэл зан үйлд
хэр амархан автагдах эсэх нь гол асуудал.
[Гадаад орчин нөхцөл]
Ямар учраас зарим хүмүүс
донтолтод өртөмтгий байдгийг ойлгохын тулд
тухайн хүний өнгөрсөн амьдралыг харах ёстой.
Донтолт генийн шалтгаантай гэдэг
хуучирсан ойлголт
шинжлэх ухааны хувьд нотлогддоггүй.
Бодит байдал дээр амьдралын тодорхой нэг нөхцөл
байдал хүнийг аливаад өртөмтгий болгодог.
Амьдралын нөхцөл, хүний хувийн зан ааш нь
сэтгэл зүйн хэрэгцээг тодорхойлохоос гадна
сэтгэцийг хэлбэрийг тодорхойлдог.
Харин энэ процесс эхийн умайд байхад эхэлдэг.
[Төрөхийн өмнөх үе]
Хэрэв эхчүүдийг жирэмсэн байх
үед нь стресст оруулах юм бол энэ нь
хүүхэд донтолтод өртөх магадлалыг
нэмэгдүүлэх ул мөр үлдээдэг нь батлагдсан.
Учир нь сэтгэл зүйн болон нийгмийн орчин
нөхцөл ургийн хөгжилд тодорхой нөлөө үзүүлдэг.
Тэгэхээр хүний биологи эхийн хэвлийд байхаас эхлэн
гадны нөлөөнд орж, програмчлагдаж байдаг.
Гадаад орчин зөвхөн эхээс төрснөөс эхлэхгүй.
Харин үр хөврөл үүссэнээр, ураг эхийн биенээс гормон
эрдэс бодис гэх мэт бүхий л зүйлийг хүлээн авч
эхэлснээр хүний гадаад орчин нөхцөл
бий болж эхэлдэг.
Үүний нэг
том жишээ нь:
1944 онд Нацистууд Голландыг
эзэлснийхээ дараа бүх хүнсний
зүйлийг нь Герман руу зөөчихсөн.
Гурван сарын турш хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж
хэдэн арван мянган хүн өлсөж үхсэн.
Харин тэр өлсгөлөнгийн уршиг юу байсан гэвэл:
өлсгөлөнгийн үеэр 3-аас 9 сартай байсан ургийн
бие махбод нэг онцгой нөлөөллийг амссан.
Ураг 3-аас 9 сартайдаа гадаад орчноо мэдэрч
эхээсээ хангалттай хэмжээний хоол тэжээл
авч байгаа эсэх зэрэг
мэдээллийг авч, суралцаж эхэлдэг
цаг үе байдаг.
Энэ үедээ өлсгөлөн байсан бол хүүхдийн бие яг тийм
байдлаар програмчлагдаж
сахар, өөх тосоор байнга дутагдаж байсан учраас
бие махбод нь тэр болгоныг цуглуулж эхэлдэг.
Эхийн хэвлийд байхдаа өлсгөлөнд нэрвэгдсэн хүн
хагас зуун жилийн дараа
гэхэд даралт ихсэх, таргалах, бодисын солилцооны
эмгэгтэй болох өндөр магадлалтай.
Энэ бол гадаад орчин нөхцлийн нөлөө.
Хээлтэй байхад нь стресст оруулсан лабораторийн амьтдын
үр зулзага хүртэл
иймэрхүү төстэй гаж эмгэг, өвчлөлд өртдөг.
Жишээ нь Англид хийгдсэн судалгаагаар, жирэмсэн үедээ
хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн
эхэс ердийнхөөс илүү
хэмжээний стрессийн даавар ялгаруулдаг бөгөөд
тэдгээр эхчүүдээс төрсөн хүүхэд 7, 8 настайгаас эхлэн
ямар нэг донтолтод өртөх магадлалтай болдог.
Тэгэхээр эхийн умайн стресс сэтгэцийн янз бүрийн
өвчлөлийн суурийг тавьдаг байх нь.
Израйлд 1967 оны дайны үед жирэмсэн
байсан эхчүүдийн хүүхдэд хийсэн
судалгаагаар эдгээр эмэгтэйчүүдээс
төрсөн хүүхдүүд бусад хүүхдийг бодвол
илүү шизофренээр өвчилж байсан нь
харагдсан.
Харин төрөхийн өмнөх нөхцөл байдал хүний хөгжилд
чухал нөлөөтэйг харуулах энэ мэт нотолгоо хангалттай байдаг.
[Бага нас]
Хүний хөгжил, ялангуяа
тархи, сэтгэцийн хөгжил төрсний дараах
гадаад орчин нөхцөлд
явагддаг.
Унага эхээс төрсөн эхний өдрөө л
хурдлан давхиж чаддаг.
Үүнтэй харьцуулвал бид бараг хөгжөөгүй гэсэн үг.
Хүн ой, ой гаран, бүр 2 нас хүртлээ энэ хэмжээний
тэнцвэр, булчингийн хүч, харааны
чадварыг бий болгож чаддаггүй.
Учир нь унаганы тархи эхийн хэвлийд
байхдаа хөгжиж байдаг бол
хүний хувьд энэ процесс эхээс төрсний дараа эхэлдэг
бөгөөд биднийг оюун ухаант хүн болгодог
их тархи хангалттай хэмжээнд хөгжиж томрох
хувьслын энгийн шаардлагатай
энэ холбоотой байдаг.
Яг энэ үед 2 хөл дээрээ алхаж эхэлдэг бөгөөд улмаар
бидний аарцаг нарийсч ирдэг.
Ингэж бид нарийн аарцаг, том толгойтой болдог.
Тиймээ, та таачихлаа. Бид дутуу хөгжилтөй төрдөг.
Энэ нь бусад амьтдын тархи хэвлийд байхдаа хөгждөг
харин биднийх
төрсний дараа, ихэнхдээ
хүрээлэн буй орчны нөлөөнд хөгждөг гэсэн үг.
Ньюрал Дарвинизмын онолоор бол
орчноосоо хангалттай мэдээлэл авч байгаа хэлхээ
бүрэн хөгжих бөгөөд харин мэдээлэл аваагүй нь
зөв хөгжихгүй эсвэл бүр хөгжихгүй ч байх магадлалтай.
Хэрэв цоо эрүүл нүдтэй хүүхдийг
харанхуй өрөөнд 5 жил байлгавал тэр хүүхэд
үлдсэн амьдралынхаа туршид сохор болж үлдэнэ.
Учир нь хараа хөгжихөд заавал гэрлийн долгио шаардлагатай бөгөөд
гэрэл байхгүй бол төрөх үед хэвийн
байсан харааны эд эс
хатангиршиж үхэх бөгөөд дахин шинэ хэлхээ үүсэхгүй.
[Ой санамж]
Хэдийгээр сэргээн санах ой санамж
бараг байхгүй боловч бага насан дахь
амьдралын туршлага
насанд хүрсэн хүний зан авирыг тодорхойлдог гэж үздэг.
Хүнд үндсэн хоёр төрлийн ой санамж байдаг:
Сэргээн санах буюу тодорхой ой санамж нь
тодорхой факт, үйл явдал, нөхцөл байдлыг
сэргээн санах боломжийг олгодог.
Гэхдээ сэргээн санах ой санамжийг
кодлон хадгалдаг тархины хэсэг
хүүхэд 1 нас 6 сар хүртэл огт хөгжиж эхэлдэггүй бөгөөд
бүүр хойно бүрэн хөгжиж дуусдаг.
Ийм учраас бид 18 сартай байхаас өмнөх
ямар нэг зүйлийг сэргээн санадаггүй.
Харин нөгөө ой санамж нь
далд буюу сэтгэл хөдлөлийн ой санамж юм.
Хүүхдэд тохиолдох сэтгэл хөдлөл болон
түүний нөлөөлөл нь түүний мэдрэлийн тогтолцоонд
нервийн хэлхээ хэлбэрээр хоногшин үлдэж
ямар нэг ой санамжгүйгээр
идэвхжихэд бэлэн хадгалагдаж байдаг.
Энд тодорхой жишээ авч үзье.
Багадаа үрчлэгдсэн хүмүүс ихэнхдээ
үрчлүүлсэнээ хүлээн зөвшөөрч чаддаггүй.
Тэд үрчлүүлсэнээ санадаггүй.
Тэдэнд ямар нэг сэргээн санах мэдээлэл байхгүй
учраас төрүүлсэн эхээсээ салсан мөчөө санадаггүй.
Гэхдээ хагацаж салсан, хаягдсанаас үүдсэн сэтгэл
хөдлөлийн ой санамж тархинд үлддэг.
Тиймээс ийм хүмүүс сөрөг хандлагыг
бусдаас илүү мэдрэх, өөрийгөө
нүд үзүүрлэгдэж, ялгаварлагдаж
байгаад гутрах, бухимдах магадлал
өндөртэй байдаг.
Үрчлүүлсэн хүн болгон ийм байдаггүй.
Гэхдээ далд ой санамж байгаа учраас ийм
шинж тэдгээр хүмүүст илүү хүчтэй илэрдэг.
Судалгааны ном зохиол болон хувийн
туршлагаас харахад бараг бүх
гүнзгий донтогчид хүүхэд байхдаа
ноцтой хүчирхийлэлд өртөж,
сэтгэл санааны хохирол амссан байдаг.
Тэдний сэтгэл хөдлөлийн болон далд
ой санамж нь аюул, занал
дүүрэн ертөнц, итгэж болохгүй асран хүмүүжүүлэгчид
эсвэл итгэхэд хэцүү
харилцаа холбоог байнга сануулж
байдаг учраас тэд хэн нэгэнтэй
дотно харилцаа үүсгэхээс зайлсхийх
өөрсдөд нь туслах гэсэн
асрамжлагч, эмч
бусад хүмүүст итгэдэггүйгээс гадна хорвоо дэлхийг
найдваргүй газар гэж үзэх нь элбэг байдаг.
Энэ бол далд ой санамжын үйлдэл бөгөөд
зарим үед огт санахгүй үйл явдал хүртэл ийм нөлөөтэй байдаг.
[Хүртэхүй]
Дутуу төрсөн хүүхдийг инкубаторт хэдэн долоо
хоног эсвэл сараар байлгаж
аппарат, төхөөрөмжөөр амьдралыг нь дэмждэг.
Тэгвэл эдгээр хүүхдүүдэд өдөр бүр
10 минут нуруунд нь иллэг массаж хийж өгч байвал
тэдний тархины хөгжлийг дэмждэг болох нь батлагдсан.
Тиймээс хүртэхүй бол хүүхдийн хөгжилд
маш чухал бөгөөд үүнгүйгээр нялхас өсч торниж чадахгүй.
Хүртэхүй гэдэг хүнд ямар чухал
суурь хэрэгцээ болохыг энэ харуулж байна.
Эцэг эхчүүдийг хүүхдээ битгий ав, битгий тэвэр
айж, уйлж байгаа хүүхдээ битгий аргад
эсвэл хүүхдээ шөнөжин ганцааранг нь унтуулж бай
гэх мэт харамсалтай хандлага өнөөгийн манай
нийгэмд нийтлэг байдаг.
Гэтэл энэ нь хүүхдэд жинхэнэ хэрэгтэй зүйл байдаг
бөгөөд магадгүй тэр хүүхэд чимээгүй болж унтах үед
эцэг эхдээ орхигдож, хамгаалалтгүй
болсны хариу үйлдэл болж тэдний тархины
үйл ажиллагаа саатдаг. Харин үүний уршгаар
тэдний далд ой санамжид яг тийм
харгис хэрцгий хорвоо ертөнц хоногшиж үлддэг.
[Хүүхэд нас]
Ийм ялгаатай байдлууд амьдралын эхний жилүүдэд бий болдог.
Амьдралын сайн сайхан эсвэл хүнд хэцүү байдлын
талаархи эцэг эхчүүдийн туршлага нь
жирэмсэн байх үеийн
сэтгэл санааны дарамт, ажлын өдрийн
дараа уур уцаартай ирж, үр хүүхдээ
загнаж зандрах байдлаар
үр хүүхдэд дамждаг бөгөөд
энэ нь бидний сайн мэдэх болсон
хүүхдийн хөгжилд маш хүчтэй нөлөө үзүүлдэг.
Энэ мэдрэмтгий байдал нь зүгээр нэг хувьслын алдаа биш юм.
Ийм шинж чанар өөр амьтан ургамалд ч байдаг.
Ургамалд хүртэл гадаад орчиндоо
дасан зохицох процесс явагддаг.
Харин хүмүүсийн хувьд энэ нь нийгмийн харилцааны асуудал.
Тиймээс хүүхэд ахуй амьдралд
хичнээн хайр халамж хүртэж, ямар бэрхшээлтэй тулгарах нь
таны өсч торних хорвоо ертөнцийн эхлэл юм.
Амьдрахын тулд тэмцэлдэх хэрэгтэй газар
өсч торниж байгаа бол араа харж,
биеээ хамгаалж, бас хэнд ч итгэхгүй байж сур...
Харин хүмүүс харилцан ойлголцож, хамтарч ажилладаг
бие биенээ энэрч хайрладаг, аюулгүй байдал нь бусадтай
тогтоох сайн харилцаанд үндэслэдэг нийгэмд
шал өөр сэтгэл хөдлөлийн
болон оюун ухааны хөгжил хэрэгтэй.
Бага балчир насны мэдрэмтгий байдал гэж
үүнийг хэлж байгаа бөгөөд эцэг эх хүүхдээ
хүмүүжүүлэх нь нэг ёсны амьдралын туршлага
дамжуулах далд систем юм.
Хүүхэд байхад үндсэндээ хоёр зүйл буруу болох магадлалтай
гэж Британийн хүүхдийн сэтгэл зүйч Виникот хэлжээ.
Нэг нь болох ёсгүй зүйл болох
нөгөө нь болох ёстой зүйл болохгүй өнгөрөх.
Эхний бүлэгт нь Ийстсаид дахь миний өвчтөнүүд болон
донтогчдод тохиолдсон
айж цочмоор хүчирхийлэл, доромжлол багтана.
Энэ бол болох ёсгүй боловч болж өнгөрсөн зүйлс.
Харин дараа нь хүүхэд болгонд хэрэгтэй боловч
тэр болгон аваад байдаггүй
дарамтгүй, тохирсон, байнгын
эцэг эхийн анхаарал халамж байдаг.
Эдгээр хүүхдүүд эцэг эхдээ хаягдаж
хүчирхийлэлд өртөөгүй боловч
өнөөгийн нийгэм дэх
дарамт стресс зэргээс болж хүүхдүүддээ сэтгэл санааны
хувьд хангалттай анхаарал
халамж тавих эцэг эхчүүд алга.
Эцэг эх нь байгаа ч сэтгэл зүйн хувьд анхаарал тавихгүй
байгаа энэ нөхцлийг сэтгэл санааны хувьд үр хүүхдээ
орхигдуулах гэж сэтгэл зүйч Аллан Шоор нэрлэжээ.
Хүчирхийлэл харгислалын
шалтгааныг олж мэдэхийн тулд би
амьдралынхаа сүүлийн 40 орчим жилийг хүн амины хэрэгтэн
хүчирхийлэгч гэх мэт нийгэм өөрөө бий болгосон
хамгийн харгис хэрцгий хүмүүстэй ажиллаж өнгөрөөсөн.
Гэтэл шорон гяндан дахь хамгийн харгис
гэгдэх гэмт хэрэгтнүүд
хүүхэд байхдаа байж болох хамгийн хүнд хэлбэрийн
хүчирхийллийн хохирогч болсон байдгийг олж мэдсэн.
Өнөөгийн нийгэмд хүүхдүүд
ийм гүн гүнзгий, ноцтой байдлаар үл ойшоогдож
орхигдож байсныг
таамаглаж байсангүй.
Тэдний ихэнх нь эцэг эх болон ойр дотны хүмүүс нь
амь насыг нь хөнөөх гэсэн оролдлогын
золиос эсвэл гэр бүл, дотны хэн нэг нь
амь насаа алдсан аллагын гэрч болсон байдаг.
Бүх юм бусад бүх юмнаас хамаардаг, нэг бүхэл олноос
бүрдэж, харин олон нь нэг зүйл болдог гэж Будда хэлсэн байдаг.
Аливааг хүрээлэн буй орчноос нь ангид ойлгох боломжгүй.
Нар, салхи, газар дэлхий навчинд шингэсэн гэсэн үг.
Энэ ойлголт бидний хүрээлэн буй орчин, ялангуяа
хүний хөгжлийн хувьд үнэн бодитой болох нь харагдаж байна.
Хүний хөгжлийн "био, сэтгэл зүй, нийгмийн"
мөн чанар гэдэг бол энэ ойлголтын шинжлэх ухааны нэр томьёо
бөгөөд энэ нь хүний биологи бол
нийгэм, сэтгэл зүйн орчин нөхцөлөөс
хамааралтай болохыг илэрхийлдэг.
Бүр тодорхой хэлбэл Калифорнийн
их сургуулийн сэтгэц судлаач Даниел Сиегэл "Хүмүүс хоорондын
мэдрэлийн биологи" гэдэг нэр томьёо буюу
хүний нервийн систем яаж ажиллах нь
хүмүүс хоорондын харилцаанаас
ихээхэн хамааралтай гэдэг ойлголтыг гаргаж ирсэн.
Энэ харилцаанд юуны өмнө эцэг эх, гэр бүлийн харилцаа
дараа нь амьдралд тохиолдох бусад дотны хүмүүс
эцэст нь тухайн нийгмийн харилцаа бүхэлдээ багтана.
Тиймээс хүний мэдрэл сэтгэцийн
үйл ажиллагааг түүний өсч торнисон болон
одоо байгаа орчин нөхцөлөөс салгаж ойлгох
боломжгүй бөгөөд энэ нь
бүхий л амьдралын туршид харилцан хамааралтай.
Ялангуяа хүний оюун ухаан дөнгөж
хөгжиж, бусдаас хамааралтай байгаа нөхцөлд
бас өндөр настай болж, үхэхийн цагт бүр үнэн юм.
[Соёл]
Хүн төрөлхтөн бараг бүх төрлийн нийгэмд амьдарч ирсэн.
Ан ав хийж, хоол хүнсээ хувааж, эд зүйл солилцож
амьдарч байсан нийгэм
энэ дундаас хамгийн тэгш эрхтэй нь байсан байх...
Зарим нэг нь багахан хэмжээний
ан ав хийдэг боловч ихэвчлэн
байгалиас хоол хүнсээ олж авдаг
бөгөөд их ойрхоны биш боловч
ойр дотны хүмүүстэй амьдралынхаа
дийлэнх хэсгийг өнгөрөөдөг
бүлүүдийн бүтэц нь байнга хувиран
өөрчлөгдөж байдаг, тийм ч их
материаллаг соёл байхгүй нийгэмд
хүн төрөлхтөн түүхийнхээ ихэнхи хэсгийг өнгөрөөсөн.
Харин энэ нь маш өөр амьдрал, ертөнцийг бий болгодог.
Үүний нэг онцлог бол тэнд хамаагүй бага хүчирхийлэл гардаг.
Хүн төрөлхтний түүхэн дэх
тэр цаг үед зохион байгуулалттайгаар
хүчирхийлэл үйлдэх явдал гарч байсангүй.
Тэгвэл бид яг хаана буруу замаар явчихав?
Хүчирхийлэл бол нийтлэг зүйл биш.
Хүн төрөлхтөнд адил тэгш хэмжээгээр хуваарилчихсан зүйл биш.
Хүчирхийллийн хэмжээ, цар хүрээ нийгэм бүрт адилгүй байдаг.
Бараг хүчирхийлэл гардаггүй нийгэм байхад
өөрсдийгөө тэр чигээр нь хөнөөчихдөг нь ч бий.
Жишээ нь Амиш, Менноти, Хаттер гэх мэт
хүчирхийллийг үл тэвчдэг Анабаптист шашны
бүлгүүдийн нэг болох Хаттерчуудын
дунд ямар ч аллага, хүн амины
хэрэг гарсан түүх байдаггүй.
Дэлхийн 2-р дайн гэх мэт томоохон дайны
үед цэрэгт алба хаахаас татгалздаг
хүмүүс олон байдаг байсан.
Тэд цэрэгт явснаас шоронд суухыг илүүд үзэж байсан юм.
Израйлын Киббутзим хэмээх арал дээр
гэмт хэрэг маш бага гардаг. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн
хүмүүсийг хүчирхийлэлгүй
амьдралд сургахын тулд
шүүх тэднийг Киббутзимд
амьдруулахаар явуулдаг.
Яагаад гэвэл хүмүүс тэнд хүчирхийлэлгүй амьдарч чаддаг.
Амьдарч байгаа нийгэм нь хүнийг тодорхойлдог.
Бидний өргөн утгаараа шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэл,
хэл соёлын нөлөө бүхий нийгэм.
Амьдрал гэм нүгэл, эсвэл гайхамшиг эсэхийг
бодох эс бодохыг, бас өнөөдөр хэрхэн амьдрахад
хойд нас хамаатай юу эсвэл энэ огт утгагүй
зүйл үү гэдгийг нийгэм бидэнд зааж өгдөг.
