Tip:
Highlight text to annotate it
X
"Гари Юрофски: Шударга ёсны төлөө тэмцэгч"
"Арьс, үслэг эдлэлийн эсрэг тэмцэгч 4 хүн баривчлагдлаа "
"Амьтны эрхийг хамгаалагч зорилгынхоо төлөө амьдралаа өгөхөө амлалаа"
"Циркэд амьтдыг боолчилж байдаг"
"Циркийн гадаа эсэргүүцэл илэрхийллээ"
"Шударга ёсны төлөөх сэтгэлээр"
"Тэмцэл хийн, ганцаараа зогсон нь"
"Тэмцэгч Шрайн Циркийн дэргэд машинд гавлуулсан байгаа нь"
"Юрофски үслэг эдлэлийн дэлгүүрийн гадаа машинд гавлуулсан байгаа нь"
"Амьтны эрхийн төлөө тэмцэгч аллагыг эсэргүүцсээр"
"Гавьяатан уу, гэмт хэрэгтэн үү?"
"Тэмцэгч арьс, үслэг эдлэлийн бизнесийг үймүүлэв"
"Тэмцэгч амьтдын эрхийн төлөө амьдралаа зориулна"
"Би шоронд ороход бэлтгэгдчихсэн"
Исүс Христээс авахуулан Нелсон Мандела хүртэл,
Роса Паркаас Мартин Лютер Кинг хүртэл тогтсон хуулийг зөрчиж байсан нь
томоохон өөрчлөлтийг хийхийн тулд байсан юм.
Өнөөдрийн илтгэгч Оукландын Их Сургуулийн сэтгүүлчийн болон
Спекс Ховардын мэдээллийн урлагийн радио нэвтрүүлгийн бакалавр зэрэгтэй.
Гари Юрофски хүний амьдралдаа үзэж туулахыг хүсээгүй олон зүйлийг үзжээ.
Тэрээр арваас илүү олон удаа баривчлагдан,
77 хоногийг өндөр хамгаалалттай саатуулах газарт
амьтны эрхийн төлөө өнгөрөөж байжээ.
Гари Конектикутын Их Сургууль, Мичиганы Улсын болон Боулинг Грины Их
Сургууль зэрэг тус улсын олон зуун сургуулиудад илтгэл тавьсан.
Зохиолч Шарлот Монтгомери өөрийн Цусан Холбоо номондоо Гаригийн тухай бүлгийг оруулсан байна.
Үндэсний илтгэгч Гари Юрофскиг угтан авна уу.
Бүгдээрэнд нь өдрийн мэндийг хүргэе.
Миний нэрийг Гари Юрофски гэдэг.
Сүүлд холбогдох хэрэгтэй болбол миний мэйл хаяг, вебсайтыг бичээд аваарай.
Өнөөдөр бид энэ дэлхийн мартагдсан хохирогсдын тухай ярилцах болно.
Амьтад.
Мөн дэлхийн хамгийн эртний бөгөөд хүчтэй зуршлын тухай
Мах.
Өнөөдрийн таны итгэж буй тогтолцоонд би эргэлзээ төрүүлэх тул илтгэлийн зарим хэсэг их хүчтэй байх болно.
Би энд бяцхан тайлбар хэлье.
Би энд таны дайсан болох гж ирээгүй.
Өнөөдөр үзүүлэх зүйлүүд бол энэ сургууль болон багш нарын чинь үзүүлээд байдаг зүйл биш байж магад.
Би та нарыг шашнаас чинь холдуулах гэсэнгүй.
Ямар ч шашин мах идэхийг хүчилдэггүй!
Алтан Дүрмээр бол: "Өөртөө ямар хандахыг хүснэ, бусдад тэгж ханд" гэсэн байдаг.
амьтад бол "бусад" гэдэгт хамаарна!
мөн "Чи алах ёсгүй"! гэдэг.
Бүх шашны хамгийн чухал боловч хамгийн тоодоггүй үгсүүд энэ.
"Дөрвөн хөлөөр явдаг бөгөөд үс, өд, эвэр, хоншоор эсвэл заламгайтай биш л бол" гэсэн
одтой тодотгол тэр үгэнд байдаггүй.
Та найз нөхдөө, улс төр болон эх оронч үзлээ хэвээр байлгаж болно.
Дуртай ТВ-ийн нэвтрүүлгээ үзэн, дуртай дуугаа сонсож болно.
Тээд Нагент байсан ч хамаагүй.
Би илтгэлийнхээ турш егөөтэй боловч үнэн тайлбарыг өгөх болно.
Намайг егөөдөж байхад инээхээс бүү санаа зовоорой.
Зүгээр л чухал хэсгүүдэд инээхгүй байхыг хүсье.
Би 65 эсвэл 70 минутын турш ярих болно.
Дараа нь асуулт хариултын хэсэгт хагас цаг зарцуулах тул асуултаа тухайн үед тавиарай.
Ингэх зуур нэгэн сонин асуултыг танд тавья.
Хүн төрөлхтний хувьд боолчлол- эзэмшигч, хохирогч, ашиг, эзэрхийлэл зэрэг нь онцгой давуу эрх мөн үү?
Энэ аймшигт үйлийн золиос нь зөвхөн хар арьстан, Еврейчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд байсаар байв уу?
Үхэр боолчлогдоогүй гэж үү?
Гахай, тахиа, цацагт хяруул, загас, хонины талаар юу гэх вэ?
Хэрэв тэднийг боолчлоогүй юм бол тэд ямар байгаа гэж? Эрх чөлөөтэй юу?
Боолчлол нь хүнийг ч тэр, амьтныг ч тэр хохироохгүй байх бололцоотой юу?
Далай, уул улс, газар дэлхий өөрөө эзэмшлийнхээ золиос болдог уу?
Нядалгааны газрын тухайд юу гэх вэ?
НЯДАЛГААНЫ БАЙР: НЯДЛАХ ГАЗАР
"Хүнлэг нядалгаа" гэдэг зүйл байдаг гэж та үнэхээр бодож байна уу?
"Хүнлэг" гэдэг үгийн тодорхойлолт яг юу вэ?
Нядалгааны газарт амьтдыг бие болон сэтгэл зүйгээр тамлан тарчлааж, хэсэглэн
мөчилж алахаас өөр юу болдог гэж та бодож байна?
Тэдний гэдсийг үрж, өгзгийг нь алгаддаг гэж бодож байна уу?
Хэрэв та "хүнлэг нядалгаа" байдаг гэж бодож байгаа бол,
мөн адил "хүнлэг хүчирхийлэл" байдаг гэж боддог гэсэн үг үү?
"Хүнлэг"-ээр хүүхдийг дарамтлах гэж үү?
"Хүнлэг" боолчлол?
Тэгвэл "хүнлэг"-ээр устгах гэж юу вэ?
Үнэн хэрэг дээрээ устгах гэдэг үг ямар утгатай вэ?
Хүнийг үй олноор устгахыг хэлж байна уу, эсвэл гэм зэмгүй амьтдыг уу?
Би гэм зэмгүй... гэж бодож байсан юм.
Гэтэл хамгийн том үйл олноор устгах үйлийг бид хийдэг:
Жил бүр Америкт ямар ч өршөөлгүйгээр,
10 тэрбум газрын амьтад, 18 тэрбум далайн амьтдыг алдаг.
Эрүүл мэнд, амьд үлдэх, оршин тогтнох, биеэ хамгаалахын төлөө бишээ.
Хүмүүс мах, бяслаг, сүү, өндгийг 4 шалтгаанаар иддэг:
Зуршил
уламжлал
тав тух
амт
Зарим хүмүүсийн хувьд шинэ байж болох "веган" гэдэг үгийг би тодорхойльё.
энэ тэр дээр, дэлгэц дээр байна: В-Е-Г-А-Н
Веганчууд цагаан хоолтнуудын адил газрын ба далайн амьтдын махыг хэрэглэдэггүй.
Веганчууд цагаан хоолтнуудаас ялгаатай нь гэвэл,
Бяслаг, сүү, өндөг, зөгийн бал буюу өөр ямар ч амьтны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй.
Бид мөн амьтны арьс, үслэг эдлэл, ноос, шир, торго гэх мэтийг өмсдөггүй.
Одоо би нэг зүйл хэлье. Би веган болж өсч торниогүй.
Би мах, бяслаг, сүү болон өндгийг 25 жилийн турш идэж байлаа.
Би арьсан гутал, бүс, хүрэм зэргийг бусдын адил өмсдөг байв.
Үнэндээ 20 жилийн өмнө би үслэг пальтотой байсан юм.
Миний ч гэсэн хэв маяг байсан учраас таны амьдралын хэв маягийг би ойлгож байна.
Мөн улс төрд орсон хүмүүсийн хувьд...
Үүнийг тодруулж хэлье.
Би демократ, анархист эсвэл шүүгээгээрээ дүүрэн үнгэгдсэн цамцтай хиппи хүн биш.
Би бүгд найрамдах намын, социалист эсвэл фашист хүн биш.
Би бол тэмцэгч.
язгуур үг нь "идэвх" гэсэн үг.
Би амьтан ах дүү нарынхаа төлөө энэрч, өршөөхийн төлөө явсаар
5 улсад зорчих эрхгүй болж 13 удаа баривчлагдаж байсан.
Үүний талаар уншихыг хүсвэл вэбсайтаас маань олоорой.
Өнөөдөр та нарт жинхэнээр оролцох ямар нэг зүйл хийх боломж өгч байгаадаа би баяртай байна!
Яагаад гэвэл олон хүн оролцохыг хүсч байдгийг би үнэхээр мэдэж байна.
Гэхдээ "зэрэгцэн оршьё" наалт машин дээрээ наагаад,
"Исүс юу хийх байсан бэ?" бугуйвч зүүгээд,
эсвэл "Энх тайван, хайр, нарны гэрэл" цамц өмсөөд явна гэдэг бол
"оролцож" байгаа зүйл биш юм!
Бид бүгд амьдралын зам мөрөөрөө явж байгааг би ойлгож байна.
Бид бүгд л таалагддаг, таалагддаггүй зүйлтэй.
Өөр өөр үндэстэн, өөр өөрийн шашинтай байдаг.
Гэхдээ бие биетэйгээ нийтлэг нэг зүйлтэй байх ёстой, тэр бол энх тайван!
Гаригийнхаа нөхдөө чин сэтгэлээс энэрч, чин сэтгэлээс эв эетэй байх!
Улс төр, шашны сургаалиас ялгаатай нь амьтад бидэнд хамаардаггүй.
Тэд бол эд хэрэглэл биш! Тэд өмч хөрөнгө биш! Тэд амьгүй, тэнэг бөгөөд юу ч мэдэрдэггүй зүйлс биш!
Амьтдыг машин мэтээр үздэг Дескартын Картезын
арга зам бол...
хоцрогдсон, шуудхан хэлэхэд 100% солиотой.
