Tip:
Highlight text to annotate it
X
Саяны намайг орж ирэх үед тоглогдсон сүрлэг хөгжмийн аялгуу бол
Аяда-гын бүтээл болох 'Зааны марш', -- нэртэй хөгжим, би өөрийнхөө оршуулган дээр тоглуулахаар сонгочихоод байгаа юм--
(Инээд алдалт)
-яагаад гэдгийг нь ч та нар мэдэж байгаа. Үнэхээрийн сүр жавхлантай аялгуу.
Үхсэнийхээ дараа бол би юм мэдрэхгүй л дээ, гэхдээ мэдэрдэг байсан бол
үнэхээрийн агуу ялалтыг энэхүү өчүүхэн богинохон амьдралынхаа явцад
энэхүү гайхамшигт гариг дээр амьдарч,
цаашлаад эс оршихүйн оронд оршин тогтнож, тэрийгээ ойлгон мэдрэх
хувь заяатай төрсөндөө зориулан энэхүү уянгалаг аялгууг эгшиглүүлэх болно.
Та нар миний адармаатай англи маягийн дуудлагыг ойлгож байна уу?
Энд суугаа бүгдтэй чинь адил би ч гэсэн өчигдрийн амьтадын тухай ярианд уулга алдан шагширч мөн баярлан бахадсан.
Ялангуяа Роберт Фулл болон Франс Лантингий үзүүлсэн
гайхалтай баримтуудыг хараад.
Гэхдээ тэр дундаас ганц эгшиг зөрүүлж, чих халууцуулсан хэсэг нь Жейфри Каценбург :
' ''Бурханы'' энэ хорвоод бэлэглэсэн хамгийн үзэсгэлэнтэй амьтан.' гэж хэлсэн нь байсан.
Мэдээж бид нар Жейфри энийг 'шууд утгаар' хэлээгүйг мэднэ л дээ
гэхдээ яг одоогийн байдлаар бол манай улсад (Америк) иймэрхүү зүйл хэлэхдээ болгоомжтой байхаас өөр аргагүй...
(Үзэгчидийн инээлт)
Би биологич, бидний онолын цөм ойлголт нь: дизайны онол,
Дарвины хувьсалын онол, байгалийн шалгарал.
Эрдэмтэн, профессор болон бусад нарийн шинжлэх ухаантнуудын хүрээнд бол аль хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн онол.
Америкаас өөр орны мэргэжлийн бус хүмүүсийн хүрээлэлд бол үл тоомсорлогдох нь тааралдана л даа.
Харин Америкийн мэргэжлийн бус иргэдийн хүрээнд бол
үнэмшихийн аргагүй өсөө хорсол, дайсагналтай тулгардаг--
(Танхим дүүрэн инээд алдалт)
Америкийн биологчид дайн тулааны нөхцөл байдалд байгаа гээд хэлчихэд хэлсдэхгүй л болов уу.
Энэ байлдаан одоогийн байдлаар үнэхээрийн сэтгэл түгшүүлмээр агаад
нилээд олон тооны шүүхийн хэрэг ар араасаа цувран сөхөгдсөн
үүний улмаас би өөрийн санал бодлоо илэрхийлж хэлье гэснээ хэлхээр шийдлээ.
Хэрвээ та бүхэн Дарвинизмын талаар юу хэлэхийг минь мэдэхийг хүсвэл
миний номыг уншихаас өөр аргагүй болов уу.
Гэвч та яг одоо эндээс гараад Америкийн номын дэлгүүрүүдээс олох нь юу л бол.
(Үзэгчид инээд алдав)
Орчин үеийн шүүхийн хэргүүд сөхөгдөх болсон шалтгаан нь
'дэлхий ертөнцийг бурхан бүтээсэн' гэх онолыг батлах гэсэн шинэ төрлийн хавтаст хэргүүд,
үүнийгээ тэд ''Оюунт дизайн'' буюу ID хэмээн нэрлэх болов. /Intelligent design or ID/
Сайхан үгэнд нь бүү хуурт эрхэмүүдээ. Шинэ гээд байх өчүүхэн ч зүйл энд байхгүй.
Зүгээр л нөгөө л бурханы "үлгэр, домог"-ын өөр нэг нэр нь.
Дахин Христосчлол гээд нэрэлчихий
(Үзэгчид инээд алдав)
--тактикийн хувьд улс төрийн шалтгаанууд.
Энэхүү оюунт дизайныг танилцуулан гаргаж ирсэн онолчын урдаа барьж
байгаа нотолгоо нь мөнөөх л хуучны тайлбарууд,
аль дээр үед, Дарвины амьд байхад л няцаагдсан санаа оноонууд.
Үр нөлөөтэй хувьсалыг дэмжигч лоббичид
шинжлэх ухааныг төлөөлөн үйл ажиллагаагаа урагштай явуулан
тэрэнд нь би чадах ядахаараа хувь нэмрээ оруулж буй боловч
над мэтийн хүмүүс олон нийтэд өөрсдийгөө, энэхүү хувьсалын онолыг дэмжигч бид
шашин шүтлэггүй (атейст) хүмүүс гэж зарлахад үнэхээрийн их сэтгэлээр унадаг билээ.
Тэд бид нарийг бүх юмыг бужигнуулан замбарааг нь алдагдуулах гээд байна гэж зэмлэхийг нь үгүйсгэхийн аргагүй үнэний хувьтай.
Шашин шүтлэгтэнгүүд өөрсдийгөө "шинжлэх ухааны" үүднээс тайлбарлах аргагүйн улмаас
нөгөөх л атейстуудаас эмээдгээрээ л.
Хэрвээ биологийн хичээл дээр хувьсалын тухай зааж өгвөл
ирээдүйд хүүхдүүд чинь бүгд мансууруулах бодисонд донтон, хулгай дээрэм хийн cексийн гаж донтон болно хэмээн заадаг.
