Tip:
Highlight text to annotate it
X
Винус Төсөл толилуулж байна
Роксана Мидөүсийн бүтээл
Зохиолыг Жак Фрэско
Эд юмсад дулдуйдсан мөнгөний энэ нийгэм
бол шудрага бус нийгэм.
Өнөөгийн нийгэм түүхэн дэх хөгжлийн хамгийн доод түвшин гэгдэх болно.
Бидэнд цоо шинэ соёл иргэншил байгуулах уураг тархи
хэрхэн яаж хийдгийг мэдэх арга технологи бий.
Аз жаргалын орон эсвэл Мөхөл
1929 оны их хямралын он жилүүд
нийгмийн талаарх миний ухамсар бүрэлдэн тогтоход нөлөөлсөн.
Энэ цаг үед, дэлхий урьдын адил огт өөрчлөгдөөгүй байсныг би ойлгосон:
Үйлдвэр цехүүд хэвийн, түүхий эд нөөц баялаг байж л байсан
гэвч хүмүүст юм худалдан авах мөнгө байгаагүй.
Бидний аж төрөх тоглоомын дүрэм маань хоцрогдсон
бас хүртээмжгүй байгааг би тэгэхэд мэдэрсэн.
Миний ажиллаж амьдрах шалтаг нь ядуурал, зовлон зүдгүүр, дайн дажин болсон.
Засаг төр, эрдэм шинжилгээний салбарынхны мэдлэг чадваргүй байдал
мөн эрдэмтдээс санал болгох шийдлүүд дутагдаж байсан нь намайг ажиллахад хүргэсэн.
Хувь хүмүүстэй ажиллахын оронд соёл, зан заншлыг бүхэлд нь
өөрчлөн сайжруулах нь илүү үр дүнтэй арга юм байна гэдгийг би ойлгосон.
Өнөөдөр бидэнд тулгараад буй бэрхшээлтэй асуудлуудын шалтгааныг
олох гэсэн эрэл хайгуул маань ингэж эхэлсэн юм.
Энэхүү танилцуулга нь байгаль, хүн, техник технологи нь
хоорондоо тогтвортой энх тайвнаар зэрэгцэн оршдог
бүх дэлхийн нийгэм соёлыг бүтээн байгуулах бодит төлөвлөгөө юм.
Энэ нь хүний эрх цаасан дээр бичигдсэн тунхаглал төдий бус
амьдралын хэв маягт шингэсэн байх хувилбарыг
бий болгохыг үндсэн зарчмаа болгодог.
Энэ бол Винус Төсөл.
Түүнийг үндэслэгч Жак Фрэско нь
дайн дажин, ядуурал, өлсгөлөн болон хүний зовлонгоос зайлсхийх
төдийхнөөр бус тэдгээрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тийм соёлыг
шинээр бүтээн бий болгоход та биднийг уриалан дуудаж байна.
Өөр бусад арга зам нь бидэнд тулгарч байгаа бэрхшээлийг
зөвхөн үргэлжүүлэхээс өөр үр нөлөөгүй нь улам тодорхой болж байна.
Ямар ч санал хувилбар гаргахгүй хэрнээ зөвхөн гомдоллодог.
Жак Фрэско, Роксана Мидөүс нарын байгуулсан
Винус төслийн судалгааны төв нь
Флорида мужын Винуст байралдаг.
Тэнд ямарваа асуудал бэрхшээлүүдийн гол үндсэн шалтгааныг нь судалдаг юм.
Гэвч энэхүү бэрхшээлүүдийн эх сурвалж нь чухам юу вэ?
Бүтэлгүйтсэн Систем
Бид тус тусдаа өөр зүгт харсаар буй учир
одоогоор бидэнд тун цөөн шийдлүүд харагдаж байна.
Хуучны арга барилууд аль хэдий нь үеэ өнгөрөөсөн.
Байгальд учруулсан хор хөнөөлөөс болж бид байгаль ертөнц
бүхнийг буцаан өөрчлөх тэрхүү буцах боломжгүй
тэрхүү мөчид бид улам ойртсоор байна.
Бид нэг бол хоцрогдсон нийгмийн зан заншил,
сэтгэхүйгээ үргэлжлүүлж
өөрсдийн ирээдүйг заналхийлэх
эсвэл илүү эрх чөлөө, боломж бололцоо
бүхий утга учиртай нийгэмд
тохирсон үнэ цэнийг бий болгож мөрдөх хэрэгтэй болжээ.
Америкчуудын нийгмийн сэтгэлгээ нь дараа жил өөр машин
шинэ зурагт, дуу хураагуур
худалдан авах гэсэн зүйлд дадал болсон байдаг.
Бид хэт явцуу үзэлтэй бөгөөд улс төр, нийгмийн байгууллагууд
огт өөрчлөгдөөгүй, тэгээд энэхүү зогсонги байдал нь
аливаа шинэ соргог санааг коммунист дэг журам хэмээн
болгоомжилж өссөнийх юм.
Социалисм, коммунисм, фашисм, чөлөөт үйлдвэрлэл гэх мэт
дэлхийн эдийн засгийн системүүдийн аль нь ч элитизм
үндсэрхэг үзэл, арьс өнгөөр ялгаварлах үзэл, тэр дундаа хомсдлыг
арилгаж чадаагүй билээ.
Энэ бүхэн үндсэндээ эдийн засгийн ялгавартай байдлаас улбаатай.
Мөнгөний зохицуулалт хувиарлалтаар нөөц баялагийг ашиг болгоход
хувь хүмүүс болон улс гүрнүүд зөвхөн өөрсдийн
давуу тал, ашиг орлогын төлөө ямар ч үнээр хамагүй зүтгэдэг.
Тэд өрсөлдөөнт байдлыг хадгалж эсвэл цэргийн хүчээр
нөлөөлөх байдлаар үүнийгээ хийдэг.
Улс гүрнүүд ялгаатай байдлаа дайнаар шийдэж буй нь маш том алдаа.
Цэвэр практикийн үүднээс үзэхэд
Энэ бол нөөц баялаг болон хүний амьдралыг гарздаж байгаа явдал юм.
Ихэнх дайн нөөц баялгийг олж эзэмших
өөрийн давуу талыг хадгалахад байдаг.
Эдгээр нь хүний сайн сайхны тулд биш.
Бас хүмүүсийг хөгжүүлэх хүсэл сонирхолд үндсэлдэггүй.
Ялалт байгуулсан улсын иргэд сайн сайхан болох хэдий ч
дэлхий дээрх бусдын хувьд
төлөх үнэ цэнэ нь хэмжээлшгүй.
Улс үндэстнүүдийн ялгааг шийдэх гэсэн энэхүү бүдүүлэг оролдлого нь
програмчлагдсан цөмийн цохилт,
биологийн болон химийн үхлийн зэвсгүүд бий болсноор
улам аюултай далд зохион байгуулалттай болсоор.
100,000 гаруй компаниуд Пентагонд хангалт хийдэг
Гэвч мөнгөний ихэнх хэсэг цөөн том корпорацуудад очдог.
Харин зарим хүхүүсийн хувьд цэргийн үйлдвэрийн салбараас
мөнгө олох олз завшаан болдог.