Нийгмийг бид хувь хүнийг, эсвэл нийт олныг дээдэлсэн
нийгэм гэж тодорхойлж ярьдаг.
Тэгвэл ийм ялгаатай нийгмүүдэд ялгаатай хүмүүс
ялгаатай үзэл бодол, бас тархи, сэтгэхүй
байдаг гэж би бодож байна.
Америкт бид хамгийн их хувь хувиа боддог нийгэмд амьдарч
байгаа бөгөөд капитализм таныг ямар нэг пирамидын оройд
мацах нөхцлийг олгодог хэдий ч аюулгүй байх баталгаа нь
улам улам багасч байдаг. Өөрөөр хэлбэл нийгэм олон анги
давхаргатай болох тусам бидний найз нөхөд
адил тэнцүү харьцах хүмүүсийн тоо цөөрч
харин оронд нь янз бүрийн ялгаатай байдал
төгсгөлгүй зиндаа, шатлал бий болж...
эцэст нь ойр дотно харилцах хүнгүй амьдрал
улам л энэрэнгүй бус нийгэм бий болж байна.
[Хүний мөн чанар]
Харин энэ биднийг хүний мөн чанар гэж юу болохыг
шинжлэх ухааны үүднээс ойлгож мэдэх гэсэн
бараг боломжгүй цэг дээр авчирдаг.
Бидний бодит мөн чанар
зөвхөн төрөлхийн мөн чанараар
хязгаарлагдах учиргүй.
Бид өөр ямар ч амьтдаас илүү
нийгэм, соёлын онцлогыг бий болгож чаддаг.
Олон янзын итгэл үнэмшлийн систем, гэр бүлийн бүтэц
эсвэл хүүхэд хүмүүжүүлэх арга зүй гээд л...
Олон төрөл зүйлийг бий болгох бидний чадвар үнэхээр гайхалтай.
Өрсөлдөөнд суурилсан нийгэмд
нэг хүн нөгөөгөө ямар ч энэрэх сэтгэлгүйгээр
байнга ашиглаж мөлжиж байдаг.
Бусдын асуудал бэрхшээлээс ашиг олох
эсвэл ашиг олох зорилгоор асуудал бэрхшээл
үүсгэдэг энэ зан авирын шалтгааныг
хэзээ өөрчлөгдөхгүй хүний мөн чанар
мэтээр өнөөгийн үзэл суртал итгүүлэн үнэмшүүлдэг.
Ийм учраас хүмүүс төрөлхийн өрсөлдөөнч бөгөөд
зөвхөн өөрийгөө бодож, хувиа хичээдэг гэсэн
ташаа ойлголт нийгэмд байдаг.
Бодит байдал дээр энэ эсрэгээрээ.
Хүн гэдэг талаасаа бидэнд бодит хэрэгцээ байдаг.
Тэгвэл зөвхөн энэ бодит хэрэгцээг тодорхойлох замаар л
хүний мөн чанарыг ярих ганц боломж бидэнд бий.
Бидэнд ойр дотны, найз нөхдийн харилцаа, хайрлагдах
хаа нэг газар хамаарах, хүлээн зөвшөөрөгдөх
бусдад харагдах гэх мэт хэрэгцээ бий.
Энэ хэрэгцээгээ хангаж чадвал
хүн нөхөрсөг, хамтач, энэрэнгүй
бусдыг гэх сэтгэл зүрхтэй болж хөгждөг.
Тэгвэл...
өнөөгийн нийгэмд маш цөөн хүн
энэ хэрэгцээгээ хангаж байгаа учраас
хүний мөн чанарын гажуудлыг харах бид харах болсон.
Бид хүний мөн чанарыг ярьж болно.
Гэхдээ зөвхөн хүний төрөлх, суурь
хэрэгцээ гэдэг талаас нь
буюу хангаснаар эсвэл хязгаарласнаар
тодорхой зан авирт хүргэдэг хэрэгцээ
талаас нь авч үзэх ёстой.
Тиймээс...
хүнийг янз бүрийн нөхцөл байдалд дасан зохицож
амьдрах боломжийг олгодог хүний бие организм нь
мөн адил тодорхой суурь хэрэгцээ болон
гадаад орчны шаардлагын дагуу програмчлагдсан байдгийг
ухамсарласан цагт л
нийгмийн зайлшгүй хүчин зүйл бий болно.
Бидний бие махбодид шим тэжээл
хэрэгтэй байдгийн адилаар хүний тархи хөгжлийн бүх шатандаа
эерэг хүчин зүйлийг
шаардаж, харин сөрөг нөлөөллөөс
хамгаалахыг хүсч байдаг.
Харин болох ёстой зүйл болохгүй байх...
эсвэл болох ёсгүй зүйл болох нь...
сэтгэцийн болон бусад өвчин эмгэг үүсэхээс гадна
сөрөг муу зан үйл бий болох
үүд хаалгыг нээдэг.
Бид анхаарлаа гадагш хандуулж, бодит нөхцөл
байдлыг харгалзаж үзэх замаар
бий болгосон нийгэм маань
бидний эрүүл мэндийг хамгаалж чадаж байгаа
эсэхийг өөрсдөөсөө асуух ёстой.
Өнөөгийн нийгэм, эдийн засгийн
тогтолцоо хүн, нийгмийн хөгжил
дэвшилд эерэг нөлөө үзүүлж чадаж байна уу?
Эсвэл энэ тогтолцоо хүн нийгмийн
сайн сайхныг хангахад хэрэгтэй хувьсал хөгжлийн
үндсэн нөхцөл шаардлагын
эсрэг үйлчлээд байна уу?
[2-р хэсэг: Нийгмийн патологи]
Өнөөдөр нуран унахад бэлэн болчихсон нийгэм
бас энэ бүх асуудал, бэрхшээл
хэзээ эхэлсэн юм бол гэж та асуух байх?
[Зах зээл]
Зах зээлийн ойлголт Жон Локоос эхлэдэг.
Тэр өмч гэдэг ойлголтыг авчирсан.
Мөн хувийн эрх болон өмчтэй холбоотой дараахь
3 нөхцөлийг гаргаж ирсэн:
Юуны өмнө бусдад өгөх хангалттай
илүүдэл байх шаардлагатай.
Харин энэ илүүдэлд таны хөдөлмөр шингэсэн байх ёстой.
Таны хөдөлмөрөө хорвоо ертөнцөд хольж хутгаснаар
бүтээгдэхүүн олж авах эрхтэй болно.
Нэгэнт хүн бүрт хангалттай илүүдэл байгаа
тэгээд тэр нь муудахгүй
бас та үүнийгээ гарздахыг зөвшөөрөхгүй учраас бүх юм ОК.
Жон Лок төр засгийн талаарх сургааль дээрээ их удаан ажилласан
бөгөөд тэр үеэс хойш энэ нь улс төр
эдийн засаг, эрх зүйн ойлголтын судар ном болсон.
Бас одоо ч үзэж судалсаар л байгаа.
Жон Лок нөхцөлүүдээ дөнгөж хэлээд
таныг хувийн өмчтөн болох эсэхээ шийдэж амжаагүй
байтал чинь хувийн өмчийн онолоо
хамгаалах маш үнэмшилтэй, бас их сайн үндэслэл
гаргачихна...
Тэр үүнийгээ шууд л
ганц өгүүлбэрт багтаагаад хэлнэ.
"Мөнгийг хүмүүс чимээгүй л
хүлээн зөвшөөрсөн" болохоор байгаа юм...
гэж хэлсэн мөртлөө
нөгөө нөхцөлүүд нь хүчингүй болсон эсэх талаар юу ч хэлээгүй.
Үнэндээ яг ийм зүйл болсон.
Тэгвэл одоо бидэнд
таны өөрийн хөдөлмөрөөр олсон эд хөрөнгө байна.
Өө үгүй юм байна. Мөнгө хөдөлмөрийг худалдаж авдаг.
Тиймээс бусдад хангалттай
илүүдэл байх эсэх нь, бас энэ нь
мууддаггүй байх эсэх асуудал одоо хамаагүй.
учир нь мөнгө бол алттай адил юм.
Алт юуг ч бохирдуулдаггүйтэй адилаар
үр ашиггүй гарз хохирлын хариуцлагыг үүрэх учиргүй гэж тэр хэлсэн.
Бид алт, мөнгө гэж металын тухай биш харин түүний
нийгэмд үзүүлдэг нөлөөллийн талаар ярьж байна.
Энэ бол дахиад л нэг логикгүй үндэслэл.
Бас түүний бодож олсон хамгийн
цочирдмоор логик хууран мэхлэлт боловч
хөрөнгө өмчлөгчдийн сонирхолд яв цав нийцдэг.
Дараа нь Адам Смит энд нэмэгддэг бөгөөд
тэр үүн дээр шашныг авч үздэг.
Бурхан энэ бүхнийг бүтээсэн.
Энэ бол түүний эрх.
Харин одоо "энэ бүх зүйл зөвхөн бурхных биш"
гэдгийг Смит ч бас хэлж байна гэж Жон Лок хэлсэн.
Тэр шууд утгаар нь хэлээгүй боловч
философийн утгаараа үнэхээр болж байгаа зүйл.
зарчмын хувьд энэ бол зөвхөн хувийн өмчийн асуудал биш...
Энэ бүгд угаасаа байх ёстой буюу заяагдсан зүйл.
Хөдөлмөрийг худалдаж авдаг хөрөнгө оруулагчид ч бас заяагдмал.
Тэдний худалдаж авдаг бусдын хөдөлмөр эсвэл
хуримтлуулах эд хөрөнгө, тэгш бус байдалд хэмжээ
хязгаар гэж байхгүй. Бас л заяагдмал асуудал.
Дараа нь тэр үүн дээрээ
өгүүлбэр хавчуулж дараахь санааг нэмсэн...
Хүмүүс эд бараа гаргаж худалдах буюу нийлүүлэхэд
эрэлт бүхий нөгөө хэсэг нь худалдаж авдаг.
Тэгвэл эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг
бид яаж хангах вэ? эсвэл
эдгээр нь хэрхэн тэнцвэрээ олдог вэ?
гэдэг асуулт эдийн засгийн онолын
үндсэн асуудлын нэг юм...
гэж хэлээд: Харин энэ тэнцвэрийг бий болгогч нь
"Зах зээлийн үл үзэгдэгч гар юм" гэж хариулсан.
"Бурхан" одоо л бодитой нөлөө үзүүлэх нь.
Жон Локийн хэлснээр бурхан бидэнд
зөвхөн эд хөрөнгө болон
түүний "заяамал" эрхийг өгөөгүй.
Харин энэ тогтолцоо буюу "бурхан" өөрөө бидэнд байна.
Энэ ишлэлийг олохын тулд
"Улс үндэстний эд баялаг" номыг
бүгдийг унших хэрэгтэй гэж Смит хэлдэг.
Тэрээр бас: хомсдол гачигдал нь
ядуучуудын үржин олшрохыг хязгаарладаг
бөгөөд тэдний үр хүүхдийг байхгүй болгохоос өөр сонголт
байгаль ертөнцөд байхгүй гэж хэлсэн.
Тэгвэл хувьслын онолыг Дарвинаас бүр өмнө хамгийн муу
хэлбэрээр нь тэр урьдчилан хэлсэн байх нь.
Энэ хүмүүсийг "хөдөлмөрлөгчид" гэж тэр нэрлэсэн.
Ялгаварлах үзэл энд угаасаа байсан бөгөөд тоо томшгүй
олон хүүхдийн амь насыг юу ч бодолгүй
хөнөөж байсныг тэр
бодохдоо: нөгөө үл үзэгдэх гар нь эрэлт нийлүүлтийг
хангах ажлаа хийж байна гэж итгэж байжээ.
Тэгэхээр "Бурхан" ямар ухаантай юм бэ?
Тэгвэл экологийг үгүй хийж байгаа, амьдралд
хор хөнөөлтэй бүх зүйлд тухайн үед Смитэд
байсантай адил гени удамшчихсан
болохыг та харж байгаа байх.
Адам Смит гэх мэт эдийн засгийн философчдын
бий болгосон чөлөөт зах зээлийн болон капиталист
системын онолыг авч үзэхэд энэхүү
"зах зээл"-ийн анхны
зорилго нь амьдралын суурь хэрэгцээний
бүтээгдэхүүн, эд зүйлийг худалдаалах явдал байсан.
Гэтэл ирээдүйд хамгийн ашиг орлоготой
эдийн засгийн салбар нь санхүүгийн
арилжаа буюу нийгэмд хэрэгтэй
бодит зүйл бүтээдэггүй
зүгээр л мөнгийг өөрөөр нь
эргэлдүүлээд мөнгө бий болгодог байдаг
хөрөнгө оруулалтын бизнес болчих юм гэж
Адам Смит огт бодоогүй байх.
Гэвч Смитын бодсон зорилгоос үл хамаарч
энэ онолын үндэс буюу мөнгийг
эд бараа мэт үзэх болсоноор энэхүү гажиг тогтолцооны
үүд хаалга бүрэн нээлттэй хоцорсон юм.
Нийгмийн тогтолцоо нь ямар байхаас
үл хамаарч өнөөдөр бүх улс орны эдийн засагт
зөвхөн мөнгө олохын тулд л мөнгө хэрэгтэй гэж үздэг.
Үл үзэгдэгч гар гэх өөрийн шашны үзэлтэй холбож
их нууцлаг байдлаар Адам Смит тайлбарладаг
зүйлийн цаад санаа нь
мөнгө хэмээх энэ зохиомол зүйлийн төлөөх
хувиа бодсон хүсэл эрмэлзэл нь
ямар нэг ид шидээр хүн, нийгмийн хөгжил
түүний сайн сайхны илэрхийлэгч болох явдал.
Харин бодит байдал дээр мөнгөний урамшил буюу
"мөнгөний үнэ цэнэ" гэдэг ойлголт нь
"амьдралын үнэ цэнэ" гэж нэрлэж болох
амьдралын суурь хэрэгцээ сонирхлоос бүх
бүрэн тасарчихсан.
Учир нь эдийн засгийн ухаан энэ хоёр ойлголтыг
ялгаж салгаж чадахгүй
төөрөлдсөн байдаг.
Мөнгөний үнэ цэнэ нь амьдралын үнэ цэнийг
бий болгодог гэж тэд боддог.
Тиймээс бараа бүтээгдэхүүн их зарагдаж ДНБ өсөх тусам
амьдрал дээшилнэ.
Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн
үндсэн шалгуураар ДНБ-ийг ашиглаж болно
гэж үздэг.
Нөгөө төөрөгдөл яг энд байгаа юм.
Энд мөнгөний үнэ цэнэ буюу бараа бүтээгдэхүүн
худалдсанаас олсон ашиг орлогыг л
яриад байдаг бөгөөд
үүнийгээ тэд амьдралын нөхөн үржихүйтэй андуурдаг.
Ийм учраас та бид анхнаасаа л мөнгөний болон
амьдралын үнэ цэнийг бүрэн
хутгачихсан ойлголт авдаг.
Тэгэхээр мөнгөний үнэ цэнэ ямар ч утга учиргүй болох
тусам аюултай болж байгаа
зохион байгуулалттай төөрөгдөлд
орчихоод байна.
Энэ бол биднийг сүйрэлд
хүргэх системын гажиг.
[Машины ертөнцөд тавтай морил]
Өнөөгийн нийгэмд улс орны хөгжил дэвшлийг
хүмүүсийн эрүүл мэнд, баяр баясгалан
итгэлцэл, нийгэм дэх тогтвортой байдал талаас нь дүгнэж
ярьж байхыг та ховор сонссон байх.
Харин эдгээрийг дотоодын нийт бүтээгдэхүүн
хэрэглэгчийн үнийн индекс
үнэт цаасны ханш, инфляцийн түвшин гэх мэт эдийн засгийн
хийсвэр ойлголтоор дамжуулан
илэрхийлдэг.
Гэвч эдгээр нь хүний амьдралын чанартай холбоотой
бодит үнэ цэнийг илэрхийлж чадна гэж үү?
Мэдээж үгүй. Энэ бүх үзүүлэлтүүд нь
мөнгөний үнэ цэнэтэй холбоотой бөгөөд өөр илүү юу ч биш.
Жишээлбэл, ДНБ бол худалдсан
бараа, үзүүлсэн үйлчилгээний өртгийг л хэмждэг.
Харин энэ үзүүлэлтийг тухайн улс орны хүн амын
"амьдралын стандарт"-тай холбоотой гэж итгүүлдэг.
2009 онд АНУ-ын эрүүл мэндийн салбарт 2.5 триллион
доллар буюу ДНБ-ний
17% нь зарцуулагдсан бөгөөд
энэ нь эдийн засгийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлсэн.
Энэ логикоор бол
эмнэлгийн үйлчилгээ нэмэгдэх тусам
АНУ-ын эдийн засаг илүү сайн байх нь...
Нэгэнт энэ нь өсөлт авчирдаг, ажлын байр
бий болгодог, бас эдийн засагчдын хэлдгээр
амьдралын чанарыг нэмэгдүүлдэг юм бол
үүнийг 3 эсвэл бүр 5 триллион доллар болчихвол яасийн...
Гэхдээ хүлээгээрэй.
Эрүүл мэндийн үйлчилгээ яг үнэндээ юу хэлээд
байна вэ?
Тиймээ. Өвчтэй хүмүүс олон байх тусам Америкийн
эдийн засаг сайн байна.
Энэ хэтрүүлэг эсвэл увайгүй хандлага биш.
Хэрэв сайн бодох юм бол
ДНБ гэдэг нь бодит байдал
хүн нийгмийн эрүүл саруул байдлыг
илэрхийлэгч биш
харин үйлдвэрлэлийн үр ашиггүй
байдал болон нийгмийн
доройтлын хэмжүүр болдог.
Өөрөөр хэлбэл ДНБ өсөх тусам хүн, нийгэм, байгаль орчны
хэвийн байдал улам
алдагдахад хүрч байна.
Ашиг олохын тулд проблем үүсгэх хэрэгтэй.
Хүний амь насыг аварч, байгалийн тэнцвэр
шударга ёсыг бий болголоо гээд энэ онолын
дагуу ашиг орлого олж чадахгүй.
Ямар ч ашиг олохгүй.
"Хууль баталж гарга
тэгээд бизнестэй бол" гэж үг бий.
Магадгүй хуульч эсвэл хэн нэгнийг бизнестэй болгоно гэсэн үг.
Гайтид болсон газар хөдлөлт
бизнес бий болгосонтой адилаар гэмт хэрэг ч
бас бизнес гэсэн үг.
Өнөөдөр бараг 2 сая хүн АНУ-д шорон гянданд
хоригдож байна.
Тэдний олон нь хэдэн хүн хорьж байгаадаа
үндэслэн Воол Стрийтэд
хувьцаа арилждаг Америкийн Хорих Корпораци
Вакенхат гэх мэт хувийн
корпорациудын шоронд хоригдож байна.
Энэ бол өвчин эмгэг.
Гэвч энэ нь эдийн засгийн
онолын өөрийн нь тусгал юм.
Тэгвэл энэ эдийн засгийн тогтолцоо гэж юу юм бэ?
Эдийн засгийн тогтолцооны хөдөлгөгч хүч нь юу вэ?
Энэ бол хэрэглээ
буюу сонгодог
зах зээлийн эдийн засгийн
үндэс талаас нь авч үзэх юм бол
бүрэн зогсоох, эсвэл процессыг нь сааруулах
юм бол өнөөгийн нийгмийн тогтолцоо
оршин тогтох боломжгүй болж
мэдэх мөнгөний арилжаа
солилцооны нэг хэлбэр юм.
Энд ажилчин, ажил олгогч, болон хэрэглэгч гэсэн
үндсэн гурван оролцогч
байдаг.
Ажилчин орлогын төлөө хөдөлмөрөө ажил олгогчид
худалддаг бол ажил олгогч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ
мөн адил орлогын төлөө хэрэглэгчид
худалддаг. Харин хэрэглээний эргэлтийг зогсолтгүй
байлгахын тулд ажилчин
ажил олгогч хоёул хэрэглэгчийн
үүрэг гүйцэтгэж мөнгө зарцуулж байдаг.
Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлийн ажиллах зарчим нь
хэрэглээг зогсолтгүй үргэлжлүүлж, хангалттай
хэмжээний мөнгийг эргэлтэнд байлгах
бараа бүтээгдэхүүний эрэлт нийгэмд үргэлж байна
гэсэн таамаглал дээр үндэслэгддэг.
Хүмүүсийн хэрэглээ их байх тусам
эдийн засгийн өсөлт бий болох бөгөөд
машин ажилласаар байх болно...
Гэхдээ, түр хүлээ
Эдийн засаг гэдэг чинь "Арвилан, хэмнэх" гэсэн
ойлголт биш гэж үү?
Энэ нэр томьёо үр ашгийг нэмэгдүүлэх, хадгалан нөөцлөх
хаягдал, гарздлыг бууруулахтай холбоотой биш гэж үү?
Тэгвэл илүү их хэрэглэхийг шаарддаг өнөөгийн
тогтолцоо арвилан хэмнэж
чадна гэж үү?
Үгүй... энэ чадахгүй.