(Үзэгчидийн хөхрөлт)
Үнэн хэрэгтээ, боловсролтой бурханыг номлогч /теологч/ Ромын Пап ламаас авхуулаад доод давхаргийн
лам нар, хувьсалийг бүрэн дэмждэг.
Кенит Миллирийн 'Дарвины бурханыг олох нь' хэмээх энэхүү ном нь
миний мэдэх Оюунт дизайнтнууд хамгийн үр дүнтэйгээр үгүйсгэн
, үр ашигаа ч өгч буй сайхан ном
Учир юунд вэ хэмээвээс зохиогч нь хатуу сүсэг бишрэлтэй Христосын шашинтан.
Кенит Миллир мэтийн хүмүүс нь бидэнд /хувьсалын онолыг баримтлагчид/ 'БУРХАН'-аас илгээсэн бэлэг.
(Инээд)
Учир нь эдгээр зохиогчид хувьсалыг: худал хуурмаг
яг атейстууд шиг нь хэмээн зарлан тунхагладаг.
Тэгээд намайг сарнин бусниулагч гээд манайхан хэлээд үз л дээ.
За ганц зүйл дээр ч гэсэн шашин, шүтлэгтэнгүүдийг магтан дуулая
Миний ховорхон хийдэг зүйлүүдийн нэг шүү, сайн анхааралтай сонсоорой.
(Инээдэм)
Миний бодохын тэд нэг зүйл дээр алдалгүй хэлсэн.
Хувьсалын онол нь шашин, шүтлэгт ясны дайсан
гэж айлдсан явдал.
Өмнө нь хальт дурьдсанчлан, Ромын Поп түүнээс гадна олон бурханы номтонгууд атлаа, хажуугаар нь
хувьсалийн онолийг дэмжигчидэд битгий өөрсдийгөө төөрөгдүүлэн, молигдождооч гэж хэлмээр байна.
Миний бодлоор жинхэнэ Дарвины онолын гүн ойлгоц нь
шашин, шүтлэгт туйлын муу нөлөөтэй.
Одоо би шашингүйн ёсны тухай номлол айлдах гэж байгаа юм шиг сонсогдож магад
гэхдээ санаа амар байж болно яагаад гэвэл би тэгэхгүй.
Учир нь одоо намайг сонсож бyй энэхүү ухаалаг сонсогчидод бурхангүй байхын сайн, сайхны тухай ярих нь
санваартан- хоор дуучиддаа /шашины/ номлол айлдаж байгаатай ялгаагүй билээ.
Тэрний оронд би та нарыг--
(Үзэгчид чангаар хөхрөлдөв)
сүсэг, бишрэл, шашины эсрэг тэмцэгц цэрэг атейстүүд болохыг уриалан дуудаж байна.
(Инээдэм)
(Алга ташилт)
Гэхдээ ингэж хэлэх нь арай л сөрөгөөр хэлсэн болно.
Хэрвээ би хүссэн бол-- хэрвээ би шашин, шүтлэг, итгэл, үнэмшилийг хадгалахыг хүссэн бол...
Би хувьсалын шинжлэх ухааны эерэг хүчнээс айх байсан
гэхдээ ганцхан хувьсалын шинжлэх ухаан ч биш, бүх
шинжлэх ухаан хүмүүст урам өгч сэтгэлийг нь татдаг, яагаад гэвэл энэ бол шашингүй үзэл.
За одоо, биологийн дизайны онолыг тайлбарлая, түүний дотроос
итгэхэд үнэхээрийн бэрх статистикийн байж болшгүй- амьдрал хэрхэн үүссэнийг тайлбарлая.
Байхад бэрх гэмээр тоо баримт хэрхэн бидний мэдэх дизайныг чиглэх болсон--
өөрөөр хэлвэл комплексити.
Шүтлэгтэнгүүдийн урдаа барьдаг ганц тайлбар нь: нэг л зүйл бий, бусад бүх зүйл энэхүү л зүйлээс үүдэлтэй--
энэ нь стастикийн ямар ч шансгүй.
Амьтад азаар бүрэлдэн тогтноод үүссэн гэхэд хэтэрхий нарийн, дэндүү ээдрээтэй
тийм болхоор тэд нарийг хэн нэгэн нь урлан, зохион бүтээсэн байх ёстой.
Энэхүү тайлбар өөрсддөө нүхээ малтаж байгаатай адил юм.
Ямар нэгэн нарийн, ярвигтай зүйлийг бүтээхйин тулд бүтээлч нь
тэрхүү бүтээсэн юмнаасаа илүү нарийн байх ёстой, энэ нь бидний хариулт эхлэхээс ч өмнөх туйлын энгийн ойлгомжтой зүйл.
үүнд бид нар бурханы бусад хийдэг адармаатай бусад эд зүйлс болох:
хийсэн нүглийг өршөөх, гэрлэлтийг адислах, гуйлтыг сонсох--
дайнд манай талыг дэмжих
(танхим дүүрэн инээдэм)
-бидний сексийн /ижил хүйстэн/ амьдралыг эсэргүүцэх гэх мэт орно.
(Инээдэм)
Комплекситийн /нарийн зохион бүтэц/ онол нь биологчидын тайлах хэцүү оньсогуудын нэг
хэн нэгэн нь зүгээр л тэр нарийн зүйлүүдийг илүү нарийн биет бүтээсэн гээд хариулаад
тэрэндээ сэтгэл ханчихаж болохгүй.
Дарвины байгалийн шалгарал нь үгээр илэрхийлэхийн аргагүй
учир юунд вэ гэвэл энэ их нарийн ярвигтай зүйлсийг
ганц зүйлээр, туйлын энгийнээр тайлбарлсанд оршино.
