Tip:
Highlight text to annotate it
X
Okay, өнөөдөр та бүхэнтэй митоз хуваагдлын талаар, энгийн бүтэцтэй организмыг жишээ болгон ярилцах болно.
Энэ организм 4 хромосомтой,
Тэгэхээр энэ эс диплоид бүрдэлтэй хромосомтой. дөрвөн хромосомтой.
Тэгвэл "диплиод", "гаплоид" гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ тохиолдолд диплоид гэдэг нь
та ааваасаа болон
ээжээсээ авсан хромосомуудтай. Хамгийн уртыг нь хромосом 1 гэж нэрлэе.
Хэрэв бид дахин нэг хос хромосомтой гэвэл эхнийх нь хромосом 1, дараагийнх нь
хромосом 2 болно.Бид "биеийн" буюу аутосомын 22 хос хромосом,
мөн "бэлгийн" хромосомтой. Гэхдээ хромосомыг зөвхөн тоогоор дугаарлан нэрлэнэ. 1-р хромосом хамгийн урт нь
2 дараагийн арай богино нь 2-р, дараагийнх нь 3-р хромосом. Үүнээс гадна
хромосом бүр "центромер"-тай,энэ хэсгээрээ хоорондоо холбогдсон байна. Бас
хромосом дээрх энэ цэг бүрээр генийг төлөөлүүлсэн байна. Энэ зурагт цөөхөн "ген" байна. Гэвч хүнд
бидний эс бүрт, хромосом бүрт хэдэн мянган ген бий. Тэгэхээр энэ эс
маш энгийн загварчилсан эс юм. Хэрэв энэ эс хүний эс, хромосомууд нь хүнийх байсан гэж төсөөлбөл миний энэ дэлгэцээр
дүүрэн хромосомууд байх болно. Тэгэхээр энэ маш энгийн загвар юм. Энэ хромосом
энэ хромосом бол "ааваас" маань ирсэн хромосом, харин энэ "ээжээс" маань ирсэн. Энэ хромосомуудыг "гомолог" хромосом гэнэ.
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, энэ хромосомууд адилхан урттай. Гэхдээ...
яг адилхан үйл ажиллагаатай байх албагүй. Энэ юу гэсэн үг вэ? Ааваас маань ирсэн хромосом 1, ээжээс ирсэн хромосом1
яг адилхан урттай, центромер нь ижил байрлалтай, генүүд нь ч
ижилхэн цэгт байрласан байна. Жишээ нь: энэ бол "цэнхэр нүд"-ийг кодлодог ген. Энд
нөгөө ген нь байна. Тэгэхээр чи "энэ хоёр хромосом
юугаараа ялгаатай гэж? Адилхан юм биш үү" гэж асуумаар байна уу. Тэгэхээр, энэ талынх нь цэнхэр нүдний "рецессив" ген
харин энэ талынх нь нүдний өнгийг тодорхойлогч "доминант" ген. Энэ генээс болоод чи цэнхэр нүдтэй биш болсон
иймэрхүү аллелууд олон байгаа. Энд бас нэг ген байна.
"hitchhiker's thumb" буюу эрхий хурууг ингэж нугалж чаддаг болгодог ген. Энд "hitchhiker's thumb" ген байна.
Харин энд шулуун хуруутай болгодог ген байна. Шулуун хуруутай болгодог ген байгаа тул хуруугаа арагш нугалж чадахгүй гэсэн үг.
Тэгэхээр ээжээсээ болон ааваасаа хромосомууд авах ба ээж аавын хромосомууд гомолог байна.
Ээж аавын гомолог хромосомууд зөвхөн меиоз хуваагдлын үед л хэдхэн секундын хугацаанд уулзалдана. Тэгэхээр
митоз хуваагдлын зорилго юу юм бэ? Миток хуваагдлын зорилго нь яг ижилхэн бөөмтэй эсүүд болгон хуваах юм.
Энэ дугуй, хоорондоо энэ хэсгээрээ холбогдсон... бөөм болж хугаагдах гэж байгаа юм. Харин
эдгээр нь бөөмөд дотор хромосомууд болно. Эс хуваагдахын өмнө яаж өөрчлөгдсөн байх юстой вэ?
A Эс том болсон, ДНХ-ээ хуулсан байх ёстой. Одоо би дүрслэн үзүүлье.