Хэрвээ дайнаас олдог ашиг гэж байхгүй бол
та үнэхээр ийм зүйл болно гэдэгт итгэж байна уу?
Улс орноо хамгаал гэж цэрэгт татахад
та амь насаараа дэнжин тавьж зүтгэнэ.
Тэгвэл бүх зэвсгийн үйлдвэрлэгчдийг цэрэгт татах ёстой.
Их буу, пулемёт үйлдвэрлэгчид
цэргийн машин, байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэгч
бүгд цэрэгт татагдаж байж цэргүүдтэй адил төлбөр авах ёстой.
Тэгвэл байлдааны хөлөг онгоц, пулемёт
худалдаж мөнгийг сая саяар нь олж байгаа нь шударга бус явдал.
Хэрэв надад боломж байсан бол сая сая цэргүүдийг
хүн алж устгах биш, харин улс орнуудтай эв зүйгээр зэрэгцэн
орших асуудлыг ухаалгаар шийдэхэд сургахаар сургуульд явуулах болно.
Цэргүүд бол зүгээр л аллагын машинууд, тэд хүн алахад бэлтгэгдсэн байдаг.
Харин би тэднийг Мексикт очиж зөрчил ялгааг зохицуулдаг болгоход
бас Арабад очиж хүмүүсийн ялгааг шийдвэрлэж чаддаг болоход сургах байсан.
Тэгсэн цагт бүх үндэстнүүдийг нэгтгэнэ гэсэн үг.
Дайн гэдэг хүнийг хууран мэхлэж хүч хэрэглэх цорын ганц хэлбэр биш.
Үүнээс гадна өлсгөлөн, ядуурал
орон гэргүйдэл, ажилгүйдэл гэх мэт нөхцөл шалтгаанууд бий.
Эдгээр нөхцөлүүдтэй хүлцэнгүйгээр зохицдог нь хүний зан гэж хууран
байдлыг тэр чигээр нь барих санаатай.
Хүрээлэн буй орчны нөлөө
Генетик нь шунал, бизнес, арьс өнгөөр ялгаварлах гэх мэттэй ямар ч холбоогүй.
Ямар ч нийгэм дэх зан үйлийн систем нь боловсролын нэгэн хэсэг болж байдаг.
Таны уншсан ном, үлгэрлэн дагадаг бас таны шүтэн биширдэг хүмүүс гээд л.
Ген үүнд ямар ч хамаагүй ...
нүдний өнгө, таны хамрын хэлбэр
гэх мэт удамшсан онцлогуудыг эс тооцвол шүү дээ.
Ген мөн чанар, үнэ цэнийг хянадаггүй.
Та өөр хэн нэгнээс илүү сийрэг толгойтой төрсөн гэж бодвол
таны тархины хүлээн авах, боловсруулах эд эсийн чанар илүү гэсэн үг.
Хэрэв та сийрэг толгойтой бөгөөд фашист улсад амьдардаг бол
илүү хурдан л фашист болох байх гэж би хэлмээр байна.
Уураг тархинд ялгаварлан гадуурхах механизм гэж байхгүй.
Уураг тархи танд туршлагуудыг эс тооцвол яг юу чухал вэ?
эсвэл юу ач холбогдол багатай вэ гэдгийг хэлж өгч чадахгүй.
Бид шунал, атаархал, үзэн ядалт эсвэл мухар сүсэгтэй хамт хорвоод мэндлээгүй.
Бидний ааш авир болон мөн чанар бол нийгэм соёлын тусгал байдаг.
Хэрэв та Aмазоны яс цуглуулагч омогт өссөн бол,
тэдний нэг л болох байсан.
Xэрэв би танаас "яах гэж хатаж хорчийсон толгой цуглуулна вэ?" гэж асуувал
Та "миний ахад бүр 20 толгой бий" гэж хэлэх байсан байх.
Тэд солиотой гэж үү? Үгүй, тэдний соёлд энэ хэвийн л зүйл.
Цөөн хэдэн үндэстэн дэлхийн нөөц баялагийн ихэнхийг хянаж
хүний сайн сайхнаас илүү ашиг орлогыг чухалчилж байгаа нөхцөлд
нийгэм болон хүрээлэн буй орчны бэрхшээлүүд хэвээр үлдэх болно.
Ашиг орлогыг тэргүүнд тавих нь хэрэгцээгүй зовлон шаналал
хэвийн бус зан авирыг бий болгодог.
Олон хүмүүс асуудлыг зохицуулах хууль дүрэм хэрэгтэй гэж үздэг.
Бидэнд маш олон хууль байгаа, мянга мянгаараа шүү.
Гэвч тэдгээр хуулиудыг үргэлж зөрчиж байдаг.
Зарлан тунхагласан олон улсын гэрээ хэлэлцээрүүд нь
гачигдал дутагдал, аюулгүй байдлын бодит байдлыг өөрчилдөггүй.
Далайн бохирдол, тариалангийн газрын хомсдол гэх мэт асуудлуудыг
олж мэдвэл та ирээдүй ямархуу байхыг урьдчилан хэлж чадна.
Хэрэв та доройтож буй систем өргөжин тэлэхийг харж байвал
бослого үймээн, аллага, амиа хорлолт нэмэгдэнэ гэдгийг би хэлж чадна.
Хүний ааш авир нь хүрээлэн буй орчны нөлөөнөөс бий болдог.
Хэрэв усны хомсдол үүслээ гэж үзвэл, усны үнэлэмж нэмэгдэж үнэ нэмэгдэнэ.
Хомсдолыг систем талаас нь авч үзье.
3 хоногийн турш алтаар бороо орлоо гэж төсөөлье.
Хүмүүс алтыг хамж цуглуулаад зоорь дээврийн хөндий,
мөн шүүгээ саванд буй хувцас эд юмсаа гаргаж хаяж байгаад л хадгална.
Хэрэв жилийн турш ийм бороо орж хаа сайгүй алт болвол
хүмүүс хашаанаасаа шүүрдэж гаргаад, хуруун дахь бөгжөө авч хаях байх.
Иймд хүний зан авир орчноосоо шалтгаалан өөрчлөгддөг.
Харин хүмүүст хэрэгтэй боловч олдохгүй байгаа зүйлийг цагдаа
хамгаалж, тэнд харуул тавьдаг.
Хэрэв алим, жүрж, нимбэгийн мод газар сайгүй ургадаг бол
жимснүүдийг нь хэнд ч худалдаж чадахгүй.
Элбэг дэлбэг байгалийн баялагтай арал дээр очлоо гэж бодьё
тэнд 10 хүн амьдардаг бөгөөд тэдний хэрэгцээнээс хэд дахин илүү
их хүнсэнд хэрэглэх загас, гадил жимс байдаг бол
тэр газар мөнгө хэзээ ч оршихгүй.
Бас хувийн эд хөрөнгө бий болохгүй.
Арал хангалтай том: 8000 акр хэмжээтэй, тэгээд ердөө 10 хүн л амьдардаг бол
газар хувааж авах гэсэн санаа хэнд ч төрөхгүй байх.
Шалгаран үлдэхэд хэрэгтэй тодорхой зан авирын хэлбэрүүд байдаг.