Хамгийн чухал нь тайлбар хийхдээ бага багаар
нэмэгдэх шат шиг хэлбэртэйгээр тайлбарласан.
Энд нэг зүйлийг тодруулж хэлмээр байгаа нь: Ийнхүү
яг таарсан нотолгоо өгсөн нь шашин шүтлэг, сүсэг бишрэлд хамгийн
их хор нөлөө үзүүлдэг, учир нь энэ нарийн бөгөөд гайхалтай хүчин чадалтай юм.
эдийн засгийн үүднээс аваад үзсэн ч тэр.
дүүжин гүүр мэт гайхамшигтай бүтэцтэй.
Харин бурханы тухай сургаал бол зүгээр ч нэг муу онол биш.
Ер нь ажиглаад байхад, гүйцэтгэх ёстой үүргээ ч бүрэн гүйцэлдүүлж ч чадахгүй арчаагүй онол.
За буцаад хувьсалыг дэмжигчидынхээ онол руу яриагаа хандуулья
Миний бодоход сууж буй завиа савчуулах нь харин ч зөв болов уу
Миний шашныг дайрах тактик бол одооны хувьсалын онолыг дэмжигчидээс ондоо
Юугаараа ондоо вэ гэвэл, зөвхөн бурхан ч биш үүнээс гадна бүхий л шашин шүтлэг, сүсэг бишрэл, бөө мөргөл бүгд багтана,
дашрамд дурьдахад энд би бас нэгэн зүйлийг онцолж асуумаар байна.
Яагаад бид шашныг муулж болдоггүй, дархан цаазтай ганц ярианы сэдэв болчдог билээ.
Би Дуглас Адамс-ын хэлсэн зүйлээс ишлэл татмаар байна.
миний сайн анд, ТЭД-д ирэх завшаан олдоогүй боловч
заавал уригдан ирэх ёстой байсан хүний нэг.
(Ричард Саал Вурман: Уригдсаан)
Ричард Давкинс: Уригдсан байсан юм уу. Болж тэгвэл. Урисан ч болов уу гэж бодоод байсан юм.
Тэрээр Камбридж-д хураагуур дээр нас бархаасаа өмнөхөн бичиж үлдээсэн
яриагаа эхлэхдээ
түүний шинжлэх ухааны ажил хэрхэн аливаа нэгэн ганхашгүй гэсэн таамаглалын үнэн эсэхийг шалгадаг талаар
үнэн эсэхийг шалгадаг талаар тайлбарлаад,
"Бурханы шашинд харин энэхүү арга зам үйлчилдэггүй юм шиг байна"
"Шүтлэгт чухал цөм нь болох, янз бүрийн санаа оноог тэд ариун гэгээн дагшин хэмээн боддог бололтой." гэж хэлсэн байсан.
Энэ юу хэлэх гээд байна аа гэвэл
Чи шашны талаар юу ч хэлж шүүмжлэх эрхгүй л хэмээн хэлээд байхгүй юу.
Зүгээр л халдан довтолж ярьж болохгүй. Яагаад? Зүгээр л болохгүй болоод л болохгүй
(Инээв)
Яагаад бид ардчилсан нам эсвэл хувьсгалт намыг дэмжихдээ ичиж зовохгүй санал бодлоо хуваалцан,
энэ эдийн засгийн загвар тэрнээс илүү, Виндоусын оронд Макинтошыг
илүү хэмээн шүүмжилдэг мөртлөө орчлон ертөнц хэрхэн үүссэний талаар ярьж эхлэхээр
эсвэл хэн бүтээсэн бэ гээд эхэлхээр л --үгүйээ ариун дагшин зүйл ярихыг цээрлэнэ, амаа тат..." гэцгээдэг юм бэ?
Тийм ч болоод бид шашныг үгүйсгэдэггүй, тэрэндээ бүүр дасчихсан.
гэхдээ Ричард хэрхэн хүмүүсийн уур хилэнг хүргэхийг нь харах ч сонирхолтой шүү"
тэр эдгээрийг ярьж байхад. Тэр надад ингэж хэлсээн:
Шашны талаар ярьж эхлэнгүүт л хүмүүс жигшин, зэвүүцэх юм,
яг юуны улмаас гэдгийг нь эрүүл ухаанаар бодоход- зүгээр л болохгүй болоод тэр гэхээс өөр юмгүй,
энэ сэдэв бусад сэдвээс онцгой, онгон тагшин гээд байх юу ч байхгүй.
Гэтэл үгүй шүү, бүгд зөвшилцөөд шашны талаар ярьж болохгүй гээд
үг дуугүй хүлээн зөвшөөрөөд шийдцэн аястай" гэж Дуглас яриагаа эхэлсэн.
Миний бодоход шинжлэх ухаан шашин, шүтлэгийг зэврүүлэх биш
шашин, шүтлэг- шинжлэх ухааныг байнга хойш нь татдаг.
Хүмүүсд хосгүй сайхан бодит мэдээллийг түгээх бус өрөвдөлтэй, ид шидийн тайлбар өгч
жинхэнэ амьдаралаас холдуулан нүдийг нь сохолж байна.
Тэдэнд захиран ноёлхыг номлон, сүсэг бишрэл, итгэл үнэмшилийг аманд нь цутган
үнэн мөн, баримт нотолгоо хайх эрэлийг нь цээрлэн хориглодог.
Энэ Дуглас Адамс-ын 'Сүүлийн удаа харах завшаан' хэмээх номны эрхэмсэг сайхан зургийн нэг нь байна.
Одоо, энэ бидний энгийн сайхан шинжлэх ухааны сэтгүүл байна. Биологийн улиралын цуврал.
Дотор нь би хянан засварлагчийн хувьд
нэг асуудлыг гаргаж ирсэн. 'Солир үлэг гүрвэлүүдийг мөхөлд хүргэсэн үү?'