Харин зах зээлийн тогтолцооны зорилго нь хүний амьдралд
шаардлагатай эд зүйлсийг үйлдвэрлэх
түүхий эд материал, түүний түгээлтийг
үр ашигтай байлгах эдийн засгийн
жинхэнэ утга санааны эсрэг юм.
Жишээ нь бидний хэрэглэдэг газрын тос
үүсч бий болохын тулд хэдэн сая жил болдог...
эрдэс бодис нь үүсэхийн тулд хэдэн тэрбум жил
болдог нөөц баялаг нь хязгаартай гариг дээр бид амьдардаг.
Тэгэхээр "эдийн засгийн өсөлт" гэж хийсвэр ойлголтын
төлөө хэрэглээг санаатайгаар
нэмэгдүүлдэг системтэй байна
гэдэг бол солиорол.
Үр ашиг гэдэг бол хаягдалгүй байх явдал.
Хаягдалгүй байх ий?
Өнөөгийн тогтолцоо өмнө байсан ямар ч системээс
хамаагүй илүү хаягдал гарздалтай.
Амьдрал болон түүний бүтэц тогтолцооны бүх
шатанд бэрхшээл, хямрал
сүйрэл нүүрлэж байна.
Сүүлийн 30 жилд гарсан сэтгүүлүүдэд
амьд байгалийн бүх тогтолцоо,
нийгмийн хөтөлбөрүүд
бас бидний цэвэр усны нөөц доройтолд
орсноос өөр зүйлийг бичсэнгүй.
Аюулд өртөөгүй амьд байгалийн
ямар нэг хэлбэрийг нэрлэх гээд үз.
Та чадахгүй байх.
Үнэндээ аюулд өртөөгүй зүйл гэж алга.
Гэтэл энэ ямар шалтгаант холбоотойг ч бид мэдэхгүй байна.
Бид шалтгаант холбоог нь мэдэхийг огт хүсэхгүйгээр
цааш үргэлжлүүлээд байх сонирхолтой.
Илэрхий болж бүтэхгүй байхад нэг л зүйлээ дахин дахин
хийгээд байх нь хамгийн ухаангүй явдал.
Үнэн хэрэгтээ та бид эдийн засгийн тогтолцоо биш
харин эдийн засгийн эсрэг тогтолцоог
хэрэглэж байгаа гэж би хэлнэ.
[Эдийн засгийн эсрэг тогтолцоо]
Өрсөлдөөнд суурилсан зах зээл нь
"хамгийн бага үнээр аль болох чанартай бүтээгдэхүүн
үйлдвэрлэхийг эрмэлздэг" гэдэг ойлголт байдаг.
Энэ бол үр дүнд нь чанартай бүтээгдэхүүн
үйлдвэрлэгддэг гэдэг таамаглалд үндэслэн
өрсөлдөөнийг зөвтгөдөг өдөөн идэвхжүүлэх
зорилготой ойлголт юм.
Хэрэв би өөртөө ширээ хийвэл
аль болох удаан хэрэглэхийн тулд
мэдээж хамгийн эдэлгээтэй
материалыг ашиглана.
Дахиж хийхийн тулд илүү цаг хүч, материал
гарздана гэдгийг мэдсээр байж
чанар муутай зүйл хийх гэж үү?
Энгийн амьдралын түвшинд энэ ухаалаг явдал.
Харин зах зээлийн ертөнцөд ийм хандлагыг
илэрхий ухаалаг бус гэж үзэхээс гадна
ийм сонголт ч байдаггүй.
Үйлдвэрлэгч өрсөлдөх чадвартай байхын зэрэгцээ
бүтээгдэхүүнээ хямд байлгах хүсэлтэй үед
хамгийн чанартай бүрээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг
боломжгүй зүйл.
Хамгийн үр ашигтай, стратегийн хувьд
тогтвортой, шинжлэх ухааны дэвшилтэт
бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
гэдэг математикийн хувьд боломжгүй учраас
бараг бүх зүйл үйлдвэрлэгдэж, худалдаанд гарсан
даруйдаа чанаргүй болдог.
Учир нь ажиллах хүчний зардлаас эхлээд
түүхий эд, баглаа боодлын
гээд үйлдвэрлэлийн
бүхий л шатанд өртөг зардлыг
бууруулж, хэмнэлт гаргахыг
зах зээлийн систем өөрөө шаарддаг.
Бүтээгдэхүүнээ өрсөлдөхүйц бас
хямд байлгахын тулд яг ижил зүйл хийж
байгаа компанитай өрсөлдөх гэхээсээ
илүү бүтээгдэхүүнээ худалдан авах
боломжтой байлгахын тулд энэ стратегийг хэрэглэдэг.
Тогтолцооны энэ гарздалтай үр дагаварыг
зайлшгүй Хоцрогдол гэж нэрлэж болох юм.
Гэхдээ энэ бол том проблемын ердөө нэг хэсэг.
Ном, сурах бичигт бичигддэггүй зах зээлийн эдийн
засгийн нэг үндсэн зарчим бол:
"Хэрэглээний
цикл буюу эргэлтийг зогсоохгүйн тулд аливаа зүйлийг
удаан хугацаанд хэрэглэгдэхээр
хийж болохгүй" гэдэг ойлголт юм.
Өөрөөр хэлбэл эд зүйл тодорхой хугацаанд
эвдэрч, дуусч, ашиглалтаас гардаг байх ёстой.
Үүнийг "Төлөвлөгөөт хоцрогдол" гэж нэрлэдэг.
Төлөвлөгөөт хоцрогдол бол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
корпорациудын зах зээлийн стратегийн ноён нуруу нь байдаг.
Үйлдвэрлэгчдийн зарим нь
энэ стратегийг хүлээн зөвшөөрдөг
боловч илүү чанартай бүтээгдэхүүн
хийх боломж олгох шинэ технологийг үл тоомсорлож
эсвэл бүр нуун дарахын
зэрэгцээгээр өмнө дурдсан
Зайлшгүй Хоцрогдлоор халхавчлахыг оролддог.
Энэ тогтолцоо өөрөө хаягдал, гарздал
ихтэй учраас чанартай, удаан хэрэглэгдэх
бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмждэггүй байж болно.
Харин бараа бүтээгдэхүүн удаан
ашиглахдах нь байнгын хэрэглээ, болон зах зээлийн
системд муу гэдгийг Төлөвлөгөөт Хоцрогдол
зориуд хүлээн зөвшөөрдөг.
Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн чанартай байх нь
эдийн засгийн өсөлттэй урвуу хамааралтай
бөгөөд, ийм учраас аливаа бүтээгдэхүүний ашиглагдах
хугацааг богино байлгах зорилготой
арга хэмжээнүүд байдаг.
Үнэндээ энэ тогтолцоо өөрөөр оршин тогтож чадахгүй.
Тэнгис далай шиг их хэмжээгээр нь газарт булж байгаа
хог хаягдал бол энэ хоцрогдлын бодит байдал.
Өнөөдөр засч, шинэчлээд хэрэглэж болохуйц
бас алт, зэс, колтан гэх мэт
олборлож авахад хэцүү метал эд ангид нь
байдаг, тун бага өртгөөр
үйлдвэрлэсэн олон тэрбум
гар утас, комьютер гэх мэт эд зүйлс ердөө л
аль нэг эд анги нь эвдэрсэн, эсвэл хоцрогдож
хэрэггүй болсон учраас тэр их
хогийн овоонд дарагдан хэвтэж байна.
Харамсалтай нь үйлдвэрлэл, хэрэглээний талаасаа
энэ нь мундаг юм шиг санагдаж болох ч
нөөц баялаг нь хязгаартай гариг дээр
энэ бол илэрхий үр ашиггүй явдал юм.
Товчоор хэлбэл:
"Үр ашигтай байдал, Тогтвортой байдал
Хадгалан нөөцлөх нь өнөөгийн системийн дайсан."
Байгаль орчинд үзүүлэх нөлөөг нь үл харгалзан
бараа бүтээгдэхүүнийг зогсолтгүй
үйлдвэрлэдэгтэй адилаар үйлчилгээний
салбар ч мөн ингэж ажилладаг.
Гэвч бодит байдал дээр оршиж байгаа
асуудал, бэрхшээлийг
шийдвэрлэхэд мөнгөний ашиг тус гэж алга.
Жишээ нь анагаах ухааны
салбарынхны хавдрыг эмчлэх туйлын зорилго нь
нөгөө талдаа маш олон ажлын байр
бас олон триллионы орлогыг үгүй хийх шалтгаан байдаг.
Нэгэнт энэ сэдвийн хувьд...
Энэ тогтолцоонд гэмт хэрэг, терроризм бол сайн зүйл.
Ашгийн төлөөх хувийн шоронг эс тооцвол
эдгээр нь цагдаагийн байгууллагыг
ажилтай байлгаж, өндөр үнэтэй аюулгүй байдлын
эд зүйлс шаарддаг учраас ядаж л
эдийн засгийн хувьд хэрэгтэй.
Тэгвэл дайны хувьд?
Америкийн цэргийн үйлдвэрлэл бол
үйл олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэж
хамгийн их ашиг олдог.
Эхлээд бүхнийг дэлбэлж нураагаад дараа ашиг олохын тулд
дахин барьж босгох гэдэг тоглоом дээр энэ үйлдвэрлэл тогтдог.
Иракийн дайны дараахь тэрбум долларын ашигтай
гэрээнүүдээс бид үүнийг илэрхий харсан.
Эцэстээ нийгэм дэх сөрөг шинжүүд нь
үйлдвэрлэл хөгжих үндэс болон хувирч
харин байгаль орчныг хамгаалах,
тогтвортой байдлын асуудлыг шийдвэрлэх
хүсэл сонирхол нь эдийн засгийн
тогтвортой байдалтай зөрчилдөхөд хүрдэг.
Тийм болхоор дотоодын нийт бүтээгдэхүүн
өснө гэдэг нь бодит ба зохиомол хэрэгцээ
нэмэгдэж байна гэсэн үг бөгөөд
тэрхүү хэрэгцээ нь ихэвчлэн үр ашиггүй
байдлаас үүдэлтэй байдаг.
Тиймээс нэмэгдсэн хэрэгцээ гэдэг нь үр ашиггүй байна гэсэн үг.
[Үнэт зүйлсийн тогтолцооны эмгэг]
Бидний мэдэх Америк мөрөөдөл
хэмжээ хязгааргүй хэрэглээнд үндэслэж байдаг.
Хүмүүс аж жаргалтай байхын тулд
тодорхой хэмжээний
материаллаг эд зүйлс эзэмших,
улам илүү ихийг олж авах хэрэгтэй гэж
хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа
зогсолтгүй өсөх хүсэлтэй корпорациуд
бидэнд итгүүлж, Америкчууд болон
дэлхий дахины тархийг угаадаг
бодит байдал дээр энэ мөрөөдөл үндэслэдэг.
Энэ бол худлаа.
Хүмүүс яагаад эцсийн үр нөлөө нь экологт
хор нөлөөтэй ийм байдлаар
худалдан авалт хийдэг юм бэ?
Энэ бол ердөө сонгодог дасан зохицол.
Ямар нэг амьд организмд нөлөөлөх нөхцлийг
бий болгоход аяндаа таны хүссэн зан авир
эсвэл зорилго зорилт биелнэ.
Тэд технологийн дэвшлийг ашиглаж
хэрхэн нялх хүүхдийн оюун ухаанд нэвтэрч байгаа,
хүүхдүүдийн сонсож байгаа зүйл нь тэднийг
ямар нэг брэндийн нөлөөлөлд оруулж байгаа
талаар гайхуулж ярьдаг болсон.
Хүмүүс бид ямар гэнэн тэнэг байгааг
та үүнээс харж байгаа биз дээ?
Хүмүүсийг гэнэн тэнэг байхаар сургадаг.
Энэ бол үнэ цэнийн тогтолцооны гажиг.
Хэрэв хүний оюун ухааны уян хатан чанарын
нотолгоо байдаг бол,
эсвэл тэрхүү оюун санаа
гадаад орчин нөхцөлдөө
хэрхэн амархан дасч,
дагалдан өөрчлөгддөг болохын баталгаа
байдаг бол тэр нь худалдаа, зах зээлийн
зар сурталчилгааны ертөнц байж таарна.
Магадгүй 10 долларын өртгөөр гадаадад
үйлдвэрлэсэн түрийвчийг 4000 доллараар авч,
зөвхөн дэлгүүр хэсэхийн тулд
газраар хөлхөдөг "хэрэглэгч" гэж
өөрсдийгөө нэрлэсэн програмчлагдсан
роботуудыг бий болгодог
тархи угаах ажиллагаа ямар өндөр түвшинд
явагддагыг та мэдээд гайхна.
Зөвхөн ямар нэг брэндийн нэр хүнд, статус
соёлыг илэрхийлэгч болчихсон.
Нийгэмд итгэлцэл
нэгдэл нягтралыг бий болгодог эртний
уламжлал нь жилд хэдэн удаа өөр хоорондоо
хэрэггүй хог солилцдог материаллаг үнэ цэнэ
болж хувирсан ч юм шиг.
Тэгвэл гэр бүл, найз нөхдийн хүрээнд
зиндаа, статус харуулах эд зүйл хүсч мөрөөддөг
байдалд бүр хүүхэд байхаасаа автсан нь
тодорхой байхад бидний олонхи яагаад
дэлгүүр хэсч, худалдан аваад байдаг юм бэ?
Аливаа нийгмийн үндэс суурь нь тодорхой
үнэ цэнэ, хэм хэмжээ байдаг.
Тэгвэл зах зээлийн тогтолцоо
хэвийн ажиллах гол шаардлага болох хэрэглээг
хүмүүсийн үнэ цэнэ дэмжиж байгаа нөхцөлд л
өнөөгийн нийгэм оршин тогтох боломжтой.
75 жилийн өмнө Америк болон
хөгжингүй улс дахь нэг хүний хэрэглээ
өнөөгийнхтэй харьцуулахад 1 дахин бага байсан.
Орчин үеийн хэрэглээний соёл гэдэг бол
улам их хэрэглээг бий болгох гэсэн бодит
шаардлагын дагуу зохиосон
бас тулган хүлээлгэсэн зүйл.
Ийм учраас ихэнх корпориациуд бүтээгдэхүүн
бий болгохоосоо илүү түүний зар сурталчилгаанд
илүү их хөрөнгө зарцуулдаг.
Тэд хуурмаг хэрэгцээ бий болгох ажлыг сайн хийдэг.
Энэ нь ч үр дүнгээ өгдөг.
[Эдийн засагчид]
Одоогийн эдийн засагчид бол яг үнэндээ эдийн засагчид биш.
Тэд бол зөвхөн мөнгөний үнэ цэнийг
ухуулан сурталчлагчид бөгөөд
тэдний онол нь аль нэг эсвэл хоёр тал
ашиг олох үед үнэн зөв мэт харагддаг
билэгдлийн зүйлийн солилцоо байдаг.
Гэвч тэд бодитой оршин байгаа өөрчлөгдөн хувирдаг
ертөнцөөс бүр мөсөн тасарчихсан байдаг.
Охайо мужид нэгэн настай хүн цахилгааны
төлбөрөө өгч чадахгүйд хүрчээ. Харин эрчим хүчний
компани цахилгааныг нь салгаснаас болж тэр нас барсан.
Цахилгаан салгасан тэдний шалтгаан нь
өвгөн төлбөрөө төлдөггүй учраас
цахилгаанаар хангах нь компанид ашиггүй учраас.
Та үүнийг зөв гэж бодож байна уу?
Энэ үүрэг хариуцлагыг
цахилгааныг таслах эрчим хүчний
компани биш харин
хэрэглэгчийн хувьд цахилгааны төлбөрөө
төлөх чадвартай байхад нь туслаж
хүнлэг байж чадаагүй түүний
хөршүүд, найз нөхөд хүлээх ёстой.
Хммммм...
Би зөв сонссон уу?
Мөнгөгүйн улмаас нас барсан
тэр хүний үхлийн хариуцлагыг
бусад хүмүүс хүлээх ёстой гэж
энэ хүн хэлэв үү?
туслах ёстой байсан гэж үү?
Милтон Фрийдмэны сурталчилдаг энэ
тогтолцооноос болж цайны газрын үйлчлэгчид
цөөн хэдэн задгай мөнгө өгөх эсвэл
тэрбумаараа өлсгөлөнд нэрвэгдээд
үхэх гэж байгаа хүмүүст хэдэн шил даршилсан огурцы
өгч сурахын тулд илүү их зар сурталчилгаа
бидэнд хэрэгтэй шиг байна.
Үүний онолын үндэс суурь нь
Милтон Фрийдмэн, Ф.Хэяк, Жон Кэйн,
Лудвиг Вон Мисэ эсвэл хэн нэг
томоохон зах зээлийн эдийн засагчийн
онол философи байх эсэхээс үл хамаарч
мөнгөнөөс өөр зүйл байх нь тун ховор.
Энэ бол яг шашинтай адилхан.
Энэ нь хэрэглээний анализ,
тогтворжуулах бодлого, алдагдлын
зарцуулалт, нийлмэл эрэлт гэх мэт хүний
суурь хэрэгцээ, байгалийн нөөц бололцоо,
үр ашигтай байдлыг тэтгэх амьдралын практикийг
үгүйсгэж, харин хувийн эрх ашгаа хамгаалан,
мөнгөний төлөө хоорондоо өрсөлдвөл
тогтвортой, эрүүл, тэнцвэртэй нийгэм
бий болно гэж итгүүлдэг
бас огт дуусдаггүй, өөрийгөө эшлэж, өөртөө
үндэслэсэн яриа байдаг.
Энэ онол сургаалд амьдралын
ямар ч зохицуулалт гэж байхгүй.
Тэд чухам юу хийгээд байгаа хэрэг вэ?
Тэдний хийж байгаа зүйл бол мөнгөний үнэ цэнийг ашиглах
Ердөө л хамааралтай байж болох бүхэнд
мөнгөний үнэ цэнийг ашиглах явдал.
Нэгд: Энд бодит амьдралын зохицуулалт байхгүй...
ямар ч зохицуулалт байхгүй!
Хоёрт: Үүнд оролцогчид нь бүгд өөрийгөө өсгөн
нэмэгдүүлэх гэсэн давуу байдал эрэлхийлэгчид байдаг.
Тэд өөрсдөөсөө бусад юуг ч боддоггүй бөгөөд
өөртөө юу илүү олж авч болохыг л боддог.
Өөрийгөө бусдаас давуу байлгах
боломж хайх нь тэдний хувьд хамгийн
зөв зүйтэй ойлголт бөгөөд давуу байх ганц
зорилго нь мөнгө, эд материал байдаг.
Тэгвэл нийгэм соёлын харилцаа гэж байна уу?
Зөвхөн давуу байдал олж авсаны хариуд л байдаг.
Байгалийн нөөц баялаг хамааралтай юу?
Ухаж ашиглахаас бусад тохиолдолд ямар ч хамаагүй.
Жам ёсоор оршин амьдрах гэр бүл гэж байна уу?
Байхгүй. Аливаа эд зүйлтэй
байхын тулд тэдэнд мөнгө хэрэгтэй.
Тэгвэл эдийн засаг ямар нэг байдлаар
хүний хэрэгцээг харгалзан үзэх ёсгүй гэж үү?
Энэ хамгийн чухал асуудал биш юм гэж үү?
Өө! "хэрэгцээ" гэдэг үг таны үгийн санд байхгүй л дээ.
Та энэ үгийг "хүсэл" гэдэг үгтэй нийлүүлчихсэн.
Тэгвэл хүсэл гэж юу вэ? Энэ бол
худалдан авалт хүссэн бэлэн мөнгөний эрэлт гэсэн үг.
Хэрэв энэ нь бэлэн мөнгөний эрэлт юм бол
хэрэгцээтэй ямар ч хамааралгүй.
Учир нь хэн нэгэн хүнд мөнгөний хэрэгцээ байхгүй
харин ундны усны маш их хэрэгцээтэй байж болно.
Эсвэл жорлонгийн алтан суултуур авах гэсэн
мөнгөний эрэлт ч байж болно. Тэгвэл мөнгө хаашаа
явах уу? Нөгөө алтан суултуур луу явах байх.
Харин үүнийг эдийн засаг гэж хэлэх үү?
Үнэндээ энэ талаар сайн бодох юм бол
энэ нь хүний оюун сэтгэлгээний түүхэн дэх
хамгийн хачин төөрөгдөл болж таардаг.
[Мөнгөний тогтолцоо]
Бид зах зээлийн тогтолцоог авч үзлээ.
Гэхдээ энэ тогтолцоо бол үнэндээ
дэлхийн эдийн засгийн онол сургаалын хагас нь.
Харин нөгөө хагас нь бол "Мөнгөний тогтолцоо" юм.
Зах зээлийн тогтолцоо нь үйлдвэрлэл, хөдөлмөр,
түгээлтийн явцад хүмүүс ашгийн төлөө хоорондоо
өрсөлдөх явдлыг зохицуулдаг бол
мөнгөний тогтолцоо нь зах зээлийн тогтолцоо
хэрэгжих суурь нөхцлийг хангадаг
банк, санхүүгийн байгууллагаас тогтоосон
бодлого, үйл ажиллагааны багц байдаг.