Бас бидний үнэ цэнэ, хандлагыг өөрчилдөг нийгмийн нөхцлүүд бий.
Хүрээлэн буй орчинтой нийцүүлэхгүйгээр хэн ч зан үйлийн талаархи
үндсэн хууль дүрмийг зохиож чадахгүй.
Тиймээс бид хүрээлэн буй орчноо,
бас бие биедээ анхаарал тавьж
жинхэнэ утгаар нь нийгмийг хөгжүүлэхийн
тулд хүмүүсийг боловсрол
мэдлэгтэй болгоход зүтгэх хэрэгтэй.
Цаад шалтгааныг нь арилгахгүй бол ямар ч дайн зөрчлийг
энхийн гэрээ хэлцлээр зогсоож чадахгүй.
Харин бүх хүмүүсийн төлөө ажиллаж чадах ёс суртахуунтай хүмүүс
төр засагт байх хэрэгтэй.
Гэвч нөөц баялаггүй болчихвол ёс суртахуунтай хүмүүс
өндөр албан тушаалд байгаад ч нэмэргүй. Тэнд худал хэлэх, залилах
хулгай хийх явдал байсаар л байх болно.
Ёс суртахуунтай хүмүүс гэхээс илүү хүн болгоны сайн сайхны
төлөө гариг дэлхийн нөөц баялгийг ухаалгаар
ашиглах арга зам хэрэгтэй.
Нийгмийн дутагдал
Нийгмийн зохион байгуулалтыг цааш нь авч үзье.
Эдийн засгийг тогтворжуулхын тулд байнга барааг худалдах хэрэгтэй болдог.
Тийнхүү бүтээгдэхүүнийг амархан хуучирч, эвдэрч байхаар хийдэг.
Яг баталгаат хугацаа дуусах үед иймэрхүү зүйл болдогийг
та анзаарсан байх.
Зориудаар үр ашгаас зайлсхийдэг энэхүү ёс зүйгүй аргыг
төлөвлөгөөт элэгдэл гэж нэрлэдэг.
Зохион бүтээгчид хамгийн сайн сургуульд суралцаад
дараа нь заасан цагт нь хугацаа нь дуусч эвдэрдэг
эд зүйл зохион бүтээдэг.
Энэ нь маш их нөөц баялаг, цаг хүчийг дэмий гарзаддаг.
Бид ашиг орлогын төлөө дэлхийг сүйтгэж байна.
Та бодоод үзээрэй, хүмүүс ажил албан тушаал биш
харин цалингаараа олж авах хэрэгцээт зүйлийг л хүсдэг.
Мөнгөнд ямар нэг бодитой үнэ цэнэ гэж байхгүй.
Ямар ч алт, мөнгө эсвэл өөр зүйлээр баталгааждаггүй.
Та мөнгөөр хооллож, эсвэл орон сууц барьж чадахгүй.
Энэ нь дэлхийд эд бараа үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлэх
бидний бодит нөөц боломжтой ямар ч хамааралгүй зүйл юм.
Мөнгөний систем нь хэдэн зууны тэртээд бидэнд өвлөгдөж ирсэн
одоо үед ч бид эргэлзээгүйгээр уг системд аж төрж байна.
"Надад улсын мөнгөний удирдлагыг л өгчих
тэгвэл хэн хууль боловсруулах нь надад хамаагүй" Маэр Ротсчайлд
Энэхүү систем нь дахин дахин шинээр автоматжуулалт суурилуулсаар байх ба
дийлэнх хүн ардын худалдан авах чадвар улам муудаж байна.
цаг нь ирэхээр (Үүнийг гаусын муруй гэж тодорхойлдог)
Ажил эрхлэлт тэд, үйлдвэрлэл тэд, худалдан авах чадвар тэд байна гээд.
Систем мухардана.
Банкууд дампуурч ямар ч харилцаа явагдахаа болино.
Бид энэ зүгт тун хурдан шилжиж байна.
Эцэст нь машин хүний ажиллах хүчийг орлох нь
улам тодорхой болсон цаг үе 2011 онд ирсэн билээ.
- Бид маш бага хүнтэй ч илүү бүтээлч болсон.
Эдийн засгийн хувьд урьд өмнөхөөс илүү бүтээмжтэй;
IPad-ийн програм 4 хүнээс илүү ихийг хийж чадна.
- Ажлын байр тун цөөн байна. Одоо байгаа ажлууд нь
ийм тодорхой шалтгаантай учир цалин маш бага.
Маш олон хүмүүс цөөн тооны ажлын байранд өрсөлдөж байна.
Цалингын хэмжээ багассаар; дунд орлоготой өрх айлуудад хүндээр нөлөөлж
тийнхүү бусад давхаргатаа нөлөөлж байна.
Бид нийгмийн хямралд тулж иржээ.
Миний бодлоор энэ үзэгдэл дэлхий даяар нүүрлэнэ, зөвхөн энд ч биш.
Засгийн газрыг огцруулах ямар ч шаардлагагүй.
Зөвхөн үүнийг зөнгөөр нь орхиход л; аяндаа өөрөө өөрийгөө сүйрүүлэх болно.
Хэрвээ та хэвлэл мэдээллийг хянавал, хүмүүсийг тайвшруулж болно.
Гэвч дийлэнх олон ажилгүй болсоор байвал, тэд худалдан авах чадваргүй болно.
Систем нуран унана. Дахин ажиллахгүй; .
Бүр эртнээс нураад эхэлчихсэн. Энэ улс орон хүнд байдалд аль эрт орсон.
Тэд үндэсний аюулгүй байдал, тэтгэвэр тэтгэмж олгох гээд
хүнд асуудалуудтай тулгарна.
Тэд өөрсөддөө байгаагаас хамаагүй ихийг зарлагадсан.
Ганц хийж чадах зүйл нь өр тавих, банкуудаас дахин дахин мөнгө зээлэх.
Бид бас танд энэ цаг үеийн тун муу зүйлийг харуулахыг хүсэж байна.
Энэ нь Манхеттаны төвөөс тун холгүй газар оршдог.
Улсын өрийн хэмжээ нэмэгдсээр өрийн тоолуурын самбарт багтахаа байлаа.
Энэ самбар 1989 онд улсын нийт өр
3 триллион доллар байх үед тавигдсан.
Гэтэл өр улам нэмэгдэж улсын нийт өр 10 триллион
долларыг давж бүр сүүлдээ илүү орон нэмэх зай гаргахын тулд
долларын тэмдэгтийг авсан, өр секунт тутам улам нэмэгдсээр.
Хоёр илүү орон нэмэгдсэн шинэ тоолуур ирэх жил тавигдана.
Холбооны засгийн газар мөнгө хэвлэх эрх мэдэлгүй.
Мөн мөнгө зээлүүлэх, банкны бизнес эрхлэх эрх мэдэлгүй.
Зөвхөн банкны эздэд л энэ эрх байдаг.
Хэрэв засгийн газар сард 2000 онгоц үйлдвэрлэж
нисэх хүчин байгуулахыг хүсвэл тэд хувийн
санхүүгийн байгууллагаас зээлэх шаадлагатай.