Яагаад гэвэл бид бүгд амьтад харахын тулд нүдтэй,
сонсохын тулд чихтэй,
үнэрлэхийн тулд хамартай,
идэхийн тулд амтай,
явахын тулд хөлтэй,
нисэхийн тулд өдтэй,
сэлэхийн тулд сэрвээтэй,
үржихийн тулд бэлгэ эрхтэнтэй,
ялгадсаа гадагшлуулах эрхтэнтэй байдгийг мэднэ.
Харин ихэнх хүмүүс бодохын тулд тархиа ашиглаж болдогт итгэдэггүйд би мэл гайхдаг.
мэдэр
рациональ бай, ухаар, өөрөө ойлго!
Амьтны тархинаас бусад бүх эд эрхтэн нь зүй зохицлоороо ажиллаж байдаг гэдэгт
би итгэх албатай юм уу?
Энэ худал үгсүүд маш мунхаг.
Амьтдыг зовоогчдын суртал ухуулга асар хүчтэй байдаг!
Та хамгийн сүүлд хэзээ ТВ-ээ асааж, бор мөөгний сурталчилгаа үзсэн бэ?
Хүмүүс гудамжаар нэг бүжиглэж, дуулан мөөг идэж цагийг сайхан өнгөрөөгөөд л?
Царгасын нахианы хувьд?
Куиноя? (Энэ бол үр)
Улаан лууван?
Бөөрөлзгөнө?
Дүфү?
Та эдгээрийг ТВ-ээр сурталчилж байхыг хардаггүй шүү дээ. Оронд нь юу хардаг билээ?
ХЭСЭГ МАХ ИДЭЭРЭЙ! ХЭСЭГ БЯСЛАГ ИДЭЭРЭЙ!
Махтайгаа хамт бяслаг идээрэй! Мах, бяслаг, давхар бяслаг, нэмэлт бяслаг,
Махтай хамт бяслаг бол ямар вэ?
Үнээний сүү сайн уу, өндөг идээрэй!
Тэдгээр сурталчилгаануудын ангилал төрлүүдээс та юу харж байна?
Бие чинь таагүй байна уу?
Хорт хавдрын эмчтэй уулзах хэрэгтэй болов уу? Зүрхний эмчийн хувьд юу гэх вэ?
Липитор хэрэг болов уу? Зокор уу? Крестор уу? Плавикс уу? Хоолны дэглэмийн эм хэрэгтэй байна уу?
Эсвэл энержи ундааг юу гэж бодож байна? Каопактат бол ямар вэ? Тамс!
Пепто Бисмол...
Та мэхлэгджээ.
Тэд таныг хөнөөж байна, тэд амьтдыг алж байна, тэгээд тэд дэлхийгээ хөнөөж байна.
Тэдгээр халхавчууд аятайхан бөгөөд бат суурьтай.
Гэхдээ хэрвээ та надад нүдийг чинь нээх зөвшөөрөл өгвөл. Миний хүсэх зүйл ердөө л тэр.
Би тэр халхавчийг одоо авч хаях болно!
Миний зорилго бол энгийн. Миний хийх зүйл бол хүмүүсийг амьтадтай дахин холбох.
Энэ нийгмийн зориудаар далдалж, нууцалсан зарим мэдрэмж, сэтгэл хөдлөл, учир зүйг сэрээх болно.
Яагаад би "дахин холбох" гэж хэлээд байна гэвэл энэ өрөөнд байгаа хүн бүр
нэгэн цагт амьтны эзэнт улсын жинхэнэ нөхөр, амьтныг хайрлагч бөгөөд
жинхэнэ амьтны эрхийг хамгаалагч хүн байсан юм.
Энэ бол бид хүүхэд байхдаа!
Бид бага балчир байхдаа...Бид хүүхэд байхдаа...Залуу минь! Бид амьтдад маш хайртай байсан.
Тэд биднийг инээлгэж, хөхрөөн баясгадаг байсан юм.
Тэд биднийг их жаргалтай болгодог байсан!
Бид ч гэсэн тэднийг жаргалтай болгохын тулд юуг ч хамаагүй хийж байсан цаг үе амьдралд маань байсан.
Тэднийг хэрцгийллээс хамгаалах!
Эсвэл ядахдаа л тэдний амсаж буй зовлонг мэдэрдэг байжээ.
Хэн нэгэн нь биднийг жаахан байхад нүдэн дээр маань амьтдыг зовооход
бид уйлж, орилж хашгирдаг байсан.
Яагаад гэвэл бид бүгд амьтадтай хэрхэн харьцахыг хараад зөвийг буруугаас ялган салгаж чаддаг байсан.
Хэн нэгэн нь бидэнд өөр зүйлийг зааж өгөх хүртэл тийм байсан.
Бидэнд тэдний зовлонг үл тоо, март гэж хэлсэн гэдэгт итгээрэй!
Тэдний хөөрхийлөлтэй байдлыг, зовлонг нь мартаад шоолж орхи гэж.
Тэдний оршиж буй байдлаар зугаац гэж.
Өнөөдөр, маргааш бүр цаашдаа үүн дээр анхаараач гэж би хүсэх гэсэн юм.
Тэгээд энэ бүх хугацаанд юу болчихсон хэрэг вэ?!
Амьтад бидний найзууд байхад хэн бидэнд тэднийг үзэн ядаж, хорлон,
зовоож, үл тоохыг зааж өгсөн юм бэ?
Тэд ямар ч гэм зэмгүй амьтад, тэд бидэнд ямар ч буруу зүйл хийгээгүй.
Учир нь бид бүгд яг энэ зүйл дээр санаа нэг юм гэдэгт би итгэлтэй байна...
Үзэн ядалт бол тэр чигтээ сурч авсан зан чанар.
Арьс өнгө, хүйс, ижил хүйстнээр, үндэс угсаагаар, гэрлэлтийн байдлаар ялгаварлан гадуурхах....
Энэ бол бүгд сурсан зан чанар! Хүүхдүүд 2, 3, 4 настайдаа гадаа тоглож байхдаа
найзуудынхаа арьсны өнгө, шашин шүтлэгийг тоож үздэггүй.
Үзэн ядалт бол сурч олдог зан чанар гэдэгт эргэлзээ байхгүй гэж бодож байна.
Тэгвэл байгалийн төрөл зүйлээр ялгаварлан гадуурхах мөн ялгаагүй.
Энэ бол маш олон хүний хувьд шинэ үг юм. Энэ тэр дэлгэц дээр байгаа "веган" гэдэг
үгний доор "төрөл зүйл" гэсэн үг дээр ялгаварлан гадуурхах гэсэн байна.
Би энэ үгийг тодорхойлохдоо хүн төрөлтний бусад бүх төрөлтнийг ашиглан, боолчилж, алах
бүх эрхийг агуулсан ёс зүйгүй, зарчимгүй үйлдэл гэж хэлмээр байна.
Яагаад гэвэл бид өөрсдийгөө илүү онцгой, бусдаас илүү
давуу бөгөөд хамгийн чухал, хамаатай цорын ганц төрөлтөн гэдэгтээ
бүгд итгэсэн байна.
Хэрвээ миний буруу бол засаарай.
Гэхдээ энэ л бодлоос үүдэж бүхий л ялгаварлан
гадуурхах хэлбэр үүсч бий болдог юм.
Хэсэг бүлэг хүмүүс тэднээс илүү онцгой учраас тэднийг
эзэмшин ашиглаж, дарамтлан зовоож, эрх чөлөөтэй байх эрхийг нь боож байна.
Тэднийг яг л өмч хөрөнгө шиг үзэхдээ олон төрлийн аргаар боолчилж,
ихэнх тохиолдолд урьдаас төлөвлөн санаатай бөгөөд ямарч шийтгэлгүй алж хядаж байна.
Ялгаварлан гадуурхахын нэгэн чухал зүйлийг ойлгоорой!
Ялгаварлан гадуурхах хэлбэрүүдээс аль нэгийг нь сонгож, тэдгээрийг муу сайн гэх бол хэзээ ч зөв биш.
Арьс өнгөөр ялгаварлахыг муу гэж хэлэх...
Амьтдыг ялгаварлах нь зүгээр юм гэх...
Ялгаварлан гадуурхах үндсээрээ маш муу зүйл эсвэл биш.
Энэ зүйлийг л 2 утгаар байлгаж болдоггүй. Ийм зүйл байдаггүй.
Яг одоо би та нараас бусдын зовлонг нэг ойлгооч гэж хүсье.
Энэ нь амьтдын байр сууринд өөрсдийгөө нэг тавьж үзээд, амьтдын өмнөөс
асуудлыг хараад үзээч гэж хэлэх гэсэн юм.
Хохирогчийн зүгээс хараарай.
Хүн хохирогч байна уу, амьтан хохирогч байна уу үл хамааран шударга бус байдлыг тогтоохдоо
хохирогчийн байрнаас харахаа мартуузай.
Хэрвээ та хохирогч биш бол өөрийн зүгээс бүх байдлыг шүүсний хэрэггүй.
Учир нь чи өөрөө хохирогч биш л бол хэрцгийлэл, шударга бус, тэнцвэргүй байдал, боолчлол,
аллага зэргийг амархаан зүй зохистой гэж учирлаж чаддаг.
Гэхдээ хэрвээ чи хохирогч мөн бол тэр өнцгөөс
эрс өөр харагддаг юм.
Одоо би та бүхнийг 4 минутын бичлэг үзэхийг урья.
Нядалгааны газарт юу болж байдгийг харуулья.
Та бүхнийг нүүрээ бууруулах, нүдээ анихгүй байхыг хүсье.
Учир нь та мах, бяслаг, сүү, өндөг идэхээр сонголт хийх бүртээ бусдад
учруулж буй зовлон шаналлыг харах ёстой гэж бид бодож байна.
Хэрвээ та энэ видео гарах хугацаанд нүүрээ бууруулж, нүдээ хаахыг хүсч байгаа бол
өөрөөсөө асуулт асуух байх.
Энэ миний нүдэнд сайхан харагдахгүй байхад яагаад гэдсэнд минь сайхан байна гэж?
Өвтгө! Өвтгө! Өвтгө! Өвтгө!
Тэднийг өвтгөх, өвтгөх хэрэгтэй.
Хурдан өсч томроогүй тооройнуудыг
цохиж алаад хаясан байгаа нь
Японы Футод дельфиныг алж байна.
Айова дахь нөөшлөх нядалгааны газарт
тайрагч машин
хошуувчлах
засах
мэдээ алдуулалтгүй
элэгний нухашны галууг хүчээр хоолож байгаа нь
Эр тахиаг амьдаар нь булах
Хурдан өсөхгүй байгаа цацагт хяруулыг царилаар
алж байгаа нь
САША Амьтан асрах газарт
"Том улаан"
"Лорензо"
Жаргалтай үхрүүд
Тэд Калифорниас ирээгүй!!!
Эвэргүй болгох
САША Амьтан асрах газарт
Дахиад нэг удаа хайр өгөөрэй
Яагаад МакДональд, Бургер Кинг ба Венди нар эдгээрийг ТВ-ээр үзүүлдэггүйг та бодож үзсэн үү?
Харин оронд нь амьтдын дуулж, бүжиглэж, тоглож байгаа дүрс бүхий хүүхэлдэйг үзүүлдэг.