Үүнд зээлийн хүү, өр, мөнгөний нийлүүлэлт,
инфляци гэх мэт бидний байнга
сонсдог нэр томьёо багтана.
"Тохиромжтой арга хэмжээг урьтаж авах нь
илүү ноцтой арга хэмжээ сүүлд авахаас
биднийг чөлөөлнө" гэж мөнгөний эдийн засагчдын
ярихыг сонсож та бид үсээ зулгааж байх хооронд
энэ тогтолцооны мөн чанар, үр нөлөө нь
үнэн хэрэгтээ тун тодорхой байдаг.
Улс орны буюу
дэлхий нийтийн эдийн засгийг
зохицуулдаг үндсэн 3 зүйл байдаг.
Үүний нэг нь нөөцийн банкны үйл ажиллагаа буюу
огт хоосноос мөнгө хэвлэдэг банкууд.
Нөгөө нь мөнгөний хүү.
Та зээл аваад дараа нь авсанаасаа
илүүг төлөх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл
дахиж шинээр мөнгө хэвлэж байж таны зээлийн хүүг
төлөх мөнгийг та зээл авснаараа бий болгодог.
Бид хязгааргүй өсөлт шаарддаг тогтолцоонд амьдарч байна.
Энэ бол хуурамч хөрөнгө оруулалтын тогтолцоо.
Ямар ч зүйл хязгааргүй өсч хөгждөггүй.
Энэ бол боломжгүй.
"Хүний биед тодорхой хязгаараас
хэтэрч өсч хөгждөг цорын ганц зүйл бол хавдар"
гэж нэрт сэтгэл зүйч Жэймс Хиллмэн бичжээ.
Энд зөвхөн мөнгөний хэмжээ өсөөд байдаггүй.
Хэрэглэгчийн тоо хэмжээ бас өсч байдаг.
Хэрэглэгчид хүүтэй мөнгө зээлж улам илүү
их мөнгө бий болгодог бөгөөд энэ нь
тодорхой хязгаартай дэлхий дээр боломжгүй.
Хүмүүс бол мөнгө бий болгох хэрэгсэл буюу
энэ тогтолцоог нураачихгүйн тулд шаардлагатай
мөнгийг бий болгох хэрэгсэл юм. Гэвч энэ нуран
уналт яг одоо болж байна.
Мөнгөний тогтолцооны талаар мэдэх ёстой
ердөө хоёр зүйл бий:
Нэгд: бүх мөнгийг өр үүсгэж байж бий болгодог.
Мөнгө бол үнэт цаас, бонд, байрны зээл эсвэл
зээлийн картаар олсон эсэхээс үл хамаарч
ердөө мөнгөн хэлбэрт оруулсан өр юм.
Өөрөөр хэлбэл, бүх төлөгдөөгүй өрийг
яг одоо, нэг зэрэг төлөх болбол
гүйлгээнд нэг ч доллар үлдэхгүй.
Хоёрт: гаргаж байгаа бүх зээлд
хүү тооцдог бөгөөд уг хүүг төлөх мөнгө
тухайн үед гүйлгээнд ерөөсөө байдаггүй.
Цорын ганц зарчмыг зээл тогтоох бөгөөд
тэр зарчим нь мөнгөний нийлүүлэлт.
Тэгэхээр бүх өрийг яг одоо төлөх
болоход гүйлгээнд доллар үлдэхгүйгээс гадна
хаана ч байхгүй, бас яагаад ч
төлөх боломжгүй маш их өр гарч ирнэ.
Энэ бүхний үр дүнд зайлшгүй хоёр зүйл гарч ирнэ.
Инфляци
бас дампуурал.
Инфляцийн хувьд энэ бараг бүх улс оронд
нийтлэг үзэгдэл болсон бөгөөд үүнийг
гол шалтгаан болох зээлийн
хүүг төлөх, тогтолцоог хэвийн байлгахын тулд
хийдэг байнгын
мөнгөний нийлүүлэлттэй тун амархан холбож болдог.
Харин дампуурлын хувьд
өр төлбөрийн сүйрэл хэлбэрээр илэрдэг.
Энэ сүйрэл хувь хүн, бизнес, төр засаг
гээд бүгдэд тохиолдох бөгөөд
ихэвчлэн хүүгийн төлбөрийг хийх ямар ч
боломжгүй болсон үед үүсдэг.
Гэхдээ зах зээлийн тогтолцооны хувьд
энд зарим сайн тал бий...
Учир нь өр төлбөр нь дарамт шахалт,
цалингийн боолчлолыг бий болгодог.
Өр төлбөртэй хүн бусдыг бодвол
бага цалин авах магадлалтай бөгөөд
хямд хөдөлмөрлөх хүч болж хувирдаг.
Тиймээс санхүүгийн боломжгүй ажилчин олон
байх нь корпорациудад ашигтай.
Яг ийм байдал улс орнуудад хүртэл хамаатай...
Юу гэвэл үндэстэн дамнасан корпорациудын
төлөөлөгч болох Дэлхийн банк, Олон улсын
валютын сан нь хүнд байдалд орсон
улсуудад маш их зээлийг өндөр хүүтэй өгч
харин нөгөө улс бүр дампуурч
төлбөрөө төлж чадахгүй болсон хойно
хатуу арга хэмжээ авах бөгөөд
корпорациуд орж ирэн ажиллах нөхцөл
муутай үйлдвэрүүд байгуулж,
байгалийн баялгийг нь цөлмөж эхэлдэг.
Энэ бол зах зээлийн ашигт байдал.
Гэхдээ хүлээгээрэй-бас өөр зүйл бий:
Юу гэвэл бодитой юм бүтээхийн оронд
мөнгийг худалдаж бас худалдан авч байдаг
үнэт цаасны зах зээл гэж нэрлэдэг
мөнгөний болон зах зээлийн тогтолцооны
холимог байдаг.
Тэгээд өр төлбөр үүсэхээр тэд яадаг гээч?
Яг тийм-тэд өр төлбөрийг худалддаг.
Тэд ашиг олохын тулд өрийг худалдаж, худалдан авдаг.
Тэд зээлийн солилцоо, баталгаажсан
төлбөрийн үүрэг гэх мэт ойлгоход төвөгтэй
үнэт цаасны хэлбэрүүдийг Европын эдийн засгийг
сүйрүүлэх шахсан Голдмэн Саакс болон
Грекийн хуйвалдаантай адил
бүхэл бүтэн улс орны
өр төлбөрийг нууж халхавчлахад ашигладаг.
Үнэт цаасны зах зээл болон Воол Стрийт бол
мөнгөний үнэ цэнэ гэгчээс төрөн гарсан
шинэ түвшин дэх солиорол юм.
Энэ зах зээлийн тухай таны
мэдэх ёстой зүйлүүд Воол Стрийт сэтгүүлд
хэдэн жилийн өмнө хэвлэгдсэн юм.
Уг өгүүлэл "Тархи нь гэмтэлтэй хөрөнгө оруулагчийн сургамж" нэртэй байсан.
Энэ өгүүлэлд яагаад бага зэргийн тархины
гэмтэлтэй хүмүүс хэвийн хүмүүсийг бодвол
илүү сайн хөрөнгө оруулагч
болж чаддагийг тайлбарласан юм.
Тэгвэл яагаад? Учир нь тархи нь гэмтэлтэй
хүмүүс бусдыг ойлгож хүлээн авах чадваргүй байдаг.
Та бусдыг ойлгох чадваргүй бол
сайн хөрөнгө оруулагч болох талтай бөгөөд
гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа арилжаа нь
бусад хөөрхий хүмүүст яаж нөлөөлөх
талаар огт боддоггүй эсвэл
ямар нэг гэмшил төрдөггүй хүмүүсийг
Воол Стрийт бий болгодог.
Тэд ийм роботуудыг бий болгодог.
Энэ хүмүүс ямар ч сэтгэлгүй.
Нэгэнт бусдад юу ч өгөхийг хүсдэггүй учраас
тэд ердөө л роботууд, жинхэнэ
алгоритмын худалдаачид.
Голдмэн Саакс тэрхүү арилжааны асуудалд орохдоо
Нью Йоркийн Хөрөнгийн биржийн дэргэд компьютер
суурилуулсан байсан. Энэ компьютер нь
бирж дээрх арилжааг урьдчилан явуулж
их хэмжээний захиалгыг биржэд оруулах
замаар нэг, таван центээр нь
биржээс ашиг олдог.
Энэ бол өдөржингөө мөнгө урсан орно гэсэн үг.
Тэд өнгөрсөн жил ямар ч уналтгүйгээр
тасралтгүй 30-60 хоног арилжаа хийж
өдөр бүр сая сая долларыг олж байсан.
Энэ статистикийн хувьд боломжгүй.
Намайг Воол Стрийтэд ажиллаж байхад
бүх зүйл авлигаар явдаг байсан.
Брокерууд менежерийг хахуулдана.
Менежер харин бүсийн арилжааны менежерыг
бүсийн арилжааны менежер
үндэсний арилжааны менежерийг хахуулдана.
Энэ бол тогтсон ойлголт.
Зул сарын үеэр ямар брокер хамгийн их урамшуулал
авдаг гээч? Энэ бол хянан шалгагч ажилтан.
Хянан шалгагч ажилтан тэнд өдөржин сууж
ямар нэг арилжааны дүрэм зөрчигдөж
байгаа эсэх, арилжаалагчид хуульд "нийцүүлэн"
ажиллаж байгаа эсэхийг хянаж байдаг.
Мэдээж хянан шалгагч ажилтныг
хахуулдаж болох хүртэл
тэд хуульд нийцүүлдэг.
Тэгвэл энэ заль мэх яагаад бүтэн тогтолцоо болов?
Энэ аль хэдийн дагалдах үзэгдэл байхаа
больж өөрөө тогтолцоо болсон.
Энэ Вүүдий Аллений хэлдэг онигоо шиг болсон:
Эмчээ манай дүү өөрийгөө тахиа гэж бодоод байна
гэхэд эмч "эм уулга" тэгээд зүгээр
болно гэхэд тэр үгүй ээ эмчээ та
биднийг ойлгохгүй байна. бидэнд өндөг
хэрэгтэй байгаа юм гэж хариулжээ.
За тийм байж.
Тэгэхээр хураамж, бонусын мөнгө олохын тулд
банк хооронд
хийгддэг худал
мэдээллийн арилжаа нь
хэдийгээр хэзээ ч буцааж төлөгдөх найдваргүй
худал мэдээ, мэдээллийн арилжаа боловч
дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлдэг
АНУ-ын эдийн засгийн гол хөдөлгүүр болчихож.
Тэд огт хоосон зүйлийг бий болгож, дахин баталгаажуулдаг.
Хэрэв би амны алчуур дээрээ 20 тэрбум доллар
гэж бичээд түүнийгээ Ж.П.Морганд өгөөд харин
Морган бас 20 тэрбум гэж алчуур дээр
бичээд надад өгч хоорондоо солилцоод
дараа нь энэ ажлын хураамж гэж 1%-ийг нь
бие биедээ өгчихвөл Зул сарын гайгүй бонус авчихна.
Эцэст нь тэрбумын үнэтэй амны алчууруудыг эдийн засаг
шингээж чадахгүй болж, өрөө төлүүлэхийн тулд
төр засагт хандах хүртэл бид ня-бо бүртгэлийн
дэвтэртээ бодит үнэ цэнэгүй 20 тэрбумын амны
алчуураа бүртгэчихээд л сууна.
Воол Стрийт болон дэлхийн бусад хөрөнгийн зах
зээлээс болж өнөөдөр 700 орчим триллион
долларын үнэ бүхий дериватив нэртэй
хуурамч авлага нурж
унахад бэлэн хүлээж байна.
Энэ бол дэлхийн нийт
бүтээгдэхүүнээс 10 дахин илүү
мөнгөн дүн юм.
Анх банкнаас мөнгө зээлж
үйл ажиллагаа эхлэж байсан
корпорациуд болон банкуудын өрийг
төр засаг төлөхийг бид зөндөө харсан.
Тэгвэл одоо аварга том корпорациуд олон улсын
банкуудаар дамжуулан бүхэл бүтэн улсын
өр төлбөрийг төлөхийг харах боллоо.
Тэгвэл гариг дэлхийг өрнөөс нь яаж салгахав?
Өр төлбөргүй улс орон гэж одоо хаана ч байхгүй.
Бидний мэдэх улс орнуудын өр төлбөрийн
асуудал ердөө л эхлэл нь.
Зөвхөн АНУ-д гэхэд хугацаа нь ойртсон хүүг
төлөхийн тулд хүмүүсийн орлогын татварыг
65% хүртэл нэмэгдүүлэх тооцоо гарсан байдаг.
Дэлхийн улс орнуудын 60% нь ойрын хэдэн арван жилд
дампуурна гэж эдийн засагчид үзэж байна.
Гэхдээ хүлээгээрэй.
Товчоор хэлбэл бодит амьдралд
байхгүй "өр" гэдэг
энэ ойлголтоос болж
хорвоо ертөнц дампуурч байна.
Энэ бол бидний зохиосон тоглоомын нэг хэсэг
бөгөөд олон тэрбум хүний хэвийн амьдралыг
золиослож байна.
Олноор нь ажлаас халж байна, майхан хотууд бий болж,
ядуурал нэмэгдэж, санхүүгийн хатуу арга хэмжээ авч,
сургуулиуд хаагдаж, өлсгөлөн газар авч байна.
Эдгээр бүх асуудал энэ зохиомол зүйлээс болж байна.
Бид ийм тэнэг мулгуу юм уу?!
Хөөе Ангараг гариг аа! Найз аа.
Дүүдээ туслаач?
Том болж үз дүү минь.
Санчир аа! Юу байна даа найзаа?
Дээхнэ чамтай нэг уугисан үүлэнцэрийг танилцуулсныг
чи санаж байна уу?
Сонсооч дэлхий.
Бид чамаас үнэхээр залхаж байна.
Чамд бүх юм байхад чи бүгдийг үрж гарздах юм.
Чамд хангалттай нөөц баялаг бийг чи мэднэ.
Чи яагаад том болж
хариуцлагатай байж сурдаггүй юм бэ?
Чи ээжийгээ өрөвдмөөр болгож байна.
Чи өөрөө өөртөө эзэн шүү найз минь.
Тиймээ.
[Олон нийтийн эрүүл мэнд]
Өнөөгийн дэлхийн эдийн
засгийн тогтолцоо, түүнийг бий болгогч
хаягдал, гарздалын машин болох зах зээлийн
систем, өрийн машин болох мөнгөний систем гээд
бүх зүйлийг авч үзэхэд энэ бүх
тогтолцоонд хамааралтай нэг л
үр дагавар байдаг.
Энэ бол тэгш бус байдал.
Давуу байдал болон эрх мэдлийн
төвлөрөл бий болгодог эсвэл
хэрэгтэй эсэх нь хамаагүй
үйлдвэрлэл бий болгодог энэхүү
зах зээлийн тогтолцоо нь
ямар ч бодитой хувь нэмэр
оруулдаггүй мөртлөө жилд
300 сая долларын цалин авдаг
даатгалын сангийн менежерийг бий болгодог.
Гэтэл өвчин эмчлэх арга зам сүвэгчилж
хүн төрөлхтөнд туслах гэсэн эрдэмтэн
аз байвал 60 мянган доллар авч байдаг.
Тэгвэл мөнгөний тогтолцоо
анги давхаргын ялгааг шууд бий болгодог.
Жишээ нь:
надад 1 сая доллар байгаад түүнийгээ 4%-ийн хүүтэй
хадгалууллаа гэж бодьё.
Тэгвэл би жилд 40 000 доллар олно.
Гэхдээ нийгэмд ямар ч хувь нэмэр оруулахгүй.
Би доод түвшний хүн бөгөөд машин эсвэл байр
авахын тулд зээл авлаа гэж бодьё.
Тэгвэл тэр саятанд очих
4%-ийн ашгийг
зээлийн хүү хэлбэрээр би төлнө гэсэн үг.
Баячуудад төлбөр хийхийн тулд ядуусаас хулгайлдаг
явдал бол мөнгөний тогтолцооны үндэс суурь, нэг шинж юм.
Үүнийг бүтцийн ангичлал гэж нэрлэж болох юм.
Нийгмийн анги давхаргыг шударга бус зүйл
хэзээд үзэж ирсэн боловч хүмүүс
үүнийг зүгээр л хүлээн зөвшөөрдөг.
Гэтэл дэлхийн бүх хөрөнгийн 40%-ийг хүн амын ердөө 1% нь эзэмшиж байна.
Эд материалын тэгш бус
байдлыг эс тооцвол нийтийн эрүүл мэндэд
сөргөөр нөлөөлөх ямар нэг зүйл
тэгш бус байдал гэдэг өнгөц ойлголтын ард оршиж байна.
Өнөөгийн хүмүүс нийгэм дэх материаллаг хөгжил,
хэзээ ч байгаагүй их эд баялаг болон зовлон бэрхшээл
хоорондын эсрэг тэсрэг байдлын учир
шалтгааныг олж чадахгүй болчихож.
Хүүхэд залуучуудын дунд
гарч байгаа мансуурал, донтолт, хүчирхийлэл
сэтгэцийн өвчлөлийн байдлаас харахад
манай нийгэмд ямар нэг зүйл маш буруу байгаа
тодорхой.
Хэд зууны турш оршиж ирсэн
тэгш бус байдаг гэдэг энэ ойлголт
нийгмийг хуваан бутаргаж, доройтуулагч болохыг энэ бүх
мэдээлэл харуулж байна.
Тэгвэл энэ ойлголт миний бодсоноос илүү бодитой болжээ.
Тэгш бус байдал сэтгэл зүйн болон нийгмийн маш хүчтэй
нөлөөтэй. Сэтгэцийн хувьд дээд зэргийн эсвэл
дутуу доогуур мэт мэдрэмж гэх мэт.
Энэ мэт хагарал, хуваагдал бий.
Магадгүй хүндлэл, эсвэл доромжлолоос болж
хэн нэгэн юмны адаг, ёроолд орчихсон мэт санагдах гэх мэт.
Тийм болхоор магадгүй хамгийн тэгш бус
нийгэмд гэмт хэрэг их байдаг нь үүнтэй холбоотой.
Доромжлогдох, эсвэл үл тоомсорлогдох нь хүчирхийлэл
өдөөх нэг шалтгаан болдог.
Хүчирхийллээс сэргийлэх
хамгийн чухал, цорын ганц суурь зарчим
байдаг бол тэр нь
"Адил тэгш" байдал юм.
Хүчирхийллийн хэмжээнд
хамгийн гол хүчин зүйл бол
тухайн нийгэм дэх тэгш байдал болон тэгш бус байдлын
харьцаа юм.
Энэ бол үндсэндээ тухайн нийгэм дэх процесс
буюу үйл ажиллагааны саатал юм.
Тэгш бус байдал нэмэгдэхэд зөвхөн ганц нэг саатал
гажуудал гардаггүй.
Гэмт хэрэг, эрүүл мэнд гээд нийгмийн бараг бүх зүйл
үүнд хамаатай.
Эрүүл мэндийн салбар дахь хамгийн санаа зовоосон асуудал
бол ядуу байх алдаа гаргаж болохгүй.
Эсвэл ядуу зүдүү төрж болохгүй.
Мөнгөгүй бол та үүнийгээ эрүүл мэндээрээ төлнө.
Жишээ нь эрүүл мэндийн нийгэм эдийн засгийн муруй гэж
ойлголт байдаг. Нийгэм эдийн засгийн
статусын хувьд зиндаа доошлох тусам
янз бүрийн эмгэг тусч
таны эрүүл мэнд муудна.
Наслалт буурах, нялхсын эндэл
нэмэгдэх гээд
байж болох бараг зүйлд нөлөөлнө.
Тэгвэл яагаад энэ эрүүл мэндийн муруй
гэж зүйл оршсоор байна вэ?
Хамгийн энгийн хариулт нь:
хэрэв та хүнд өвдсөн бол та хөдөлмөрлөх чадваргүй буюу
эдийн засгийн хувьд үр ашиггүй.
Ийм байдлаар эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн ялгаа үүсгэдэг.
Гэхдээ энэ бол
10 настай хүүхдийн одоогийн
нийгэм эдийн засгийн статус
дээр үндэслэж хэдэн арван жилийн дараахь
тэдний эрүүл мэндийн байдлыг таамаглахтай адил
энгийн хялбар асуудал биш.
Энэ бол шалтгааны асуудал
Дараагийн шалтгаан- бол тодорхой.
Учир нь ядуус эмнэлгийн үйлчилгээ авах мөнгөгүй...
Энэ үнэхээр эмнэлгийн үйлчилгээ
авч чадаж байгаа эсэх асуудал мөн үү?
Үгүй. үйлчилгээ энд ямар ч хамаагүй. Яагаад гэвэл
бүх нийтийн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээтэй
улс орнуудад хүртэл энэ муруй яг адил байдаг.
Ингээд дараагийн 'энгийн жишээ':
Дунджаас доогуур амьдралтай байх тусмаа
та тамхи татах, архинд орох гэх мэт
янз бүрийн эрсдэлтэй зуршилтай болох магадлалтай.