Хэрвээ дайнд ялагдах юм уу бүтэлгүйтвэл
өрийн дарамт ард түмний нуруун дээр ирнэ.
"Түүхийн явцад мөнгө арилжигчид далд явуулга, луйвир, гэмт хэрэг гээд
байж болох бүхий л хүчирхийллийн аргаар
мөнгө хэвлэх эрхийг эзэмшиж улмаар
засгийн газрыг өөрийн хяналтандаа байлгах болсон." Жэймс Мэдисон
Бид өөрсдийгөө болон нийгмийн бүтэц тогтолцоогоо
шилжилтийн шатандаа байгаагаар харж байна.
Бид энэ тогтворгүй үеийг даван туулахыг хүсвэл
эхлээд өөрчлөлтөнд дасан зохицож сурах ёстой.
Бүх юм өөрчлөгддөг. Нийгмийн зохион байгуулалт ч мөн адил.
Бэрхшээлийг анх үүсгэсэн
үзэл бодол хандлагаар одоогийн бэрхшээлийг даван туулна гэж үгүй
гэж Алберт Эйнштэйн хэлсэн байдаг.
Байгал дэлхий нөөц баялагтай хэвээр байгаа.
Мөнгөний системээр баялагийг хуваарилах өнөөгийн арга нь
одоо үр нөлөөгүй бөгөөд харин ч бидний хүсч буй үр дүнд сөрөг нөлөөтэй.
Хэдийгээр бид технологийн өндөр дэвшилтэт үед амьдарч байгаач
нийгэм болон эдийн засгийн тогтолцоо маань
технологийн хөгжилтэй хөл нийлж чадахгүй байна.
Хэрэв чадсан бол ямар ч боолчлолгүй, өргүй, бүгдэд
элбэг дэлбэг байдлыг бий болгох боломжтой байсан.
Ийм зүйл байж болно гэж үү?
Энэ дэлхий дээрх хүн болгоныг хооллох, орон байртай болгох
хангалттай мөнгө байхгүй.
Гэвч ухаалгаар хуваарилан зохицуулах юм бол
бүх хүний хэрэгцээг хангах нөөц баялаг дэлхий дээр бий.
Нийгмийн өөр хувилбар
Нөөцөд суурилсан эдийн засаг гэж нэрлэгдсэн
гарцыг Жак Фрэско олжээ.
Энэ нь бүх бараа үйлчилгээг мөнгө, солилцоо, зээл, өр, гэх мэт
боолчлолын хэрэгслүүд ашиглалгүйгээр
бүх хүнд хүртээх нийгэм-эдийн засгийн систем юм.
Гэхдээ энэ нь социалист системээс тэс ондоо.
Фрэско 75 жилийн турш судалж, туршилт хийсний үндсэн дээр
энэ загварыг бий болгосон.
Энэхүү нөөцөд суурилсан эдийн засаг нь байгаа нөөцдөө тулгуурлан
дэлхий дээрх бүх хүнд үнэ төлбөргүйгээр
баялагийг хүртээхийг зорьдог.
Өнөөдөр бидэнд дэвшилтэт нийгмийг бий
болгох хангалттай их нөөц байгаа.
Энд би хязгаарлагдмал өглөг халамжийн тухай яриагүй байна
Би дэвшилтэт иргэншлийн тухай ярьж байна.
Бидэнд нөөц баялаг, технологи байна. Харин хийж хэрэгжүүлэх л үлдсэн.
Винус төслийн үндсэн хэтийн төлөвийн нэг нь
хомсдолыг үгүй болгох, үүнд технологийг ашиглах явдал юм.
Нэгэнт бид нөөцөд суурилсан эдийн засгийг бий болгох бол
ямар нэг зүйлийн хомсдол байвал энэ нь бүтэхгүй.
Мөн нөөцөд суурилсан эдийн засгийг
ямарч нөөцгүй нийгэмд бий болгох боломжгүй.
Бид техникийн хүчээр боломжгүйг бүтээх чадвартай.
Бид хомсдолыг үгүй хийж, элбэг дэлбэг байдлыг бий болгоно.
Элбэг дэлбэг байдал нь шунал, хувиа хичээх явдал, гэмт хэрэг
болон мөн олон ёс суртахуунгүй, зүй бус зан авирыг үгүй болгож чадна.
Хэрэв өрөнд тулгуурласан хуурмаг мөнгөний системийг
даван туулж, шинжлэх ухаан технологийг ашиглан
бид хүн байгальдаа анхаарлаа хандуулж чадвал
хүмүүс бүтээлч мөн хангалуун сайхан амьдрах
нийгмийн тогтолцоог байгуулах боломжтой.
Улс төрийн философи, нийгэм соёл, шашин шүтлэгийн ялгаанаас
үл хамаарч бүх хүмүүсийн амьдрал нэгэн адил цэвэр ус, цэвэр агаар,
үржил шимт газар, эрүүл мэнд
сайн боловсрол гэсэн
нөөц баялагаас шууд хамааралтай.
Хэрэв та эх дэлхий түүний иргэн бүрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлвэл
ирээдүйн чиг хандлага зөв бүрэлдэнэ гэж би боддог.
Хүн төрөлхтөн нэгэн гэр бүл, дэлхий бид бүгдийн гэр орон билээ.
Улс гүрэн, хүмүүс аль нь ч бай цаашид салангид тусдаа оршин байх боломжгүй.
Ямар ч тусдаа улс гэж байхгүй бол хүмүүс хүссэн зүгтээ явах боломжтой.
Эхлээд мужууд нэгдэхийн өмнө тэд бүс нутгийн хил хязгаарыг тогтоосон.
Ард иргэд зэвсэглэн байлдаж тэмцэлдсэн.
"Энэ бол манай газар нутаг!" "Үгүй танайх хил зөрчиж байна!" гээд л тулалдсан.
Мужууд нэгдмэгц, засгийн газар
хилийн зурвасыг тодорхойлж улмаар бүгд санал нэгдэцгээсэн.
Хил хязгаарын маргаан ийн дууссан юм.
Хэрэв дайныг эцэслэе гэвэл, дэлхийг бүх нийтийн өв хэмээн тунхаглах хэрэгтэй.
Бид дэлхийн бүх нөөц баялагийг хүн төрөлхтний өв болгон тунхаглах ёстой.
Энэ нь корпорацууд удирдсан, дэлхий тэдэнд захирагдсан
тийм элитүүдэд түшиглэсэн нийгмийг бий болгохыг хүсдэг
бүлэглэлтэй ямар ч холбоогүй юм.
Харин эсрэгээрээ, бүх дэлхийн нөөцөд суурилсан эдийн засаг нь
хүмүүс нөөц бололцооныхоо дээд хэмжээнд хүрч чаддаг
мөн өөдлөн дэвжсэн, нийгэм нь хүн ардынхаа төлөө ажилладаг
байгаль экологийн тэнцвэрт байдлаа хамгаалдаг,
байгаль эхээс тусдаа биш түүний нэг хэсэг гэдгээ ойлгодог байх юм.