Санаа зовдог байсан
зүйлийг чинь мартуулж, таны
тархийг чинь угааж,
програмчилж байгаа юм.
Урьд нь та санаа зовдог байсан зүйлүүд юм.
Яг одоо энэ хоромд Америкийн хурдны замуудаар
5000 гаруй ачааны том машин явж байна.
Бидний угсарсан машинууд.
Эдгээр машинуудад амьд, айж мэгдсэн гэм зэмгүй амьтад явж байна.
Үхэр, гахай, тахиа...
Эдгээр машинууд Америк даяар нарийн зохион байгуулсан
нядалгааны газрууд руу чиглэж байгаа юм.
Ачааны машин хүрэх газраа ирэхэд амьтад машинаасаа ч
буухгүйгээр маш их айсан байдаг.
Тэд тэнэг биш.(!)
Тэд юу хүлээж байгааг мэдэж байгаа юм.
Тиймээс хүмүүс ачааны машин дээр тог цохиулагчтай гарч ирэн
тэднийг үхэл рүүгээ явахад нь хүчилж буулгадаг юм.
Эсвэл барьж болохоор тахиа мэтийн жижигхэн амьтдыг
барьж аваад шууд чулуудчихдаг.
Дотор нь эдгээр ГЭМ ЗЭМГҮЙ амьд амьтад бүрэн ухаантайгаараа
доош харж дүүжлэгдсэн байдаг.
Өөрөөр хэлбэл тэд өөрсдийнхөө хүслийн эсрэг
амьдаараа тийшээ очихдоо хэдэн зуун хэсэг
болгон хэрчүүлж, тасдуулдаг.
Гэхдээ хамгийн солиотой зүйл юу болохыг та мэдэх үү?
Мах иддэг хүмүүс.
Хүчирхийлэл, аллагыг хэрэглэж байгаа нь хэвийн, жам ёсны бөгөөд
амьдралынх нь хэв маяг, ямар ч зовлонг бий болгоогүй гэж бодсоор амьдардаг.
Таныг төрсөн өдөр үхэх ёстой өдрийг чинь хэн нэгэн нь товлосон
байдаг гэвэл танд ямар санагдаж байна?
Энэ гариг дээрх үхэр, гахай, тахиа, цацагт хяруул байхын мэдрэмж.
Энэ бол өөрсдийгөө буруу зөвийг ялгаж чаддаг гэж үздэг төрөлтний хувьд байж
болшгүй буруу, өршөөж боломгүй зүйл.
Тэднийг устган, үзэн ядахад хүргэх ямар ч зүйлийг амьтад бидэнд учруулаагүй.
Би та нараас юу хүсэх гэж ирснийг бүгд ойлгосон байх гэж найдаж байна...
Миний илтгэлийн дараа хаалгаар гараад явахдаа
та бүхэн аллагыг зогсооход шууд оролцох боломжтой гэдгээ ойлгож байна уу?
Энэ гариг дээрх бүх асуудал болон үй олноор нь устгахад уруулаа оролцуулан сууж байхын оронд шүү дээ.
Сэтгэлийг минь гонсойход хүргэдэг зүйл гэвэл жил бүр
250 лекцийг 7500 гаруй оюутнуудад хүргэхээр энэ улсаар аялах явцад
хүн бүр их сайхан зүйл ярьдаг юм.
Энх тайван, сайхан сэтгэл гэхээр хүмүүс их уран ярьж чаддаг юм.
Үүнийгээ үргэлж надад хэлэхийг хүсдэг гэх үү дээ,
харуулахыг хүсдэггүй!
Тэд итгэж буй зүйлдээ
ямар "энх амгалан" болохоо.
эсвэл тэднийг юу гутраадаг болохыг.
"Хөөе Гари, би Бурханд итгэдэг! Би тэнгэрийн элчид ч итгэдэг, би дандаа залбирдаг"...
"Тэр газар хөдлөлтүүд... Тэр Чилид, Хаитид болсон...Ёооё, ямар гай гамшиг вэ!"
Тиймээ, үнэхээр өрөвдмөөр.
Ямар нэгэн гамшиг болоход "гунигтай болох", эсвэл ямар нэг зүйлд итгэж байгаа нь
энэ дэлхийг эсвэл хэн нэгнийг илүү сайн хүн болгож чадаж байна уу?
Хүмүүсээ намайг тэгвэл сонс л доо, үүнийг хэлж байгаа нь та нарыг эргүүлж байгаа юм биш!
Би улс төрч биш.
Би жүжигчин биш.
Би хүмүүсийг хэрхэн найрахаа мэдэхгүй.
Энэ хэрээс минь хэтэрсэн зүйл.
Миний үнэн, бодитой сэтгэлийг минь ойлгоно гэж итгэж байна.
Би худалдаа наймааны хүн биш.
Лекцийнхээ дараа зарах ном ч надад байдаггүй.
DVD болон баримтат кино ч байхгүй.
Цуглуулгын зүйл ч байдаггүй.
Надад таны мөнгө хэрэггүй.
Таны имэйл хаяг надад хэрэггүй.
Таны шуудангийн хаяг надад хэрэггүй.
Бүгдийг нь өөртөө үлдээ.
Энэ гариг дээрх хамгийн үзэшгүй хэрцгийлэл, хүчирхийллийн тухай л ярих гэж би ирсэн юм...
Ихэнх хүмүүс тоохгүй байсан ч хамаагүй.
Зочныхоо өрөөнд тухлан суугаад хаа нэгтээ гарсан аймшигт явдлыг шүүмжлэн сууж байх үедээ та
Яриангүй уруулаараа үйлчилж буй хэрэг мөн!
Энэ бол "уруулаар үйлчлэх" гэдэг үгийн тодорхойлолт.
Харин веганизм гэдэг бол хүн бүрийн яриад байдаг энэрэнгүйг бий болгох боломж юм.
Та бусдад хэр их эв эетэй хүн гэдгээ харуулах боломж мөн.
Энэ бол хүний хувьслын боломж мөн.
Энэ гариг дээр хамгийн бага гарз хохиролтой
ул мөрөө үлдээх явдал ман.
Үргэлж веган
байснаараа л ингэнэ.
Хамгийн бага хохирол учруулж амьдарья гэхэд юу саад болж байгааг та хэлээч?
Тав тухгүй байдал уу?
Эсвэл танд хамаагүй юу?
Хайхрамжгүй сэтгэл үү?
Хувиа хичээх зан тань уу?
Нэг зүйлийг мэдээсэй гэж та нараас хүсье. Би нэг сайхан газар амьдардаггүй.
Бид нар энэ гариг дээр амьтадтай хамт амьдардаг учраас тэд зовж үхэж байна гэдгийг би ойлгодог:
Бид газар нутагт нь байшин барьдаг.
Байгаль орчныг нь сүйтгэж хохироодог.
Амьдрах нутгийг нь устгадаг.
Тэдний зовлонг бүр их болгох хэрэгтэй юу?
Тэднийг тарчлааж, алж хядан идэж байгаа дээрээ бас зовлон нэмнэ гэж үү?
Та бусдын шархан дээр давс цацаж буй талаар ярих гэсэн үү?
98%!!
Энэ тоог дахин хэлье,
Энэ гариг дээр зовж, шаналан мөн алуулж байгаа амьтдын 98% нь
мах, сүү, өндгийн хэрэглээнээс болж байгаа юм.
Үүнээс л энэ зовлон бий болж байгаа юм!
Америкт нэг мах иддэг хүн бүр төрснөөсөө үхэх хүртлээ
3000 эх газрын амьтан, хэдэн мянган далайн амьтан идэж хэрэглэдэг байна.
Энэ бол Америкийн ХАА-н байгууллагын судалгаа
Тэд хүмүүс маш их амьтдыг иддэг учир нь
хүн бол махан хоолтон буюу олон төрлийн хоолтон, бид мах идэх
ёстой гэж боддог, бидэнд ингэхийг зааж өгсөн байдагт оршдог.
Хүний бие физиологийн хувьд үнэн хэрэгтээ 100% ургамал идэштэн гэдгийг та мэдэх үү?
Ургамал идэштэй!
Бидний нарийн гэдэс их биенээс маань 7-оос 13 дахин урт байдаг.
Энэ дэлхийн бүх өвсөн идэштнийх ийм хэмжээтэй байдаг.
Их урт байдаг.
Харин жинхэнэ махан тэжээлтэн болох дэлт болон цөөвөр чоно,
бар, арслангуудын нарийн гэдэсний урт нь
их биенээсээ 3-аас 6 дахин л урт байдаг байна.
Нарийн гэдэс богино байдгийн учир бол ялзарч муудаж буй амьтны махыг түргэхэн гадагшлуулах зориулалттай.
Амьтны уураг, холестерол, ханасан тос, ханаагүй тосны хүчил зэрэг нь
жинхэнэ махан идэштний хувьд хэзээ ч
судсыг нь бөглөх боломжгүй юм.
Дахин хэлье, хэзээ ч боломжгүй.
Махан идэштэнд ийм юм тохиолдохгүй.
Мах, бяслаг, сүү, өндөг иддэг хүмүүсийн үхэлд хүргэдэг нэг номерын өвчин юу билээ?
Судас хаагдах шалтгааны зүрхний өвчин,
атеросклероз.
Хүн болон бусад өвсөн тэжээлтнүүд арьсны нүхээр хөлсөө
гадагшлуулан сэрүүцэж байдаг.
Бид нохой, муур, арслан шиг сэрүүцэхийн тулд уухилдаггүй.
Хүний гарт сарвуу байхгүй, сарвуу бол махан идэшт, олон төрлийн идэштний тэмдэг.
Бид шүлсэндээ нүүрс усыг шингээх энзимыг агуулдаг.
Зөвхөн ургамал идэштэнд л ийм зүйл байдаг.
Өөрөөр хэлбэл бид жимс, ногоо мэт нүүрс ус ихтэй зүйлийг маш ихээр идэхэд зориулагдсан.
Бидний шүд өргөн,
богинохон, мохоо, тэгш гадаргуутай.
Яг л бусад өвсөн тэжээлтний адил.
Тэгээд зарим хүмүүс хүүе Гари энэ нохой соёоны хувьд юу гэх вэ гэдэг.
Бүх өвсөн тэжээлтэнгүүдэд соёо,
үүдэн шүд, араа байдаг.
Тэдний хувьд, бидний хувьд эдгээр шүдгүйгээр алим мэт хатуу жимсийг идэхэд хэцүү байх болно.
Доод эрүү маань хажуу талууд руугаа зажлах хөдөлгөөнийг хийдэг.
ингэж...
Бид идэх үедээ буталж, зажилдаг.
Хэрвээ та нар бүгд идэхдээ буталж, зажилж л байгаа бол
та ургамал идэштэн гэсэн үг.
Махан идэштэн, бусад идэштний араа нь
босоогоор хөдлөх бөгөөд урж тасдаад л залгидаг юм.
Тэд зажлах, бутлах буюу хажуу тийшээ хөдөлгөдөггүй.