Мэдээж эдгээр нь нөлөөлдөг боловч боломжит хувилбаруудын
зөвхөн 3/1-ийн шалтгаан болдогийг судалгаа харуулсан.
Тэгэхээр юу үлдэв?
Юу үлдсэн бэ гэхээр ядуурлын
СТРЕСС-тэй холбоотой их асуудал байна.
Тэгэхээр ядуу байх тусам та Билл Гэйтсийн
ардах нэг долларын орлоготой хүн болно...
энэ улс оронд та ядуу байх тусам
таны эрүүл мэнд тааруу байна.
Энэ бидэнд маш чухал зүйл хэлж байна:
ядуурал эрүүл мэнд хоёрын шалтгаант холбоо нь
ядуу байгаад биш харин өөрсдийгөө ядуу гэж боддогтой холбоотой.
Стресс хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болох нь
улам бүр тодорхой болж байна.
Харин стресс бий болгож байгаа гол эх сурвалж нь
нийгмийн харилцааны чанар бөгөөд
энэ харилцааны чанарыг
бууруулдаг ямар нэг хүчин зүйл байгаа бол
тэр нь нийгэм дэх анги давхаргын ялгаа юм.
Материаллаг эд баялагаас үл хамаарч
анги давхарга бүхий нийгэмд амьдрах стресс нь
маш өргөн хүрээний эрүүл мэндийн проблемыг
үүсгэдэг бөгөөд тэгш бус байдал их байх тусам
асуудал бэрхшээл нэмэгддэгийг шинжлэх ухаан харуулсан.
Адил тэгш нөхцөлтэй улс оронд
хүний наслалт өндөр, хар тамхи мансуурал
сэтгэцийн өвчлөл бага байдаг.
Адил тэгш улс оронд
нийгмийн капитал буюу
хүмүүс бие биедээ итгэх чадвар,
боловсролын түвшин өндөр байдаг бол
амиа хорлох явдал
гэмт хэрэг, хүчирхийлэл
бага байдаг.
Энэ цааш зөндөө үргэлжлэнэ:
Нялхсын эндэгдэл, хэт таргалалт, өсвөр насны
жирэмслэлт адил тэгш улс оронд бага.
Бас хамгийн сонирхолтой нь:
шинэ технологи адил тэгш улсад илүү хөгждөг бөгөөд
энэ нь өрсөлдөөн, анги давхарга бүхий нийгэмд нээлт
шинэ санаачлага илүү гэдэг хуучин ойлголтыг үгүйсгэдэг.
Түүнчлэн нийгэм, эдийн засгийн
статусын хувьд дээрээс доошлох
тусам янз бүрийн өвчин эмгэгийг нийгэмд тараадаг
болохыг Вайт Холл хэмээх Их Британид хийгдсэн
судалгаа харуулсан.
Жишээ нь дээд анги давхаргын хүмүүстэй
харьцуулахад хамгийн доод шатлалын хүн
зүрхний өвчлөлөөр өвдөх магадлал
4 дахин их байдаг нь тогтоогдсон.
Эмнэлгийн үйлчилгээ авч байгаа эсэхээс үл хамаарч яг ийм л байдаг.
Тиймээс санхүүгийн статус доогуур байх тусам
тухайн хүний эрүүл мэнд тааруу байна гэсэн үг.
Энэ үзэгдэл бол Нийгэм-сэтгэл зүйн стресс гэдэг
нэр томьёоноос гаралтай бөгөөд
өнөөгийн нийгмийн бүхий л гажуудлын
эх үүсвэр болсон.
Үүний шалтгаан юу вэ?
Мэдээж Мөнгө-Зах зээлийн тогтолцоо.
Үгүй. Энэ бол өрөөсгөл ойлголт:
Харин хамгийн гол байгаль орчныг сүйдлэгч...
хог хаягдал, бохирдлын хамгийн гол эх үүсвэр...
хүчирхийлэл, дайн дажин, гэмт хэрэг, ядуурал
хүнлэг бус явдлынн хамгийн гол өдөөгч...
хүн нийгмийн сэтгэцийн өвчлөл,
мэдрэлийн стрессийн шалтгаан...
Бас гариг дэлхийн тогтвортой байдал, сайн сайханд
биднийг хүргэх шинэ арга зүйд шилжих
нөхцлийг хязгаарлан, боогдуулж
байгаа саатлын эх үүсвэр бол...
аль нэг Засаг төр, хууль тогтоомж биш...
эсвэл аль нэг корпораци, банкны картел ч биш...
бас хүний мөн чанар, эсвэл ..
хэсэг бүлэг нууц удирдан дарангуйлагчид ч биш юм.
Үнэндээ энэ бол:
Нийгэм-эдийн засгийн тогтолцоо болон
түүний үндэс суурь өөрөө юм.
[3-р хэсэг: Эх дэлхий төсөл]
Бидэнд хүн төрөлхтний соёл иргэншлийг
шинээр бүтээн байгуулах боломж олдлоо гэж бодьё.
Бид дэлхийтэй яг адилхан
гаригийг нээж олсон бөгөөд шинэ гариг
дэлхийн хоёрын ялгаа нь тэр шинэ гариг дээр
ямар нэг соёл иргэншил
үүсч бий болоогүй байна гэж төсөөлье.
Ямар нэг улс орон, хотууд байхгүй,
улс төрчид байхгүй, бохирдолгүй,
зөвхөн онгон цэвэр байгаль орчин.
Тэгвэл бид юу хийх вэ?
Мэдээж бид юуны өмнө зорилготой байх учиртай.
Энэ зорилго нь амьдрах, оршин тогтнох явдал.
Гэхдээ зүгээр нэг амьдрах биш харин эрүүл
хэвийн, сайн сайхан амьдрах.
Бидний ихэнх ямар нэг зовлон
зүдгүүргүй амьдрахыг хүсдэг.
Тэгвэл энэхүү соёл иргэншлийн
үндэс нь алс ирээдүйд хүн төрөлхтөнд
сөргөөр нөлөөлөх аливаа хүчин зүйлсээс
зайлсхийхийн зэрэгцээ хүмүүсийн
материаллаг хэрэгцээг
харгалзсан, хүний амьдралд
аль болох тохиромжтой, тогтвортой байх ёстой.
"Тогтвортой байдал" гэдэг энэ зорилгыг ухамсарласнаар
дараагийн асуудал бол "арга зам".
Бид ямар арга замыг ашиглах вэ?
Юу боломжтойг харцгаая.
Нийгмийн харилцааг зохицуулах байгаа ганц арга бол улс төр гэдгийг бид мэднэ.
Тэгвэл нийгмийн загварчлалын талаар бүгд найрамдахчууд,
либералчууд, эсвэл социалистууд юу мэдэх вэ?
Хммм... Тэд юу ч мэдэхгүй.
За тэгвэл шашны хувьд?
Нөгөө бүтээгч бурхан нь ямар нэг арга зам зааж өгсөн байх...
Үгүй дээ... Би юу ч олоогүй.
Тэгвэл бидэнд юу үлдэв?
"Шинжлэх ухаан" гэж нэг зүйл харин байна.
Шинжлэх ухааны арга зүй нь аливаа шинэ санааг эхлээд
сорьж туршихыг шаарддаг онцлогтой.
Гэвч шинжлэх ухаанд бүх асуудлын үнэнийг үгүйсгэх боломжтой.
Өөрөөр хэлбэл улс төр, шашныг бодвол
шинжлэх ухаанд биеэ тоох
явдал байдаггүй бөгөөд аливаа ойлголт мэдлэгийг хэзээ нэгэн
цагт үгүйсгэх боломжийг хүлээн зөвшөөрдөг.
Ямар ч зүйлд баригддаггүй бөгөөд байнга хувьсаж байдаг.
Энэ хангалттай жам ёсны сонсогдож байна.
Тэгвэл 21-р зууны шинжлэх ухаан, технологийн мэдлэг
болон хүн төрөлхтөнд
"тогтвортой байдал" бий болгох
зорилтдоо тулгуурлан
шинэ бүтээн байгуулалтыг хэрхэн эхлэх вэ?
Юуны өмнө асуух зүйл бол:
Оршин амьдрахын тулд бидэнд юу хэрэгтэй вэ?
Хариулт нь мэдээж гариг дэлхийн нөөц баялаг.
Бидний уудаг ус, хэрэглэдэг эрчим хүч
эд зүйл хийх, орон байр барихад хэрэгтэй түүхий эд гээд
оршин амьдрахад шаардлагатай бүхий л
зүйлийг энэ гариг бидэнд өгдөг.
Тиймээс эхлээд
ямар нөөц баялаг, хаана байгааг тодорхойлох нь чухал.
Энэ нь бид судалгаа явуулах хэрэгтэй гэсэн үг.
Өөрөөр хэлбэл зэсийн нөөцөөс эхлээд эрчим хүч гаргах
салхины эх сурвалж, цэвэр ус, далай тэнгис дэх
загасны нөөц, хүнсний зүйл тариалах
үржил шимт газар гэх мэт
энэ гариг дээрх бүхий л
бодит нөөц баялаг хаана, ямар хэмжээтэй
байгааг тодорхойлно гэсэн үг юм.
Нэгэнт бид түүхий эдийг удаан
хугацаанд ашиглах ёстой учраас
зөвхөн хаана, хичнээн байгааг тодорхойлохоос гадна
хэрэглээг нь хянах ёстой.
Жишээ нь ийм эд зүйлийн гачигдалд орчихгүй
байх хэрэгтэй.
Энэ бол хэрэглэх хэмжээгээ хянахаас гадна
ой мод дахин ургах, булаг шанд сэргэх
хугацааг тооцох замаар байгалийн
нөхөн сэргэх боломжийг харгалзана гэсэн үг.
Үүнийг "Динамик Тэнцвэр" гэж нэрлэдэг.
Өөрөөр хэлбэл, ой модыг нөхөн ургахаас нь илүү хурдан
огтолж хэрэглээд байвал бидэнд асуудал тулгарна.
Тэгэхээр нөөц баялаг гэдэг зүйл
энд тэнд тархаж байрласан нөхцөлд
тэдгээрийн хэрэглээг яаж хянах вэ?
Жишээ нь: эрдэс бодисын томоохон уурхайнууд Африк тивд
газрын тосны асар их нөөц Ойрх дорнодод
далайн түрлэгийн эрчим хүчний боломж Атлант болон Хойд Америкт
цэнгэг усны хамгийн их нөөц Бразилд байна.
Мэдээж энд шинжлэх ухааны шийдэл бий.
Үүнийг "Системийн онол" гэдэг.
Хүний биологиос эхлээд дэлхийн агаар мандал,
газрын татах хүч, нарны систем гээд байгалийн бүхий л
бүрэлдэхүүн хэсгүүд харилцан хамаарал бүхий нэг бүхэл
тогтолцоо болохыг системийн онол хүлээн зөвшөөрдөг.
Эд эс нийлж эрхтнийг бүтээдэг, харин эрхтнүүд
хүний биеийг бүтээдэгтэй адилаар
бас хүний бие махбод ус, агаар, хүнс хоолгүйгээр амьдарч
чадахгүйгээс хойш бид эх дэлхийтэй салшгүй холбоотой.
Үүнээс цааш яах вэ?
Бид нөөц баялаг болон хэрэглээний талаархи мэдээлэлд
тулгуурлан нөөц баялгийг удирдах системийг буюу
гариг дээрх бүх төрлийн нөөцийг тооцож, зохицуулах
"Дэлхийн нөөц баялагийн менежментийн систем"-ыг бий болгоно.
Урт хугацаанд тогтвортой оршин амьдрахад
бидэнд үүнээс өөр сонголт байхгүй.
Одоо бид үйлдвэрлэлийг авч үзье.
Энэ бүх нөөцийг бид яаж ашиглах вэ?
Үйлдвэрлэлийн процесс ямар байх, тогтвортой байдлыг
хангахын тулд бид юуг
харгалзан үзэх хэрэгтэй вэ?
Юуны өмнө бид аливаа нөөц баялгийг
байнга хадгалан хамгаалахыг хичээх ёстой.
Дэлхийн нөөц баялаг хязгаартай.
Тиймээс бид бодлого, "стратегитэй" байх ёстой.
"Стратегийн хадгалан хамгаалалт" бол түлхүүр.
Хоёр дахь зүйл бол зарим нөөц баялаг үр ашгийн хувьд
бусад нөөц баялагтай харьцуулахад тийм ч сайнгүй байдаг.
Үнэндээ зарим зүйлийн хэрэглээ хүрээлэн
буй орчин болон бидний эрүүл мэндэд
маш муу нөлөө үзүүлдэг.
Жишээ нь: газрын тос болон чулуун нүүрс нь яаж ч
боловсруулсан орчиндоо маш их хорт бодис ялгаруулдаг.
Тиймээс энэ төрлийн нөөцийг бид зөвхөн зайлшгүй
тохиолдолд л ашигладаг байх нь зүйтэй.
Харин бидэнд нар-салхи-далайн түрлэг-газрын гүний дулааны
гээд эрчим хүч үйлдвэрлэх их боломж байна.
Тиймээс чухам ямар нөөцийг ашиглах, тэдгээрийн
үйлдвэрлэл, хэрэглээнээс хүн болон хүрээлэн буй
орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс
хэрхэн сэргийлэх талаар бодитой төлөвлөх болно.
Энэ бол "Стратегийн аюулгүй байдал" бөгөөд
"Стратегийн хадгалан хамгаалалт"-тай хослох учиртай.
Гэхдээ үйлдвэрлэлийн стратеги үүгээр дуусахгүй.
Үйлдвэрлэлийн процесст шаардлагатай
"Үр ашгийн стратеги" гэж зүйл бидэнд хэрэгтэй.
Энэ стратегийн хүрээнд үндсэн
3 зарчмыг бид дагаж мөрдөх ёстой.
Нэгд: бидний үйлдвэрлэх эд зүйлс
аль болох удаан хэрэглэгдэхээр хийгдэх ёстой.
Мэдээж хэдий их эд зүйлс хэрэглэгдэхгүй
болно төдий хэмжээгээр шинээр үйлдвэрлэхийн тулд
орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс
Хоёрт: эд зүйлийг нэгэнт ашиглах
боломжгүй болсон бол аль болох
их хэмжээгээр дахин ашиглах хэрэгтэй.
Тиймээс үйлдвэрлэлийн загвар дизайныг
хийхдээ дахин ашиглах нөхцлийг тооцох ёстой.
Гуравт: богино хугацаанд хоцрогдол бий болдог
электроникийн гэх мэт салбарт эд ангийг нь сольж, шинэчлэх
байдлаар бүтээгдэхүүнийг
зохион бүтээж, үйлдвэрлэдэг байх шаардлагатай.
Зөвхөн нэг эд анги нь эвдэрсэн эсвэл хуучирсан
бол бид бүхэл бүтэн компьютерийг гаргаж хаядаг.
Тиймээс технологийн өөрчлөлтийг тооцож, эд ангийг нь
хэсэг хэсгээр нь сольж болдог, зөвхөн нэг стандарт
загвар дизайнтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ гэсэн үг.
"Стратегийн хадгалан хамгаалалт", "Стратегийн аюулгүй
байдал" болон "Стратегийн үр ашиг"-ийн
механизм нь хүний хийсвэр санаа
бодлоос ангид цэвэр техникийн асуудал.
Тиймээс эдгээр стратегийг бид компьютерт
програмчлах бөгөөд энэ нь холбогдох өгөгдлийг тооцоолон
бодож үнэлгээ өгсөнөөр хамгийн зөв,
тогтвортой үйлдвэрлэлийг сонгож хөгжүүлэх
боломжийг бидэнд олгоно.
Энэ ярвигтай сонсогдож байж магад.
Гэхдээ энэ бол ердөө л
тооцоолон бодох асуудал бөгөөд
үүнтэй төстэй тооцоолон бодож шийдвэр
гаргах, хянах систем аль хэдийн зарим нэг
салбарт ашиглагдаж байна. Харин одоо дараагийн түвшинд.
Тэгээд...
Одоо бид үр ашиг, хадгалан хамгаалалт, аюулгүй
байдлыг нэмэгдүүлэх зорилгоор програмчлах
боломжтой Нөөцийн менежментын болон
Үйлдвэрлэлийн менежментийн системтэй боллоо.
Бүх зүйлийг тооцож, хяналт тавих чадвар
хүний оюун ухаанд эсвэл хэсэг бүлэг хүмүүст байхгүй.
Үүнийг компьютер гүйцэтгэх ёстой.
Энэ одоо биднийг Түгээлтийн шатанд авчирна.
Тогтвортой байдлын стратеги энд ямар хамаатай вэ?
Хоёр цэгийн хоорондох хамгийн богино
зай бол шулуун шугам гэдгийг бид мэднэ.
Нэгэнт тээврийн хэрэгсэлд түлш, эрчим хүч шаардлагатай
нөхцөлд тээвэрлэх зай бага байх тусам үр ашигтай гэсэн үг.
Бүтээгдэхүүнийг аль нэг тивд үйлдвэрлээд өөр тивд тээвэрлэх нь
тухайн бүтээгдэхүүнийг уг тивд яагаад ч үйлдвэрлэн
бий болгох боломжгүй нөхцөлд утгатай.
Хэрэв үгүй бол энэ гарздал.
Бид үйлдвэрлэлийг тухайн орон нутагт явуулж чадвал
тээвэрлэлт шуурхай бөгөөд эрчим хүч бага шаардана.
Үүнийг бид "Орон зайн стратеги" гэж нэрлэнэ.
Энэ нь түүхий эд, бэлэн бүтээгдэхүүн
эсэхээс үл хамаарч аливаа зүйлийн
тээвэрлэлтийг аль болох багасгана гэсэн үг.
Түүнчлэн ямар бүтээгдэхүүнийг яах гэж
тээвэрлэж байгааг мэдэх нь тун ач холбогдолтой...
Харин энэ бол Эрэлт гэдэг ойлголттой холбоотой.
Эрэлт гэдэг бол эрүүл, чанартай амьдрахад
хүнд хэрэгцээ, шаардлагатай зүйлс гэсэн үг.
Хүний материаллаг хэрэгцээ нь
цэвэр ус, хүнс хоол, орон байр
гэх мэтээс эхлээд хувь хүн болон олон нийт
амрах, зугаацан цэнгэх зориулалт бүхий хүний
болон нийгмийн эрүүл мэндэд
ач холбогдол бүхий эд зүйлүүдээс бүрддэг.
Тэгэхээр бид дахиад нэг судалгаа хийнэ гэсэн үг.
Хүмүүс бодит хэрэгцээгээ тодорхойлж, харин
тэрхүү эрэлт дээр үндэслэж үйлдвэрлэл явуулна.
Янз бүрийн бүтээгдэхүүний эрэлт газар бүр өөр
байхаас гадна өөрчлөгдөх учраас илүүдэл, эсвэл
хомсдлоос сэргийлэхийн тулд "Эрэлт / Түгээлтийн хяналтын
систем"-ийг бий болгох шаардлагатай.
Мэдээж энэ шинэ санаа биш.
Ийм системийг томоохон сүлжээ дэлгүүрүүд
барааны нийлүүлэлтээ хянахад ашигладаг.
Харин энэ удаа бид үүнийг дэлхийн хэмжээнд ашиглана.
Гэвч тодорхой бүтээгдэхүүний бодит ашиглалтыг
тооцохгүйгээр эрэлт гэдгийг бүрэн ойлгохгүй.
Ашиглах эсэх нь хамаагүй юм болгоныг худалдан авч
эзэмших нь утга учиртай юу?
Үгүй. Энэ бол дэндүү үр ашиггүй байдал.
Хэн нэгэнд ямар нэг эд зүйл өдөр бүр зөвхөн 45 минутын
хугацаагаар хэрэгтэй гэж бодьё.
Харин тухайн эд зүйлийг
бусад хүмүүст яг хэрэгцээтэй үед нь
өгч байвал илүү үр ашигтай.
Олонхи хүмүүс тухайн эд зүйл биш харин түүний
гүйцэтгэх үүрэг өөрт нь хэрэгтэйг мартдаг.
Эд зүйлийг хэрэгцээтэй болгодог шинж нь
түүний гүйцэтгэх үүрэг гэдгийг
бид ухамсарлснаар бидний мэдэх
"өмчлөл" гэдэг зүйл эдийн засаг, байгаль орчны
талаасаа логикгүй, бас дэндүү гарздалтай
болохыг харж байна.
Тиймээс бидэнд "Стратеги хэрэглээ" гэж зүйл хэрэгтэй.
Энэ нь хүн амын хэрэгцээг
шаардлагатай үед нь хангах
боломжийг олгох
"Эрэлт Түгээлтийн Хяналтын
систем"-ийн үндэс суурь байх болно.
Хэрэглээний эд зүйлийг түгээх
үйлчилгээний төвүүд хүн ам
төвлөрсөн газарт ойрхон байрлах бөгөөд
хүмүүс төвд ирж хэрэгтэй зүйлээ авах
бөгөөд уг зүйлээ хэрэглэж дууссаны дараа
буцаан өгдөг байх болно...
Өнөөгийн номын сантай адилаар.
Эдгээр төвүүд өнөөгийн дэлгүүр адил
хүмүүс оршин сууж буй газар байрлахаас гадна
зарим үйлчилгээний төвүүд зөвхөн тодорхой төрлийн
эд зүйлийг хэрэглэх боломжтой газар байрлана.