Урамшил
Хэрэв хүний бүх хэрэгцээ ажиллаж хөдөлмөрлөхгүйгээр хангагдвал
цаашид хүнд урам зориг хэрхэн төрөх вэ гэсэн асуулт урган гардаг.
Суурь хэрэгцээнээс өөр хүсэл хүмүүст байхгүй гэдэг ойлголттой энэ холбоотой.
Хэрэв энэ үнэн юм бол, хэзээ ч багш, зохион бүтээгчид
эсвэл зохиолчид гэж байхгүй байх байсан.
Хүмүүс өөрт сонирхолтой, хүч чадлыг нь сорьсон зүйлийг урамтай хийдэг.
Дэлхийн иргэн бүрийн аж амьдралыг сайжруулах
хамгийн агуу сорилт бүхий үйлсэд бүх хүмүүс
оролцох боломжийг бүрдүүлцгээе.
Хувь хүний онцлогыг нийтлэг байдлаас илүү чухалчилах.
Эд баялагийг шүтсэн аминч үзэл, өмч хөрөнгө, хүч чадлыг эрхэмлэхийн оронд
нийгэмд тулгамдсан бэрхшээл, хүрээлэн буй орчноо хамгаалах үйлсэд
ач холбогдол өгдөг тийм шинэ өөдрөг
тогтолцоог байгуулах явдал юм.
Нэгэн хэвийн байдлыг уриалдаг бус харин олон талт байдлыг эрхэмлэдэг
Олон янзын хүмүүс нь хувь хүмүүсээс бүрддэг.
Тиймээс хувь чанар, уран сэтгэмжит бүтээлч байдлыг бид чухалчилдаг.
Энэхүү тогтолцооны гол мөн чанар нь энд оршино.
Энэ бол юу хийх, хэрхэн амьдрах, хаашаа явах, юуг дагахыг
хүмүүст зааж сургаж буй хэсэг эрдэмтэд биш ээ.
Хүнд учир утгатай зорилго байсан цагт урам зориг, санаачлага бий болдог.
Хүмүүсийн ур ухааныг сорьж, бүтээлч эрмэлзлэлийг бий
болгосон цагт л жинхэнэ хөгжил дэвшил бий болно.
Гэвч өдөр бүр талхны мөнгөө олохын тулд хийж буй нэг хэвийн
уйтгартай ажлууд хүний урам зориг, санаачлагыг үгүй хийдэг.
Хэрэв хүмүүст юм зүгээр өгч
үнэгүй хооллож, хувцаслах юм бол тэд эртлэн босч ажил хийхээр
явахгүй. Яагаад гэвэл тэдэнд ингэх шаардлага байхгүй.
Тэдэнд байшин, хувцас хунар, кино, зугаа цэнгэл бүгд байгаа.
Яагаад нөгөө л зовлонтой, хүнд хэцүү, нэг хэвийн ажлаа хийх гэж? Энэ бол уйтгартай бас үр бүтээлгүй ажлууд.
Хэрэв хүмүүс хэрэгцээт бүх зүйлээрээ хангагдсан хэдий ч
шинэ сорилт байхгүй бол харин энэ асуудал.
Хүмүүс байнга шинэ сорилтуудтай тулгардаг.
Бид сургуулиудад шийдвэрлэж чадаагүй байгаа олонасуудлаар тэднийг сорьдог
Шийдэгдээгүй олон төрлийн асуудлууд бий.
Гэдэс цатгалан, мөр бүтэн байлаа гээд таны тархи ажиллахаа больно гэж үгүй.
Саятан хүмүүст бүх юм байгаа юм чинь тэдэнд ажиллаж хөдөлмөрлөх
шаардлага байхгүй гэвэл. Энэн шиг худал зүйл гэж үгүй.
Өдөрт 18 цаг ажилладаг маш олон саятнууд байдаг.
Гэтэл тэдэнд хангалттай цаг хугацаа байдаггүй. Энэ таны мэргэжил
боловсролоос хамаарна. Далай тэнгис, одон орон гэх мэтийг судлах
тусам улам гүн сонирхож төдий хэмжээгээр амьдралын амтыг мэдэрдэг.
Хэрэв та хүнс, хувцас, орон байраар хангагдвал жинхэнэ ажилдаа явж болно.
Та амь зуухад санаа зовох хэрэггүй болно. Харин
хөдөлмөрлөх урам зориг тань нэмэгдэнэ.
Би үүнийг шинэ санаачлагыг урамшуулагч систем гэж нэрлэдэг.
Энэ бол мөнгө бус асуудал шийдэхэд анхаардаг тогтолцоо.
Тэгээд дэлхийг илүү сайн сайхан болгож түүнээсээ урам зориг авна.
Дэлхийн нөөц баялагийн ухаалаг менежмент
Хүн бүрт хангалттайгаас илүүг бие болгохын тулд
бид хэрхэн яаж технологоо ухаалаг ашигах уу?
Үүнд хүрэхийн тулд дэлхийн нөөц баялагийн хэмжээнд
суурилсан төлөвлөгөө гаргах нь юуны түрүүнд чухал юм.
Бид дэд бүтэцээ нэгтдсэн системийн түвшинд бүхэлд нь
шинэчлэж дэс дараатайгаар үйл ажиллагаа явуулах ёстой.
Энэ нь хүн төрөлхтөнг бүхэлд нь нэг гэр бүлд хамруулж авч үзэж
тийн төлөвлөгөө гаргана гэсэн үг.
Зөвхөн ийм аргаар л бид нийтэд хүрэлцээтэй, хүрээлэн буй орчныг хамгаалдаг
хомсдсон нөөцөд илүү мэдрэмжтэй байдлаар технологио хэрэглэж чадна.
Тиймээс, эхлээд бидэнд юу байгаагаа нарийн тогтоох дэлхий нийтийн
судалгаа хийх хэрэгтэй. Тэгснээр бодит нөөц баялаг,
үйлдвэрлэлийн боловсон хүчин, хүмүүсийн хэрэгцээг бүртгэнэ.
Улмаар бид хэр хэмжээний бараа үйлчилгээ хэрэгтэй буйгаа тодорхойлно.
Жишээлбэл, тариа тарих газар хаана байгааг?
газар орон бүрт хичнээн хүн ам буйг
мөн тэдний эрүүл мэндийн байдалыг тодорхойлсноор?
хаана хэдэн эмнэлэг барих хэгэцээтэй нь гараад ирнэ
(Бүх улс орнуудыг хамарсан дэлхийн нөөц баялгийн судалгааг)
та өнөөдөр хийхээр оролдвол тэд
"Юуны төлөө? Зэвсэгт хүчин болоод бусад талаараа
та нартай өрсөлдөхүйц нөөц баялгатай эсэхийг олж мэдэх гэж үү?"
хэмээн үл итгэн мэдээлэл өгөхөөс татгалзах болно.
Тиймээс энэ арга өнөөдрийн нийгэмд үйлчлэхгүй гэж бодож байна.
Харин үндэслэлээ сайтар боловсруулан
Улс орон тус бүрт ямар ашигтай болохыг илтгэн харуулж
Гэхдээ ашиг нь тухайн улс орон бүхний
онцлогт нийцсэн тодорхой байх хэрэгтэй.