Эсийн хромосомыг, ДНХ-ийг хуулбарлана. ДНХ-г эсийн хуваагдлын
мөчлөгийн S үе
шатанд хуулбарлана. Хромосомоо яг адилхан хуулна. Энэ хромосом яг адилхан хуулагдана.
Энэ хромосом ч мөн яг адилхан хуулагдана. Энэ чиний мэддэг хромосомын хэлбэртэй яг ижил
хэлбэр дүрстэй байгаа биз. Хромосомоо хуулсны дараа
S үе шатын дараа, эс маань өөрийн хромосомын тоог
хоёр дахин олон болгосон байна. Тэгэхээр, энд нэг ген байна. Харин энд
тухайн генийн яг адилхан хуулбар байна. Өөрөөр хэлбэл, энэ хэсэг энд яг адилхан хуулбарлагдсан байна.
Энэ тохиолдолд "sister chromatid" буюу "эгч дүүс хроматид" гэнэ, Хромосом бүр хоёрчлогдсоноор
"S" үе шатын төгсгөл болсон гэсэн үг.
"S" шатын дараа юу болох вэ?
Эсийн хуваагдлын мөчлөгийн дараагийн үе шат болох
"G2" үе шатад шилжинэ.
"G2" шат, энэ бүх хэсэг "G1-S-G2" бүгд
интерфазын үед хамаарна. Интерфазын үе шатанд бид нар хромосомыг харж чадахгүй.
бүх интерфазын туршид. Эсийн ДНХ эс дотроо өөрийн үүргийг гүйцэтгэнэ.
Өөрийн үүргийг гүйцэтгэн ажиллаж байх тул үнэхээр бид харж чадахгүй. Хромосомууд энэ янзаар
профазын үе хүртэл харагдахгүй байна. Тэгэхээр, "Профаз" шатанд юу болдог гэж? Бүх ДНХ
эрчлэгдэн нягтарч бидэнд харагдахаар болж ирдэг. Ok, дараа нь юу болох вэ? Дараа нь
профазын шатны дараа метафазын шат эхэлнэ. Метафазын шатанд юу болох гэж?
Энэ шатанд жижигхэн ээрүүлийн бүрдэл үүснэ, нарийхан ширхэг хромосомд холбогдож, хромосомууд эсийн төв хэсэгт жагсана
Энэ зурагт үзүүлж байгаа шиг л жагсан байрлана.
Энэ хромосом яг ингэж жагсахад нөгөө нь бас л ингэж жагсана. Ингэж жагсан байрлахын шалтгаан нь
хромосомууд ингэж жагсан байрласнаар ээрүүлийн утаслаг бэхлэгдэх боломж бүрдэнэ. Ингэснээр
хромосомууд эндээс тэнд хүртэл шилжин байрлана. Дараа нь
нөгөө тал руугаа. Одоо ээрүүлийн утаслаг эсийн бөөмийн зах уруу хөдөлнө. Ингэснээр
би одоо зуръя. Гэхдээ дэлгэцийн энэ хэсэгт зурах их төвөгтэй байна. Хромосомууд
ээрүүлийн бүрдлийн зах хэсэг уруу шилжин хөдөлж, энэ хэсэгт эмх цэгцтэй жигдрэн жагссан байна.
Ингэснээр "metaphase plate" үүссэн байна. Энэ бол метафаз.
Дараа нь юу болох вэ? Дараа нь "анафаз"-ын шат эхэлнэ. Анафазын шатанд
ээрүүлийн утаслаг богиносон хромосомууд бөөмийн хоёр туйл татагдана. Хромосомууд ингэж татагдана.
Яг ингэж. Бүх хромосомууд татагдана, нэгэн зэрэг бүгд...
Яг л ингэж татагдана. Эсийн бөөмийн төвөөс зах уруу татагдана, ээрүүлийн бүрдлийн
утаслаг задран алга болно. Ингээд цоо шинэ хоёр бөөм үүснэ.
Тэгэхээр энэ нэг бөөм болно. Энэ бас нэг бөөм болно. Та бүхэн үүнийг хар даа
бөөм бүрийн хромосомууд,
энэ хромосом шиг, бас үүнтэй адил. Яг адилхан. Өөрөөр
хэлбэл бид цоо шинэхэн 2 бөөмтэй болсон ба бөөм бүр хос хромосомтой.