Эхний өгүүлэл нь жишиг шинжлэх ухааны өгүүллэг ямар байдаг тийм
баримтан дээр үндэслэн: К-Т харьяаны Иридиум давхрагт орших
Кали-Аргон хийн цаг үед үүссэн Юукатан-д орших хонхор нь
үлэг гүрвэлүүд солироос болж мөхсөн хэмээн таамаглал дэвшүүлэхэд хүргэж байгаа тухай тайлбарласан.
Энгийн нэгэн шинжлэх ухааны өгүүллэг.
Дараачийнх нь, ''Язгууртны хүрээний ерөнхийлөгч
итгэл үнэмшилдээ автан үнэн сэтгэлээсээ
солир үлэг гүрвэлүүдийг мөхөлд хүргэсэн" гэж гүнээ итгэв.(Инээв)
(Үзэгчид инээв)
"Профессор Хокстайн-д далдын хүчээр хэн нэгэн
үлэг гүрвэлүүдийг солир устгасан хэмээн илчэлж өгөв".
(Үзэгчид инээв)
"Профессор Хордли-г балчир байхаас нь ямар ч асуулт тавиулалгүйгээр
"үлэг гүрвэлүүдийг солир устгасан" гээд л
(Инээдэм)
хүмүүжүүлэн өсгөсөн.
"Профессор Хавкинс өөрийн үнэнч дагалдагч Хавкинсгууддаа
"Үлэг гүрвэлүүдийг солир устгасан" болохыг
албан ёсоор тунхаглан зарласөн.
(Үзэгчид инээв)
Даанч эрдэмтэн, доктор бидэнд ингэж дураараа загнах аз заяасангүй дээ.
Гэхдээ--
(Үзэгчдийн алга ташилт)
1987 онд нэгэн сурвалжлагч том Жорж Бушаас
Америкад амьдарч буй шашингүй оршин суугчидыг талаар юу боддог вэ,
тэднийг адил тэгш эрхтэй гэж үздэг үү гэж асуухад
Ноён Бушийн олиггүй нэгэн хариулт өгсөн нь:
'Үгүй. Би тэднийг Америк улсын тэгш эрхт иргэн гэж хүлээн зөвшөөрөхгүй ба
тэднийг эх оронч ч гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь манай улс нэг л бурханд захирагддаг.'' гэж байсан.
Бушын энэхүү үзэл нь ганц удаа санамсаргүй ам алдалт биш юм,
тэрээр хэлсэн үгээ буцааж залруулах бус
харин ч бүр түүнийгээ олон дахин давтан олон нийтэд зарлан тунхагласан хэлсэн нь энэ.
Тэр үнэхээр гүн зүрхнээсээ үүнд итгэдэг.
Үүгээр ч зогсохгүй ерөнхийлөгчийн сонгуульд ингэж хэлсэнээсээ болж санаа зовох биш бүр
харин ч эсрэгээрээ ардчилсан ч бай хувьсгалт ч бай аль аль нь түүнийг шашин шүтлэгийг дэмждэгт нь бахдан бялуурч
сонгуульд дэмжинэ гэдгийг мэдээд ингэж хэлсэн. Хоёр тал хоёул нэг шашин доор оршихыг уриалан дуудсан.
Энийг харсан Томас Жеффорсон юу гэх байсан болоо?
Нэг их бахдаад байдаггүй ч, аз болж би Их Британы иргэн болж төрсөн.
энэ дээр бол харин ялгааг нэг харьцуулаад харуулчихад ч буруутахгүй л байх.
(Алга ташилт)
Амьдрал дээр шашинд үл итгэгч гэж ер нь хэн бэ?
Шашингүй хүн бол зүгээр л, шашинтангууд болох христын шашны Фор, Баал-г яаж
авч үздэгтэй л адил Юавэ-г ч гэсэн яг л тийм гэж боддог хүн.
Өмнө нь дурьдсан даа, хүмүүс бүгд энэ ертөнц дээр оршин буй
олон мянган төрлийн бурханд үл итгэгчид, зарим нэг нь зүгээр л бас л яг үүнтэй адил гэхдээ нэгээр илүүд л үл итгэгч.
(Инээв)
(Үзэгчдийн алга ташилт)
Шашинд үл итгэгчид ер нь хэн ч байлаа гэсэн шинжлэх ухаанд итгэхээс гадна бусдад
эх орондоо хайргүй, сонгуульд саналаа өгөх эрхгүй иргэн
гэж гүжирдүүлэх ёсгүй хүмүүс.
Гэтэл бодит амьдрал дээр, өөрийгөө бурханд итгэдэггүй гэж танилцуулахад
өөрийгөө, Ноён Хитлер эсвэл Хатагтай Бийлзебаб гээд танилцуулчихнаас ялгаагүйгээр хүмүүс хүлээж авдаг.
Энэ нь юунаас болоод тэр вэ гэвэл, хүмүүсийн ухамсарт шашингүй хүмүүс
хачин, бусдад гадуурхагдсан цөөнх гэж харагддагаас тэр.
Натали Анжир, Ниюү-Юоркор сонинд нэгэн гунигт өгүүллэгэ бичсэн нь
тэрбээр шашингүй болхоор хичнээн бусдад нүд үзүүрлэгддэг тухай бичжээ.
Тэрбээр үнэхээр өөрийгөө бусад цөөн нэгэн шашингүйчүүдийн нэг гэж итгэдэг боловч
яг одоогийн байдлаар Америк улсад нийт хэр их хүн шашингүй амьдарч байна вэ?
Сүүлд хийсэн судалгаанаас харахад үнэхээр сэтгэл сэргэмээр сайхан мэдээ нийтлэгджээ.
Мэдээжийн хэрэг, бялууны хамгийн том хэсгийг загалмайтны
шашинтангууд ба нийт 160 сая иргэд.