Тохиролцоонд хүрч чадвал тэрхүү судалгааг хийж болно.
Миний аль эсвэл өөр хэн нэгэн хүвь хүний бодол дээр биш
хүн амын тоо, нөөц баялгийн хэмжээ
дэлхийн даацнаас шалтгаалан
юу хийсэн болоод юмс хир хурдан өөрчлөгдсөнийг тодорхойлдог.
Өнөөдрийн хувьд юм тэс өөр суурин дээр хийгдэж байгаа
харин ирээдүйд
динамик тэнцвэрт байдалд үндэслэх болно.
Энэ нь байгаль орчинд хохирол учируулалгүйгээр
бүгдийг дээд хүчин чадлаар нь ашиглана гэсэн үг юм.
Амьжиргааны түвшинг дээшлүүлэн юмсын хүртээмжийг сайжруулахын тулд
хамгийн богино хугацаанд аль болох их зүйлсийг автоматжуулах хэрэгтэй
ингэхийн тулд компьютер технологитой ажиллаж буй хүмүүсийн
техник ур чадвар, тусгай арга ухаан
нөөц баялгаа хэрхэн үйлдэврлэх арга замыг тодорхойлох
мөн тэдгээрийг боловсруулахад шаардлагатай үйлдвэрүүдийг барьж байгуулах
зэргийг хамтатган төлөвлөх хэрэгтэй.
Бидний бэрхшээлүүд түүний шийдлүүд нь улс төрийн бус технологийнх.
Ихэнхи асуудлуудыг технологи болон шинжлэх ухааныг
цөөн хэдэн хүмүүсийн тусын тулд бус бүх нийтэд үйлчлүүлснээр шийдвэрлэж болно.
Юү хүсч байгаагаа өөрөөсөө асуугаарай. Үр хүүхдүүд минь
хагацал гуниг, өвчин зовлон учирахааргүй
бас дахин өөр дайн дажин үзэхээргүй
тийм л дэлхий ертөнц дээр амьдархыг хүсэж байна.
Тийм нийгмийг хэрхэн бүтээхийг мэдэж байна уу? "Мэдэхгүй гэж үү"
Та бүтээх гээд оролдоод үзвэл? Шинжлэх ухааны тал бүрийн салбарыг
нэг дор авчраад "Эдгээр асуудлуудыг бид шийдэх хэрэгтэй байна" гээд л.
Шинжлэх ухааны засаглал гэхээр эрдэмтэд ноёрхож бусдыг захирна гэсэн үг биш.
Харин тэдэнд зам тээвэр барьж байгуулах, агаарын бохирдолыг арилгах
арай дээр арга ухаан бий гэсэн үг. Далай тэнгисийг
тэд л хамгийн сайн ойлгож, нөхөн сэргээж чадна шүү дээ.
Энэхүү шинэ бөгөөд дэвшингуй соёлыг
тал бүрээс нь нэгтгэн бүрмөсөн кибернетикжүүлвэл
хүн бүхний хэрэгцээ компютерээр хангагдана.
Өөрөөр хэлбэл нийгмийн бүхэл хэсэгт хүрч чадах
электрон мэдрэлийн систем гэж хэлж болно.
Үйлдвэрлэлт, хуваарилалтын тогтолцоог зохицуулж,
хомсдол эсвэл илүүдэл гаргахгүй байхыг
баталгаажуулах нь тэдний үүрэг юм.
Энэхүү технологижсон нийгэмд аливаа шийдвэр
байгаль орчны, хүний болон үйлдвэрлэлийн
хүчин зүйлээс хамаарч гарна.
Та үүнийг зөв шийдвэр гаргах зорилгоор
дэлхий хэмжээнд үйлдвэрийн газрууд
түгээх төвүүд, тээврийн сүлжээнүүд гэх мэт
бүхий л орчинд тархсан ашиглагдах
мэдээлэл цуглуулагч цахилгаан мэдрэгчүүд гэж ойлгож болно.
Шийдвэрүүд нь компани эсвэл хувь хүний гэхээс илүү
нийгмийн хэрэгцээн дээр тулгуурлана.
Бидний болгоомжлох зүйл бол автомажсан технологи, машин техник бус
харин түүнийг сөргөөр ашиглаж болзошгүй хувийн сонирхол билээ.
Машин техник юунд үйлчлэхийг хүмүүс бид шийддэг гэдгийг санаарай.
Хүмүүсийг хөдөлмөрөөс чөлөөлж
оюунлаг хөгжилд хүрэх боломжийг нь олгохгүй юм бол
технологийн нөөц бололцоо байхын утга учир гэж үгүй юм.
Аливаа орчин нөхцлийг бүтээн бий болгохын өмнө
эерэг ба сөрөг нөхцөл байдлын судалгааг хийдэг.
Ирээдүйг бүтээн бий болгох нь
Элбэг дэлбэг байхын тулд нөөц баялагаа зохицуулж ашиглах
техникийн төлөвлөгөөтэй байх ёстой. Үгүй бол энэ хоосон яриа болно.
Тийм учраас Винус төслийн олон шийдлүүд
нийгмийн харилцааны бүхий л хүрээг хамардаг.
Өнөөдөр хүн амын талаас илүү хувь нь байгалийн бохирдолттой
бас аюултай, эрчим хүчийг үр ашиггүй зарцуулдаг хотуудад амьдарч байна.
Бид юу хийх ёстой вэ гэвэл амьд тогтолцоо,
эд эс мэт өсөн томорч
мэдлэгээ солилцож байдаг их сургуулийн хотуудыг
бүтээн байгуулах юм.
Уг хот нь осол авааргүй тээврийн
шийдэлтэй байх бөгөөд
технологийн хувьд бодолцож үзээгүй асуудал гэж үгүй.
Анагаах ухаан, ботаник, газар тариалангийн төлөвлөгөөний системтэй байна.
Ийм хотуудыг шинээр барих нь одоо байгаа
хуучин хотуудыг шинэчилж сайжруулахаас илүү дээр юм.
Фреско ийм шинэ хотуудын дизайныг системтэйгээр гаргасан.
Эдгээр хотууд нь амьдрах хүсэл татам аятай тухтай байна.
Нэгдмэл төлөвлөгөө нь бүхнийг нэгэн ижил
хэвийн болгоно гэж үзэх нь утгагүй.
Маш бага материал шаардагдахаар баригдсан нэг хэв маягтай хотууд нь
цаг хугацаа болон хүн хүч хэмнэх бөгөөд
шинэлэг өөрчлөлтийг хийхэд чөлөөтэй байхаас гадна
орчны экологийн тэнцвэрийг хадгалах давуу талтай.
Хэрвээ бид хүний хэрэгцээг хангасан ийм хотуудыг байгуулвал
танд учирдаг өнөөдрийн ихэнх асуудлууд үгүй болно.
Хотын төв хэсэгт хүүхэд асрах газар
сургууль, эмнэлэгийн үйлчилгээ байна.
Бид эдгээр хотуудыг төлөвлөж, байгуулахдаа
түүний 8/1 хэсгийг эхэлж бүтээгээд түүнийгээ дахин ашиглах болно.