Би шударга хүн.
Хэрэв хэн нэг нь хүн бол махан тэжээлтэн гэж үнэхээр итгэж байгаа бол
хичээлийн дараа тэдэнд үүнийг нотлох 2 даалгавар өгье.
Гадаа гараад кампус дотроос хэрэм олоодох.
Хэрмээ олонгуутаа нөгөө махан идэштнийхээ хөлийг ашиглаж
хэрмээ савардаж бариад
ам руугаа хийгээд идэх хэрэгтэй.
Ямар ч хэрэгсэл, буу болон тор хэрэглэхгүйгээр.
Даалгавраа гүйцэтгэхдээ хэн ч хуурч, хулхи махан идэшт болж болохгүй.
Тэр хэрмийг амандаа ингэж хийж чадвал намайг
ялсанд тооцоод тэр хэрмээ ИДЭЭРЭЙ.
Нүд, хамар, нүүр, хуруу, сүүл, өгзөг, дотоод эрхтэн, цус, арьс үс бүгдийг
мөн тархийг нь идэхээ мартуузай.
Биеийн аль хэсгийг идэхээ сонголгүйгээр
мөн болгох шаардлагагүй идээрэй.
Хэрэв хүмүүс өөрсдийгөө жинхэнэ махан идэшт гэж байгаа бол
тэд түүхий махыг яснаас нь салгаад юу ч үгүй мөлжиж идэж байхад би итгэх болно.
Өдөр болгон шүү.
Хоёр дахь даалгавар.
2 настай охин олоод торон дотор хийчих.
Тэр торонд 2 зүйлийг хийгээрэй. Туулай, алим хоёр.
Хэрэв хүүхэд туулайг идээд, алимаар тоглож байвал
надад имэйл явуулж мэдэгдээрэй.
Ийм зүйл тохиолдвол би буцаж ирээд энэ өрөөнд байгаа бүх хүмүүст шинэ машин авч өгье.
Бенз, гэрэл болон арьсан доторлогоотой нь хамт.
Хэрэв тийм зүйл тохиолдвол би Жеоржиагийн Их Сургууль дээр очоод хүн бүрийн өмнө стэйк идье.
давхар бяслагтай халуун ногоотой зайдас,
сав дүүрэн мөхөөлдөс, тэгээд үхрийн борцтой хамт шүү.
Тэр хатаасан махыг мөхөөлдсөнд дүрээд идэж орхино.
Энэ амлалтыг өгөхдөө би амьсгаагаа түгжихгүй.
Биелүүлэхгүйдээ биш, би хэлсэн үгнийхээ эзэн болдог хүн учраас.
Гэвч эдгээр зүйл тохиолдохгүй, байж боломгүй.
Яагаад гэвэл хүнд махан идэштний инстинкт
совин байдаггүй юм.
Олон төрлийн тэжээлтний ч инстинкт төрөхөд маань байгаагүй.
Бид бүгд веган төрцгөөсөн.
Биднийг хүүхэд байхад мах, бяслаг, сүү, өндөгний амтанд
оруулж, хүчээр ам руу маань чихдэг байжээ.
Би та нараас хэвийн бөгөөд байгалийн жам ёсны дагуу л хийгээрэй гэх гэсэн юм.
Хөрс шорооноос ургасан зүйлийг л ид.
Бүх витамин, эрдэс бодис, тэжээл үүнд бий. Уураг, кальци, төмөр, потассиум болон бүх В-ийн төрлийн вит.
Жинхэнэ оригинал эх үүсвэрээс ав, амьтнаас биш.
Амьтад хөрснөөс ургасныг идсэний ДАРАА та амьтнаас олж иддэг гэдгээ мэдэх хэрэгтэй.
Хүмүүс үхрийг хөрснөөс өвс түүж идсэний дараа иддэг.
Тэгээд тэднийг хашаанд аваачаад өөрсдийн бүх эрдэнэ шиш,
үр тариа, буурцгийнхаа тэжээлийг өгчихдөг.
Ихэнх эрдэнэ шиш, үр тариа, буурцгаа
гахай, тахиа, цацагт хяруулны хоол болгож өгдөг.
Өөрийнхөө тэжээлийг бусдын биеэр шүүлтүүрдэхээ болих хэрэгтэй.
Энэ бол учир утгагүй, зохисгүй.
Жимс, ногоо, самар, үр тариа, шошийг шууд хүртэх хэрэгтэй.
Эдгээр хүнс танд ямар ч хоргүй, өвчин үүсгэхгүй.
Үүнийг боловсруулахад хэнд ч хор учруулдаггүй нь хамгийн чухал!
Харин бид хөлөөрөө явдаг, нисдэг, сэлдэг амьтдыг
хэрэглэх нь хэвийн бус зүйл.
Хүмүүс өвчин хаанаас ирдэг гэж бодож байна?
Цэцэгт байцаанаас уу?
Аспарагусаас уу? Бужгар, навчит байцаа, нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ,
тоор, гадил, авакадо, сонгино, улаан лооль, өргөст хэмх, бууцайнаас уу?
Харин нөгөө И-Коли, Салмонелл зэрэг хүнсний ногооны бохирдлоос
үүссэн өвчний тухайд гайхаж байгаа бол
И-Коли, Салмонеллийг үүсгэдэг ЦОРЫН ГАНЦ зүйл байдгийг мэдэх хэрэгтэй.
Ялгадас! Хүн ба амьтны ялгадас!
Бууцай ялгадас гаргадаггүй!
Цэцэгт байцаа ялгадас гаргадаггүй!
Самар ялгадас гаргадаггүй!
И-Коли, Салмонеллийн бохирдолтой болсон хүнсний ногоог буруутгахаа больцгооё.
Энэ бол мах иддэг нийгмийн буруу!
Яагаад? Тэгэхээр мах иддэг хүмүүст олон тэрбум амьтад хэрэгтэй.
Бид олон тэрбум газрын амьтдыг бөөндөж үржүүлэх хэрэг гарна.
Энэ бол Бурхантай холбоотой зүйл огт биш гэдгийг ойлгоорой! Хувьсал хөгжилтэй холбоотой зүйл ч биш.
Энэ бол бизнес!
Энэ бол Смитфилд, КонАгра, Пердю, Тайсон, МакДоналдс, БургерКинг, Венди ба КэйЭфСи.
Тийм ч учраас их сургуулиудад мал аж ахуйн ангиуд байсаар байна.
Хэдэн тэрбум амьтдыг үй олноор нь өсгөн тэжээх юм бол
тэд хэдэн триллион ялгадас, бохирдлыг гаргадаг.
Тэдгээр зүйлүүд бидний усны эх үүсвэрт орж, тэр нь үр тариа руу шингэдэг.
Эсвэл тэд бохирдсон усаар шууд үр тариагаа усалдаг.
Бидний ихэнх өвчнүүд болох зүрх судасны өвчин, шигдээс, ихэнх хорт хавдрууд болох
түрүү булчирхай, бүдүүн гэдэс, дэлүү, өндгөвчний хорт хавдрууд,
элэгний өвчлөл, чихрийн шижин, ясны сийрэгжилт, цусны даралт ихсэх өвчин, хэт таргалалт, астма
зэрэг өвчнүүдэд 4 гол хүчин зүйл байна.
Би энэ хүчин зүйлүүдийг мэднэ.
Бусад зүйлээс болж өвдөхгүй гэж би хэлээгүй шүү.
Тамхи татан, архи ууж, хямралд орох, байгалийн бохирдол, чихэр ихтэй бодис, Твинкийс бүгд нөлөөлнө...
Өвчин эмгэгт хүргэх бусад зүйлсийг би мэднэ.
Гэхдээ хамгийн гол 4 хүчин зүйл бол мах, бяслаг, сүү, өндгөнд л байдаг юм.
Холестерол.
Ханасан тос.
Ханаагүй тосны хүчил.
Амьтны уураг.
Хүн бүр сонсохыг хүсдэггүй ч би давтан хэлье-амьтны уураг.
Хэрэв чи веган болох юм бол
хоол хүнсэнд чинь холестерол огт байхгүй байх болно.
Холестерол зөвхөн мах, бяслаг, сүү болон өндгөнд л байдаг юм.
Бие мах бод чинь өөрөө холестеролыг бий болговол тэр л хамгийн сайн холестерол болно.
Гадаад эх үүсвэрээс холестерол авбал тэр автоматаар л муу холестерол болно.
Хэрэв веган болбол 95%-ийн ханасан тосноос ангижирна.
Мөн ханаагүй тосны хүчлийг шууд л байхгүй болгоно.
Үүнийг бас тогтоогоорой: Бүх мах болон сүүн бүтээгдэхүүний 2-оос 9% нь ханаагүй тосны хүчилтэй байдаг.
Мөн амьтны бүх уургаас татгалзаж байгаа юм.
Амьтны уураг хүний биед хэт их хүчиллэг нөлөөтэй.
Бид үүнийг зохистой шингээж чаддаггүй.
Тийм учраас 3 мах иддэг хүний нэг нь хорт хавдар тусдаг юм.
Мөн энэ бол ясны сийрэгжилтийн хамгийн гол хүчин зүйл.
Амьтны уураг хүний биед ормогцоо цусыг тэр дор нь хүчиллэг
болгож байдгийг та мэдэх үү?
Бидний цус удаан хугацаанд хүчиллэг байх юм бол үхэлд хүрэх болно.
Тиймээс бие махбод маань хүчлийг саармагжуулахаар ажиллаж эхэлдэг.
Надад сайн болон муу мэдээ байна.
Эхлээд сайнаас нь эхэлье.
Бие маань хүчлийг хэрхэн саармагжуулахыг шийдэж чаддаг.
Муу мэдээ гэвэл:
Үүнийг цорын ганц аргаар шийдвэрлэдэг бөгөөд фосфатаар
биелүүлэх боломжтой.
Хүний биед фосфатын цорын ганц эх үүсвэр байдаг нь бидний
яс болно!
Та нар мэдэж байгаа, бидний яс хоёр зүйлийг агуулдаг.
Энэ нь кальци, фосфат бөгөөд эд харилцан холбоотой байдаг.
Тиймээс бидний бие кальцийг ялгаруулахдаа фостфатыг яснаасаа гаргаж
фосфатаараа хүчлийг саармагжуулаад, дараа нь бие маань кальциар хөнгөрдөг.
Өвчний тархалтыг судалж буй судалгаа бүр хүн амд хэрхэн тэр бяцхан зүйл нөлөөлж буйг хэлж байна.
Бүх судалгаа амьтны уураг ихээр хэрэглэдэг хүн амтай улсуудад ясны сийрэгжилт, яс
хугаралт болон хорт хавдар хамгийн их байдгийг харуулдаг.
Харин амьтны уураг бага хэрэглэдэг улсууд буюу веган, цагаан хоолтнуудтай
Хинду, Буддист, Жайн, Растафариан, 7 өдрийн Авентистуудын шашинтай улсууд
ясны сийрэгжилт, хугаралт, хорт хавдар маш бага буюу бараг байдаггүй.
