Tip:
Highlight text to annotate it
X
Энэхүү хориотой байдлаас болж олон хүн өөрийн амь насаа өдөр бүр егүүтгэдэг.
Библь бол маш аюултай эх сурвалж юм.
Австрийн популист намын үзэж байгаагаар ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа нь үхлийг номлодог соёл болж таарч байна.
Аюул заналхийллээс ангид орчинд амьдарч, тэгснээр өөрсдийн амь насаа егүүтгэхгүй байж болно гэсэн мэдрэмжийг
өсвөр насныханд өгөхийн тулд уламжлалын нэгээхэн хэсгийг огоорч чадахгүй л юм бол,
хөршөө хайрлах тухай яриад ямар ч нэмэр байхгүй шүү дээ.
Библь бол маш аюултай эх сурвалж бөгөөд үүнд ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг үзэн ядсан хэд хэдэн сургааль байдаг.
Тухайлбал, нэгэн сургаальд хоёр эрэгтэй хүн хамт унтсан бол тэр хоёрыг алах ёстой гэж айлддаг.
Үгчилбэл, "тэд цусандаа хутгалдах ёстой" гэж заасан байдаг. Левитикус болон Торад ч ингэж номлосон байдаг.
Коранд тэднийг алах ёстой гэж заагаагүй ч, шийтгэх ёстой гэсэн байдаг.
Галзуу, солиотой хүмүүс хаа саагүй байдаг. Хэн нэгэн нь эдгээр сургааль номыг уншаад үүнээс болж бусдыг егүүтгэх магадлал нь
энэ бүхэн Бурхны заасан номлол гэж тооцогддог цагт байсаар л байхаар болно.
Ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийн гэрлэлтийг сайшааж ярьдаг олон лам байдаг,
Гэхдээ тэд бүгдээрээ хүссэнээрээ номлож, өөрсдийн эрх ашигт нийцсэн байдлаар л аливаа бүхнийг тайлбарладаг.
Ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай байх нь 71 улс оронд хууль бус бөгөөд эдгээрийн 8-д тэднийг цаазын ялаар шийтгэдэг.
Зарим улс оронд ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг нийгмийн зөвхөн хоёрхон хувь нь л хүлээн зөвшөөрсөн байдаг.
Энэтхэгт ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийн бэлгийн харьцаанд орж байгааг дүрсэлсэн эд зүйлс сүм хийдэд байдаг бол, эсрэг хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийн бэлгийн харьцаанд орж байгааг дүрсэлсэн сүм хийд ч байна.
Япон болон Хятадад ч мөн адил. Тэнд урлаг, утга зохиолд ч иймэрхүү зүйлсийг харж болно.
Харин Перу болон Экуадорт эцэг эх нь яахаа мэдэхгүй учраас өсвөр насны лесбиян хүүхдүүдээ эмнэлэгт хэвтүүлснээр тэд байнга хүчиндүүлдэг ажээ.
Мексик улсын Оахака хотын хамба лам хэлэхдээ ямар ч ариун, шударга эрэгтэй, эмэгтэй хүн ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай байхыг хүсэхгүй гэжээ.
Зарим хүмүүс бидний багшийг ажил хийх эрхийн эсрэг бас дуу хоолойгоо өргөдөг.
Өнгөрсөн жил зөвхөн АНУ-д ч бил үү, дэлхийд ч бил уу, нийт 800-1000 раббаи буюу ахмад Еврейчүүд хэлэхдээ,
ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүсээс болж Хаитид газар хөдөлсөн гэжээ.
Берлускони хэлэхдээ, насанд хүрээгүйчүүдтэй унтдаг байлаа ч гэсэн,
гей байхаас илүү эмэгтэйчүүдийг эмчлэх нь илүү дээр гэжээ!
Зөвхөн хуучинсаг үзэлтэй улс төрчид ингэж боддог төдийгүй ардчилсан үзэлтэй улс төрч болох,
Боливийн Эво Моралэс хэлэхдээ, Европт ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүс илүү олон байдаг гэдэг нь,
утгагүй яриа бөгөөд Боливид ч гэсэн ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүс маш олон байдаг. Европт олон байгаагийн учир шалтгаан нь
Боливид хүмүүс эрх чөлөөтэй амьдарч чадахгүй байгаагаас өөрсдийгөө нууж амьдардаг гэжээ.
Түүн шиг ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг үзэн ядах үзэл бодлыг ингэж сурталчилдаг хүмүүс олон бий.
Тэр бас, манайд хоол хүнсийг генетикийн өөрчлөлтийн үр дүнд бэлтгэдэг учраас Европт ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүс маш олон байдаг гэж хэлжээ.
Аргентинд ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг гэрлэхийг хуульчлах үед, Буэнос Аирэсийн хамба лам,
энэ бол Бурхны дайн гэж хэлсэн байна. Мэдээж тэр ингэж хэлэхдээ ба Библээс иш татсан.
Тэд хэлэхдээ энэ нь хэвийн бус, байгалийн жам ёсноос гадуур зүйл бөгөөд ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа нь
500 гаруй амьтдын төрөл зүйлд баримтжиж, 1500 онд анх бүртгэгдсэнийг мэдэхгүй юм байна гэжээ.