Дараачийн хэсгийг хэн эзэлсэн гэж бодож байна? Бусад бүлгүүд болох
еврейчүүд 2.8 сая, мусалманууд болох 1.1 саяаас цаашлаад
хинди болон буддистуудыг бүгдийг нь нийлүүлсэнээс хавьгүй том,
2 дахь бүлэг буюу нийт 30 сая хүнтэйгээр
шашингүй иргэд эзэлсэн байна.
Ингээд бодхоор өөрийн эрхгүй саналаа өгөгчдийн хойноос хөөцөлдөн байдаг
улс төрчид яагаад ийм хүн цөөтэй еврейчүүдийн улыг долоох шахуу хөөцөлддөг мөртлөө энийг нүдээ анин өнгөрүүлдэг билээ.
Израйл улсын оршин тогтнож буй хамгийн том шалтгааны нэг нь
Америкид оршиж буй санал өгөгчид ба
бусад шашингүйчүүдийн дэмжлэг мөн бусад улс төрийн үймээн.
Хэрвээ энэхүү сүсэггүй иргэдийн дэмжлэгийг зөв ашиглан хөдөлгөж чадвал
Еврейчүүдээс ес дахин их санал авах боломжтой.
Бидний бага, цөөнх гэж үзэгдээд байгаа эдгээр иргэд
нэг хүчээ үзээд алдвал яасан юм бэ сонгуульд?
За хэмжээ ч яахав ийм байдаг юм байж. Тэгвэл эдгээр шашингүй гээд байгаа хүмүүс ер нь ямар хүмүүс байна?
Шашинтай байх нь, боловсрол мэдлэгтэй байх ямар нэгэн эерэг юм уу
сөрөг уялдаа хамаарал байна уу?
(Инээдэм)
Миний энэхүү танилцуулж байгаа статистик АРИС-аас авсан мэдээлэл ба эдгээр иргэдийг
цааш нь боловсрол, анги зиндаа болон IQ-гээр нь цааш нарын
ангилаагүй болно.
Сүүлд хэвлэлтэнд нийтлэгдсэн Паул Ж Бэлл-ийн Мэнса сэтгүүлээс
бага зэргийн дүр зураг гаргах гээд оролдоё.
Та бүхний мэдхээр Мэнса нь олон улсын байгууллага ба сэтгүүл нь
IQ өндөртэй хүмүүсд зориулагдсан билээ.
Хэл зүйн мета дүгнэлтээс
Бэлл иймэрхүү дүгнэлт хийжээ: 1927 оноос хойш хийгдсэн нийт 43 судалгаанаас
шашинтай хүмүүс боловсрол болоод оюуны чадавхи нь өндөр байдаг уу гэсэн судалгаанаас
харин ч эсрэг хариу дүгнэлт гарчээ.
Өндөр боловсрол болон оюуны чадавхитай хүмүүс нь харин
шашин шүтлэггүй хүмүүс байдаг гэсэн дүгнэлт илт тодоор харагдсан.
Би яг тэр 42 судалгааг нэг бүрчлэн уншаад дүгнэлт хийж чадаагүй ч гэсэн
үүнээс илүү, өөр олон судалгаа шинжилгээ хийгээсэй гэж уриалан дуудмаар байна.
Миний мэдэхийн энд суугаа олонхи үзэгчид
хөнгөхөөн сэтгэл гаргаад том гэгч нь
судалгаа яг энэнд зориулаад хийчэх санхүүгийн бололцоотой л болов уу.
Энэхүү судалгаа ямар их ач холбогдолтой болхыг энд цухасхан үзүүлье
Энд гүн гүнзгий судалгаа шинжилгээ хийсэн хэдэн материалыг танилцуулахыг минь зөвшөөрнө үү.
Энэхүү судалгаа нь топ эрдэмтэн шинжилгээний
ажилтанууд дээр хийгдсэн болно.
1998 онд Ларсон болон Витам Америк улсын
эрдэм шинжилгээний шагналд нэр дэвшсэн эрдэмтэд дээр
судалгаа явуулжээ.
Судалгаанд хамрагдсан хамт олноос бурханд итгэдэг
эрдэмтэд итгэхийн аргагүй, ердөө 7-хон хувь байжээ.
Хорин хувь нь дундыг баримтлагчид буюу агностик бусад нь сүсэг бишрэлгүй хүмүүс.
Үхэшгүй мөнх амьдралд итгэгчидээс иймэрхүү судалгааны үр дүн гарсан.
Биологийн салбарын эрдэмтэдээс бүр бага буюу
нийт ердөө л 5.5 хувь нь бурханд итгэдэг гэж мэдүүлжээ. Физикийн судлаачдаас 7.5 хувь нь л мөн бурханд итгэдэг.
Бусад нарын мэргэжлийн эрдэмтэд болох түүхчид болон сэтгэл судлаачид дунд иймэрхүү судалгаа
бага явагдсан болоод ч тэрүү би нарын тоо баримт байхгүй ч гэсэн
энэхүү тооноос өөр тоо гарвал би үнэхээр гайхна.
За тэгэхээр бид энд үнэхээр сонирхууштай дүгнэлтэнд хүрээд байдаг,
Америкын сонгуульд санал өгөгчид болон эрдэмтэнүүдийн
хоорондох асар том ялгаа нь аварга том ангал мэт.
Америкын хамгийн урдаа барьдаг эрдэмтэн мэргэд болон судлаачид цаашлаад
хамгийн элитүүд нь болох хүмүүс болон энгийн иргэдийн
орчлон ертөнцийн талаарх үзэл бодол нь
эсрэг тэсрэгийн туйл мэт
цаашлаад энийг олон нийтэд зарлаад хэлчих нэг ч нэр дэвшигч байдаггүй.