Ингэснээр байшин барилга бүрийн загвар, архитектурыг гаргах
асар их хөлс хүч, ур ухааныг хоосон дэмий үрэхгүй.
Дэлхийн бүх хүмүүсийн орон сууцны асуудлыг шийдэхийн тулд
барилга барих арга барил нь өнөөдрийнхөөс маш ондоо байх болно.
Араг бүтцийг бүхэл хэсгээр нь хийдэг, өөрөө босдог араг бүтэц
зэрэг нь барилгын ажлийг хурдасгаж чадна.
Эдгээр хөнгөн бөгөөд бат бэх орон сууцыг хэсэгчлэн үйлдвэрлэж
дараа нь салгаж, барилгын механизмаар байрлуулна.
Ийм байгууламжийн гадна талын хэсэг нь нарны гэрлийн болон
дулааны хураагуурын үүрэг гүйцэтгэнэ.
Энэ нийгэмд хүмүүс ямар нэг зүйл өмчлөхгүй.
Хүмүүс мөнгө хүсэхгүй.
Харин хэрэгцээтэй үедээ эд зүйл авч ашиглах шаардлага гарна.
Хэрэгтэй зүйлээ авч ашиглаж болдог элбэг дэлбэг нийгэмд
хүмүүс эд зүйлийг хадгалж хураахаа болино.
Бид дахин ашиглаж, бас байнга өөрчилж сайжруулна.
Хуучин машины материал бүтэн машин шиг л жинтэй.
Тэгвэл хуучин машин гэж байхгүй.
Хуучин машин бол аюул гэсэн үг.
Та үнэтэй машин унаж байхад хэн нэг нь хуучин машин унаж байлаа гэж бодьё.
Түүний тоормос ажиллахгүй болвол та үхэж магадгүй.
Зам дээр нэг ч хуучин машин байхыг бид хүсэхгүй.
Эвдэрч мууддаг эд зүйл байхыг хүсэхгүй.
Байнга арчилгаа, засвар шаарддаг зүйлийг хүсэхгүй.
Нөөцөд суурилсан эдийн засагт хүмүүс хэрэгцээт зүйлээ
худалдан авах, даатгуулах, эсвэл засвар үйлчилгээ хийлгэх
шаардлагагүйгээр олж авах боломжтой.
Ийм нөхцөлд эд зүйлс хүмүүст илүү хүртээмжтэй байх бөгөөд
хэрэгтэй үед нь бэлэн байх болно.
Уран баримлын материал, хөгжмийн зэмсэг гэх мэт хүнд хэрэгтэй бүх зүйл
эдгээр нээлттэй байгууламжуудад байна.
Яг номын сан шиг.
Хүмүүс тэндээс зургийн аппарат, унадаг дугуй, бугуйн цаг ч авч болно.
Ямар нэг үнэ төлбөргүйгээр.
Энэ нь гачигдал дутагдал байхгүй болох хэмжээнд үйлдвэрлэлийн
хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг.
Ийм үед бараг бүх гэмт хэргээс сэргийлж чадна.
Өнөөгий тогтолцоог шударга, тэгш болгох боломжгүй.
Харин хүний эрхийг хангаж чадах өөр тогтолцоо хэрэгтэй.
Учир нь хүн бүр хэрэгцээт зүйлээ олж авдаг болсон цагт эмэгтэйчүүдийн
эсвэл хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэх хэрэггүй болно.
Тэмцэлдэж байхаар бүтээгдсэн нийгэмд тэмцэхээс өөр арга байхгүй.
Хулгай хийж болохгүй гэж хуульчлах хэрэггүй болно.
Учир нь ийм зан үйл байхгүй болно.
Төв байгууламжийн эргэн тойронд өөрийгөө тэтгэх чадвар, боломжийг
нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг судалгааны төвүүд байрлана.
Харин эдгээр төвүүдээс цааш явахад
теннисны талбай гэх мэт
спортын болон чөлөөт цаг өнгөрүүлэх хэсэгт ирнэ.
Үүнээс цааш явахад гол горхи, хүрхрээ, нуур бүхий
хүмүүсийн суурьшин амьдрах хэсэг байна.
Бид засвар үйлчилгээ бага шаардах, гал түймэр
байгалийн үзэгдэлд тэсвэртэй олон төрлийн
байшин, орон сууцаар хүмүүсийг хангаж чадна.
Дараагийн хэсэгт бид орон сууцны хороололд ирнэ.
Орон сууцны цамхагт спортын танхим, клубууд
эрүүл ахуйн үйлчилгээ, шүдний эмнэлэг гээд бараг бүх
зүйл байдаг учраас хүмүүс орон сууцанд амьдрахыг хүснэ.
Ирээдүйд хүмүүс тусдаа байшингаас татгалзаж, харин нийтийн
орон сууцанд амьдрана гэж боддог.
Үүнээс цааш явахад хөдөө аж ахуйн болон
гидропоник тасалгааны фермүүд байна.
Мөн ил тариалан ч байх болно.
Хотууд нар салхи, газрын гүний дулааны, далайн давалгааны
температурын өөрчлөлтийн болон
далайн дулааны гэх мэт цэвэр технологийг байгаль орчинд
зохицуулан ашиглах болно.
Берингийн хоолойг холбож гүүр эсвэл усан доорх
хоолой баривал эрчим хүч гаргах томоохон боломж ирээдүйд бүрдэнэ.
Эдгээр усан доорх байгууламж нь турбин ашиглаж
далайн урсгалаас цэвэр эрчим хүч гарган авна.
Ийм эх үүсвэрийг ашигласнаар хэдэн мянган жилийн турш
дэлхийг цэвэр эрчим хүчээр хангаж, хүмүүс сайхан амьдрах
боломжийг бүрдүүлэх юм.
Байгалийг бохирдуулагч нүүрстөрөгчийг ашиглах хэрэггүй болно.
Бохирдол гэдэг зүйл өнгөрсөн түүх болно.
Бүх тээвэрлэлт дэлхий нийтийн
нэгдсэн системд шилжинэ.
Хот доторх тээвэр трансвэйор байх бол
хот хоорондын тээвэр нэг замтай төмөр зам байна.
Харин соронзон галт тэргийг алсын тээвэрт ашиглана.
Үр ашгийг нэмэх үүднээс явж байхад нь
салгаж болдог хэсгүүдээр
соронзон галт тэргийг тоноглох болно.
Нисэх онгоцыг янз бүрийн хэлбэрээр ашиглана.
Энэхүү эгц дээш хөөрч буудаг онгоцыг зорчигч болон ачаа
тээвэрлэхэд ашиглана.
Энд мөнгө хэмнэх, эсвэл бага үнийн асуудал
биш аюулгүй байдлыг тэргүүнд тавина.
Энэ тээвэрлэгч богино хугацаанд
ачиж буулгаж болох хэсгүүдтэй байна.
Эдгээр хэсгүүдийн тоо тээвэрлэх ачаанаас
хамаарч янз бүр байх бөгөөд
хэсгүүдийг холбосны дараа нэг тээврийн хэрэгсэл мэт ажиллана.
Хөлөг онгоцууд аялах явцдаа
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх боломжтой.