Бид бусад амьтдаас тийм ч их өөр биш. Ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа нь амьтдын, ялангуяа ухаант төрөл зүйлийн,
жишээ нь, сармагчдын дунд ажиглагдсан байдаг.
Амьтдын дунд ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай нэгнээ үзэн ядах зан үйл ажиглагдаагүй байна.
Асуудал юу вэ гэхээр сургуульд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, цөөнхийг хүлээн зөвшөөрөх тухай их ярьж заадаг бол,
ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг үзэн ядах тухай хэзээ ч ярихгүй, байнга орхигдуулдаг.
Германы багш нарын холбооны мэдээлснээр байнга сонстдог хараалын үгс нь “гей”, “гомо” байдаг гэжээ.
Багш нар хөндлөнгөөс оролцохгүй, тэр байтугай ихэнх нь энэ явдлыг өөгшүүлдэг.
Уучлаарай! Наадахаа гэртээ хийчихэж болоогүй юм уу, чи? Заваан юм!
"Одоо онигоо хэлье. Бэлэн үү?" гэхэд тэд "тийм ээ" гэж уриалгахан хэлдэг.
Ихэнх өсвөр насныхны хувьд нийгэмд энэ асуудал маш их дарамттай, хүлээн зөвшөөрөхөд цаг хугацаа шаарддаг учраас үнэхээр хэцүү байдаг.
Хүүхдүүд ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай бусад хүмүүстэй холбоотой байдаггүй, эсвэл юу хийхээ мэддэггүй.
Тийм учраас ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай өсвөр насныхны дунд бусад хүүхдүүдээс илүүтэйгээр амиа хорлох явдал их гардаг.
Тийм ч учраас, “гей” гэдэг үгийг сөрөг утгаар хэрэглэх нь маш их аюултай.
Үүнээс болж лесбиян өсвөр насныхан ч маш их зовж шаналдаг.
Сүм хийд ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийн гэрлэлтийн эсрэг байнга явуулга хийдэг, учир нь тэд гэрлэлт бол нөхөн үржихүйн төлөө гэж үздэг.
Энэ нь тийм ч сайн учир шалтгаан биш, яагаад гэвэл нөхөн үржих боломжгүй хүмүүс ч гэсэн гэрлэх эрхтэй байдаг шүү дээ.
Жишээ нь 50 настай эмэгтэй гэрлэж болдог. Үүнийг хэн ч дуулиантай явдал гэж үздэггүй.
Ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүс ерөнхийдөө өөртөө итгэх итгэл нь сул дорой байдгаас энэ нь бас асуудал болж байгаа юм.
Тийм учраас тэд өөрсдийн эрхийн талаар нийгэмд нээлттэй ярьдаггүй.
Харамсалтай нь энэ талаар санаа тавьдаг ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүс л зоригтойгоор эрхийнхээ төлөө ярьж, дуу хоолойгоо өргөдөг.
АНУ-д хар арьстнууд яг л ийм байдалтай байсан. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хар арьстнууд л тэмцдэг байх жишээтэй.
Бэлгийн ижил чиг баримжаатай хүмүүсийн хувьд энэ нь адилхан боловч тэдний ярьж байгаатай би тэр болгон санаа нийлээд байдаггүй.
Дэлхийн олон хотуудад жилд нэг удаа парад хийдэг, энэ нь миний хувьд утгагүй санагддаг бөгөөд
тэдний эсрэг хүмүүсийн буруу ойлголтыг л улам лавшруулдаг гэж боддог.
Ихэнх нь үүнийг егөөдөл төдий гэж боддог. Нийгмийн бидэнд оноож өгсөн дүр төрхийг л яг тэр чигээр нь тэд үзүүлдэг.
Энэ нь өөрсдийгөө тохуурхаж байгаа нь егөөдөл гэсэн үг юм л даа. Гэвч ихэнх хүмүүс үүнийг ойлгохгүй, бэлгийн ижил чиг баримжаатай хүмүүс бол
галзуу солиотой, гудамжинд хагас нүцгэн явдаг хүмүүс л гэж ойлгоход хүрдэг.
Бид бусадтай л адилхан хүмүүс, бид үргэлж хачин, оньсого шиг хувцасладаггүй гэдгийг олон хүн мэддэггүй.
Бидний амьдралын хэв маяг ч бусдынхаас ялгаагүй гэдгийг тэд мэддэггүй. Би өглөө босоод, өглөөний цайгаа ууна,
шүдээ угаагаад, шүршүүрт ороод, сургууль юм уу ажилдаа явна, тэгээр гэртээ ирнэ,
бусад хүмүүсээс өөрөөр амьдарна гэж байхгүй шүү дээ.
Гэвч хүмүүс ерөөсөө үүнийг ойлгодоггүй, учир нь тэд өөрсдөө энэ талаар зоригтойгоор нээлттэй байж чадахгүй, үргэлж өөрсдийгөө нууж байдаг.
...Өмнөд Арабын нөлөөнөөс болж тэд үүнийг эрүүгийн гэмт хэрэг болгосон...
Сайн уу! Би ярилцлага авч байна. Та хүсвэл оролцож болно шүү.
- Тэр юу гэнэ үү? - Юу? - "Энэ караокэ шоу мөн үү?"