Ингэснээр тээвэрлэлтийг хэмнэнэ.
Энэхүү Эрэлтийн Хяналтын систем бий болж
Үйлдвэрлэлийн Менежментийн болон Нөөцийн
Менежментийн системүүдтэй нэгдсэнээр
хязгаартай нөөц баялгийн тогтвортой байдлыг
хангах замаар стратегийн хэрэгцээт
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, түүнийгээ
хамгийн ухаалаг, үр ашигтай аргаар түгээх
боломжийг бидэнд олгох
дэлхийн хэмжээний
эдийн засгийн менежментийн
нэгдсэн тогтолцоо бий болно.
Гариг дэлхий дээр жинхэнэ тогтвортой байдлыг
бий болгох, хадгалан хамгаалах
үр ашигтай байх бодлогод
тулгуурласан логик учир зүйтэй, бодит туршлагад
үндэслэсэн энэхүү процесс нь хүн төрөлхтний түүхэнд
өмнө байгаагүй нэгэн боломжийг бий болгож чадна.
Энэ бол элбэг хангалуун байдал...
Гэхдээ хүн амын нэг хэсэгт биш харин бүх
соёл иргэншилд.
Энэхүү эдийн засгийн модел буюу
дэлхийн нөөц баялгийн хариуцлагатай
менежмент болон бүх хүн төрөлхтний
сайн сайхныг хамгийн
үр ашигтай тогтвортой арга замаар
баталгаажуулах энэ процессыг
"НӨӨЦӨД СУУРИЛСАН ЭДИЙН ЗАСАГ"
гэж нэрлэж болох юм.
Энэ санааг анх 1970-аад онд нийгмийн
бүтцийн инженер Жак Фрэско гаргажээ.
Орчин цагийн нийгмийн хөгжил нь байгаль орчин болон
нийгмийн бусад хүчин зүйлтэй зөрчилдөх хандлагатай
бөгөөд хэрэв өөрчлөхгүй бол
бид өөрсдийгөө сүйрүүлэхэд хүрэхийг тэр ойлгосон.
Таны хэлж байгаа бүх зүйлийг бидний өнөөгийн
мэдлэгт тулгуурлан бүтээн бий болгох боломжтой юу?
Эсвэл энэ мэдлэгт үндэслэн зөвхөн таамаглаж байна уу.
Бүгдийг бид одоогийн мэдлэгээ ашиглан бүтээж чадна.
Дэлхийн дээр зохих өөрчлөлт хийхэд 10 жил хэрэгтэй.
Дэлхийг диваажингийн цэцэрлэг болгох эсэх
сонголт таны гарт байна.
Цөмийн зэвсэг хөөцөлдсөн тэнэглэл...
цэрэг зэвсгийн үйлдвэрлэл...
асуудал бэрхшээлээ хэдийнэ
авлига хээл хахуульд автсан улс төрийн аль нэг
намыг сонгосноор шийдвэрлэх гэсэн горьдлого...
Би дахиад хэлье:
Коммунизм, социализм, фашизм...
Демократууд бас либералууд бүгд
сайн сайхан амьдралыг хүсдэг байгууллагууд.
Үнэн хэрэгтээ Негрүүдийн эсвэл Польшуудын
Еврейчүүдийн эсвэл Грекүүдийн эсвэл эмэгтэйчүүдийн
проблем гэж байхгүй. Зөвхөн хүний проблем л бий.
Би хэн нэгнээс айхгүй; Би хэн нэгний төлөө ажилдаггүй;
Хэн ч намайг халж чадахгүй.
Надад дарга босс байхгүй.
Энэ нийгэмд би амьдрахаас айж байна.
Бидний нийгэм ийм байдлаар цааш үргэлжилж болохгүй.
Чөлөөт худалдаа үйлдвэрлэлийн
тогтолцоо 35 жилийн өмнө хэрэгтэй байсан.
Харин одоо бидэнд өөрчлөх эсвэл мөхөх сонголт үлдсэн.
Өнөөгийн нийгэм ирээдүйд аймшгийн кино болж үлдэнэ...
Алдаа дутагдлууд болон
улс төр гэдэг зүйл
тэр аймшгийн киноны хэсэг байх болно.
'Хүйтэн цэвдэг шинжлэх ухаан' гэж олон хүн ярьдаг.
Магадгүй энэ аналитик учраас тэр байх.
Гэхдээ тэд аналитик гэж юу гэсэн үгийг мэддэггүй.
Шинжлэх ухаан гэдэг бол: хорвоо ертөнцийн жам ёсны
процесст ойр дөт байх гэсэн үг.
Тиймээс шинжлэх ухаан үнэнийг хэлдэг.
Эрдэмтэд хүмүүсийн бодолд нийцүүлэхийг оролддоггүй.
Харин зөвхөн олж мэдсэн зүйлээ бусдад хэлдэг.
Тэд бүх зүйлийг нягтлах ёстой бөгөөд
аль нэг эрдэмтэн шинэ давуу чанартай материал гаргах
туршилт хийлээ гэж бодоход өөр
бусад эрдэмтэд яг тэр туршилтыг давтаж
ижил үр дүнд хүрэх боломжтой байх ёстой.
Тооцооллын дагуу нисэх онгоцны
далавч тодорхой ачааллыг даана гэдэгт
эрдэмтэн итгэлтэй байсан ч гэсэн
үүнийгээ шалгахын тулд
олон шуудай элс дээр нь овоолж үзсэний
дараа л миний тооцоо зөв эсвэл буруу байна гэж хэлдэг.
Туйлширдаггүй бас бүх асуудлыг математик шийдэж
чадна гэдэг ойлголтоос ангид учраас би энэ системд дуртай.
Та ч бас өөрийн математикийг шалгах хэрэгтэй.
Шалгаж болох бүх систем, тогтолцоог
шалгаж нягтлах ёстой гэж би бодож байна.
Бас бүх шийдвэрийг зохих судалгаанд үндэслэх ёстой.
Нөөцөд Суурилсан Эдийн засаг бол
ердөө нийгмийн асуудалд
шинжлэх ухааны арга зүйг ашиглах явдал юм.
Нийгэм бол зохион бүтээсэн зүйл бөгөөд
хүний эрүүл мэнд, үйлдвэрлэл, түгээлт, хот байгуулалтын
хамгийн оновчтой, үр ашигтай арга зүй нь улс төр, мөнгөний
тогтолцоонд биш харин
шинжлэх ухаан, технологийн салбарт байдаг.
Энэ бол яг нисэх онгоц шиг технологийн дагуу ажилладаг.
Харин нисэх онгоц бүтээх Бүгд найрамдах эсвэл Либерал онол гэж байхгүй.
Үүнтэй адилаар шинжлэх ухааны
арга зүйн үнэн зөвийг нотлох бодит жишээ нь
байгаль ертөнц өөрөө бөгөөд
улам бүр бидэнд ойлгомжтой болж буй цогт тогтолцоо юм.
Хүмүүс юу гэж бодох, итгэх нь
байгаль ертөнцөд хамаагүй.
Харин байгалийн хуульд захирагдаж
түүнээс суралцах, улмаар түүнд нийцүүлэн
эрүүл энх, тогтвортой байдлыг бий болгох...
эсвэл ямар ч үр ашиггүй жам ёсыг сөрөх
гэсэн сонголт л байдаг.
Яаж ч хичээгээд, эсвэл бодоод та ханан дээр
явж чадахгүй. Учир нь газрын татах хүч
танд ийм боломж олгохгүй.
Хэрэв юм идэхгүй бол та үхнэ.
Асарч өсгөхгүй бол нялх хүүхэд хүн болохгүй.
Энэ харгис сонсогдож байж магадгүй. Гэвч байгаль
ертөнц бүхнийг захирагч бөгөөд нэг бол түүнийг дуулгавартай
дагах эсвэл хохирч үлдэхээс өөр сонголт байхгүй.
Тиймээс Нөөцөд Суурилсан Эдийн засаг бол
нийгмийн бүхий л асуудал хүн байгальд ээлтэй
байдлаар шийдэгддэг амьдрал тэтгэх,
бодитой нотлогдсон ойлголт мэдлэгээс өөр юу ч биш.
Энэ нь улс төр, шашны үзэл бодлоос үл хамааран
хүн бүрт байдаг бодит хэрэгцээ,
нөхцөл байдлыг харгалзан үздэг.
Үүнд соёлын онцлог ялгаа хамаагүй.
Энэ бол хийсвэр үзэл бодлын асуудал биш.
Хүний хэрэгцээ бол хүний л хэрэгцээ.
Бидний оюун санааны болон бие махбодын эрүүл саруул
байдал, хөгжил хувьслын зохицол
байгалийн төрөл зүйлийн хувьд шалгарч үлдэх
хэрэгцээ нь цэвэр агаар, ус, тэжээллэг хоол хүнс
тогтвортой хөгжих, аюул занал
хүчирхийлэлгүй
хүрээлэн буй орчныг шаардаж байна.
Нөөцөд Суурилсан Эдийн засаг нь
боломжтой нөөц баялаг дээр тулгуурлах болно.
Амьдралын хэрэгцээг нь шийдэлгүйгээр
олон хүнийг арал дээр авчирч, эсвэл 50 000 хүнтэй
хот суурин байгуулчихаж болохгүй.
Тиймээс "бүрэн системт арга зүй" гэдэг бол
зөвхөн архитектур, дизайны хувьд биш
харин хүний хэвийн амьдрах нөхцлийг
хангах бүх шаардлагад
нийцүүлэн тухайн
орон нутаг дах нөөц боломжийг тооцож тодорхойлох
явдал юм. Үүнийг нэгдмэл
байдлаар төлөвлөх явдал гэж би хэлж байгаа юм.
Хоол хүнс, орон байр, хайр халамж гээд
бүх зүйл зайлшгүй хэрэгтэй бөгөөд
үүнээс нь хүнийг салгах юм бол
бие сэтгэлийн хувьд хэвийн бус хүмүүс бий болно гэсэн үг.
Нөөцөд Суурилсан Эдийн Засгийн тогтолцооны энэхүү
олборлолт, үйлдвэрлэл, түгээлтийн системт хандлага нь
эдийн засгийн бүх салбарт үр ашигтай, тогтвортой байдлыг
баталгаажуулах эдийн засгийн
багц механизм болон стратегид үндэслэдэг.
Тэгэхээр нийгмийн бүтэц тогтолцооны талаархи
асуудлын дараагийн шат юу вэ?
Хаана биелэлээ олох вэ?
Хотууд
Хот суурин бол орчин цагийн соёл иргэншлийн гол шинж чанар.
Амьдралын хэрэгцээт зүйлсийн хүртээмжийг бий болгох
нийгэм соёлын харилцааг хангах нь түүний чиг үүрэг.
Тэгвэл хэрхэн хамгийн сайн хотыг яаж бий болгох вэ?
Хэлбэрийн хувьд ямар байх вэ?
Дөрвөлжин эсвэл трапец байх уу?
Мэдээж бид аливаа зүйлийн орчин тойронд амьдрах учиртай.
Тиймээс бүх зүйлийг ойролцоо зайнд байлгах үүднээс тойрог
хэлбэрийг сонгож болно.
Тэгвэл хотод юу байх хэрэгтэй вэ?
Юуны өмнө оршин суух газар, бүтээгдэхүүн, эрчим хүч үйлдвэрлэх
газар, бас тариалангийн газар хэрэгтэй.
Түүнчлэн соёл урлаг, боловсрол, байгаль орчин, спортын
орчин нөхцөл энд багтана.
Тиймээс соёл урлаг, боловсрол
судалгаа шинжилгээний арга хэмжээ зохиогддог
сайхан нээлттэй паркийг энд оруулья.
Нэгэнт тойрог хэлбэр зохимжтой
учраас эдгээр салбар, чиг үүргийг
тэдгээрт шаардлагатай газар нутгийн хэмжээнд үндэслэн
бүсчилсэн байдлаар байршуулах нь оновчтой.
Болж байна.
Илүү тодорхой зүйл гэвэл:
Юуны өмнө хот гэж энэхүү организмын
суурь дэд бүтцийг бий болгох хэрэгтэй.
Үүнд усан хангамж, хог хаягдал
эрчим хүчний сүлжээ гэх мэт багтана.
Өнөөгийн хот сууринд цэвэр бохир усны сүлжээ байдагтай
адилаар хог хаягдлыг дахин ашиглах асуудлыг
багтаасан илүү өргөжүүлсэн сүлжээг бий болгоно.
Шууданч, эсвэл хогны үйлчлэгч хэрэггүй.
Энд автомажсан пневматик хоолой
болон ижил технологийг ашиглах боломжтой.
Нийтийн тээврийн хувьд ч адил.
Хор нөлөө ихтэй автомашинуудыг байхгүй болгох
үүднээс тээвэрлэлтийг стратегийн хувьд өөрчлөх хэрэгтэй.
Таныг хот дотор болон хот хооронд
өөр хаана ч хүргэх боломжтой
цахилгаан болон соронзон галт тэрэг
бусад төрлийн зөөвөрлөгч хэрэгслүүд байх болно.
Мэдээж зайлшгүй машин хэрэгтэй нөхцөлд
эдгээр нь аюулгүй байдлын үүднээс автомажсан байна.
Ийм автоматжуулалтыг өнөөдөр амьдрал дээр ашигладаг.
Авто тээврийн ослоос шалтгаалж жил бүр 1.2 сая нас барж
50 сая хүн гэмтэж бэртдэг.
Ийм байж болохгүй.
Оновчтой дэд бүтэц болон автоматжуулсан тээврийн хэрэгсэл
ашигласнаар автын осолгүй байх боломжтой.
Хөдөө аж ахуй.
Өөрсдийгөө давхар хордуулж байгааг эс тооцвол
бид хортон шавьж устгах бодис, химийн бордоо болон
бусад үйлдвэрлэлийн арга техникийг бодлогогүй
ашигласнаас болж маш их хэмжээний
эрүүл газрыг үгүй хийчихээд байна.
Үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн химийн
хорт бодисын ул мөр одоо бараг хүн бүрээс илрэх болсон.
Харин аз тохиоход усны болон тэжээлийн
хэрэгцээг одоогийнхоос 75%-иар бууруулах боломжтой
хөрс шаарддаггүй гидропоник
болон аэропоник аргууд бидэнд бий.
Хүнсний ногоог органик байдлаар их хэмжээгээр босоо
фермүүдэд тариалах боломжтой болсон.
Жишээ нь ямар нэг шавьж устгах бодис
эсвэл нүүрстөрөгчгүйгээр 1акр бүхий
50 давхар талбайг бий болгох боломжтой.
Энэ бол үр ашигтай, цэвэр, элбэг дэлбэг
хүнсний тариалангийн ирээдүй юм.
Тиймээс энэхүү дэвшилтэт систем нь
хотын хүн амын хүнсний хэрэгцээг
гадны импортгүйгээр, цаг хугацаа, эрчим хүч гарздахгүйгээр
хангах хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн
бүслүүрийн нэг хэсэг байх болно.
Харин эрчим хүчний хувьд
нар, салхи, газрын гүний дулааний болон
далайн түрлэгийн гэх мэт сэргээгдэх эх үүсвэрээс
эрчим хүч гарган авах систем нь
эрчим хүчний бүслүүр хэсэг байна.
Эрчим хүчний саатал гаргахгүй байх
эерэг эрчим хүч бий болгох
шаардлагатай үед бие биеэ нөхөж эрчим хүч нийлүүлэх
эх үүсвэрүүд нэгдмэл системд ажиллах
бөгөөд илүүдэл эрчим хүчийг газар доорх
конденсаторуудад хуримтлуулах учир
ямар нэг алдагдал гаргахгүй.
Хотууд өөрийгөө эрчим хүчээр хангахаас гадна
гэрэл мэдрэгч будаг, массын даралт хувиргагч, дулааны элемент
гэх мэт байдаг боловч бараг ашиглагддаггүй
технологи аргаар тодорхой барилга, байгууламжууд
өөрийгөө эрчим хүчээр хангах боломжтой.
Мэдээж энэ техник технологи
эд зүйлүүдийг эхлээд яаж бий болгох
вэ? гэдэг асуулт гарна.
Хариулт нь Үйлдвэрлэл:
Үйлдвэрлэлийн бүслүүр нь эмнэлэгтэй байхыг эс тооцвол
янз бүрийн үйлдвэрүүдийн зангилаа байх болно.
Мэдээж нөөцийн менежментийн системийн
хүрээнд түүхий эдээ материалаа хотын хүн амын
эрэлтэд үндэслэн тухайн орон нутгаас болон
бусад газраас татан авчирна.
Харин үйлдвэрлэлийн механик процессын
хувьд хүн төрөлхтний түүхэнд бүхнийг өөрчлөх
боломжийг нээсэн шинэ бөгөөд гайхамшигтай
үзэгдэл, зүй тогтлыг авч үзэх хэрэгтэй.
Энэ бол механикжуулалт буюу
хөдөлмөрийг автоматжуулах явдал.
Та эргэн тойрноо харвал бидний эдэлж хэрэглэж байгаа
бараг бүх эд зүйлийг автоматжуулсан
байдлаар үйлдвэрлэсэн байгаа.
Таны гутал, хувцас, гэр ахуйн хэрэгсэл, таны машин гээд...
бүгдийг автоматаар машин төхөөрөмжүүд үйлдвэрлэсэн.
Энэ мэт технологийн дэвшил нийгэмд
ямар нэг нөлөө үзүүлээгүй ээ гэж хэлж болох уу?
Мэдээж үгүй.
Эдгээр системүүд шинэ бүтэц тогтолцоо
шинэ хэрэгцээг бий болгож, бас олон зүйлийг хоцрогдолд оруулдаг.
Тэгэхээр бид хөгжихийн хэрээр
технологийг ихээр ашиглаж ирсэн.
Мэдээж автоматжуулалт үргэлжлэх нь тодорхой.
Ашиг тустай технологийг зогсоох шаардлагагүй.
Газар тариалан үүсч хөгжиж, анжис бүтээгдснээс эхлээд
аж үйлдвэрийн хувьсгал гарч машин техник бий болсон
электроникс, компьютер бүтээгдэж бид мэдээллийн эрин зуунд
амьдрах хүртэл хүн төрөлхтний түүхэн дэх бүхий л
нийгмийн өөрчлөлтүүдийн үндэс суурь нь
технологи ашиглаж хөдөлмөрийг автоматжуулах явдал юм.
Дэвшилтэт үйлдвэрлэлийн арга хэлбэрийн хувьд
механикжуулалт өөрөө хувиран өөрчлөгдөж байна.
Эд ангийг угсарч нийлүүлдэг байсан
хуучин технологи өөрчлөгдөж бүрэн
бүтээгдэхүүнийг зөвхөн нэг процессыг ашиглаж
үйлдвэрлэдэг аргад шилжиж байна.
Ихэнхи инженерүүдийн адилаар би биологийг биширдэг.
Учир нь энэ бол гайхамшигтай инженерчлэлийн бодит жишээ.
Биологи нь өөрийгөө хуулбарлах чадвартай зүйлийг судалдаг.
Амьдрал бол бидэнд байгаа хамгийн сайн жишээ.
өөрөө өөрийгөө хуулбарладаг машин техник
байж болох санааг би инженерийн хувьд маш их сонирхдог.
Рэп-Рап бол 3 хэмжээст принтер юм.
Энгийн принтер 2 хэмжээст дүрсийг цаасан дээр
буулгадаг бол энэ принтер жинхэнэ, 3 хэмжээст
бодитой эд зүйлийг хийдэг.
Гэхдээ энэ шинэ зүйл биш
3-D принтер бий болоод бараг 30 жил болж байна.
Рэп-Рапын нэг онцлог нь энэ өөрийнхөө эд ангийг хувилдаг.
Тиймээс танд энэ байвал дахиж
нэгийг хийгээд найздаа өгчихөж болохоос гадна
олон хэрэгтэй зүйлээ хувилаж болно гэсэн үг.
Наад захын гэр ахуйн эд зүйлээс эхлээд
бүхэл бүтэн автомашиныг шууд хийчихэж чадах
автомажсан 3D-принтер нь үйлдвэрлэлийн
бараг бүх салбарыг үндсээр нь өөрчлөх чадвартай юм.
Энд орон сууцны үйлдвэрлэл ч багтана.
3D принтинг буюу
контур крафтинг нь бүтцийн
ширхэгээр үйлдвэрлэдэг технологи бөгөөд
компьютерийн загвараас бүтээх боломжтой.
Контур крафтингийг ашиглаж 2000 мкв талбайтай
байшинг төхөөрөмжийг ашиглан
ердөө нэг хоногт барих боломжтой.
Барилгын ажлыг авоматжуулах нь олон ашиг тустай талтай
учраас хүмүүс үүнийг их сонирхож байгаа.
Жишээ нь барилгын ажил биеийн хүчний
хөдөлмөр нэлээн шаарддаг бөгөөд хэдий ажлын байр
бий болгодог ч гэсэн сөрөг тал олон бий.
Барилга нь уул уурхай, хөдөө аж ахуйгаас илүү
аюултай ажилд тооцогддог бөгөөд
энэ салбар дахь үхлийн тоо хэмжээ улс бүрт их байдаг.