Асуулт хариултын хэсэгт бид тэр эмнэлгийн судалгаануудаар мэтгэлзэх шаардлагагүй.
Намайг лекц уншихыг мэдсэн хүмүүс маш олон удаа...
тэд их олон цагаар онлайнаар судалгаа цуглуулж,
хэвлэж ирээд, асуулт хариултын хэсгийг хүлээж байдаг.
Тэгээд "хөөе, Юрофски өнөөдрийн хэлсэн бүх юмны чинь эсрэг судалгааг би авч ирсэн" гэдэг.
"Тэр чинь юу юм бэ?"
За энд байнаа ... гэдэг.
Хүмүүс юунаас болж үхэж буйг надад харуулах эмнэлгийн
судалгаа хэрэггүй...
Хүнд мах, бяслаг, сүү, өндөг хэрэгтэй байдаг судалгааг гаргаж ирвэл би давхар эсрэг хариу өгнө.
Бүх голлох өвчнүүдэд мах, бяслаг, өндөг, сүү буруутай гэдгийг 2 харьцах нэгээр харуулж болно.
Гэхдээ эмнэлгийн судалгааг өөр зам руу эргүүлэх бололцоотойг бид мэдэж байгаа.
Надад маш үнэлэхүйц 2 харьцах 1-ийн нотолгоо байгаа ч
би тэднийг урж хая гэх байна. Учир нь та нарт хэрэггүй.
Зүгээр л мах, бяслаг, сүү, өндөг хэрэглэж байгаа нийгэмд анхаарлаа нэг хандуулаад үздээ.
Гэр бүлийн гишүүдийн чинь хэд нь хэдийнээ өвдчихсөн байна, эсвэл өвчнөөр нас барсан байна?
Яагаад гэвэл үүнд би ганцаараа өртөөгүй байдаг.
Миний өвөө зүрхний багтраагаар, эмээ маань шигдээсээр нас барсан.
Авга ах Жак зүрхний багтраагаар нас барсан.
Өнгөрсөн 10 сарын 15-нд шөнө дунд утас минь хангинаж
эцгийг минь зүрхний багтраагаар нас барсныг надад хэлсэн юм.
Ээж минь астматай.
Хойд эцэг минь зүрхний хүнд өвчтэй учраас өглөө бүр 7 ш эм уудаг.
Хамгийн сайн найз Дарений маань ах эгч нараас 4 нь чихрийн шижнээр нас барсан.
Түүний экс найз охин Рита 40-тэйдээ хөхний хорт хавдар тусаад үхэж байна.
Хэдхэн сарын өмнө одоогийн найз бүсгүй Дион нь өндгөвчний хорт хавдартай болсон гэнэ.
Миний найз бүсгүйн эцэг түрүү булчирхайн хорт хавдар туссаныг бид өчигдөр мэдсэн юм.
Амьсгалж буй агаар, ууж буй уснаас бусад юугаараа бид ижил төстэй вэ?
Мах, бяслаг, сүү, өндөг.
Өдөржингөө амьтны гаралтай хоол хүнс.
Агаарын бохирдол зэрэг хорт хавдарт нөлөөлөх зүйлст буруу өгнө гэдгийг чинь би мэдэж байнаа.
Гэхдээ зүрхний шигдээс, багтраанд орчны бохирдлыг буруутгах аргагүй биз дээ?
Бас чихрийн шижин, ясны сийрэгжилт, хэт таргалалтанд?
Би хоёр шалтгаанаар үүний учрыг та нарт өнөөдөр тайлж өгөх болно. Хүмүүсийг юу хөнөөж байгааг харуулна.
Мөн хэн та нарт худалж хэлж буйг бас хэлье. Ямар ч хувиралгүй худалж хэлж байдаг.
Бүгдээрээ сүүний салбарын тал дээр нэг шийдэлд хүрье.
Намайг шударга биш байвал хэлээрэй. Би мэдэхийг хүсч байна.
Сүүн бүтээгдэхүүний салбарын хувьд оршин тогтнож
байгаа ганц шалтгаан нь та нарт кальци өгнө гээд байдаг.
Шударгаар тэдний найраад байгаа зүйл мөн биздээ?
"Бяслаг сайн идээрэй". "Үнээний сүү сайн уу"
"Бат бөх ястай, сайн биетэй байна"."Сүү биеийг чинь сайжруулна"
"Сүү уусан уу?"
АНУ-ын ХАА-н газрын судалгаагаар:
Дэлхийд хамгийн ихээр сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг улс бол Америк. Яг энд.
Та бүр сэндвичийг бяслаггүйгээр
авдаггүй шүү дээ.
Бид бяслагийг булан тохой бүрт, зай завсар болгондоо, хоол бүртээ хэрэглэдэг.
Бид пиццаныхаа талханд хэрэглэдэг!
Бид салатан дээр бяслагаа тавьдаг.
Салатыг бяслаггүйгээр авч идэж чадахгүй болжээ.
Аз чинь таараад бяслаггүй салат таарахад хүмүүс зөөгчид юу гэж хэлдэг гээч?
"Хүүе, би жоохон ранч, эсвэл таусэнд айланд авч болох уу?" гэнэ.
"Миний ногоон дээр хэсэг зөөхий тавьж өгөөч?" гэнэ.
Тиймээс энэ нийгэмд хүн бүр бяслагт донтжээ.
Би УРХИДУУЛСАН гэж байна!
Яг л өвсөнд,
хар тамхинд,
экстаси,
морфин болон
антидотод донтсон шиг.
Ихэнх хүмүүс нэг хоолоо ч бяслаггүйгээр төсөөлөхөө байжээ.
Нэг өдөр, эсвэл амьдралынхаа туршид бяслаггүй
гэж ярихын ч хэрэггүй.
Цагаан хоолтнууд яагаад веган болдоггүй учрыг та мэдэх үү...
Бяслаг!
Жигнэсэн төмсөн дээр бяслаг,
броколлитой бяслаг,
бүх хоолыг бяслагтай л авна.
Бүр сүүний харшилтай хүмүүс хүртэл бяслаг иддэг.
Хүмүүс энэ талаар юу гэж хэлэх нь огт хамаагүй,
тэд үнээний сүүг шууд хэрэглээгүй л гэх байх.
Гэхдээ л сүүний харшилтай хүний өмнө давхар бяслаг, хиамтай пицца чулуудчихна,
ямар ч эргэлзээгүй, ид гээд тавьчихна.
Тиймээс бид эдгээр бүх амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж байна.
Яагаад багадаа л гэхэд гурван ТВ-ээр кальцийн нэмэгдлийн талаар сурталчилгаа явуулдаг юм бол оо?
Актонел,
Бонив,
Цитракал.
Та тоглож байгаа байлгүй дээ!
Америкт кальцийн нэмэгдэл гэнээ?!
Яаж байгаад ясны сийрэгжилт бий болчихдог билээ?
Ямар учраас витамины дэлгүүрүүд бий болно вэ?
Би олон тоон дээр дэлгүүрүүд гэж байна.
Учир нь би улс даяар аялж явахад мах иддэг
нөхдүүд намайг татаж байгаад л ингэж хэлдэг.
"Хөөе Гари, маханд бүх хэрэгтэй зүйл байдаг болохоор бид мах иддэг юм.
Бүх витамин, бүх эрдэс бодис, тэжээллэг зүйлс" гэнэ.
Гэтэл яагаад мах, бяслаг, сүү, өндөг иддэг нийгмийн хот бүхэнд нэг биш
2,3,4,5 бүр 6 витамины дэлгүүр байна вэ?
Яагаад Rite-Aid, CVS болон Walgreens дэлгүүрт бүрэн цогц витамины тасаг байдаг юм бэ?
Бүтэн нэг тавиур тэр чигтээ кальцийн нэмэгдэл шүү.
Хүн бүр амьтны гаралтай хүнснээсээ кальци авдаг гэж би бодсон юмсан.
Ингэж л мах, сүүн бүтээгдэхүүний хүмүүс ярьдаг юм.
Дуулиант мэдээ!
Тэгдэггүй юм.
Амьтны уураг үүнийг зөвшөөрдөггүй.
Амьтны уураг цусыг чинь хүчиллэг болгодог учраас
бие махбод яснаас кальцийн фосфатыг гадагшлуулдаг.
Фосфатыг саармагжуулахын тулд кальци шээсээр ялгарна.
Ширхэглэг хүнсний 4 төрлийн сурталчилгаа байдаг.
Метамусил,
файберкон,
файберсур,
болон бинефайбер.
Хүмүүс алим, тоорыг хааяа ч гэсэн идэхгүй яваад байвал
тэдгээр бүтээгдэхүүнүүдийн хэрэг байхгүй.
Одоо анхаарлаа эргэн тойрондоо хандуулаад юу болж байгааг нэг хардаа.
Үүнийг хэлээд байхад л хүмүүс мах, бяслаг, сүү, өндөг идэх 4 шалтгааныг байлгаад л байна.
Ямар ч маргах зүйлгүй, хэлэлцэх зүйлгүй.
Зуршил
Уламжлал
Тав тух
Амт
Тиймээ, би өөрөө 25 жил идсэн учраас хүмүүс яагаад ингэдгийг мэдэж байна.
Бид эрүүл, ёс зүйтэй байхын тулд үүнийг хийдэггүй.
Энэ бол мэдээж.
Бас байгаль орчиндоо ч тус болохын тулд хийдэггүй.
Байгаль орчны талаар 2-хон зүйлийг хэлээдхэе.
Миний вебсайт руу ороод веганизм гэдгийг дараад
байгаль орчин гэдэг хэсэг рүү ороорой.
Дэлхий даяарх өлсгөлөн ба байгаль орчны бохирдол.
Өлсгөлөнгийн үндсэн шалтгаан нь мах иддэг нийгэм ажээ.
Жил бүр нийт үр тарианы маань 65%-ийг энэ гаригийн хүнсэндээ хэрэглэх
53 тэрбум эх газрын мал амьтдыг тэжээхэд зарцуулдаг байна.
Мөн хэдэн арван тэрбум далайн амьтад байна.
Бидэнд загасны фермийн аж ахуй бий болсон.
Тэр үр тариагаар 6,5 сая хүнийг хооллохын оронд
Тоогоор бодоод л үзчих. Үүнийг бодохын тулд Эйнштэйн байх албагүй.
Дахин хэлэхэд байгалийн бохирдол,
агаарын бохирдол,
усны бохирдол,
ой усталт,
хүлэмжийн хийн ялгарал...
Хамгийн эхний хүчин зүйл нь мал аж ахуй мөн.
Одоо би "сайхан амт"-ны тухай эргээд ярья. Яагаад гэвэл би махыг сайхан амттай гэж боддог.
Намайг ингэж хэлэхэд та нар шоконд орж магадгүй юм.
Миний илтгэлд нэмэлт шүүмжлэл хийх гээд ишлэл авах гэж байгаа бол
ишлэлийг нь одоо аваарай:
БИ МАХНЫ АМТАНД ДУРТАЙ.
ДУРТАЙ ШҮҮ!
Бяслаг...