Миний хэлж байгаа үнэн бол, энэхүү улсын хамгийн
дээд албан тушаалыг барьж байгаа ажилд хамгийн тохирсон хүмүүс
нь өөрсдийнхөө үзэл бодлыг ч үнэнээр нь хэлж чаддаггүй
худлаа хэлдэг болж байх шиг байна даа
Шуудхан хэлэхэд Америкийн улс төрийн байдал нь
ухаантай бөгөөд үнэнч хүмүүсийн
шууд эсрэг байдаг гээд хэлчихэд болно.
(Үзэгчдийн алга ташилт)
Би энэ улсын иргэн биш болхоор энэхүү байдалд ямар арга
хэмжээ авахгүй бол болохгүй нь гээд хэлчихвэл хошуугаа дүрсэн болчихно байх даа.
(Инээдэм)
Гэхдээ би хийх зүйлээ юу гэдгийг нь цухасхан дурьдсан л даа.
Миний ажигласнаар ТЭД бол энэхүү өөрчлөлтийг явуулж эхлэх хамгийн тохиромжтой газар.
Мэдээж энэнд мөнгө хэрэгтэй.
Бид хүмүүсийг анхаарлыг энэ асуудал дээр хандуулан
Америкийн сүсэггүй иргэдийг ил гарч ирэх кампанит үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.
(Инээв)
Яг л ижил хүйстэнгүүд ямар кампанит үйл ажиллагаа зохиосон шиг
хэдэн жилийн өмнө
гэхдээ хүсэхгүй байгаа хүмүүсийг хүчээр албадан эвгүй байдалд оруулах
хэрэггүй нь мэдээж.
Миний бодоход өөрсдийгөө ил гаргасан өрсөлдөгч ямар ч л байсан
сүсэг бишрэлгүй хүмүүс заавал сонин гажигтай хүмүүс байдаг гэсэн ойлголтыг үгүй хийнэ гэдэгт гүнээ итгэж байна.
Харин ч эсрэгээрээ эдгээр шашингүй хүмүүс
таны хүүхдүүдэд зөв үлгэр дууриал болрхоор
хүмүүс байх болно.
Мэдээж ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг борлуулахын тулд заавал реклам сурталчилгаа байх ёстой.
Энэ өрөөнд сууж байгаа хүмүүсээс илүү сайн үлгэр дууриал үзүүлэх хүмүүс ховорхон л болов уу.
Яг л цасан бөмбөлөгтэй адил хичнээн л олон хүн өөрсдийгөө илчилнэ
төдий чинээгээр л илүү олон хүнийг бид эгнээндээ элсүүлнэ.
Тэрнээс гадна энэхүү өсөлт нь тогтмол бус ба
нэгэн хязгаарт хүрч хангалттай олон хүн цуглуулсаны дараа
итгэмээргүй хурдацтайгаар огцом өсч эхэлэх болно.
Мэдээж үүнд мөнгө хэрэгтэй.
Миний бодоход атейст хэмээх энэхүү нэр нь өөрөө
өөртөө гай болоод байх шиг учир нь энэ үг яг
юу хэлэх гээд байгаагаасаа илүү хүндрэлтэй, адармаатай утга агуулдагаас гадна
өөрийгөө шашингүй гээд баяртайгаар зарлах хүмүүсийг хэцүү нөхцөлд оруулж байна.
Тэгэхээр энэ үгнээс өөр ямар тохиромжтой үг байвал зохилтой вэ?
Дарвины хувьд тэрбээр агностик буюу дундыг баримтлагч байсан бөгөөд
өөрийн үнэнч нөхөрлөлөө хүндэтгэн Хаксли-д зориулан шинээр үг бодож олсон нь
"Би хэзээ ч бурханыг үгүйсгэх үүднээс атейст байгаагүй "
"Өөрийн үзэл бодол
баримталдаг зарчимаа тайлбарлавал
агностик /дундыг баримтлагч/ гэхэд болно".
Тэрбээр бүр Эдвард Аивелингд харинч бүр уурлан хилэгнэж байсан удаатай.
Аивелинг бол харин жинхэнэ дайчин атейст
гэвч Дарвиныг ятгаж чадаагүй ба
өөрийн бичиж байсан шашны эсрэг номондоо Дарвинг ятгах гэж оролдсон нь
үнэхээрийн сонин нэгэн цуу яриаг тараасан.
Карл Маркс, Капитал номоо Дарвиныг ятгах гэж бичсэн
гэх боловч энэ нь худал юм. Энэ Эдвард Аивелинг байсан.
Яг юу болсон бэ гэвэл, Аивелингийн амраг нь Маркс-ын охин нь байсан ба
Дарвин, Маркс хоёрыг хоёул өнгөрсөний дараа
Марксын бичиг хэрэг Аивелингийн бичиг цаастай холилдон
Дарвинаас бичсэн нэгэн захидалд "Ноёнтон, таньд маш их баярлалаа
"гэвч та энэхүү номоо надад зориулан бичихыг би хүсэхгүй байна" гэж бичжээ.
Тэр нь Марксд хаяаглагдсан байсан бөгөөд
энэхүү цуу яриа үлгэр домогын эхлэл нь болсон байна.
Энэ нь Марксын Капиталыг
Дарвинд зориулан бичсэн гэх зохиомол үлгэр.
За тэр ч яахав, цааш нь яг Аивелинг, Дарвин хоёр нүүр тулгаран учрах тэр мөчид Дарвин:
"Та нар юуны учир өөрсдийгөө атейст хэмээн нэрлэв?" гэсэн Дарвины асуултанд
Аивелинг: "Агностик бол зүгээр л бусдын үзэл бодлыг хүндэтгэдэг зарчимтай атейст,
харин атейстүүд бол зүгээр л өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг агностик зарчимт хүмүүс" гэсэн байдаг.