Өөр нэг асуудал бол хаягдал.
АНУ-д дундаж байшин барихад 3-7 тонн хаягдал гардаг.
Дэлхий дээрх бүх түүхий эд материалын 40% нь
барилга байшинд зориулагддаг гээд бодоход
энэ бол маш их хаягдал юм.
Эрчим хүч, нөөц баялагын энэ их хаягдал
гарздал нь хүрээлэн буй орчинд төдий их хохирол гэсэн үг.
Алх хадаас, мод ашиглаж хуучин аргаар
байшин барих нь одоо утгагүй бөгөөд
АНУ дахь үйлдвэрлэлийн хувьд
хөдөлмөрчин ангийн...
Манай дундаж анги хоцрогдож, автоматжуулалт тэднийг
орлож эхэлж байгаа талаар ЭмАйТи-ийн эдийн засагч
Давид Атурын судалгаанд дурдсан.
Товчхондоо бол өнөөгийн эдийн засгийн бараг бүх
салбарт механикжуулалт нь биеийн хүчний
хөдөлмөрөөс илүү үр ашигтай бас тогтвортой юм.
Машин техникт амралт, даатгал, тэтгэвэр хэрэггүй.
Тэд 24 цаг, өдөр бүр ажиллаж чадна.
Ажлын бүтээмж, нарийвчлалын
хувьд хүний хөдөлмөртэй харьцуулашгүй.
Дэлхий дахинд хүний биеийн хүчний хөдөлмөр
хоцрогдож, бодит хэрэгцээгүй болж байна.
Өнөөдөр ихээр нэмэгдэж байгаа ажилгүйдэл бол
үндсэндээ технологийн хувьсал
дэвшлийн үр дүн юм.
Ямар нэг байдлаар шинэ салбарууд гарч ирэн ажилгүй
болсон хүмүүсийг шингээгээд байсан учраас
"Технологийн Ажилгүйдэл" гэдгийг зах зээлийн
эдийн засагчид олон жил үл тоомсорлосон.
Өнөөдөр ганцхан үйлчилгээний салбар үлдсэн
бөгөөд бусад үйлдвэржсэн орнуудын адилаар
Америкийн ажиллах хүчний 80%-ийг ажлаар хангаж байна.
Гэтэл автомажсан киоск
автомажсан ресторан, автомажсан дэлгүүр
нэвтэрснээр энэ салбар хүртэл аюулд өртөж эхэллээ.
Олон жил үгүйсгэж ирсэн зүйлээ
эдийн засагчид эцэст нь хүлээн зөвшөөрч байна.
Технологийн ажилгүйдэл нь дэлхийн эдийн засгийн уналтаас
болсон хөдөлмөрийн хямралыг
улам хурцатгаж байгаагаас гадна
хямрал гүнзгийрэх тусам аж үйлдвэрүүд
илүү хурдан механикжиж байна.
Ойлгоогүй нэг уршиг нь
мөнгө хэмнэхийн тулд механикжуулах тусам
илүү олон хүн ажилгүй болж улмаар
хүмүүсийн худалдан авах чадвар буурна гэсэн үг.
Энэ бол корпорациуд бүхнийг
хямд үйлдвэрлэлээ ч гэсэн
тэр нь хичнээн хямд байсан ч хамааргүй худалдан авах
чадвартай хүн улам цөөн болно гэсэн үг.
Эцэстээ "орлогын төлөө хөдөлмөрлөх" гэдэг
энэ тоглоом аажмаар дуусч байна.
Өнөөдөр хүмүүсийн хийж байгаа,
автоматжуулах боломжтой ажлуудыг
та бодоод үзээрэй. Хэрэв ийм ажлуудыг автоматжуулбал
дэлхийн нийт ажиллах хүчний 75% маргааш
гэхэд автоматжуулалтаар солигдоно.
Ийм учраас Нөөцөд Суурилсан Эдийн засгийн
тогтолцоонд Мөнгө-Зах Зээлийн систем гэж байхгүй.
Ямар ч мөнгө байхгүй...
бас түүний хэрэгцээ байхгүй.
Нөөцөд Суурилсан Эдийн засаг нь
механикжуулалтын үр ашиг, өгөөжийг
хүлээн зөвшөөрдөг.
Харин бидэн шиг эсэргүүцдэггүй.
Яагаад? Учир нь үр ашигтай, тогтвортой байдлыг
эрэлхийлэхгүй байх нь хариуцлагагүй байдал юм.
Одоо хотын системээ эргэн авч үзье.
Хотын тойрог бүслүүрүүдийн төвд
боловсрол соёл, тээврийн
бүтэц тогтолцооноос гадна хотын бүхий л
техникийн үйл ажиллагааны
удидлагыг хангах хэсэг байна.
Хот үндсэндээ нэг бүхэл автомажсан бүтэц байна.
Хотын бүх бүслүүрт эрчим хүч, нөөцийн
үйлдвэрлэл, түгээлт гээд бүх процессын
явцыг хянах төхөөрөмжүүд ажиллана
Харин ямар нэг эвдрэл саатлын үед хяналт тавихад
хүн хэрэгтэй юу?
Мэдээж тийм.
Гэхдээ үйл ажиллагаа сайжрах тусам
хэрэгцээтэй хүний тоо цөөрнө.
Харин ийм төрлийн ажилд
хотын хүн амын ойролцоогоор
3% нь хэрэгтэй байх магадлалтай.
Өдөр тутам хэн нэгний
дарамт шахалтад орохгүйгээр, эсвэл
өр зээлээ төлөх гэж, наад захын
хэрэгцээгээ хангахын тулд
хэнд ч хэрэггүй эсвэл утга учиргүй
ажил хийлгүйгээр
амьдрах нөхцлийг бүрдүүлэхын
тулд бүтээн байгуулсан нийгэмд
хүмүүс бүтэц тогтолцоог
улам сайжруулах, өөд нь татахын тулд
цаг заваа баруун солгойгүй
зориулах болно гэдгийг
би баттай хэлж чадна.
Хүмүүсийг ажил хөдөлмөр хийлгэх
ямар нэг дарамж шахалт байхгүй бол
хүмүүс юу ч хийхгүй зүгээр суусаар
залхуу амьтад болчихно гэдэг
нийтлэг ойлголт "Урамшил"
гэдэгтэй холбоотой гарч ирдэг.
Энэ бол утгагүй ойлголт.
Өнөөдрийн хөдөлмөрийн тогтолцоо бол
залхуурч хойрогшихыг багасгах биш
харин түүнийг өдөөгч юм.
Та хүүхэд байхдаа янз бүрийн зүйлийг
сонирхож, танин мэдэх, бүтээн туурвих
их хүсэлтэй байсан байх...
Харин цаг хугацаа өнгөрөх тусам энэ тогтолцоо
таныг яаж мөнгө олох вэ? гэдгийг л боддог болгочихсон.
Тэгээд бага сургуулиас эхлээд
их дээд сургуульд суралцах хугацаанд та
ашиг тусыг нь зөвхөн дээд зиндааны 1% хүмүүс
хүртдэг нийгмийн машины араа шүд
болсон амьтан болж төлөвшдөг.
Хүмүүс оюун ухаан, бүтээл туурвилыг бий болгохдоо
мөнгөнөөс урамшил олж авдаггүй
болохыг судалгаа харуулсан.
Бүтээл туурвил өөрөө урамшил болдог.
Харин мөнгө бол машин техникээр орлуулж болох
нэгэн хэвийн өдөр тутмын
ажил хөдөлмөрийг урамшуулах нэг хэрэгсэл юм.
Хүний оюун ухааныг ашиглах
бүтээн туурвих үйл явцад
мөнгөний урамшил харин ч саад тотгор
болдог нь нотлогдсон.
Өнөөгийн нийгэмд асар том хувь нэмэр оруулсан
Никол Тесла, ах дүү Бродерс гэх зэрэг
зохион бүтээгч, эрдэмтэд нар
мөнгөний урамшил нэхээгүйг энэ тайлбарлана.
Мөнгө бол хуурмаг урамшил бөгөөд
хувь нэмэр оруулахаасаа 100 дахин их
гажуудал үүсгэдэг.
Өглөөний мэнд хүүхдүүдээ.
Би юуны өмнө хүүхэд бүрээс том болоод
ямар хүн болмоор байгаа тухай асуумаар байна.
Хэн эхлээд хариулах вэ?
За Сара хариулах уу.
Би том болоод ээж шигээ МакДоналдад ажилмаар байна.
Аан, гэр бүлийн уламжлал уу?
Линда чи юу гэж бодож байна?
Би том болоод Нью Йоркийн
гудамжинд зогсдог эмэгтэй болмоор байна.
Аан, дур булаасан бүсгүй болох нь.
Их эрмэлзэлтэй байна.
Томми чиний хувьд?
Би том болоод Воол Стрийтэд
ажиллаж гадаад улсын эдийн
засгийн хямралаас ашиг олдог
баян, элит бизнесмен болно.
Арилжаа, худалдаа...
Бас олон соёлын ялгааг ажиглахад сонирхолтой.
[Соёлын хохирогчид]
Нөөцөд Суурилсан Эдийн засаг нь
шинжлэх ухааны арга зүйг зөвхөн үйлдвэрлэлд
бус нийгмийн зорилгод мөн адил ашиглана.
Энэ нь хүн, нийгмийн сайн сайхан
байдал чухам юунаас бүрдэхийг тооцох учиртай.
Энх тайван оршин тогтнол, баяр баясгалан
байхгүй бол нийгмийн тогтолцоог сайн гэж үзэх үү?
Тиймээс мөнгөний тогтолцоог халж
амьдралын бодит хэрэгцээг хангаснаар
хулгайлах, мэхлэх, бусдыг ашиглах
байхгүй болж дэлхий нийтийн хэмжээнд
гэмт хэргийг даруй 95%-иар бууруулах
боломж буйг онцлон дурдах ёстой.
Шорон гянданд байгаа хүмүүсийн 95% нь
мөнгөтэй холоотой эсвэл хар тамхитай холбоотой
гэмт хэрэг үйлдсэн байдаг.
Тэгвэл үлдсэн 5% нь?
Зарим хүмүүсийн
боддогоор угаасаа л
хүчирхийлэгчид үү?
Угаасаа муу ёрын хүмүүс гэж үү?
Хүчирхийлэлтэй холбоотой ёс зүйн асуудлыг
ярих бол цагийн гарз гэж
би бодож байна.
Учир нь ёс зүй ярилаа гээд хүчирхийлэл
гэмт хэргийн шалтгаан, түүнээс сэргийлэх
талаар бидний ойлголт мэдлэг өчүүхэн ч нэмэгдэхгүй.
Гэмт хэрэгтнийг уучлах зөв үү гэж зарим нь асуудаг.
Миний хариулт бол үгүй.
Би буруутган шийтгэх эсвэл
уучлан өршөөхийн аль алинд итгэдэггүй.
Хүчирхийллийг зүй бус ёс суртахуун
гэж үзэхээс илүү нийтийн эрүүл мэнд, урьдчилан
сэргийлж эмчлэх асуудал гэж нийгмээрээ
ойлгож ухамсарласан цагт...
Бас өөрсдийн үзэл бодол, хандлагаа
өөрчилж чадсан цагт л гэмт хэрэг
хүчирхийллийг одоогийнх шиг
өдөөн турхирах бус харин
бууруулж чадна.
Шударга ёс хүсэх тусам та илүү хохирно. Яагаад гэвэл
шударга ёс гэж зүйл үнэндээ байхгүй.
Байгаа учраас л энэ бүгд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, арьс өнгөний үзэлд итгүүлчихсэн
эсвэл тийм орчин нөхцөлд хүмүүжүүлчихсэн бол
яагаад тэр хүнийг буруутгах гэж?
Тэр хүн ердөө л тухайн үзэл хандлагын хохирогч.
Харин тэдэнд тусламж хэрэгтэй.
Гол нь хэвийн бус зан авир үүсэхэд нөлөөлж буй
орчин нөхцлийг бид өөрчлөх ёстой.
Энэ бол асуудал.
Гэхдээ хүнийг шоронд хийх шаардлага байхгүй.
Ийм учраас шүүгч, хуульч
эрх чөлөө гэх мэт ойлголтууд танд хуурмаг
ойлголт өгдөг учраас аюултай.
Тэр "муу" хүн, эсвэл тэр бол "алуурчин" гэж ярьдаг.
Тэгвэл алуурчдыг нийгэм бий болгдог.
Цэргүүд автомат буу барьсан алуурчин болдогтой яг адил.
Тэд аллагын машин болдог. Гэтэл хэн ч тэднийг
алуурчин гэж хардаггүй. Яагаад гэвэл
энэ хэвийн үзэгдэл.
Бид хүмүүсийг л буруутгадаг.
"Энэ хүн нацист байхдаа Еврейчүүдийг алсан" гэж ярьдаг.
Үгүй ээ. Түүнийг Еврейчүүдийг тамлахад хүргэсэн.
Хүн болгон өөрийн гэсэн сонголттой
тэрхүү сонголтоо чөлөөтэй хийх эрхтэй
гэдэг ойлголт бий. Чөлөөтэй сонголт хийнэ
гэдэг бол ямар нэг нөлөөнд автахгүй гэсэн үг.
Харин үүнийг би огт ойлгодоггүй.
Учир нь бидний сонголт гэдэг угаасаа
амьдарч байгаа нийгэм соёл, эцэг эх
зонхилох үзэл бодлын нөлөөлөл гэсэн үг.
Нэгэнт энэ нөлөөлөл юм бол чөлөөт сонголт гэж байхгүй.
Дэлхий дээр аль улс хамгийн сайхан бэ?
Би бүх улсад очиж үзээгүй, бас янз бүрийн соёлыг
сайн мэдэхгүй учир үүнд хариулж чадахгүй.
Ийм байдлаар хариулдаг хүнийг би лав мэдэхгүй.
Харин нөгөө л "АНУ" хамгийн
сайхан улс гэж хариулдаг.
Судалгаа байдаггүй. Энэгхэгт очиж үзсэн үү? Үгүй.
Англид очиж үзсэн үү? Үгүй.
Францад очиж үзсэн үү? Үгүй.
Тэгвэл юунд үндэслэж ингэж хэлж байна вэ?
Тэд хариулж чадахгүй. Харин уурлана.
"Хараал ид, миний юу гэж бодохыг
заадаг хэн бэ? гэж тэднэ хэлнэ.
Хэвийн бус хүмүүстэй харьцаж буйгаа мартаж болохгүй.
Ингэж хариулсны төлөө тэд буруугүй.
Тэд хэвийн бус соёлын хохирогчид бөгөөд
ердөө л тухайн нөлөөлөлд автсан хүмүүс.
[4-р хэсэг: Сэргэлт]
Нөөцөд Суурилсан Эдийн засгийн тухай
ярихаар хэд хэдэн эсрэг аргумент гарч ирдэг...
(яриа тасрав)
[Хөөе!]
[Түр хүлээгээрэй!]
[Наадхыг чинь Марксизм гэдэг юм найз аа.]
[Ийм санаанаас болж Сталин 800 тэрбум хүн алсан...]
[Миний эцэг Гулаагт нас барсан!]
[Коммунист! фашист!]
[Америкт дургүй байгаа бол чи эндээс яв!]
За яахав, бүгд тайвширцгаа...
[Дэлхийн шинэ дүрэм журам сөнөтүгэй!]
[Дэлхийн шинэ дүрэм журам сөнөтүгэй!]
Харин үзэгчдийн дайрч давшлах
нэмэгдэхэд цочирдож, сандарсан
илтгэгч зүрхний шигдээст нэрвэгдэв.
Ингээд коммунист ухуулгын юм шиг кино цааш үргэлжилсэнгүй.
[Системийн Алдаа]
[Нөөц хүчийг ажиллуулж-Сэргээлээ]
Би иймэрхүү зүйлийг Ромын Клуб маягийн
бодлогын асуудлыг
ярилцдаг газруудад хүмүүст ярьж үзсэн...
Тэд шууд л чи "Марксист!" гэдэг.
Марксист ий? Энэ хаанаас гарч ирсэн үг вэ?
Тэд үүнийг зүгээр л өөрийн мэдэлгүй ашигладаг.
Энэ бол тэдэнд бурхны Ариун тагш нь
Мэдээж тэдэнд энэ нь амархан ажил.
Намайг Социалист, Коммунист, эсвэл Капиталистын аль
болохыг хүмүүс асуудаг. Би аль нь ч биш.
Яагаад зөвхөн эдгээр сонголт байх ёстой гэж?
Гариг дэлхий хязгааргүй нөөц баялагтай
гэж итгэж байсан хүмүүс энэ бүх
улс төрийн онолыг бий болгосон юм.
Эдгээр улс төрийн философуудын аль нь ч
ямар нэг хомсдол үүснэ гэж тооцдоггүй.
Харин коммунизм, социализм, чөлөөт зах зээл, фашизм бол
нийгмийн хувьслын нэг хэсэг гэж би боддог.
Нэг нийгэм соёлоос нөгөөд
шууд шилжиж болохгүй.
Энд завсрын үе шат гэж бий.
Ямар нэг "Изм"-байхаас өмнө
амьдралын суурь нөхцөл гэж бий.
Энэ бол таны амьсгалах агаар
уух ус, аюулгүй байдал
олж авах ёстой боловсрол гээд
шаардлагатай бүхий л зүйл юм.
Амьдралын суурь
нөхцөлгүйгээр ямар ч нийгэм, соёл
оршин тогтнож чадахгүй.
Тиймээс бид шинээр амьдралын суурь нөхцлийг
бий болгох ёстой. Харин энэ бол "Изм" биш.
Энэ бол "Амьдралын үнэ цэнийн анализ.
[Өнөөгийн Нийгмээс Цааш]
Аливаа нийгэмд давамгайлж буй
оюун санааны соёл гэдэг бол тухайн
нийгэмд давамгайлж байгаа хэсэг
бүлгийн хүсэл сонирхлын илэрхийлэл байдаг.
Боолын нийгэм дэх хүний болон
хүний эрхийн талаархи ойлголтууд нь
боолын эзний хэрэгцээг илэрхийлдэг.
Үүнтэй адилаар сая сая хүмүүсийн
амьдралыг хянаж, хөдөлмөрөөс нь ашиг олж байдаг
хэсэг хүмүүсийн эрх мэдэлд үндэслэсэн
нийгмийн давамгайлах оюуны соёл нь тэрхүү
ноёрхогч хэсгийн хэрэгцээг л илэрхийлнэ.
Тэгвэл өнөөгийн сэтгэл зүй
социологи, түүх, улс төр
улс төрийн эдийн засаг гэх зэрэг
шинжлэх ухааны үзэл санаа үндсэндээ
элитүүдийн сонирхлыг илэрхийлж байдаг.
Харин үүнд эргэлзэж, асуудал тавьсан эрдэмтдийг
хөөн зайлуулах, эсвэл
хэт радикал гэж үзэж эхэлдэг.
Тухайн соёлын ноёрхох
үнэ цэнэ нь уг соёлыг дэмжиж
өөгшүүлж байдаг .
Статус, амжилтыг нийгэмд оруулах
хувь нэмрээр нь бус харин материаллаг
эд баялагаар хэмждэг нийгэмд
нөхцөл байдал яагаад ийм байгааг ойлгоход амархан.
Энэ бол зохиомол эд баялаг, хязгааргүй өсөлт гэх мэт
хор уршигтай ойлголтууд
хүн, нийгмийн эрүүл саруул байдлаас
илүү чухал болчихсон
үнэт зүйлсийн системийн эмгэг юм.
Одоо энэ эмгэг яг вирус шиг
төр засаг, хэвлэл мэдээлэл, соёл урлаг
тэр ч байтугай боловсролын салбарт тархаж байна.
Түүнчлэн гадны ямар нэг
нөлөөллөөс хамгаалах механизм
үүний бүтцэд бас байдаг.
Мөнгө, Зах зээлийг шүтэн бишрэгчид
болон Статус Квог хамгаалагчид тэдний итгэл
үнэмшилд нөлөөлөх ямар нэг үзэл бодлоос сэргийлэх
арга замыг байнга эрж хайж байдаг.
Хамгийн түгээмэл арга нь: Зохиомол хосолмол байдал.
Та Бүгд найрамдах биш бол Ардчилсан намынх байж таарна.
Хэрэв Христ шашинтан биш бол Сатаны тал байх магад.
Эсвэл та нийгмийг илүү сайжруулж, хүн болгон
сайхан амьдардаг болгоё
гэж боддог бол таныг
"Үл гүйцэлдэх үзэлтэн" гэж хэлнэ.
Эдгээрээс хамгийн муухай нь:
хэрэв та чөлөөт зах зээлийг дэмждэггүй бол
эрх чөлөөний эсрэг гэж ойлгогдоно.
Би эрх чөлөөнд итгэдэг!
Эрх чөлөө гэдэг үгийг хаа нэг газар
хэлэх бүр, эсвэл төр засаг үүнтэй төстэй
зүйл хэлэх бүрт үүнийг мөнгөтэй
хүмүүс нь мөнгөөр илүү их мөнгө хийх
боломжийг хязгаарлах арга зам гэж тайлбарладаг.