ДУРТАЙ!
Үнээний сүү болон өндөг...
ДУРТАЙ!
Яахын аргагүй үнэн.
Би эдгээрийг "амт"-наас нь болж идэхээ больсон юм биш.
Би ёс зүйн шалтгаанаар зогсоосон юм.
Ёс суртахуун.
Ёс журам.
Энэ гаригт зэрэгцэн байгаа амьтдыг энэрэх үүднээс шүү.
Гэхдээ энэ цаг үед веган байх гайхамшигтай зүйл нь юу вэ гэвэл:
Үүн шиг хялбар хэзээ ч байгаагүй юм!
Яг ижил үнэр, амт, зажлуур бүхий мах, бяслаг, өндгийг тэдгээр зүйлгүйгээр идэж болно!
Танаас гадна оройн зоогонд тань хэн ч зовж, үхэх шаардлагагүй юм!
Тэд таны дуртай бүх хоол хүнсийг веган хэлбэрээр хийдэг болжээ.
Тэд үүнийг шар буурцаг, гурил, будаа, олс зэргээр хийдэг.
Би та нарт тэдгээр бүтээгдэхүүнүүдийн заримаас үзүүлье. Тэр компаниудаас би хөлс аваагүй шүү.
Энэ бол миний сонголтууд байгаа юм. Хамгийн сайхан амттай дууриамал махнууд.
Би эдгээрийг дэлгэцээр гаргачихвал та бүгд илүү сайн харах боломжтой.
Та гахайн маханд дуртай юу?
Lightlife Smart Bacon, шар буурцгаар хийсэн гахайн мах.
Lightlife гэдэг энэ компани бас утсан темпе гахайн мах хийдэг.
Темпе гэдэг нь шар буурцгийг исгэлэндүү болгосон учраас бусдаасаа арай өөр амттай л даа.
Гэхдээ нэг зүйлийг танд гэж хэлэхэд хэрэв сайхан амтгүй байсан бол би та бүхэнд ид гэж зөвлөхгүй.
Би танд итгүүлэхийг л хүсч байна. Тэгвэл та ногоон хоолтон болох юм.
Би та бүхэнд байдаг бүх бүтээгдэхүүнийг харуулаагүй шүү. Зарим нь бүр авахын аргагүй!
Би та нарт хамгийн шилдгүүдийг нь харуулж байна.
Зарим бүтээгдэхүүн нь авахын аргагүй гэдэг нь үнэр муутай Хятад хоолны газрууд, цэвэр биш
пиццаны газрууд, амтгүй бургертэй газрууд байдаггүй юм шиг бүү аашлаарай!
Наанатай цаанатай шүү. Хэрэв сайн хийгдсэн бол амт нь үнэхээр сайхан байх болно.
Тийм биш бол муу л гэсэн үг.
Lightlife мөн тахиан махан болон стэйкны хэрчсэн махтай.
Мөн тэд боловсруулсан махны төрлүүдтэй: цацагт хяруул, балони, хиам зэрэг.
Хараад, амтлаад зажлахад ялгахын аргагүй.
Melissa нэртэй нэгэн жижиг компани мөн Сойризо, веган чоризо хийдэг.
Энержи амттангууд! Cliff Bars, Luna bars зэрэг.
Мөн дөнгөж саяхан шинээр гаргасан Про баарыг нь та хараагүй байж магад.
Эдгээр бүгд веган! Мөн өөр олон компаниуд энержи амттангууд хийдэг юм.
Та ногоон хоолтон боллоо гээд бүх зүйлээсээ татгалзах албагүй.
Бүхий л хүнсэнд веган хувилбар нь байдаг болжээ.
Дээрээс нь жимс, ногоо, шош, байцаа гээд жинхэнэ байгалийн зүйлийг л хэрэглэнэ.
Та цацагт хяруулын маханд дуртай юу? Бидэнд орлуулах зүйл бий шүү.
Миний дуртай нь гэвэл Tofurky! Дүфү цацагт хяруул!
Янзтай! Хараад, үнэрлээд амтлахад яг л цацагт хяруулын мах. Бас хутгаар хэрчиж иднэ. Тэгээд юу гээч?
Үүний төлөө нэг ч цацагт хяруул зовсонгүй!
Tofurky мөн Tofurky хэрчсэн махыг 6 төрлийн амтаар хийдэг.
Tofurky нь мөн темпе зүсмэлүүдтэй.
Би Lightlife Tempeh гээд дууриамал гахайн мах гэж байсан даа? Тэд бас темпе хийдэг юм.
Tofurky мөн итали маягийн зайдас, борц хийдэг...
Нийгэмд маань үхрийн махан борц идэх зуршил их байдаг байхаа?
Хүн бүрийн амтлах мэдрэхүй ямар гэдгийг би мэдэхгүй, бүгд л ухаанаа алдчихдаг...
Гэхдээ бидэнд орлуулах зүйл бий...Tofurky борц! Ийм зүйл хайж байгаа бол бидэнд веган нь байна.
Мөн өөр бусад олон компаниуд веган борц хийдэг.
Одоо зах зээл дээрх хамгийн шилдэг компани гэвэл All Good Gardein Protein.
Энэ бол тэдний хийдэг тахианы махны нэг нь.
Энэ тахианы махны хоёр төрлийн бүтээгдэхүүн нь!
Гурван ч тахианы махан хоол! Тэдэнд мөн өөр тахианы махан хоол бий, стэйктэй хоол бий,
Хэдхэн сарын өмнө тэд Буфало тахианы гуя хийж гаргасан.
Trader Joe's сүлжээ шар буурцагны махны салбарт өрсөлдөж эхэлсэн шүү.
Тэд өөрсдийн брэндийн шар буурцагны тахиан болон стэйкны мах хийж байна.
Vegetarian Plus нэртэй бас нэг компани байна. Тэд веган ситрус гахайн хавирга хийж байна.
Gardenburger нь мөн адил хуурамч хавиргыг 10 гаруй жил хийж байна...
Эдгээр бүтээгдэхүүнүүдээр би мах иддэг хичнээн найз нөхөд, ар гэрийнхнийхийгээ хуурч чадсан гээч!
Энэ компани мөн сам хорхой хийдэг юм.
кунг пао тахиан мах, шаргал тахиан мах, туна ороомог гэх мэт.
Би буудайн мах гэж хэлж байсан даа. Энэ юу вэ гэдгийг хүмүүс мэддэггүй байх.
Үүнд өөрийн нэр бий. Үүнийг сэйтан гэдэг юм.
Сатан биш шүү. Сэйтан.
Үүнийг амсаад нэг үзээрэй.
Upton's-ыхан зах зээл дээр амталсаныг нь гаргасан байна лээ:
Үхрийн махан төрөл, чоризо төрлийг. Мөн итали зайдасны амттайг ч хийсэн байна.
Өөр нэг дуртай компани маань Nate's Meatless Meatballs!
Урьд та бүгд ургамлын бургеруудыг харсан байх, магадгүй Boca байх.
Хэрэв Boca-д дургүй бол надад сайхан мэдээ бий:
Amy's, Morningstar Farms, Dr. Praeger's, Sunshine burgers, Gardenburger зэрэг төрлүүд бий.
Бүгд өөр өөр амттай.
Хэрэв шар буурцагнаас өөрийг хайж байгаа бол өөр төрлийн дууриамал мах авч болно.
Bahama нэртэй шинэ компани....Райс бургер буюу будаагаар хийсэн бургер.
Мөн будаагаар зайдас, бөөрөнхий мах хийдэг байна.
Шар буурцагнаас өөр зүйлээр дууриамал мах хийдэг өөр компани бол
Синсиннатийн Five Star Foodies гэдэг жижигхэн компани бий.
Артичок бургер хийдэг. Миний дуртай энэ шинэ ургамлын бургерыг артичокоор хийжээ!
Тэд мөн шарсан мах зардаг! Вежетериан гэж байгаа ч үнэндээ веган юм.
Хуурамч хальстай хуурамч цацагт хяруулын мах.
Amy-ийн зах зээл дээрх бүтээгдэхүүнүүдийг та бүгд харсан байх.
Тэд маш их зүйл хийдэг. Нэг зүйлийг мэдэж авахад тэдний ихэнх нь вежетериан.
Өндөг, бяслаг болон амьтны гаралтай орцууд байсаар л байдаг.
Гэхдээ нэг веган бүтээгдэхүүн нь хуурамч өндөг!
Халуун халаасанд их сайхан амттай бөгөөд таны биед ч их сайн!
Мөн Amy-ийнх будааны гоймонг Daiya бяслагтай хийдэг юм! Зах зээл дээрх шинэ веган бяслаг.
Daiya бяслагийг та Whole Foodsээс авах боломжтой. Хоёр төрлийн амттай.
Олон хүмүүс Daiya бяслагт маш их дуртай... Би одоо ч гэсэн Follow Your Heart дуртай.
Том дөрвөлжин бөгөөд хайлдаг дөрвөн төрлийн веган бяслагтай.
Эдгээр зүйлүүдээр та бүтээлч санаачлагатай байж болно.
Lightlife мөн веган пепперони хийдэг бөгөөд шууд л уутнаас гаргаад идэж болно.
Хэрэв эдгээр веган пепперони авсан бол мөн
Tofutti Pan пиццаны бэлэн гурилыг, Tofutti буурцагны бяслагтай аваарай.
Tofutti мөн кремтэй бяслаг, зөөхий болон зайрмаг үйлдвэрлэдэг.
Зууханд хийхээс өмнө эсвэл зуухнаас гаргаж аваад
хэсэг пепперони цацаад л та бэлэн пиццатай болох нь тэр.
Мөн шар буурцагны сүү, будааны сүү, буйлсны сүү,
олсны сүү, наргилын сүү, овьёосны сүү, самрын сүү.
7 төрлийн веган сүү зах зээл дээр байна.
Мөн шар буурцагны зайрмаг, будааны зайрмаг, буйлсны зайрмаг.
мөн наргилын сүүний зайрмаг, So Delicious-ын зайрмагийн амттан.
Би нэг зүйл хэлье.
So Delicious-ын наргилын сүүний зайрмагийг л идээгүй бол та ердөө зайрмаг идэж үзээгүй л гэсэн үг.
Хэрэв та миний вебсайт руу ороод "Веж дэлгүүрийн хөтөч" гэдгээр орвол,
танд зориулаад бүгдий нь амсаж үзсэнээ тавьсан байгаа.
Брэнд нэрийг нь шалгаарай гэж мөн зөвлөе. Би муухай зүйл иддэггүй гэдгээ хэлье.
Өө бас нөгөө олон үндэстний буюу Энэтхэг, дундад азийн, мексик хоолны талаар?
Маш олон төрлийн вежжи сонголтууд бий шүү...
Итали хоол...гоймон ба спагетти...
Жинхэнэ паста, жинхэнэ спагетти, яг л талх шиг. Бас ямар ч амьтны орцгүй байдаг.
Харамсалтай нь тэдгээр бүтээгдэхүүнүүдийг бохирдуулжээ.
Тиймээс үргэлж орцны шошгыг уншиж байгаарай.
