Tip:
Highlight text to annotate it
X
Тэдгээр нь ямар ашигтай шинж чанартай вэ?
Тэдгээр нь ямар ашигтай шинж чанартай вэ?
Бид «Байгалийн тэнцвэр» коктэйл бэлтгэхэд зориулсан хуурай хольцдоо уургийн түгээмэл гурван эх сурвалжыг сонгож ашиглаж байна.
Нэгдүгээрт, тахианы өндөг. Бид тахиаг ихэвчлэн маалингын үр буүдайгаар тэжээдэг фермээс л өндгөө авдаг.
Ийм өндгийг хэрэглэснээр та бүхэн ч гэсэн ашигтай өөх тос болон төгс чанарын уургаар хангагдах юм.
Энэ уурагт гол гол бүхий л амин хүчлүүд агуулагддаг.
Хоёрдугаарт, үнээний сүүнээс хамгийн шим тэжээлтэй зүйлийг нь бид ашиглаж байна.
Найрлаганд нь шар сүүний уураг ихээр агуулагддаг эхийн сүүтэй харьцуулахад үнээний сүүнд сүүний уураг казеин илүү их байдаг.
Бид үнээний сүүнээс шар сүүний уургийг ялган авдаг ба энэ нь хүний биед хамгийн хялбар шингэдэг бүрэлдэхүүн хэсэг юм.
Өөрөөр хэлбэл түүнийг хүнсэнд хэрэглэсний дараа, жишээ нь азот шээсээр дамжин гардгийн адил биеэс гадагшилдаггүй.
Бас нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь - ногоон вандуй. Малын махтай бараг адилхан хэмжээгээр уураг агуулдаг учраас вандуйг
«цагаан хоолтнуудын мах» гэж нэрлэдэг. Ногоон вандуйн мөн нэг чухал чанар нь артерийн даралтыг бууруулахад тус дэмтэй аргинин
хэмээх амин хүчлийг өндөр хэмжээгээр агуулдаг явдал юм.
Уургийн эдгээр гурван эх сурвалж нь хамтдаа амин хүчлийн агуулгаараа эхийн сүүнд маш ойртож очно.
Хүний хоол тэжээлийн найрлаганд орсноор эдгээр бодис нь шээсээр дамжин биеэс гадагшилж гарахгүй.
Түүнчлэн манай бүтээгдэхүүний найрлаганд чухал эрдэс бодисууд болон амин дэмүүдийг агуулсан нохойн хошууны жимс бас ордог.
«Байгалийн тэнцвэр» коктэйл бэлтгэхэд зориулсан хуурай хольцод мөн алим оруулсан.
Энэ жимсний гликемик индекс багаас гадна ходоодны өвчнийг анагаах шинж чанартай пектиний агууламж өндөр байдаг.
Түүнчлэн сахароз бас байдаг ч бид түүнийг биш зөвхөн эслэг эдийг нь ашигласан.
Эслэг эдийг шингээж, мөн ходоод гэдсээ сайн ажиллуулахын тулд ус ихээр уух нь чухал.