Ингээд л болоо. Харин бусад үед нь:
Өө, бид хүмүүст илүү бараа таваар өгөх хэрэгтэй.
Энэ бол дарангуйллын эсрэг эрх чөлөө гэх мэтийг хэлдэг.
Энэ үгийг сонсох бүрт яг ийм байдлаар
ойлгож болох бөгөөд тэд үүнийг хэрэглэх бүрт
нэг нэгийн харьцаа байдаг.
Энэ нэг талаасаа өгүүлбэр зүй юм.
Үнэт зүйлс, ойлголт мэдлэгийг зохицуулдаг өгүүлбэр зүй.
Энэ нь тэдний мэдэхээс илүүг зохицуулдаг.
Тийм болхоор "Өө, би ингэж хэлэх гээгүй!"
гэсэн мөртлөө яг л тэгж хэлдэг.
Энэ бол өгүүлбэр зүйн дүрмийг
сайн мэдэхгүй мөртлөө тэр дүрмийг
ашиглаж ярьдагтай адил юм.
Тэгэхээр "Зонхилох үнэт зүйлийн дүрэм" гэж зүйл байна.
Тиймээс "төрийн оролцоо, эрх чөлөө, эсвэл эрх чөлөөгүй
байдал, ахиц дэвшил, эсвэл хөгжил" гэж хэлэх бүрт
эдгээрийг яг ийм утгаар нь
хэлж байна гэж ойлгох хэрэгтэй.
Мэдээж хэрэг, "эрх чөлөө" гэдэг үгийг сонсохоор л
"ардчилал" гэсэн нэг үгтэй
хоршиж толгойд орж ирдэг.
Амьдарч байгаа тогтолцооных нь мөн чанар
арилжах, наймаалцах гэдгийг
мартчихсан хүмүүс өөрсдийн төр засгийн
үйл ажиллагаанд нөлөө үзүүлж чаддаг
гэж үнэхээр итгээд байдаг нь гайхалтай.
Цорын ганц хүлээн зөвшөөрөгддөг санал хураалт бол мөнгө.
Харин өөр хэн нэг нь хариуцлага, ёс зүйн
талаар юу гэж ч хашгираад нэмэргүй.
Зах зээлийн системд улс төрчид, хууль дүрэм, төр засаг
гээд бүх зүйл худалдагдахад бэлэн байдаг.
2007 оноос эхлэн
компаниудыг хямралаас аврахаар
зарцуулсан 20 триллион ам доллараар
дахин сэргээгдэх эрчим хүчний
дэлхийн дэд бүтэц байгуулж болох байсан ч
шулуухан хэлэхэд нийгэмд
ямар ч асуудал шийдвэрлэдэггүй
байгууллагуудад зарцуулагдан
үрэн таран болсон...
Олон нийтийн сайн сайхны төлөө нэртэй
улс төрчдийн сохроор хийх ажлууд үргэлжилсээр л байна.
Бодит байдал дээр, улс төр нь
бизнесийн байгууллагуудаас огтхон ч ялгаагүй.
Тэд зөвхөн өөрсдийн хувийн эрх ашгийг л бүхнээс түрүүнд тавьдаг.
Би улс төрд үнэн сэтгэлээсээ огтхон ч итгэдэггүй.
Энэ систем хүссэнээрээ ажиллаж, бас томорч
гарч ирсэн өөрчлөлтүүдийг өөртөө уусгадаг.
Жишээ нь иргэний эрхийн хөдөлгөөнүүд нь тухайн улс орныг
өмчлөгчдын талд л байсан.
Тэд өөрсдийн хүсэл сонирхол хаана байна гэдгийг л хардаг.
Тэд багахан хэмжээний эрх чөлөө буюу жил болгон ямар ч сонголтгүй
сонголт хийх сонгуулийн эрх чөлөө гэдгийг л хүмүүст өгдөг.
Тэгээд утга учиргүй сонголтоо хийдэг.
Бид яг боол шиг ямар ч утгагүй сонголт хийгээд
"би саналаа өгчихлөө" гэж хэлдэг. Маргах боломжийг энэ улсад
бүр эхлэхээс нь өмнө хязгаарладаг бөгөөд
бусдыг гадуурхаж, ямар нэг коммунист эсвэл
үнэнч биш этгээд мэтээр ойлгуулж, үүнийг
"хуйвалдаан" гэж ярьж эхэлдэг...
Гэхдээ үүнийг тэд зохиосон юм.
Нэг хэсэг эрх мэдэлтэй хүмүүс цуглаад ямар нэг зүйл
төлөвлөх нь зугаатай зүйл биш.
Ийм зүйл болохгүй! Чи бол хуйвалдагч!
Энэ системийн хамгаалалтын бүх механизмаас
хоёр зүйл дахин дахин гарч ирдэг.
Үүний нэг нь өнөөгийн материаллаг хөгжил дэвшлийн
"шалтгаан" нь энэ тогтолцоо гэдэг ойлголт.
Үгүй ээ...
Өнөөгийн "эд баялаг" болон хүн амын
өсөлтийг бий болгосон үндсэн хоёр
суурь шалтгаан бий.
Нэг дэх нь: үйлдвэрлэлийн технологийн үсрэнгүй дэвшил
болон шинжлэх ухааны арга зүй.
Хоёр дахь нь: нийгэм, эдийн засгийн тогтолцооны үндэс суурь
болсон нүүрс төрөгчийн эрчим хүчний нөөцийг нээсэн явдал.
Чөлөөт зах зээл, капитализм, эсвэл
мөнгөний зах зээлийн энэ тогтолцоо
юу ч бүтээгээгүй. Харин гажуудсан урамшлын систем
ашиглалт, түгээлтийн тэгш бус, зохион байгуулалтгүй
аргаар энэ ололт амжилтыг ердөө л ашиглаж завшсан.
Өөрийгөө хамгаалах нөгөө нэг арга нь олон жилийн
суртал ухуулгын дүнд бий болсон бөгөөд
өөр бусад нийгмийн тогтолцоог Сталин, Мао, Гитлер
гэх мэт хүмүүс болон тэдний хийсэн
зүйлтэй холбож, дарангуйлалд хүргэнэ гэж үздэг дайсагнагч
хандлагатай туйлширсан ойлголт юм.
Үхэл амьдралын тоглоом тоглож, хүмүүсийг
өдөр тутам, олноор нь, системтэйгээр алж хядаж байсны хувьд
энэ хүмүүс болон тэдний нийгэмд
үзүүлсэн хандлага, нөлөөлөл
харгис, дарангуй байсан байж болно...
Гэхдээ өнөөгийнхтэй харьцуулах зүйл түүхэнд байхгүй.
Сүүлийн зуун жилийн турш үргэлжилж байгаа өлсгөлөн
хүнс хоол дутагдсанаас болоогүй.
Харин харьцангуй ядуурлаас болсон.
Эдийн засгийн баялгыг дэндүү тэгш бусаар
хуваарилдаг учраас ядуучуудад
хоол хүнс худалдан авах
хангалттай мөнгө байдаггүй.
Энэ бол бүтэц тогтолцооны хүчирхийлэл юм.
Өөр нэг жишээ бол Африк болон бусад газруудад
ялангуяа Африкт хүмүүс
ДОХ-оос болж сая саяаараа үхэж байна.
Яагаад үхэж байгаа юм бэ?
ДОХ-ыг бид эмчилж чадахгүйдээ биш.
Баян орнуудад олон сая ДОХ-той хүн
амьдраад л байна. Учир нь тэдэнд
эмчлэх эм тариа байгаа болхоор тэр.
Африкт ДОХ-оос болж үхэж байгаа хүмүүс
дархлалын вирусээс болж биш...
харин тэднийг амьд байлгах эмийг авах мөнгө
байхгүй учраас үхэж байгаа юм.
Ганди үүнийг харсан. Тэр:
"Хамгийн хүнд хэлбэрийн хүчирхийлэл бол ядуурал" гэж хэлсэн.
Энэ бол үнэхээр үнэн.
Ядуурал түүхэн дэх бүх дайн дажнаас илүү, түүхэн дэх бүх
алуурчдаас илүү, бас бүх амиа хорлолтоос
илүү олон хүний амийг хөнөөж байна...
Бүтэц тогтолцооны хүчирхийлэл нь зан үйлийн
хүчирхийллээс олон хүнийг алж байгаагаас
гадна өөрөө зан үйлийн хүчирхийлэл
бий болох шалтгаан болдог.
[Хязгаараас цааш]
Хүн төрөлхтний соёл иргэншлийн
тогтолцооны үндэс суурь нь газрын тос болжээ.
Үйлдвэржсэн улс оронд таны, миний иддэг хоол хүнсний
калор тутамд 10 нүүрстөрөгчийн калори эрчим хүч байдаг.
Бордоог шатдаг хийнээс гаргадаг.
Шавьж устгах бодисыг газрын тосноос.
Бид хүнсний зүйл тарих, ургуулах, услах, хураахдаа
бас тээвэрлэхдээ газрын тосоор ажилдаг машин ашигладаг.
Бас бүх хуванцар бол газрын тос.
Машины дугуй бүрт 7 галлон газрын тос бий.
Газар сайгүй газрын тос. Яг одоо энэ дэлхий дээр
бараг 7 тэрбум хүн байгаагийн шалтгаан нь
зөвхөн газрын тос юм.
Энэхүү хямд бөгөөд хялбар
эрчим хүч нь олон тэрбум боолыг
өдөр шөнөгүй ажиллуулсан юм шиг
нийгмийг сүүлийн зуун жилд огцом өөрчилсөн бөгөөд
хүн амын тоо 10 дахин нэмэгдлээ.
Гэвч 2050 он гэхэд газрын тос нөөц
хүн амын ердөө тал хувийн
хэрэгцээг хангах боломжтой.
Тиймээс өөрөөр амьдрах шаардлага үнэхээр их байна.
Өдөрт нэг баррелын нөөц олж, харин зургааг зарцуулж байна.
Таван жилийн өмнө бол энэ нь
дөрөв нэгийн харьцаатай байсан.
Харин жилийн дараа гэхэд олж байгаагаасаа
найм дахин илүү газрын тос зарцуулах болно.
Гэвч байдлыг өөрчлөхийн тулд
улс орнуудын засаг захиргаа, нөлөө бүхий хүмүүс
бодит хүчин чармайлт гаргахгүй байгаа нь харамсалтай.
Бид ердөө л салхины эрчим хүч, эсвэл далайн
түрлэгийг ашиглахыг оролдож...
бас машин техникийг бага ч гэсэн сайжруулах гэж хичээж
байна. Гэвч эдгээр нь дэндүү өчүүхэн бөгөөд
ямар нэг томоохон шинэчлэлт, өөрчлөлт гарахгүй
байгаагаас л би айж байна.
Гэтэл эдийн засагчдын гарт орчихсон, бидний хэлж
байгаа зүйлийг огт бодож үздэггүй төр засаг
хуучин цагийн хөгжил цэцэглэлтийг буцаан авчрах
найдлагаар хэрэглээг нэмэгдүүлэхийг оролдсоор.
Тэгээд ямар ч баталгаа байхгүй мөнгөө л хэвлэнэ.
Ингээд эдийн засаг сэргэж
нөгөө өсөлт гэдэг нь ирлээ ч гэсэн энэ
тун удахгүй. Учир нь жилээр биш
сараар тоологдох хугацаанд энэ дахиад л
нийлүүлэлтийн хязгаарт тулж
дахиад л үнийн цочролд орж
бүр илүү хямралд орно.
Тэгээд ийм байдал давтагдаад л
тэр тоолонд нь өсөлт нэмэгдэж, үнэ өсч
тэгээд бүх бизнес хаагдана. Одоо бид яг энэ шатанд байна.
Харин дараагийн удаа энэ давтагдах болоход
хямд эрчим хүч үйлдвэрлэх боломж бидэнд бараг байхгүй.
Бид газрын тосны үйлдвэрлэлийн оргилоос уруудаж байна.
Одоо газрын дороос илүү ихийг олж авах боломж байхгүй.
Энэ бол 2009 оны эхээр болсонтой адилаар бизнесүүд хаагдаж
газрын тосны үнэ унах боловч эдийн засаг буцаж "сэргэхэд"
газрын тосны үнэ дахиад л нэмэгдэнэ.
Сүүлийн үед газрын тосны үнэ баррел нь
80 доллар орчим байгаа. Гэтэл үнэ нь 80 доллар
хүрээд дээр нь эдийн засгийн хямралтай цаг үед
хүмүүс бензин тосыг арай гэж авч байна.
Дэлхийн хэмжээнд өдөрт 86 сая баррелийг үйлдвэрлэж байна.
10-аад жилийн туршид өдөрт
14 сая орчим баррелийн илүү хэрэгцээ бий болж байна.
Гэтэл үүний ядаж 1%-ийг хангачих
хэмжээний нөөц алга.
Хэрэв ямар нэг арга хэмжээ хурдхан
авахгүй бол эрчим хүчний асар их дутагдал үүснэ.
Бидний том алдаа бол эрчим хүчний
тогтвортой бусад хэлбэрийг бий болгох зайлшгүй
шаардлагыг хэдэн арван
жилийн өмнөөс ойлгоогүй явдал юм.
Ийм байсныг бидний хойч үе сонсоод бараг итгэхгүй байх.
"Нөөц баялаг чинь хязгаартайг мэдсээр
байж, яахлаараа удахгүй шавхагдаж
дуусах нөөц дээр тулгуурлаж эдийн засгаа
бүтээн байгуулдаг байна аа?" гэж асуух байх.
Хүн төрөлхтний түүхэнд анх удаа
нийгмийн тогтолцоо нь оршин тогтнох үндэс болсон
гол эх үүсвэр нь шавхагдан дуусах болоод байна.
Гэхдээ газрын тос ховордлоо ч гэсэн
өнөөгийн эдийн засгийн тогтолцоо
нөгөө л өсөлтөд суурилсан хуучин загвараа
сохроор хэрэгжүүлж...
хүмүүс ДНБ болон ажлын байр нэмэгдүүлэхийн тулд
дахиад л бензин түлшээр ажилладаг машин худалдаж авна.
Тэгвэл нүүрс төрөгчид суурилсан
эдийн засгийг өөрчлөх арга зам байна уу?
Мэдээж байна.
Гэвч энэ өөрчлөлтийг авчрах арга зам нь
ашиг орлогын механизмаар хэрэгжихгүй учраас
энэ нь зах зээлийн системийн протоколд
байхгүй юм.
Мөнгө олох боломж бараг байхгүй учраас хүмүүс
дахин сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулдаггүй.
Харин их хэмжээний санхүүгийн алдагдал хүлээж
байж л ийм зүйлийг хийж болдог.
Тийм болхоор энд мөнгөний урамшил алга.
Мөнгөний урамшил байхгүй бол юу ч хэрэгжихгүй, хийгдэхгүй.
Газрын тосны асуудал бол
улам хурдаа авч байгаа байгаль орчны
сүйрлийн уршиг, үр дагаваруудын ердөө л нэг нь.
Өөр нэг нь амьдралын үндэс болсон
цэвэр усны асуудал.
Өнөөдөр 2.8 тэрбум хүн
ундны усны гачигдалд ороод байгаа
бол энэ тоо 2030 он гэхэд 4 тэрбум болж нэмэгдэнэ.
Тэгвэл хүнсний үйлдвэрлэл:
Өнөөдөр хүмүүсийн хүнсний хэрэгцээний
99.7%-ийг хангаж байгаа үржил шимт хөрс
нөхөн сэргээгдэхээсээ 40 дахин илүү хурднаар устаж байгаа
бол сүүлийн 40 жилийн хугацаанд
хөрсний 30% нь үржил шимгүй болсон.
Гэтэл газар тариалангийн үндэс нь нүүрс төрөгч бөгөөд
нүүрс төрөгчгүйгээр хүнсний
нийлүүлэлт ч бас буурна.
Нөөц баялгийг өнөөдрийн хэмжээгээр
хэрэглээд байх юм бол 2030 он гэхэд бидэнд
дахиад 2 дэлхий хэрэгтэй болно.
Зогсолтгүй үргэлжилж байгаа амьдрал тэтгэгч
байгалийн төрөл зүйлийн сүйрэл нь
устаж үгүй болох үйл явц, болон
байгаль орчны тогтворгүй байдлыг үүсгэж байна.
Гэтэл энэ их сүйрэл доройтолтой
зэрэгцээд хүн ам хэт огцом өсч байгаагаас
2030 он гэхэд дэлхий дээр 8 тэрбум
гаруй хүн амьдрах болоод байна.
Тэгвэл энэ их хэрэгцээг хангахын тулд
эрчим хүчний үйлдвэрлэлийг 44%-иар нэмэгдүүлэх хэрэгтэй.
Гэтэл бүх үйл хөдлөлийн үндэс нь мөнгө болсон энэ үед
газар тариалан, цэвэр усны болон
эрчим хүчний гэх мэт үйлдвэрлэлийг
үндсээр нь өөрчлөхөд шаардлагатай хөрөнгө мөнгийг
улс орнууд гаргаж чадна гэж бид найдах уу?
Технологиос шалтгаалсан ажилгүйдэл
хэвийн зүйл болчихоод байгаа
бодит байдлыг тооцохгүй юм гэхэд
дэлхий нийтийг
хамарсан өрийн пирамид аажим аажмаар
бүх хорвоо ертөнцийг үгүй хийж байна.
Ажлын байр дахиж бий болохгүй.
Эцэст нь илүү өргөн агуулгаар ойлгох ёстой.
1970-2010 оны хооронд ядуурал энэ
тогтолцооноос болж хоёр дахин нэмэгдсэн.
Тэгвэл өнөөгийн байгаа байдлаас
харахад арай бага зовлон учирч
арай бага өлсгөлөн гарч, ядуурал
багасна гэвэл та үнэхээр итгэх үү?
[Эхлэл]
Буцаж сэргэнэ гэсэн асуудал одоо байхгүй.
Энэ бол хэсэг хугацааны дараа
дуусах урт хугацааны санхүүгийн хямрал биш.
Дараагийн эдийн засгийн уналтын дараа болж магадгүй зүйл
бол өргөн хүрээг хамарсан иргэний бослого хөдөлгөөн.
Төр засаг мөнгөгүй болж ажилгүйдлийн
тэтгэмж төлөгдөхгүй болоход
бас бүх юм доройтож сонгосон улс төрчиддөө
итгэл алдрах цагт бие биенээ алж,
хүрээлэн буй орчноо сүйдэлчихгүй л бол
хүмүүс өөрчлөлтийг шаардаж л таарна.
Хүмүүс бид буцах боломжгүй тийм нөхцөлд орчихвий гэж
би айж, санаа зовж байна...
Ийм нөхцлөөс зайлсхийх бүхнийг бид хийх ёстой.
Хүмүүс бид хамгийн агуу шилжилтийн өмнө байна.
Харин сүүлийн зуун жилд бидний мэдэх болсон
амьдралыг үндсээр нь өөрчлөх шаардлага бидний өмнө байна.
Амьтан, ургамал, далай тэнгис гээд
энэ гаригийн бүхий л
нөөц баялаг болон эдийн засаг хоёрын хооронд
харилцан хамаарал байх ёстой.
Эцсийн хүнийг алж дуусгах хүртлээ
үгүй болохгүй зүйл бол мөнгө болон түүний систем.
Нөгөө хэсэг хүмүүс эрх мэдлээ авч үлдэхийн
тулд бүхнийг хийнэ.
Тэд цэрэг арми, худал хуурмаг гээд...
эрх мэдлээ хадгалж үлдэх бүхнийг ашиглана.
Тэдэнд болих хүсэл сонирхол байхгүй.
Учир нь тэдний нөлөөллийг хэвээр хадгалах өөр сонголт байхгүй.
[Нью Йоркоос Шууд]
[Дэлхий Нийтийн Эсэргүүцэл Эдийн Засгийг Зогсоов]
[Лондон-Шууд]
[Хятад-Шууд]
[Өмнөд Африк-Шууд]
[Испани-Шууд]
[Оросоос Шууд]
[Канадаас Шууд]
[Саудын Араб-Шууд]
[Баруунд Гэмт хэрэг өслөө]
[НҮБ Дэлхий Нийтэд Онцгой Байдал Зарлав]
[Дэлхийн Ажилгүйдэл 65%-д хүрлээ]
[Дэлхий Дайны Аюул үргэлжилсээр]
[Өрийн нуран уналт хүнсний гачигдлыг үүсгэж байна]
[Буцааж ав]
[Урьд байгаагүй энэ эсэргүүцлийн хөдөлгөөн
ямар нэг хүчирхийлэлгүйгээр үргэлжилсээр...
дэлхий нийтээр олон триллион доллартай тэнцэх
хэмжээний мөнгийг банкууд дахь данснаас
авч түүнийгээ бүх
улс орнуудын төв банкны
үүдэнд авчран хаяж байна.]
[ЭНЭ БОЛ ТАНЫ ЕРТӨНЦ]
[ЭНЭ БИДНИЙ ЕРТӨНЦ]
[ОДОО ХУВЬСГАЛ ХИЙХ ЦАГ]
[WWW.THEZEITGEISTMOVEMENT.COM]