Гэхдээ Италийн хольцтой л бол багадаа нэг, хоёр эсвэл 3 жинхэнэ гоймонтой байдаг.
Тэдгээр нь веган байдаг.
Хамгийн сайн талхны хувьд гэвэл Whole Foods буюу Panera Bread, Breugger's Bagels, Einstein Bagels -ын
талх, цагирган боовны 90% нь веган.
Харин манай Ази зоог, Япон хоол, Хятад хоол, Тай хоол, Солонгос хоол, Вьетнам хоолны хувьд
махыг нь дүфүгээр солиход л болно гэсэн үг.
Тэдэнд загасны соусыг нь битгий хийгэрэй гээд хэлчихвэл веган хоол болчихно.
Соул хоолыг веган болгож болно. Үнэндээ та нар Атландад байгаагаараа азтай шүү.
Соул Вежетериан компаний эзэмшдэг 2 соул хоолны газар кампусаас 10-хан минутны зайд байна.
Веган Мак эн Чийз, ногоон бууцайтай амттай шүү.
Тэдний "Кэйл Боун" нэртэй сэндвич нь дууриамал үхрийн шарсан махтай сэндвич юм.
бяслагтай дүрж идэхээр байдаг шүү.
Соул Вежетериан гэдгийг нэг үзээрэй.
Би энд зогсчихоод та нарын царайг харахгүй байна гэж битгий бодоорой.
Дууриамал махны талаар ярих бүрт минь байнга олон хүн гарч ирдэг,
Өнөөдөр овоо олон хүн байна, тиймээс би 8,9 хүргээд тоолохоо больсон.
Яагаад олон хүн хамраа үрчийлгэн, нүдээ том болгоод
бие биен рүүгээ "Буурцагны тахиан махаа? Галзуу хүн байхаа? Буурцагны гахайн махаа?
Тэр галзуурсан байхаа!" гэж байгаа юм шиг хардаг юм бэ.
Тэр буурцаг, буудай, ногоо, тариа, амтлагчаар хийсэн зүйл нь химийн бодисгүй байж яаж болох вэ(!) гэнэ
Энэ бол мах, сүүний салбарынхны бий болгосон цуу бөгөөд эсэргүүцлийн яриа.
Яагаад мах биш харин эдгээр зүйлс ихэнх хүмүүст балиар санагддаг юм бэ?
Маханд таван төрлийн найрлага бий. Би та бүхэнд хэлж өгье:
Цус, мах, судас, булчин бөгөөд шөрмөс буюу биеийг нь мөчилсний дараах салсан хэсгүүд.
Яагаад хүн бүрт мах балиар, огиудас хүргэм байдаггүй юм бэ?
Бас үнээнээс гардаг шингэн буюу өөр төрөлтний хөхний булчирхайнаас
гоожсон шүүрэл, дашрамд хэлэхэд идээ бээртэйгээ хамт шүү,
тийм байдаггүй юм бэ?
Өө тийм, нэг зүйл хэлье. Үнээний идээтэй сүүг залгивал ч таатай байхсан.
Өдөрт 3 удаа үнээний дэлэнг хоосолтол нь сорох машин залгах үед
тэдгээр машинууд дэлэнгийн гадна болон дотор нь маш их халдварын нянг тараадаг юм.
Дээрээс нь тэд үнээнээс маш их хэмжээний сүү гарган авахын
тулд үхрийн өсөлтийн гормоныг үнээнүүдэд өгдөг юм.
Бас л өөр нэгэн халдвар өгч байдаг.
Машин юуг сорж авахгүй байх ёстойгоо мэдэхгүй шүү дээ!
Идээ, салс, халдварт нянгууд сүүнд чинь орно. Тиймээ сүүг хоргүйжүүлдэг...
Хоргүйжүүлэх нь ангижруулах процесс мөн үү? Энэ бол ариутгалын процесс!
Тэр идээ бээрийг ариутгаж л байгаа юм, та онлайнаар үүнийг хараарай.
Сүүний салбарынхан энэхүү асуудлынхаа талаар бичихдээ "идээ бээр" гэж бичнэ гэж бодоогүй биз
Өөрсдийн сэтгүүлүүд дээрээ таныг дахиад л дөнгөхийг оролдох болно..
Идээний ШУ-ы нэр томьёо нь: "Эсийн соматик хэлбэрүүд" гэдэг.
Дашрамд хэлэхэд манай засгийн газар болон USDA хоёр
сүүний салбаруудад нэг шил сүүнд нэг нүдний дусаагуур дүүрэн
идээ байхыг зөвшөөрдөг юм даа.
Уугаарай...
Өө! Сүүн бүтээгдэхүүний салбарынхны та нарт хэлж буй өөр худал зүйл бол...
Би самбарын хоёр талд бичсэн байгаа "Касоморфинс" гэсэн байгаа.
Би түрүүн хүмүүс бяслагт хар тамхи шиг донтсон байдаг гэж хэлсэн
байсан даа, Крак болон Морфин гэж?
Эх үнээ тугалаа ойрхон байлгах зорилгоор сүүндээ нэгэн бодисыг бий болгодог ажээ.
Үүнийг хүн ч гэсэн бий болгодог-энэ бол Морфин биш ч үнээнд бол мөн,
Морфины нэг төрөл буюу Касоморфин.
Тийм учраас хүмүүс бяслагт тийм ихээр дурладаг-өдрийнхөө Морфины хэрэгцээг хангах гээд.
Хүн бүр өндгийг тахианаас гардаг гэдгийг мэддэг үү?
Үр хөврөл, зулбасан хэсэг гэвэл бүр худлаа,
Энэ бол үр тогтоогүй зүйл нь юм.
Эм тахианаас гарч байгаа үр тогтоогүй
зүйлийг юу гэх вэ? Энэ бол менструацийн циклийн л нэг хэсэг.
Энэ бол тахианы сарын юм байна!
Хүмүүс өглөө бүр тахианы сарын юмыг идчихээд
харин намайг омлет идэхээ байсан гэхээр гаж гэх юм?
Харин бөөлжсийн хувьд юу гэхэв?
Өө, бид өнөөдөр тэр халхавчуудыг авч хаях болно.
Алив залуучуудаа та нар бөөлжсөнд дуртай шүү дээ, бүх хоолондоо хэрэглэдэг.
Гэхдээ илүү аятайхан нэр өгч л дээ.
Хэн ч бөөлжис гэвэл худалдаж аваад идэхгүй.
Харин оронд нь зөгийн бал гэвэл.
Зөгийн бал бол тэр чигтээ зөгийний гэдэснээс гарч байдаг.
Зөгий амаараа үүнийг гулгиж гаргадаг юм. Биологичоос асуугаарай.
Хэн ч Зөгийний гулгидастай Самрын Чийриос идэхгүй.
Бид харин Зөгийн балтай самрын Чийриос иддэг.
Тиймээс бид зөөлрүүлэн хэлж тоглон өөрсдийгөө хуурч байна.
Махан хоолтны стандарт хоол бол цус, мах, судас, булчин, шөрмөс,
үнээний шүүрэл, тахианы сарын тэмдэг, зөгийний гулгидас?!?!
Бид дуусаагүй байнаа....
Өнөөдөр та нар энд байгаа дээр нь тийм хурдан явуулахгүй шүү.
Хаанаас ийм зүйл бодож олоо вэ гэж үү?
Жил бүрийн 11 сард хүмүүсийн дуртай нэгэн баяраар
үхсэн цацагт хяруул худалдаж аваад
нөгөө хяруулынхаа өгзгийг нээж
эсвэл өгзөгт маш том нүх гаргаад
үхсэн хоосон өгзөгт нь нэгэн зүйлийг чихээд хийдэг.
Тэгээд талх барьж байгаа юм шиг зууханд үхсэн өгзөгийг хийж болгоно.
Өөр хэн нэгний бактери дүүрэн өгзөгөөр талх хийнэ гэнээ?!?!
Өгзөгөн талх уу?!
Тэгчихээд веган хүмүүсийг гаж гэдэг?!?!
Учир нь дүфү иддэг болохоор нь уу? Бас будаа, шош, байцаа иддэг болохоор уу?
Би дуртай хоолныхоо нэгийг хүмүүст хэлдэг:
төмс
Хүү минь, оройн хоолонд минь төмстэй таваг тавьбал би баярлана.
Би хүмүүст ингэж хэлэхэд тэд харин "Байз, чи оройн
хоолондоо дан төмс л иддэг юм уу?! Тэр чинь ёстой сонин юм..." гэнэ.
ОК
Тэгвэл бусдын хавирга тавган дээр чинь байвал сонин биш гэж үү?
Таныг дахин бодоход хүргэдэггүй юу?
Хугалсан хөл, хэрчсэн гуя, эрэмдэглэсэн цээж
тавган дээр чинь байхад дахин нэг бодогдуулдаггүй...
Яагаад гэдгийг та мэдэх үү?
Халхавчууд нь их аятайхан, сайхан байдаг шүү дээ?
Илтгэл маань эхлэнгүүт мөн хүн бүрт халхавч байгааг буруутгаж эхлэнгүүт
хүн бүр надад зэвүү нь хүрсэн гэдэгт би мөрийцье.
Би энд таны дайсан болох гэж ирээгүй шүү.
Би таныг сэрээх гэж ирсэн юм.
Танд буруу ташаа эсвэл огт мэдээлэл өгөөгүй байсан учраас намайг ирэхээс өмнө шалтгаан байсан байх
За яахав, тэр бол байж болох.
Үнэндээ би ч бас удаан хугацаанд тийм байсан юм.
Гэхдээ би их сониуч хүн байжээ.
Харин одоо ямар шалтгаан байна?
Өнөөдөр та бүхэнд сонголт байна.
Энэ өрөөнөөс гараад явахдаа бүр үнэхээр энэрэнгүй байхыг сонгож болно.
Өглөөний, өдрийн ба оройн хоолондоо хэзээ ч бусад амьтдыг санаатайгаар хорлохгүй байх.
Тэдгээр амьтад танд ямар ч гай удаагүй, таныг хүчирхийлэн, таныг дарангуйлж зовоогоогүй.
Хийх ёстой ганцхан зүйл бол тусыг нь хариул.
Эсвэл та санаатай хэрцгий чигээрээ байх нь-
энэ байгаа байдлаа хэвээр нь хадгалах.
Амьтад ямар ч эрх чөлөөгүй байгааг
хүний сайхан сэтгэлээс өчүүхэн ч хүртэхгүй байгааг,
үр зулзагыг нь байнга хүчээр хулгайлж буйг,
хошууг нь цоолон, эврийг нь тасалж, эрхтнийг нь засч байгааг,
өнө мөнхөд хором бүрт хоолойд нь хутга хүрч буйг шалгаж байхаа мартуузай.
Та бүгдийг зөв сонголт хийнэ гэдэгт үнэхээр найдаж байна.
Илтгэлээ дуусгаад асуулт хариултын хэсэгт орьё.
Сүүн бүтээгдэхүүний салбарын талаар дахиад 6 мин нэг зүйл хэлье. Үнээтэй холбоотой.
