Tip:
Highlight text to annotate it
X
«Байгалийн тэнцвэр» коктэйл бэлтгэхэд зориулсан хуурай хольц холестерины түвшинд нөлөөлдөг үү?
Бид энэ нөлөөг 22 оролцогчдын туслалцаатайгаар судалсан. Бид холестериныг ерөнхийд нь авч үзээгүй харин «сайн»
болон «муу» холестерины тэнцвэрт орох өөрчлөлтийг судалсан. «Сайн» нь цаг хугацаа өнгөрөх тусам үгүй болж
харин «муу» нь судасны хананд хуримтлагддаг. Өндгөнд «муу» холестерин байдаг гэж удаан хугацааны туршид тооцогдож байсан.
Харвардын их сургуулийн профессор Уиллетийн хийсэн өргөн хүрээний судалгааны дараа энэ үзэл бодол өөрчлөгдсөн.
Тэрээр өндөг нь «сайн» холестерины үйлчилгээг сайжруулдаг гэдгийг нотолж чадсан учраас өдөр бүр нэг өндөг хэрэглэхийг зөвлөсөн
байна. Үүнээс гадна өндгөнд ашигтай өөр олон бодисууд байдаг гэдгийг энэ эрдэмтэн баталж өгсөн. Анагаах ухааны үүднээс авч
үзэхэд цусан дахь холестерины ерөнхий хэмжээг харуулах ганц үзүүлэлт нь хүний эрүүл мэндийн байдлыг бүрэн харуулж чадахгүй
гэдгийг нэмж хэлмээр байна. Хэрвээ та «Байгалийн тэнцвэр» коктэйл бэлтгэхэд зориулсан хуурай
хольцын нэг уутыг хэрэглэвэл ойролцоогоор 50 мг холестерин нэмж авна гэсэн үг. Ердийн өндөгнөөс та 200 мг холестерин авна.
Өөрөөр хэлбэл «Байгалийн тэнцвэр» коктэйл бэлтгэхэд зориулсан хуурай хольцыг өдөрт нэг удаа хэрэглэх явцад өндөгний дөрөвний нэг
эсвэл тавны нэгтэй тэнцэх холестериныг авах юм. Энэ нь Харвардын их сургуулийн профессор Уиллетийн зөвлөж байгаагаас хамаагүй
бага үзүүлэлт. Гэхдээ Уиллетийн зөвлөж байгаагаар хэрвээ та чихрийн шижинтэй бол долоо хоногт 2 өндөг хэрэглэж болно.
Бусад тохиолдолд та өдөр болгон нэг өндөг идэж болно. Энэ санаа эхэн үедээ «холестерины асуудалд» нэлээд маргаан үүсгэсэн бол
одоо түүнийг нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна. Холестерин элгэнд боловсордог. Хэрвээ бид түүнийг ихээхэн хэмжээгээр хэрэглэвэл
биед боловсрох нь тэр хэмжээгээр багасна. Манай судалгаагаар туршилтанд оролцогчдын холестерины ерөнхий түвшин бага
хэмжээгээр буурсан үр дүн гарсан. «Байгалийн тэнцвэр» коктэйл хэрэглэсэн хүмүүсийн холестерин
ихсэхгүй байгаа баримтыг бид гол үзүүлэлт гэж тооцож байгаа болно.