Энэ л митоз хуваагдлыг зорилго юм. Митоз хуваагдлын зорилго нь яг ижилхэн
эсүүдийг үүсгэх юм. Ok, хэдхэн хоромын дараа дэлгэцийг цэвэрлээд...
Би та бүхэнд митоз хуваагдал мейоз хуваагдлаам юугаар ялгаатай болохыг хэлж өгье. Митоз хуваагдлаар бид 2 бөөм үүсгэж байна.
Энэ хоёр бөөм нь хоорондоо яг адилхан. Гэтэл...
мейоз хуваагдлыг зорилго нь эсийг яг адилхан хоёр шинэ эс болгох биш, харин өөр өөр эсүүд үүсгэх байдаг.
Генийн хувьд эрс ялгаатай өөр өөр эсүүд үүсгэх зорилготой. Яаж ялгаатай эсүүд үүсгэдэг гэж? Эхлэл хэсэг нь митоз хуваагдалтай адилхан
эхэлнэ. Эс өөрийгөө хуулбарлана, өсөж томрох үе шатыг дамжина.
Эс том болоод, ДНХ-ээ хуулбарлана. Тэгээд өөрийн ДНХ-ийг хуулж
үүн шиг, үүн шиг, үүн шиг хуулна. Энэ бүхний дараа
интерфазын төгсгөл шатанд хэмжээгээр томорч,хуулбарласан ДНХ-тэй,
дахин томорно. Гэвч энэ үе шатны дараа митоз хуваагдлаас өөр үйл явц эхэлнэ. Мейоз хуваагдлаар
дараалсан 2 хуваагдал явагдана. Эхний хуваагдлын үед гомолог хромосомууд
бие биедээ ойртон ирж, барьцалдан наалдаж "тетрад" үүсгэнэ. Тэгэхээр, энэ
хромосомууд хоорондоо тохирч байна, бие биедээ гомолог байна. Өөрөөр хэлбэл, чиний ааваасаа авсан
хромосом, ээжээсээ авсан хромосомууд ойртон, хамтдаа тетрад үүсгэнэ.
бие биедээ ойртоно. Тэд эсийн төв хэсэгт нэг шугамд жагсана, метафазын үе шат
I, энэ үйл явц профазын үе шатаас ялигүй өмнөхөн явагдана.
Яг энэ үед хромосомууд бие биедээ маш их ойртон, хромосомын нэг хэсэг нь...
нөгөө хромосомын хэсэгтэй солигдоно. Энэ хромосомын хэсэг
нөгөө хромосомын хэсэгтэй солигдоно. Профазын үе шатанд жижигхэн хэсгээ солилцоно.
Энэ хромосомын хэсэг энэ хэсэгт, энэ жаахан ген энэ
гентэй, энэ хэсэгт солигдоно. Яг ингэж солигдоно. Ингэснээр бодгаль хоорондын харилцан адилгүй байдал буюу ялгаа үүснэ. Бас
энэ үйл явц профаз I үед явагдах ба "кросинговер" гэнэ. Хромосомын хэсгээ солилцоно.
Өөр нэг чухал үйл явдал дараагийн үе шатанд явагдана, метафаз I. Энэ шатанд хромосомууд
үүнтэй адилхан жагсан байрласан байна. Бас үүн шиг ч жагсаж болно. Гэхдээ
бас үүн шиг жагсаж болно. Үүнийг "independent assortment" гэнэ. Би
хромосомоо гээж эхэллээ. Өөрөөр хэлбэл, аль тал руу жагсан байрласан байна гэдгээс хамааран
хромосомууд хромосомууд өөр өөр зүгт багцлагдаж болно. Энэ тийм чухал гэж үү? Тэгэхээр,
Huntington-ы өвчин үүсгэдэг ген энэ байна. Энэ өвчтэй хүн
40 нас хүрээд нас бардаг. Хэрэв хромосом үүн шиг жагссан бол
хромосом эр бэлгийн эс болон өндгөн эсэд очиж, Huntington-ы өвчтэй хүн төрнө. Гэвч
хэрэв хромосом энд ирвэл, Huntington-ы өвчтэй болохгүй. Хэрэв чи "Punnett Square" зурвалl
удамших магадлал 50/50 байна. Үүнийг "independent assortment" гэнэ. Одоо дараа нь
юу болохыг харья. Бид ээрүүлийн утаслаг бүрийг ингэж холбоно. Тэгэхэээр
ээрүүлийн бүрдэл энд, энд байна. Энэ ээрүүлийн бүрдэл
анафаз I шатанд хромосомыг ийш татна. Энэ хэсгийг ийш татна. Ингээд
энэ хэсгийг ийш татна. Дараа нь юу болох вэ гэвэл хоёр шинэ бөөм үүснэ.