Үнээний сүүн бохир идээ бээрийн тухай ярьж байсан.
Сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь эрүүл мэндэд муу гэж ярьсан.
Гэхдээ үнээ ямар зүйлийг давах хэрэгтэй болдог тухай нэг анхаарья.
Веган байх нь дан таны эрүүл мэндийн асуудал биш-тэгвэл хэт хувиа бодсон хэрэг болно.
Би хүмүүсийг хувиа хичээдэггүй болгож өөрчлөхийг оролддог.
Жинхэнэ буянтай байя гэвэл бусдад сайхан сэтгэлээр
хандах хэрэгтэй. Ингэхдээ хариуд нь юу ч бүү хүлээ.
Хэрцгийллийн тухай ярихад стэйкнээс илүү нэг аяга сүүнд илүү их тамлал хэрцгийлэл бий.
Би жишээгээ харагдахуйц хэлье.
Үүнийг үзэж байгаа 11 дэх анги нь танай анги болно.
Үүнийг хэдхэн сарын өмнө Охайогийн нэгэн сүүний фермд авсан байна.
Анхааруулга: Маш эмзэг үзэгдэл. Үзэгчид анхаарал болгоомжтой байгаарай.
Охайогийн Сүүний Фермийн Харгислал
Гари Конклин, фермийн эзэн
Чөтгөр гэж, чи сүүлийг нь хугалчихав уу?
Өө тийм.
наадахаа зогсоогоор нь байлга.
Би хийсээр байна. "Яасан сайхан юм бэ" гэмээр болж байна. Би үргэлжлүүлээд л баймаар байна.
Энэ үнээг зодсон, хатгалаа,
сүүлийг нь гурван хэсэг хугаллаа, өгзөгийг нь хатгасаар байна, зодоод л байна.
Дараа өдөр нь Гари хэлэхдээ "Түүнийг нядалгаа руу явуулах болно. Тэр хөхний хавдартай болчиж.
Өрөө рүү нь оруулж чадсангүй. Зөндөө зодсон...
Би үнээг чирээд, нүүр нь ийм том болтол нь нэвширтэл зодлоо.
За яахав, намайг ууртай тугал болголоо. Би чамд боломж өгсөн шүү.
Толгойгоо эргүүл.
Ф. толгойгоо эргүүл дээ!
Өгзөгөө эргүүл, алив өгзөгөө эргүүл!
Энэ тугалнаас болж үнэхээр залхаж байна.
Өө би муу л байхаас биш.
Цусны даралт өсчихлөө.
Тэд өвчин мэдрэхгүй байна гэж бодох юм бол би үнээг ийм болтол нь
мөөрөх чимээ
тэгээд би "одоо л болж байна даа" гэдэг.
Тамлалыг устга. Сүүний үйлдвэрлэлийг устга.
Энэ бол тусгай тохиолдол биш!
Энэ бол ховор тусгай тохиолдол гэж ганц хором ч битгий бодоорой!
Ингэж л боолуудтай харьцаж байна!
Боолуудтай аятайхан байдаг гэж та боддоггүй биз дээ?
Хар арьстнуудыг онгоцон дээр ачиж явсан цагаан арьстнууд сайн хүмүүс байсан гэж бодоогүй биз дээ?
Еврейчүүд, Жипсүүдийг хорт утааны камер луу тууж байсан Нацистууд сайн хүмүүс байсан гэж бодоогүй биз дээ?
Та тэдгээр бүтээгдэхүүнүүдийг авахыг хүсдэг учраас л ийм зүйл болж байгаа юм.
Тэр залуу үүнийг хийж байгаагаараа шаар шавхруу мөн л дөө.
Гэхдээ та түүний биеийн хэсгийг идэхийг хүссэн учраас тэр үүнийг хийж байгаа юм.
Одоо хангалттай!!
Та ямар балар эртний хүн байгаа биш.
Неандертал шиг бүү бай л даа!
Энэ бол 2010 он!
Одоо боль!!
Энэ хөөрхөн бөгөөд хөгжилтэй зүйл биш!
Учир нь амьтад тамлуулж байна.
Энэ бол таны эрх ч биш! Тэдэнд үүнийг хийх нь таны эрх биш шүү дээ!
Бусдыг эрх чөлөөгүй байхад та эрх чөлөөтэй болохгүй.
Энэ бол хууль зөрчсөн явдал.
Хэрэв та бүгд яг одоо миний байгаа шиг веганчууд яагаад ууртай болдгийг
гайхаж байгаа бол учрыг нь харлаа.
Фермийг харах бүрт л тэнд хэн нэг нь бусдыг зодож өшиглөж, жадалж байдаг.
Тэгээд би нэг зүйлд гайхдаг.
Хүмүүст видеог харуулахад тэд хоолой дээр нь хутга дүрж байгаагаас нь илүү
зодож өшиглөж байгаад нь илүү дургүй байж чаддаг?
Хэрвээ та бүхэн ямар нэг зодож өшиглөдөггүй ч хоолойг нь хутгаар зүсч, нүднийх нь
дундуур сум зоодог ферм оллоо гэж бодсон ч энэ бүгд тамлал хэрцгийлэл биш гэж үү?
Америкийн гамбургерийн махны 90% нь сүүний аж ахуйгаас гаралтайг та мэдэх үү?
3-аас 7 жил ажиллаад их хэмжээний сүү өгч чадахгүй бол үнээ нядалгаа руу явдаг.
Ямар ч өршөөлгүй.
Хэрэв боломж өгвөл үнээ 18-аас 25 насалдаг юм.
Үнээ бол хөхтөн эм амьтан шүү дээ...
Амьтдын асуудлыг ярьж байхдаа та нарыг дорд үзээгүй юм шүү.
Зүгээр л амьтад бидний туулж мэдэрч өнгөрөөдөг бүх сэтгэл зүйн мэдрэмжүүдийг
адилхан амсдаг гэдгийг хүмүүс мэддэггүй юм.
Эм хөхтөн амьтан сүүгээ өгөхийн тулд эхлээд хээлтэх ёстой болдог.
Жил бүр, ферм бүрт үнээг хүчээр хээлтүүлдэг!
Төмөр гангаар тэдний үр тогтоох суваг руу нь бухын үрийг тогтоодог.
Эсвэл зүгээр нүцгэн гараа ашиглана.
Үүгээр сүү бий болдог юм.
Тэгээд дараа нь тугал нь төрөнгүүт эхээс нь хулгайлна.
Тэгээд би нэг зүйл хэлье.
Хэзээ ч сонсч байгаагүй хамгийн зүрх зүсэм дууг би сонсч байлаа.
Эдгээр зүйлсийг тогтоож явахдаа 15 жилийн өмнө би яг л бусдын адил байсан юм.
Тийм аймшигтай ч гэж бодож байсангүй. Хүмүүс хэтрүүлж байна гэж боддог байлаа.
Харин бусад хүмүүсийн адил дууриан үл тоож нулимахын оронд би
юу болж буйг харахаар очсон юм.
1993 онд Детройтын Торн Эпл Тосгоны гахай нядалгааны газар би 6 сарыг өнгөрүүлсэн.
Би амьтдын туршилтын лабораторид, үслэг эдлэлийн фермд орж чадсан.
Би Мичиганд ирж байсан бүхий л цирк болон бухын тулалдааны арын хэсэгт хүрсэн юм.
Гэхдээ хамгийн аймшигтай дуу авиа бол
Сүүний фермийн эх үнээ
хулгайлсан үрийг нь буцааж өгөхийг гуйн уушгиа тасартал өдөр бүр орилох дуун.
Энэ өрөөнд байгаа эмэгтэй хүн бүр шинээр төрсөн үрийг нь ингэж
хулгайлахад ижил дуунаар орилох юм гэдгийг би төсөөлж байна.
Яагаад тэд эхээс нь үрийг нь салгаж байгаа юм бэ?
Сүүний аж ахуй үрд нь зориулагдсан тэр сүүг бүгдийг нь тэдэнд хөхүүлдэггүй юм.
Харин оронд нь та нарт өгдөг.
Таныг стакан сүү уух бүрт өөр тугал сүүгээ уудаггүй гэсэн үг.
Эх үнээ сүүг нэг л шалтганаар бий болгодог.
Асуулт хариултын цаг эхэлмэгц та надаас
юу хүссэнээ асууж болно.
Би ашиг хайсан улс төрч биш. Хэрэв та бүхэн намайг ирхээс өмнө онлайнаар ороод
намайг зарим улсад зорчуулахгүйд хүргэсэн радикал туршилтыг минь үзсэн бол аваад ир!
Гэвч би нэг л асуултад огт хариулахгүй:
Үнээ яагаад сүү гаргадаг вэ гэдгийг бүү АСУУ!
"Тиймээс бидэнд энэ нь сайн юм бол..."
"Бид хүүхдүүдээ үүгээр л хооллох хэрэгтэй биз дээ, Гари?" "Бид уух ёстой шдээ?" гэж.
Байгаль анхнаасаа л үүнд санаа тавьж ирсэн юм:
үнээний сүү зөвхөн үрд нь, ганцхан үр төлд нь л хэрэгтэй байдаг юм.
Хэрэг шийдэгдсэн! Үүрд! Өнө мөнхөд! Маргаад хэлэлцэх зүйлгүй.
Тэд зааны тугалд
орангутаны зулгадад,
зарааны төл, бүжин,
хархны гөлчгий, хүний хүүхэд, насанд хүрсэн хүнд зориулж сүү гаргадаггүй...
Бидний энэ биед анаашны сүү ямар ч хэрэггүйн адил үнээний сүүний хэрэг огт байхгүй.
Яг л тахьны сүү, хирсний сүү, гиппопотамын сүү, тэмээний сүү, хандгайн сүү, гөрөөсний сүү,
гүүний сүү, гахайн сүү, нохойн сүү, муурны сүү шиг.
Бидэнд хэрэгтэй сүү бол биднийг төрсний дараа хэрэглэх эхийн маань л сүү. Тэгээд гүйцээ!
Бид хөхнөөсөө гарахад л нэг дусал ч сүү дахиад хэрэг болдоггүй.
Энэ гариг дээр хөхнөөсөө гарчихаад сүү хэрэгтэй болдог нэг ч амьтан үгүй.
Гэхдээ надтай адил хоол хүнсэндээ ямар нэг сүү хэрэглэе гэж бодож байвал,
танд би сайхан мэдээг дуулгая:
Шар буурцагны, будааны, буйлсны, олсны, наргилын, овьёос, газрын самрын сүү байдаг.
Эдгээр 7 сүүний нэг нь танд таалагдана гэдгийг би амлаж байна.
Та ногоон хоолтон болсноор юуг хаяхгүй гэдгээ санаж аваарай!
Бүх л зүйлсэд веган сонголт нь бий болсон байна.
Эсвэл та жинхэнэ байгалийн жимс, ногоо, шош, байцаа, үр зэргээр хооллож болно.
Хүн бүрт сэтгэлээ нээн сонссонд нь би баярлалаа. Талархаж байна.