Дарвин үүнд гомдол мэдүүлэн "Гэхдээ та нар юунд ийм түрэмгий аашилна вэ?"
Дарвин бодохдоо, атейст байх нь дээд албан тушаалтан болон эрдэмтэн, мэргэдэд зохистой боловч
энгийн ард иргэдийн хувьд тэднийг арай л "боловсорч гүйцээгүй" хэмээн үздэг байсантай холбоотой.
Мэдээж энэ нь бидний нөгөө л нэг сайн мэдэх, эмх замбараагүй байдал үүсгэх маргааныг дахин сөхөж байна.
Аивелинг Дарвинд лав, алив чи наад өндөр дээрээсээ бууж ирээд эр хүн шиг ярьчих гэж хэлсэн л байх, гэсэн ч тэгж бичсэн баримт даанч алга.
(Инээдэм)
Гэхдээ чухал нь юу вэ гэвэл энэ үйл явдал 100 жилийн өмнө өрнөсөн.
Та нар тэр үеэс хойш бид бүгд өсч томоожон, ухаажсан гэж бодож байгаа байх.
Одоо миний найз болох нэгэн ухаант еврей нэгэн удаа
гэр бүлийнхээ Шаббат-д оролцохдоо
/Абрахамын урсгалын шашинтнуудын долоо хоног бүрийн амарлтын тэмдэглэлт өдөр/
өөрийгөө "шүдний дагинан агностик" хэмээн тайлбарласан.
Тэрбээр өөрийгөө атейст гээгүй ба
учир нь гэвэл зарчмын хувьд ямар нэгэн зүйлийг бүрэн үгүйсгэн, няцаах нь боломжгүй агаад
агностикүүд өөрийн мэдэлгүй л бурханы оршин тогтнохүйг
байхгүйтэй адил хэмжээнд тавьдаг.
Тэгэхээр миний найз бол яахын аргагүй шүдний дагинан агностик боловч
бурханы тухайд бол яг тийм адил хэмжээний итгэлтэй байх нь юу л бол.
Тэгэхээр энэхүү "шүдний дагинан агностик" хэмээх үг
харин Бертранд Рассел энүүнтэй мөн адил санааг
зохиомол жишээгээр, сансарт оршин буй Марсыг тойрон эргэлдэх цайны гүцний жишээгээр тайлбарласан билээ.
Чи үнэхээр л хатуу агностик мөн юм бол
Марсыг тойрон буй цайны гүцний
оршин байгаа үгүйг нь
адилтган авч үзэх ёстой болно.
Энэ мэт өөрсдийгөө жинхэнэ бат агностик, ямар нэгэн зүйлийг байхгүйг нотолж чадахгүй юм чинь үл үгүйсгэх үндэслэлгүй гэх
нь зөвхөн шүдний дагина болон гүц мэтээр ч зогсохгүй. Энэ бол тоолж баршгүй билээ.
Хэрвээ чи эдгээр үлгэрийн нэгэнд нь итгэвэл,
ганц эвэрт морь, шүдний дагина, Юавэ-д мөн итгэх хэрэгтэй.
Та яагаад гэх асуултыг өөртөө тавих нь таны л үүрэг.
Харин яагаад үгүй вэ? гэж хэлэх нь бидний хариуцлага биш.
Бид, атейстүүд мөн адилхан шүдний дагиначид болон цайны данхчингүүд
(Инээв)
Бидэнд зүгээр л тэгж хэлэх нь ядаргаатай ба
миний шүдний дагинан агностикийг ашигладаг найз бусад өөрсдийгөө
болон бусдад атейст гэж тооцогдох хүмүүсийг өөрсдийнхөө энгээнд оруулан агностик гэж ангилаад байдаг.
Гэсэн хэдий боловч бид үнэхээр жинхэнэ гүн гүнзгий бурханд үл итгэгч атейстүүдийг олон нийтэд ил гарахыг
зоривол шүдний дагинан агностик эсвэл данхчин агностик
гэхээс арай л өөр нэр олох хэрэгтэй.
Тэгвэл, хюманист гэвэл яах уу? /хюманист-энэрэлт хүмүүн/
Ингэж нэрийдсэнээр олон нийтийн томоохон сүлжээ, сайн зохион байгуулагдсан нийгэмлэгүүд болон
сэтгүүлүүдтэй хамтран ойлгогдох давуу талтай.
Гэвч ингэж нэрлэвэл, хүмүүн төрөлхтнийг ертөнцийн төв гэж үзэх үзэлтэй адилхан болох аюултай.
Бидний Дарвинаас сурсан зүйлүүдийн нэг чухал нь юу вэ гэвэл
хүн төрөлхтөн бол бусад манай гариг дээр оршин буй
олон сая гарал нэгт, зарим хол, зарим ойр амьтдын л нэгээхэн хэсэг.
Өөр нэрнүүд ч байна, жишээ нь натуралист.
Гэвч энэ нь мөн л өөр бэрхшээлтэй асуудлуудыг ар араасаа дагуулна.
Өмнө нь Дарвинийг натуралист гэдэг байсан ба
натуралист гэдэг нь мэдээж супернатуралистын эсрэг буюу байгал дээр тааралддаггүй зүйлд үл итгэгч эсвэл тэдгээрийг үгүйсгэгч үзэл санаа.
Ингэж хэрэглэх нь бий.
Дарвин хэрвээ одооны зарим нэгэн сургаалиудтай будилах, ганц Дарвин ч биш
бидний дунд ч гэсэн натуралистуудыг нюдисттэй /нүцгэн биеийг шүтэх үзэл/
андуурах магадлалтай
(Хөхрөлдөөн)
Түрүү жил Британид өөрсдийн дур зоргоор шүүгч этгээдүүд
хүүхдийн эмчийг педофилтай андууран дайран довтолсон ба энэ мэтийн хүмүүс түрүүний хэлсэн андуурч болзошгүй бүлгийн нэг.
