Tip:
Highlight text to annotate it
X
Шинэ Google Газрын зургаас чиглэл яаж харах талаар сурах.
Чиглэл харах хялбар болсон.
Хайлтын нүдийг сонгон тусгай байршлыг хайна уу.
Чиглэл дээр товшино уу.
Эхлэх цэгээ нэмнэ үү.
Газрын зураг дээр Хайлтын нүдний доод талд төрөл бүрийн тээврийн хэрэгслийн сонголтууд гарч ирнэ.
Явах чиглэлээ эсрэгээр харах бол зүүн талд байгаа сумыг товшино уу.
Хамгийн оновчтой маршрут дүрслэгдэх ба та машинаар явах, нийтийн тээврээр явах
явган алхах, дугуйгаар явах чиглэлүүдээс сонгон харах боломжтой.
Хамгийн оновчтой маршрут цэнхэр өнгөөр тодорч харагдана.
Бусад сонголтыг харах бол замын шугаман дээр эсвэл замын мэдээллийн картыг товшино уу.
Хэрэв та машинаар явах бол "Сонголт" цэс дээр дарж хурдны зам болон төлбөрт цэгээс зайлсхийж болно.
Эсвэл "алхам алхамаар"-г товшин машинаар явах дэлгэрэнгүй зааврыг харах боломжтой.
Буцах бол "Газрын зураг бүтнээр харах"-г товшино уу
Хэрвээ та нийтийн тээврээр зорчих бол та маршрутуудыг бүхэлд нь гүйлгэн харж болно.
Илүү дээр товшин аялалыг цаг болон сонголтыг харж болно.
Хуваарь харагч ашиглан тээврийн тоо, аяллын цаг
болон алхах зай зэргийг хялбар харьцуулж харж болно.
Алхам алхамаар дэлгэрэнгүй зааврыг авах бол маршрутаас сонгон товшино уу.
Та гэртээ байсан ч, гадуур явж байсан ч Google Газрын зураг тантай хамт байх болно.
Шинэ Google Газрын зурагтай танилцаарай.