Тэгэхээр бид хоёр шинэ бөөм үүсгэлээ. Дараа нь...
бид интерфазын үе шатанд орохгүй. Интерфазын шатанд орохгүй гэхээр яах вэ?
Дахиад хромосомууд нэгэн эгнээ болон жагсана. Эсийн төв хэсэгт дахин жагсана.
Эсийн төв дагуу ингэж жагсаад, тэгээд шууд л эс дахин дундуураа хуваагдана. Ингээд,
ингэж хуваагдаад, нэг нь энэ зүгт, нөгөө нь энэ зүгт. Энэ эс энэ зүгт, нөгөө нь энэ
зүгт. Энэ эсэд бас л адилхан, дахин хуваагдаж, энэ эс
бас хуваагдана. Энэ юу вэ? Бид 4 шинэ эс үүсгэчихлээ. Энэ нэг эс,
энэ өөр нэг эс, энд нэг эс, энд өөр нэг эс. Тэгэхээр мейоз хуваагдлаар бид
дөрвөн бөөм үүсгэлээ. Митоз хуваагдлаас ялгаатай нь хромосомын бүрдлийн тоо цөөрч байна.
Энд бүх хромосом хоёр хоёр хувь байна. Бас нэг ялгаа нь шинээр үүссэн эс бүр хоорондоо ялгаатай байна.
Хэрэв бөөм бүрийн өнгийг харвал бүгд хоорондоо ялгаатай байна. Бас
энэ эсүүд цаашид яах вэ? Эрэгтэй хүнд энэ 4 шинэ эс бүр эр бэлгийн эс болно. Тэгээд
эр бэлгийн эс болоод сэлэн одно. Харин өндгөн эсэд жаахан ялгаатай. Өндгөн эсэд бол
үүнийг түр хойш тавьчихья. Өндгөн эсэд, нэг нь л сонгогдож,
Өндгөн эсэд зөвхөн нэг нь л сонгогдон цааш хөгжинө, бусад нь
"polar body" үүсгэнэ. Өөрөөр хэлбэл, шинээр үүссэн 4 эс бүгд хэрэглэгдэхгүй гэсэн үг. Учир нь
энэ эсэд эсийн бусад хэсгүүд байгаа гэсэн үг. Эсийн
бүх митохондр, эндоплазмын тор,
Гольджийн аппарат. Энэ бүх хэсэг энэ
эсэд байгаа. Тийм учраас энэ эс өндгөн эс болохоор "сонгогдсон" бөгөөд
сонгогдсон эс нь өндгөн эс болно гэсэн үг. Ok. Энэ бүхний дараа юу болох вэ? Эсийн
амьдралын мөчлөгийн дараагийн үе шатанд... Бүгдээрээ төсөөлцгөөе. Өөр нэгэн
өндгөн эс, эр бэлгийн эс түүнийг үр тогтоох гэж байна. Энэ эр бэлгийн эс
өндгөн эсийг үр тогтоож, ингэснээр 2n=4 хромосомын бүрдэлтэйбуюу
үр тогтсон өндгөн эс "зигот" үүсгэнэ. Дараа нь
ааваас авсан хромосом 1, ээжээс авсан хромосом 1. Ааваас авсан хромосом 2,
ээжээс авсан хромосом 2. Бид цоо шинэхэн үр тогтсон өндгөн эстэй боллоо.
Цоо шинэхэн үр тогтсон өндгөн эсээс шинэ организм яаж үүсдэг вэ? Энэ эс яг өөртэйгөө
адилхан эс үүсгэнэ. Энэ эс ч яг өөртэйгөө адилхан эс үүсгэнэ. Дараа нь митоз хуваагдлын
үе шатад шилжинэ. Митоз хуваагдлын дүнд яг өөртэйгөө ижил эсүүдийг үүсгэдэг бол мейоз хуваагдлаар
ялгаатай 4 эс үүсэж байна. Тэгэхээр энэ бүхэн та бүхэнд
тус болсон гэж найдъя. �