Мөн хүүхэд залуучууд дэлхийгээр
аялан явж бодит ертөнцтэй танилцан боловсрол мэдлэг
олж авдаг боловсролын
төвийн үүргийг хөлөг онгоц гүйцэтгэж болох юм.
Улс орны тээврийн систем нь усан сувгууд болон усалгааны
сүлжээнээс бүрдэх боломжтой.
Эдгээр нь үер ус, ган гачигаас сэргийлэх арга зам
болохоос гадна усны нөөцөөр хангах, загас үржүүлэх
бас амралт чөлөөт цаг өнгөрөөх газар байх юм.
Хэрэв бид шинжлэх ухаан технологийг санхүүгийн зах зээл
эсвэл патент гэх мэт
хязгаарлалтгүйгээр нийгмийн тогтолцоонд
ашиглаж чадвал амьдралын өндөр түвшинд
маш богино хугацаанд хүрч чадна.
Шинэ технологи, үзэл санааны ачаар
ийм нийгэм байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байх болно.
Энэ бол өнөөгийн нийгэмтэй адил
хэвшиж тогтсон биш харин хувиран өөрчлөгддөг нийгэм байх болно.
Далайн орчныг хамгаалахын хажуугаар
хуурай газрын хүн амын төвлөрлыг багасгах
далайн хотод амьдарна гээд та төсөөлөөрэй.
Усан доорх эдгээр хотуудад их сургуулиуд байрлаж, оюутнууд
далайн шинжлэх ухаан судлах боломжтой.
Мөн далай тэнгисийн байгалийн тэнцвэрийг хангаж
тариалан эрхлэх, уул уурхай хөгжүүлэхэд хотуудыг ашиглаж болно.
Өөрийгөө тэтгэдэг эдгээр хотууд байршил болон
гүйцэтгэх үүргээсээ хамаарч дизайны хувьд өөр байна.
Энэ далай доорх ажиглалтын цамхаг хүмүүс далайн
амьдралыг ажиглах боломжийг хүмүүст олгоно.
Харин эдгээр далайн фермийн систем нь
хүмүүсийн хүнсний хэрэгцээг хангах загас үржүүлгийн болон
бусад үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
Эдгээр байгууламж нь усны чөлөөт урсгалыг боломжтой болгоно.
Технологийг ийнхүү ашигласнаар хамгийн богино хугацаанд
нийгмийг хөгжүүлж, дэлхийн нийтийн хэмжээнд бүтээн
байгуулалтыг хийх боломжтой.
Хэрэв хэзээ ч өөрчлөгдөхгүй бол энэ үгүй болно.
Харин миний ярьж байгаа зүйл бол хувиран өөрчлөгддөг
шинэчлэгддэг соёл юм.
Би төгс төгөлдөр нийгмийн тухай яриагүй. Энэ юу гэсэн үг болохыг ч мэдэхгүй.
Гэвч одоо байгаагаас илүүг хийж чадна гэдгийг л мэдэж байна.
Би утоп үзэлтэн биш. Харин хүмүүс
эв найртай, сайхан амьдрахыг харах хүсэлтэй хүмүүнлэг үзэлтэн.
Бид өөрчлөгдөхгүй бол бие биенээ хөнөөж
дэлхийг сүйрүүлнэ гэдгийг мэдэж байна.
Амьдралын энэ шинэ хэв маяг амралт чөлөөт цагийг бий болгохоос гадна
хүмүүсийн мэдлэг, бүтээн бий болгох боломжийг нэмэгдүүлнэ.
Харин амжилтын үндэс нь эд хөрөнгө, хувиа бодсон зорилго бус
хүний өөрийн хүсэл сонирхлын биелэл байх болно.
Нөөцөд суурилсан эдийн засаг нь хүрээлэн буй орчныг цэвэр, үр ашигтай
тааламжтой болгохоос гадна
шинэ хандлагад нийцсэн
үнэ цэнийн тогтолцоог бий болгоно.
Боловсрол, нөөц баялагийг бий болгосон цагт
хүний чадамжид хязгаар гэж үгүй.
Өнөөдөр бидэнд тулгардаг санхүү мөнгөний
бэрхшээлгүйгээр хүн бүр өөрийн сонгосон салбарт
хувь нэмэр оруулах эрх чөлөөтэй байх болно.
Хаягдал гарздал, байгалийн сүйрэл бүхий өнөөгийн нийгмээс
байгаль экологидоо анхаардаг, элбэг дэлбэг, өөрийгөө тэтгэх чадвартай
нийгэмд шилжин орохыг хүсч байгаа бол
өнөөдөр шийдвэр гаргах цаг болсон.
Ирээдүйн талаар ямар нэг төлөвлөгөөгүй улс орон
өмнөх алдаагаа дахин дахин
давтахад хүрдэг.
Хүмүүс бол
хамгийн өндөр хувьсаж хөгжсөн амьтад гэж сургуульд худлаа хэлдэг.
Гэтэл хүмүүс далай тэнгис, агаар мандал, бас өөрсдийгөө үгүй хийдэг.
Хүмүүс онгоц хөлөглөж ирээд
аль нэг хотын дээр цөмийн бөмбөг дэлбэлж хүмүүсийн амийг хөнөөдөг.
Хүн ийм байж байгалийн хамгийн сайн бүтээл юм гэж үү?
Миний бодлоор үгүй. Цааш явах зам хол байна.
Бидэнд нэг бол диваажин эсвэл мөнхийн сааталд орох сонголт байна.
Ирээдүй л бүхнийг харуулна.
Харин чиний хийх үйл хөдлөл ирээдүйг тодорхойлох болно.
Дайн, шунал хоёр өнгөрсөн дурсамж болох нийгмийг бүтээж чадна.
Бид шинжлэх ухаан, технологийн ололтыг
нөөцөд суурилсан эдийн засгийн тогтолцоонд
зөвхөн хүн байгалийн сайн сайхны тулд ашигласан цагт л
иргэншил гэж юу болохыг
жинхэнэ утгаар нь ойлгох болно.
Винус төслийн зорилгыг бодит зүйл болгохын
төлөө ажиллаж байгаа хүмүүсийн нэг хэсэг болоорой.
Бас өөдрөг ирээдүйн зорилгыг илүү олон хүмүүст
хүргэх бидний хүчин чармайлтад нэгдээрэй.
Бид үүнийг өөрсдийн мэдлэгээ ашиглаж бүтээж чадна.
Диваажингийн цэцэрлэгийг бүтээхийн тулд дэлхийн гадаргыг
өөрчлөхөд 10 жил л хэрэгтэй.
Сонголт таны гарт байна. Цөмийн зэвсэг хөөцөлдсөн тэнэглэл
асуудал бэрхшээлээ улс төрийн аль нэг намыг сонгох замаар
шийдэх гэсэн бүтэлгүй оролдлого.
Бүх улс төр авлига, ёс зүйгүй болсон.
Би дахиад хэлье: Коммунизм, социализм
Фашизм, Демократууд, Либералууд
Хар арьстны, Польшуудын, Еврейчүүдийн, Грекчүүдийн эсвэл
эмэгтэйчүүдийн проблем гэж байхгүй. Зөвхөн хүний проблем л гэж байдаг.