(Инээв)
Миний бодлоор хамгийн зохимжтой нэр бол нон-тейст
Энэхүү нэр нь бурханыг ерөөс байхгүй гэх хүчтэй утга илэрхийлээгүйгээс гадна
цайны данх болон шүдний дагинан агностикүүдад хэрэглэхэд амар.
Физикчидийн хувьд энэхүү үгийг ашиглахад үнэхээрийн тохиромжтой агаад
Стиван Хавкинг, Алберт Еенштейн нарын хүмүүс
"Бурхан" хэмээх үгийг ямар тохиолдолд ашигалдаг вэ гэвэл
аливаа нэгэн гүн гүнзгий, тайлахад туйлын бэрх физикийн үзэгдлийг
зүйрлэл болгон хэрэглэдэгээс биш шууд утгаар нь хэрэглэдэггүй.
Нон-тейст эдгээр бүх бүлгүүдэд нийцтэйгээс гадна, атейст
гэж хэлхэд хийрхэдэг шиг сүртэй хариу үйлдэлтэй тулгарахгүй.
Өөр нэгэн шийдэл нь
атейст гэсэн үгийг нийтээр хэрхэн айдас хүйдэстэйгээр
аван, бараг тэгж хүлээж авсандаа таашаал
авдаг инээдтэй үзэгдлийг бүр мөсөн арилгах хэрэгтэй.
Олон хүний хувьд одоо цагт өөрсдийгөө атейст гэж хэлэхэд хүндрэлтэй ба
харин нон-тейст гэвэл илүү хялбар
эсвэл үүнтэй адил ямар нэгэн зүйлийг илт үгүйсгэсэн үгээс ондоо үг хэрэглэх хэрэгтэй.
Хэрвээ бид энэхүү хатуу атейст хэмээх үгээр өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг болвол
улс төрийн ертөнцөд ч бүр илүү их нөлөөтэй байх болно.
Хэрвээ би шашинтай байсан бол би хувьсалын онолоос үнэхээрийн их айх байсан. Цаашлаад
хэрвээ сайн судалж ойлговол би бүх төрлийн шинжлэх ухаанаас айх болно.
Учир нь гэвэл шинжлэх ухааны ертөнц нь
зүйрлэхийн аргагүй сонирхолтой, илүү уянгалаг,
олон сонин хачин адал явдлаар дүүрэн бөгөөд
энийг ядуу, шинийг эрэлхийлэх чадалгүй өрөвдэлтэй шашинтай харьцуулахын ч аргагүй.
Карл Саган, саяхан хорвоогоос хальсан ба энэхүү баатрын хэлсэнээр:
"Нэг ч гэсэн удаа бидний сайн мэддэг томоохон шашны нэг нь шинжлэх ухааныг харж ажиглаад
"Энэ үнэхээрийн бидний бодсоноос ч илүү юм" гэж хэлсэн удаа байгаа юу"
Бидний оршихуй ертөнц тэдгээр зөнч, номлогчдын хэлж байснаас хязгааргүй том
сүр жавхлантай, илүү чамин тамсаг, илүү гоёмсог атал, эдгээр хүмүүс "үгүй үгүй үгүй"
"Миний бурхан жижэгхэн, түүнийгээ би тиймээр нь л байлгамаар байна".
Шинэ ч тэр хуучин ч тэр, шашин шүтлэгүүд
огторгуйн гайхамшигийг хүлээн зөвшөөрч бахдан гайхах,
үүнийг нээн илрүүлсэн орчин үеийн шинжлэх ухааныг
бага ч болов үнэлэн өнгөцхөн дурьддаг бол консерватив
урсгалын шашин ерөөс огт авч хэлэлцдэггүй.
Энд сууж байгаа үзэгчид бол элитүүд ба
миний бодлоор 10 хүрэхгүй хувь нь шашин шүтлэгэтэй болов уу гэж бодож байна
Та нарын олонхи нь соёл, зан заншлын улмаас шашин шүтлэгийг хүндэтгэх хэрэгтэй гэх ба
мөн түүнтэй адил миний бодлоор, энд суух олон үзэгчид
дотроо нууцхан миний хэмжээнд шашиныг үзэн яддаг болов уу.
(Инээдэм)
Хэрвээ та тэдний нэг бол, гэхдээ мэдээж олонхи нь биш л байх л даа
гэхдээ мөн бол тэгээд дээрээс нь мөнгөтэй бол
та нараас хүсэх хүсэлт нь хэтэрхий эелдэг байхаа болиод, ил гарч ирээд
үзэл бодлоо чөлөөтэй хуваалцан, өөрчөлт шинэчлэл хийхэд хувь нэмрээ оруулна уу гэж хүсмээр байна
Энэ улсын шашны лобби нь
асар хүчтэй, олон санхүүгийн чадалтай байгууллагуудаар ар барьсан, мэдээж цалинждаг эх үүсвэр нь өргөл барьц.
Темплтонгийн сан болон Дисковри институци бол тэдний нэг жишээ.
Бидэнд анти-Темплтонгүүд урагшаа алхах хэрэгтэй байна.
Хэрвээ миний ном Стивен Хавкингийн номнууд шиг борлогдсон,
Ричард Давкинсийн номнууд шиг зарагдаагүйсэн бол би өөрөө хийчмээр л байна.
Хүн болгон надаас, '9 сарын 11-н таныг хэрхэн өөрчилсөн бэ' гэж асуух юм.
За тэгэхлээр, энэхүү үйл явдал намайг ингэж өөрчилсөн:
Бүгдээрээ хараал идсэн юм шиг хэтэрхий эелдэг, бие биенээ хэтэрхий хүндэтгэхээ больё.
Баярлалаа.
(Алга ташилт)